-
2016 оны 4 сарын 07
....Өнөөдөр тооны давхцал гэдэг нэг хэрэг. Түүнээс илүү хамгийн гол асуудал бол чиг үүргийн хуваарилалт оновчгүй байгаа Засгийн газарт байх ёстой эрх мэдэл өнөөдөр УИХ-д байна гэж бид харж байгаа. Ерөнхий сайдад байх ёстой сайд томилох эрх мэдэл, Засгийн газарт байх ёстой төсвийн эрх мэдэл өнөөдөр УИХ-д байгаа. Гүйцэтгэх засаглалын эрх мэдлийн хоёр үндсэн арга хэрэгсэл, баталгаа нь энэ. Тэгэхээр бид Үндсэн хуулийн хүрээнд үүнийг салгахгүйгээр зөвхөн давхар дээлний асуудлыг шийдчихээд Засгийн газар, УИХ-ын хоорондын чиг үүргийн дахцал, эрх мэдлийн тэнцвэрийн асуудлыг шийдчихлээ гэвэл энэ эндүүрэл болно...
-
2016 оны 4 сарын 06
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Хонконгийн Худалдаа хөгжлийн зөвлөлийн дарга Маргарэт Фонгийг хүлээн авч уулзлаа.
Хонконгийн Худалдаа хөгжлийн зөвлөл нь 1966 оноос өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд тус бүсийн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, тэр дундаа жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг гадаадын түнш харилцагчтай холбож, дэмжлэг туслалцаа үзүүлдэг байгууллага юм.
Тус байгууллага нь Хонконгийн Үзэсгэлэнгийн танхимыг эзэмшиж жилдээ олон улс, бүс нутгийн шинжтэй 30 гаруй үзэсгэлэн яармаг, худалдааг зохион байгуулдаг. Хонконгийн Засгийн газар тус зөвлөлийн үйл ажиллагааны зардлын 10-15 хувийг санхүүжүүлдэг бөгөөд бусад зардлыг үйл ажиллагааны орлогоосоо бүрдүүлдэг байна.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хатагтай Маргарэт Фонгтой дахин уулзаж байгаадаа таатай байгаагаа илэрхийлээд Монгол, Хонконгийн бизнес эрхлэгчдийн худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг нэмэгдүүлэх талаар санал солилцлоо.
Ерөнхий сайд Хонконг нь олон улсын бизнес төв учир тус зөвлөлөөс зохион байгуулдаг уулзалтуудад Монголын тал оролцох, түншлэн ажиллах санал тавилаа. Мөн 2017 онд Монгол Улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үндэсний брэндийг сурталчлах ажиллагааг Хонконгт зохион байгуулах боломжийн талаар санал солилцож, Худалдаа хөгжлийн зөвлөлөөс 2017 онд үйл ажиллагаандаа төлөвлөн хэрэгжүүлэх боломжийг судлахаар тогтлоо.
Хатагтай Маргарет Фонгийг АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын хүрээнд зохион байгуулагдах Олон улсын бизнес форумд оролцохыг урилаа.
Уулзалтын үеэр ирэх найман сард зохион байгуулагдах хүнсний олон улсын үзэсгэлэн яармагт Монголын компани,үндэсний бүтээгдэхүүнүүдийг сурталчлах боломжийг олгосон байна. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, хүнс, био бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд энэ арга хэмжээнд оролцсоноор дэлхийн 100 гаруй орны худалдан авагч, үйлчлүүлэгч нарт үйл ажиллагаагаа сурталчлах, бүтээгдэхүүнээ таниулах боломж бүрдэх юм.
Худалдаа хөгжлийн зөвлөл нь Хонконгийг олон улсын бизнес, худалдааны төв болгох үндсэн үүргийг гүйцэтгэдэг томоохон байгууллагын нэг. Жилд 120 гаруй олон улсын байгууллагуудын үзэсгэлэн худалдаа, уулзалтууд зохион байгуулагддаг бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг 2013 онд Хонконгт айлчлах үеэр Хонконгийн тэргүүний 250 гаруй бизнес эрхлэгчидтэй уулзалтын зохион байгуулж, манай орны хөрөнгө оруулалтын орчныг сурталчилж байжээ.
Худалдаа хөгжлийн зөвлөл нь гадаадад 40 гаруй төлөөлөгчийн газартай бөгөөд 11 нь БНХАУ-д үйл ажиллагаа явуулдаг. Маргарэт Фонг 2010 онд тус зөвлөлийн гүйцэтгэх захирлаар анх ажилд орж, Хонконгийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, түүнчлэн тус зөвлөлийн салбар төлөөлөгчийн газрыг олон улсад таниулах, түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг хариуцаж байжээ. Тэрээр 2014 оноос Хонконгийн Худалдаа хөгжлийн зөвлөлийн Ерөнхий захирлаар бөгөөд байгууллагынхаа олон улсын багийг удирдан Хонконгийн компаниудын гадаад худалдааг дэмжих, шинэ боломж нээх чиглэлээр ажилладаг байна.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ уулзалтын дараа CNN Ази телевизэд ярилцлага өглөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
- See more at: http://zasag.mn/news/view/12882#sthash.7WiOpT2V.dpuf
-
2016 оны 4 сарын 06
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг товлон зарлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд гишүүдийн 100 хувийн саналаар дэмжлээ. Ингэснээр уг асуудлыг УИХ-аар үргэлжлүүлэн хэлэлцэхээр болж байна.
Хэлэлцүүлгийн үеэр Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн “Сонгуулийн ерөнхий хороо Сонгуулийн тухай хуульд заасан ажлуудыг хуулийн хугацаанд нь амжуулж зохион байгуулж байна. Тухайлбал, УИХ-ын болон Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийг товлон зарлуулах саналаа УИХ-д хүргүүлээд байна. Сонгуулийн хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон 30 гаруй журмыг боловсруулаад байна.Сонгуулийн зардлын тухайд 16.4 тэрбум төгрөг гэж батлаж өгсөн. Уг тогтоолын төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж өгнө үү” гэв. