-
2016 оны 4 сарын 12
Эдийн засгийн хямрал хөнгөн үйлдвэрлэлийн салбарт хэрхэн нөлөөлж байгаа талаар салбарынхан хэлэлцүүлэг өр¬нүүллээ. Энэ удаагийн хэ¬лэл¬цүүлгийг МАН-ын бүлэг, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн хол¬бооноос хамтран зохион байгуулсан бөгөөд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Д.Хаянхярваа нар оролцсон юм.
Энэхүү хэлэлцүүлэг нь мэргэжлийн холбоодод бодитой ямар хүндрэл учирч байгааг сонсож, улмаар төрийн бод¬логод тэднийн санаа бодлыг тусгуулах зорилготой аж. Ажил олгогч эздийн нэгдсэн хол¬боонд өнөөдрийн байдлаар 31 мэргэжлийн холбоо харь¬яалагддаг бөгөөд уулзалтад 20 гаруй нь хүрэлцэн ирсэн юм.
Хэлэлцүүлгийг эхлүүлж хэлсэн үгэндээ МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Эдийн засгийн хүндрэлээс гарахад ямар гарц гаргалгаа, шийдэл байгааг та бүхний амнаас сонсох нь чухал байна” гэдгийг тодотгосон. Мөн МАН-ын бүлгийн зүгээс хэд хэдэн асуудалд шийдэл хэрэгтэй гэж харж байгаагаа танилцуулсан. Тухайлбал, “Импортын бараа¬наас дотоодын үйлдвэрлэлээ хамгаалж, импортын гаалийн татварыг нэмэгдүүлэх. Өнөө¬дөр ОХУ, БНХАУ-ын импортын бараа нь маш өндөр татвартай байдаг. Тухайлбал, багадаа 20, дээд тал нь 50 хүртэлх хувийн татвар тавьж, үндэсний үйлд¬вэрлэл, баялаг бүтээгчдээ хам¬гаалдаг. Ингэж өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлдэг юм байна. Хоёрдугаарт, өнөөдөр бидний үйлдвэрлэж байгаа эцсийн бүтээгдэхүүн дэлхийн зах зээл дээр гарах ямар бололцоо байна вэ. Тухайлбал, 2004 оноос хойш 7200 нэр төрлийн бүтээгдэхүүнийг Ев¬ропын холбооны улс руу ямар ч татваргүй гаргах бо¬лол¬цоотой болсон ч үүнийг бид бүрэн дүүрэн ашиглаж ча¬дахгүй байна. Нөгөөтэйгүүр өнгөрсөн жилээс Японы Зас¬гийн газартай чөлөөлт ху¬дал¬дааны хэлэлцээр байгуул¬сан. Цаашлаад 5700 нэр төр¬лийн бүтээгдэхүүнийг эх¬ний ээлжид хөнгөлөлтэй буюу бага татвартай, бүр цааш¬лаад татварыг нь тэглэх байд¬лаар Японы зах зээл дээр бараа бүтээгдэхүүнээ гар¬гах бололцоо бий. Өөрөөр хэлбэл, европын зах зээл дээр Монголын бараа бүтээг¬дэхүүнийг хөнгөлөлттэй үнээр гаргах бололцоо байна. Гэвч бид үүнийг ашиглаж чадахгүй байна. Үүний тулд бид ямар алхам хийх ёстой вэ?” зэрэг асуудлыг С.Бямбацогт гишүүн хөндсөн. Мөн тэрээр хөнгөн үйлдвэрийг сэргээн хөгжүүлэх 21:100 үйлдвэржилтийн бодлогыг санаачилснаа танилцуулсан юм. Өмнө цаасан дээр салангид байсан аж үйлдвэрийг хөгжүүлэх төрийн бодлогын баримт бичгүүдийг Монгол Улсыг 2030 он хүртэл хөгжүүлэх бодлого, Төрөөс аж үйлдвэрийн салбарт баримтлах бодлого, Үйлдвэржилтийн тухай хууль зэрэгт зангидаж, тодорхой бодлоготой болсон. Тиймээс эдгээр баримт бичгүүдэд үндэслэж, ”21:100” хөнгөн үйлдвэржилтийн бодлогыг гаргасан байна.
