-
2016 оны 4 сарын 08
Хонконгийн Ерөнхий захирагч Лян Жөн-Ин-тэй уулзлаа
-
2016 оны 4 сарын 08
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд /2016.04.08.Баасан гараг/
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2016 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 08-НЫ ӨДӨР /БААСАН ГАРАГ/-ИЙН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ
09.00 цагаас:
1.Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг үргэлжилнэ/:
2.Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.03.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.ӨНӨРБАЯР танилцуулна;
-Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Су.БАТБОЛД танилцуулна.
3.Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.01.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.ӨНӨРБАЯРтанилцуулна;
-Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.БАКЕЙ танилцуулна.
4.Үндэсний аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.ӨНӨРБАЯР танилцуулна;
-Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.ЭНХБОЛД танилцуулна.
5.Батлан хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.ӨНӨРБАЯР танилцуулна;
-Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.ЭНХБАЯР танилцуулна.
6.Зэвсэгт хүчний тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.ӨНӨРБАЯР танилцуулна;
-Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.ЭНХБАЯР танилцуулна.
7.Цэргийн албаны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.ӨНӨРБАЯР танилцуулна;
-Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.ЭНХБАЯР танилцуулна.
8.Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.ӨНӨРБАЯР танилцуулна;
-Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.ЭНХБАЯР танилцуулна.
9.Төрийн болон албаны нууцын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.ӨНӨРБАЯР танилцуулна;
-Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.ОЮУН танилцуулна.
10.“Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2016 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хаалттай/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Монголбанкны дэд ерөнхийлөгч Э.БАТШУГАР танилцуулна;
-Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ГАНХУЯГ танилцуулна.
11.Мэдээллийн аюулгүй байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.ӨНӨРБАЯР танилцуулна;
-Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.БАТЧИМЭГ танилцуулна.
12.Дипломат албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Гадаад хэргийн сайд Л.ПҮРЭВСҮРЭН танилцуулна;
-Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.БАТ-ЭРДЭНЭ танилцуулна.
13.Монгол Улсын иргэний харьяаллын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.ЦАГААН танилцуулна;
-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.БОЛД танилцуулна.
14.Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.01.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Барилга, хот байгуулалтын сайд З.БАЯНСЭЛЭНГЭ танилцуулна;
-Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Я.СОДБААТАР танилцуулна.
15.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.09.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Б.БОЛОР танилцуулна;
-Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.ЭРДЭНЭЧИМЭГ танилцуулна.
16.Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 04 дүгээр дүгнэлт:
-Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.СУГАР танилцуулна;
-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.БАТЗАНДАН танилцуулна.
14.00 цагаас:
Улсын Их Хурлын гишүүн С.Оюун нарын 8 гишүүнээс Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Шийдлийн Засгийн газраас 2015 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний хэрэгжилт болон 2016 онд төлөвлөж буй арга хэмжээ, хүрэх үр дүнгийн талаар Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсох;
Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазараас Цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа доголдож, хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа болон иргэдийг орчны бохирдлоос хамгаалахтай холбоотой авч буй арга хэмжээний талаар Эрүүл мэнд, спортын сайдад тавьсан асуулгын хариуг сонсох;
Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазараас Нийслэлийн иргэдийг агаар, хөрс, усны бохирдлоос хамгаалах, бий болсон хор хөнөөлийг бууруулах талаар авч буй арга хэмжээний талаар Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсох;
Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазараас Нийслэлийн агаарын болон Туул голын бохирдол, цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа доголдож байгаатай холбоотойгоор иргэдийг орчны болон агаарын бохирдлоос хамгаалах талаар Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын сайдад тавьсан асуулгын хариуг сонсох.
-
2016 оны 4 сарын 08
Эмхэтгэл
-
2016 оны 4 сарын 07
Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
-
2016 оны 4 сарын 07
Яармагийн гэр хороолол дундуур тавигдах бохирын шугам угсралтын ажил үргэлжилж байна
-
2016 оны 4 сарын 07
“Азийн хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт”-д илтгэл тавилаа
-
2016 оны 4 сарын 07
Органик хүнсний тухай хуулийн төслийн /Засгийн газар 2015.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн/ эцсийн хэлэлцүүлгийг хийж, хуулийн төслийг батлах санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 75.8 хувийн саналаар дэмжсэнээр Органик хүнсний тухай хууль батлагдлаа.
-
2016 оны 4 сарын 07
Одоогоос 26 жилийн өмнө буюу 1990 оны дөрөвдүгээр сарын 7-нд Ардчилсан нам байгуулагдаж анхны хурлаа хийж байжээ. Тус намын дарга З.Энхболд яг нэг жилийн өмнөх энэ өдөр баярын хурлынхаа үеэр АН-ыг фракцигүй нам болсон хэмээн мэдэгдсэн юм. Түүнийг индэрт ингэж хэлж байх хооронд намын залуу гишүүд нь үзэгчдийн суудлаас уриа, лоозон барьж тайван замаар эсэргүүцлээ илэрхийлж байв. Гэсэн ч тэд уриа лоозонгоо хуу татуулж, хурлын дундуур хөөгдөж гарсан юм.
-
2016 оны 4 сарын 07
Улсын хэмжээнд автозамын бүтээн байгуулалтын ажил 4 дүгээр сарын 18-нд эхэлнэ
-
2016 оны 4 сарын 07
Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Нийтийн сонсголыг зохион байгуулах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн /Улсын Их Хурлын гишүүн А.Бакей нарын 3 гишүүн 2016.02.03-ны өдөр өргөн мэдүүлсэн/ хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл нар тус тус танилцуулав.
-
2016 оны 4 сарын 07
УИХ-ын гишүүн Г.Уянга, Л.Цог нар УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгээс гарах саналаа өнгөрсөн сард бүлэгтээ хүргүүлсэн.
-
2016 оны 4 сарын 07
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж гишүүдийн олонхийн саналаар дэмжлээ. Уг төсөлд Тост, Тосон бумбын нурууг Улсын тусгай хамгаалалтад хамруулахаар заажээ.
Тост, Тосон бумбын нуруу нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг, Даланзадгад хотоос баруун зүгт 308 км зайд, Гурвантэс сумаас баруун тийш 40 км зайд, Гурвансайханы байгалийн цогцолборт газрын хилээс 25 км зайд, өмнө талаараа улсын хилд тулж, хойд талаараа Нэмэгтийн нуруу болон Алтан уул зэргээс өргөн хөндий, хоолойгоор тусгаарлагдан оршдог байна. Алтайн нурууны зүүн төгсгөл, Говийн Алтайн нурууны салбар болох Тостын нуруу нь Монгол оронд төдийгүй дэлхийд ховордож улаан дансанд орсон цоохор ирвэсийн өндөр нягтшилтай идээшин амьдардаг цөөн нутгийн нэг бөгөөд судлаачдын үзэж буйгаар энэ нь дэлхийн хэмжээнд цоохор ирвэсний онцгой амьдрах орчин болж буйгаараа чухал ач холбогдолтой газар аж.
Экологийн эмзэг, өвөрмөц орчин болсон газар нутгаа хамгаалах асуудалд нутгийн засаг захиргаа, иргэд онцгой анхаарал тавьж Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХТ-ийн 2010 оны зургадугаар сарын 30-ны өдрийн хурлаар Тост, Урт, Гоёот багийн нутаг болох 668912 га талбайг “Орон нутгийн хамгаалалтай газар” болгосон байна.
Гурвантэс суманд өнөөгийн байдлаар эрчимтэй хөгжиж буй уул уурхайн нөлөөнд Тостын нуруу хүчтэй өртөж байгаа тул цоохор ирвэсний амьдрах орчин, шилжилт хөдөлгөөн хийдэг гол нутгийг хамгаалах зорилгоор ангилал дээшлүүлэн улсын тусгай хамгаалалтад оруулах зайлшгүй шаардлага тулгарч буй аж.
-
2016 оны 4 сарын 07
ЕРӨНХИЙ САЙД Ч.САЙХАНБИЛЭГ ХОНГКОНГТ ЗОХИОН БАЙГУУЛСАН “ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН СТРАТЕГИЙН ШИНЭЧЛЭЛ” УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО
-
2016 оны 4 сарын 07
МЭДЭГДЭЛ
47 минутын өмнө
Print Zasag and PDF
ShareThis Facebook Tweet LinkedIn Email
Хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр “Саусгоби Сэндс” ХХК-ийн барагдуулах татварын өртэй холбогдуулан “С.Баярцогт шүүхийн шийдвэрийг өөрчлөх эрхтэй юү” нэртэй материал нийтлэгдэж, “С.Баярцогт нь Монгол Улсын хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчсөн нь тогтоогдсон гадны компаниас шүүхээр шийдвэрлэн тогтоосон хөрөнгийг нэн даруй нэхэн авч, барагдуулахын оронд төлбөрийг хойшлуулах, аажимдаа мартагнуулах, займчуулах төлөв рүү шилжүүлэн оруулахыг санаархаж байж мэдэх шинж байдал ажиглагдаж эхэллээ” гэж бичжээ.
“Саусгоби Сэндс” ХХК-иас татварын өр барагдуулах тухай саналаа 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 15/544 тоот албан бичгээр ирүүлсэнтэй Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танилцаад уг асуудлыг Сангийн сайдад шилжүүлэх чиглэл өгсөн. Энэ дагуу Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Сангийн сайд Б.Болорт өр барагдуулах хуваарийг гарган, саналаа Засгийн газарт танилцуулах тухай 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ХЭГ/2200 тоот албан бичгээр хүргүүлжээ. Дээрх албан бичигт хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр дурдагдсан ”Саусгоби сэндс” хэмээх гадны хөрөнгө оруулалттай компанийн Монгол Улсад төлөх ёстой хэмээн шүүхээр шийдвэрлэсэн 35,2 тэрбум төгрөгийн төлөх хугацааг хойшлуулах, мөнгөөр бус эд зүйлс, хувьцаагаар орлуулах тухай байхгүй байна.