Үүний дараагаар мэргэжлийн холбоодын төлөөлөл байр сууриа илэрхийлсэн. Тэдний хэлж буйгаас харахад төр мэргэжлийн холбоодоо бодло¬гоор дэмжихээ больсонд ихээ¬хэн шүүмжлэлтэй байгаа нь харагдаж байлаа.
Мэргэжлийн холбоодын удирдлагуудын ярьж байгаагаар нэн тэргүүнд тулгамдаж байгаа асуудал нь өндөр хүүтэй зээл гэлээ. Үйлдвэрлэл эрхлэгчдийн дунд хийсэн судалгаагаар нийт бизнес эрхлэгчдийн 90 орчим хувь нь жилийн 18-20 хувийн хүүтэй зээл авч бизнес эрхэлдэг болохоо мэдүүлжээ. Ийм өндөр хүүтэй зээлээр үйлдвэрлэл эрхлэх боломж хязгаарлагдмал ч нэгэнтээ авсан зээлээ цаг хугацаандаа багтаан төлөхөөс эхлүүлээд асар их бэрхшээлтэй тулдаг байна. Иймд Монгол Улс үйлдвэрлэл хөгжүүлье гэвэл бага хүүтэй, урт хугацаат зээлийг бий болгох шаардлагатай гэнэ.
Түүнчлэн тат¬варын бодлогоо уян хатан болгох. Өөрөөр хэлбэл, жи¬жиг дунд үйлдвэрлэл эрх¬лэгч-дэд тавих татвараа бус¬даас ялгаатай байлгах, зээл олгохдоо ганц хоёр биш олон жилээр өгөх. Ингэснээр ту¬хайн үйлдвэрлэгч бизнесээ амжилттай өргөжүүлэх бо¬ломж бүрдэнэ гэдгийг хэлж байлаа. Ингэхгүй болохоор жижиг дунд бизнес эрхлэгчид зээл аваад дөнгөж бизнесээ эхлүүлж байтал үндсэн төл-бөрөө төлөх болдог нь үйлд¬вэрлэлээ өргөжүүлэхэд садаа болдог байна.
Дараагийн нэг асуудал нь боловсон хүчнээ бэлтгэх чухал байна. 1990-ээд оноос өмнө Монгол Улс мэргэжилтнүүдээ бэлтгэдэг байсан бол энэ байдал сүүлийн үед алдагдсан нь хөнгөн үйлдвэрийн хөгжилд чөдөр тушаа болж байгааг ч хэлсэн.
-
2016 оны 4 сарын 12
Цагдаагийн ерөнхий газрын томилгоог Ерөнхий сайд өөрөө хийдэг. Гэтэл томилсон хүмүүс нь эргээд Ерөнхий сайдын удирдлагад орохоо больчихсон юм шиг байгаа юм. Бидэнд цагдаагийн байгууллагын асуудлыг анхаарна гэж хэлдэг атал шийдэгдэхгүй байсаар хэдэн сарын нүүр үзлээ. Энэ хооронд маш олон баривчилгаа явагдлаа. Тэр битгий хэл эмэгтэйчүүд рүү хандсан баривчилгаа ч нэмэгдэж байна. Тиймээс Ерөнхий сайд цагдаагийн хууль бус үйл ажиллагааг зогсоохгүй бол бид дөрвөн сайдаа татаж Засгийн газраа унагаах чиглэл рүү явж таарах юм шиг байна.
-
2016 оны 4 сарын 12
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр 09.00 цагт товлогдсон ч ирц бүрдэхгүйгээс одоог болтол хуралдааныг эхлүүлж чадахгүй байна. Хурал зохион зохион байгуулагчид тус байнгын хороонд харьяалагддаг гишүүд рүү утас цохиж суугаа бол Байнгын хорооны дарга А.Бакей гишүүдтэй гар утсаараа холбогдон “Ирэх үү, хурлаа эхэлье” гэж мэдэгдэж байна.
Одоогоор байнгын хороо хуралдах танхимд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Н.Энхболд, Р.Гончигдорж, Л.Эрдэнэчимэг нар ирсэн байгаа юм.