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар “Саусгоби Сэндс” ХХК-иас шүүхийн шийдвэрийн дагуу улсын төсөвт төлөх татварын өрийн талаар авах арга хэмжээний тухай Сангийн сайд Б.Болор Засгийн газрын гишүүдэд танилцуулсан. Үүнтэй холбогдуулан “Саусгоби Сэндс” ХХК-иас улсын төсөвт төлөх төлбөрөөс бэлнээр төлөхөөр санал болгож байгаа дүнг зөвшөөрч, үлдсэн хэсгийн төлбөрийн барагдуулах хуваарийг судлан үзэж, боломжит хувилбарын талаарх санал, шаардлагатай гэрээ, хэлцлийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулан байгуулж ажиллуулахыг Сангийн сайд Б.Болорт даалгасан шийдвэр гаргасан болно.
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба
- See more at: http://zasag.mn/news/view/12892#sthash.MwrEw4Qn.dpuf
-
2016 оны 4 сарын 07
Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг зардлын хэмжээг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэж байгаа юм.
Өргөн барьсан тогтоолын төсөлд сонгуулийн зардлыг 16.4 тэрбум төгрөг байхаар зааж өгчээ. Үүний 2.5 тэрбумыг автоматжуулсан системд, 3.2 тэрбумыг саналын хуудас хэвлүүлэх зэрэгт зарцуулах аж.
Хэлэлцүүлгийн үеэр гишүүд сонгуулийн зардлын талаар өөр өөрсдийн байр суурийг илэрхийлж байгаа юм. Тухайлбал, Су.Батболд гишүүн сонгуульд 16 тэрбум төгрөг төсөвлөж байгаа нь хэтэрхий их зардал гаргаж байна гэсэн байх суурьтай байсан .
Харин Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн энэ зардал олон улстай харьцуулахад тийм ч их биш зардал гэсэн тайлбарыг хийсэн. Өнгөрөгч 2012 оны УИХ-ын сонгууль дууссаны дараа улсын төсөвт 3.4 тэрбум төгрөг буцаан шилжүүлсэн. Түүнчлэн Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа зардлаас хэмнэсэн 4.7 тэрбум төгрөгийг улсын төсөвт буцаан шилжүүлсэн гэлээ. Үүнээс гадна олон улсад сонгуулийн зардалд нэг хүнд дунджаар 9-15 евро зарцуулдаг аж. Харин манай улсын хувьд 16 тэрбум төгрөг гэдэг нь нийт сонгогчдын тоонд харьцуулахад нэг иргэнд 7270 төгрөг буюу 3 еврогийн зардал ноогдож байгаа юм. Энэ бол олон улсын дунджаас бага үзүүлэлт гэдгийг Сонгуулийн ерөнхий хорооноос хэллээ.
Харин Д.Дэмбэрэл гишүүн сонгуулийн зардлыг анх тавьсан 16 тэрбум төгрөгөөс хасч, илүү нарийн тооцох ёстой гэсэн байр суурьтай байсан юм. Учир нь их хурлын болон аймаг орон нутгийн сонгуулийг цуг хийж байгаа нь төсөв хэмнэх нэг арга хэмээн ярьж байсан гэдгийг сануулсан. Үүнд Сонгуулийн ерөнхий хорооноос одоо баталсан байгаа 16 тэрбум төгрөг анх төлөвлөж байснаас нэг тэрбум орчим төгрөгөөр багассан гэсэн тайлбар хийсэн юм.
Хэлэлцүүлэг үргэлжилж байна.
-
2016 оны 4 сарын 07
ОХУ-ын Гадаад хэргийн сайд энэ сарын 14-нд Монгол улсад айлчилна
-
2016 оны 4 сарын 07
улсаа хувааж идэх увайгүй бодлого явуулж ард иргэдийг талцуулж, намаа хагалган бутаргаж байгаа хэмээн буруутгав
-
2016 оны 4 сарын 07
Ерөнхийлөгчийн зарилгыг Цэцээр хянуулна
-
2016 оны 4 сарын 07
Энгийнээр тайлбарлавал Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүний зөрчилд экс гишүүн Н.Алтанхуяг нэмэгдсэнээр тооны харьцаа 2:2 болж тэнцлээ. АН-д өдөлж эхэлсэн “Бүлэглэл” хэмээх том малгайны эзнийг хайх ажиллагаа цаашид хэрхэн өрнөх нь цаг хугацааны л асуудал болов.
-
2016 оны 4 сарын 07
Сүхбаатар дүүрэгт Ардчилсан намын лидерүүдийн нэг, УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын нэр яригдаж буй нь бараг л баттай биз ээ. Мөн БСШУ-ы сайд Л.Гантөмөрийн нэр яригдаж байгаа бололтой. Түүнчлэн тус дүүргийн засаг дарга Д.Бадарсан нэр дэвших баттай гэсэн мэдээлэл байна. Тэрээр эдийн засагч мэргэжилтэй, Ардчилсан намын залуу лидерүүдийн нэг гэгддэг байна.