Ирц бүрдсэн нөхцөлд Байнгын хороогоор УИХ-ын гишүүн Н.Батбаярын өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн санаачилсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.
-
2016 оны 4 сарын 12
Улаан буудайн урамшууллын хэмжээг шинэчлэн тогтоолоо
-
2016 оны 4 сарын 12
Монголын Ардчилсан холбооны гишүүн байсан Д.Дорлигжав та эрх зүйт төртэй болохоор хөгжиж яваа Монгол Улсын Хууль зүйн сайдын ажлыг хийх эрх зүйн чадамжгүй байна. Таны удирдлагад байгаа цагдаагийн албан хаагчид хүн зодох, тамлах үйл ажиллагаа явуулж хүний эрхийг зөрчдөг нь ил тод боллоо. Бид ийм ардчиллын төлөө тэмцээгүй. Бид ийм нийгмийг хүсээгүй. Ийм төртэй болох гэж зориогүй юм. Таныг сайн дураараа огцрохыг шаардаж байна!!!
Хэрэв эс огцорвол бид дараагийн арга хэмжээг авах болно.
Монголын ардчилсан холбооны гишүүд
-
2016 оны 4 сарын 12
Намууд сонгуульд оролцох хүсэлтээ бүртгүүлнэ
-
2016 оны 4 сарын 12
МАХН-тай эвсэх эсэхээ МАН Бага хурлаараа эцэслэнэ
-
2016 оны 4 сарын 12
Байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан болов
-
2016 оны 4 сарын 12
Байнгын хороодын өнөөдрийн хуралдааны хуваарь /2016.04.12/
БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:
04 дүгээр сарын 12-ны Мягмар гарагт:
1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их эзэн Чингис хаан танхим”-д:
Хэлэлцэх асуудал:
“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт” /Засгийн газар 2016.03.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;
Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох тухай;
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр 2016.01.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Төрийн шагналын тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хууль, тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.01.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг нарын 3 гишүүн 2015.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Бусад.
2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д:
Хэлэлцэх асуудал:
“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт” /Засгийн газар 2016.03.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;
Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.
3.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д:
Хэлэлцэх асуудал:
“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт” /Засгийн газар 2016.03.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;
Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд/Засгийн газар 2015.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2015 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэх.
-
2016 оны 4 сарын 12
УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
-
2016 оны 4 сарын 11
УИХ-ын дарга З.Энхболд “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” -ыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт гардуулан өглөө
-
2016 оны 4 сарын 11
Би дөнгөж сая твиттерээс мэдээлэл аваад яарч сандраад ирлээ. Хамтдаа хүлээцгээе. Учрыг нь лавлая
-
2016 оны 4 сарын 11
Тус хурлын үеэр УИХ-ын гишүүн Х.Баттулга хоёр хүнээ баривчлуулсанд их гомдолтой байгаагаа хэлжээ. Харин өнөөдрийн бүлгийн хуралдаанаар ”Өнгөрсөн бямба гаригт асуудлаа ярьж шийдсэн гэж бодсон. Гэтэл дахиад хоёр хүнийг маань баривчилсан байна. Ийм эвлэрэл гэж байдаггүй юм. Хэрвээ асуудлаа шийдэхгүй бол МоАХ-ын хоёр сайдаа татан авч засгийг чинь унагаана. Засагтай чинь хариуцлага тооцно” гэж хэлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Өмнө нь, түүнийг Зам тээврийн сайдаар ажиллаж байх үед Зам, тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяа, туслах 厂.Түвшинжаргал нарыг баривчилсан юм.
-
2016 оны 4 сарын 11
Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэнг АТГ-т шалгаж эхэлжээ
-
2016 оны 4 сарын 11
УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын дарга З.Энхболдод өөрийн хүсэлтээр огцрохыг шаардсан албан бичиг хүргүүлсэн билээ. Тэгвэл уг шаардлагын хариуг УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өгчээ.
-
2016 оны 4 сарын 11
МАН-ын удирдах зөвлөл хуралдана
-
2016 оны 4 сарын 11
УИХ дахь МАХН-МҮАН-ын ”Шударга ёс” эвслийн бүлэг өнөөдөр 10.00 цагаас хуралдах байсан ч үдээс хойш хүртэл хойшилжээ.
Тус хуралдаанаар ”Шударга ёс” эвслийн бүлгийн дарга болон дэд даргын асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна. Учир нь тус бүлгийн дарга Н.Батцэрэг, дэд дарга З.Баянсэлэнгэ нар сайд болсноос хойш орных нь томилгоог хийгээгүй байгаа юм.
-
2016 оны 4 сарын 11
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тус бүлгийн дарга С.Бямбацогт болон дэд дарга Н.Номтойбаяр нар мэдээлэл хийлээ.
Энэ долоо хоногт Ерөнхийлөгчийн санаачлан өргөн барьсан Төрийн шагналын тухай хуулийн төслийг чуулганаар хэлэлцэнэ. Харин МАН-ын бүлгээс уг хуулийн төслийг дэмжихгүй байгаа гэдгээ хэллээ. Учир нь төр улсдаа олон жил зүтгэж гавьяа зүтгэлээ үнэлүүлсэн ахмадуудыг гаргуунд нь гаргаж ард иргэдээ хямраах хэрэггүй хэмээн үзэж байгаа аж.
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлд Хөдөлмөрийн баатар цолыг хассанаас гадна Ардын жүжигчин цолыг хасч Улсын эрдэнэ гэдэг цол бий болгохоор тусгасан байгаа юм. Түүнчлэн Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгийн оронд Эрдэнийн очир гэдэг цол бий болгохоор заасан. Энэ мэтчилэн цол тэмдэгүүдийг хасч өөрчлөхийг МАН-ын бүлэг дэмжихгүй байгаа гэдгийг бүлгийн дарга С.Бямбацогт хэллээ.
Үүнээс гадна энэ долоо хоногт чуулганаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн талаар хэлэлцэхээр заасан. Уг өөрчлөлтийн цаад утга нь аливаа асуудлыг Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрээ гаргасан ч тухайн асуудлыг нь дахин хуулинд өөрчлөлт оруулах боломжтой болно. Харин ингэж дахин өөрчилсөн асуудлыг цэц дахин хэлэлцэх ямар ч боломжгүй болно хэмээн Д.Лүндээжанцан гишүүн хэлсэн юм. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн цэц эцсийн шийдвэрийг гаргах эрх бүхий байгууллага байхаа болино хэмээн үзэж байгаа аж. Улмаар Үндсэн хуулийн цэцийн болон Үндсэн хуулийг зөрчиж буй асуудал үүснэ хэмээн үзсэн учраас МАН-ын бүлэг уг асуудлыг хэлэлцэхийг дэмжихгүй байгаа ажээ. Түүнчлэн отгон чуулганы үед заавал энэ асуудлыг хэлэлцэхээр оруулж ирж байгаа нь Үндсэн хуульд халдах гэсэн агуулгатай байхыг ч үгүйсгэхгүй гэдгийг Д.Лүндээжанцан гишүүн хэллээ.
-
2016 оны 4 сарын 11
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн удирдлага ээлжит хуралдааныхаа дараа мэдээлэл хийлээ.
-
2016 оны 4 сарын 11
УИХ-ын гишүүн Л.Болд Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг Засгийн газарт өргөн хүргүүлжээ. Тодруулбал, нэр дэвшигчдийн 20 хувь нь 30 хүртэлх насны залуучууд байх заалтыг Сонгуулийн тухай хуульд нэмж тусгуулахаар болжээ. Тэрбээр энэ талаар, ”Хоёр долоо хоногийн өмнө хуралдсан Олон улсын парламентын 134 дүгээр чуулганаас ардчиллыг залуужуулах тогтоол гаргасан. Энэхүү тогтоолыг манай улс хэрэгжүүлэх бололцоотой хэмээн үзэж саналаа Засгийн газарт хүргүүлж байна. Парламентын түвшинд огт гишүүнчлэлгүй улс орны жагсаалтын 88-д манай улс багтсан байдаг. Иймээс улстөрийг залуужуулах, өөрчлөх хүрээнд тус санаачилгыг гаргасан” гэв.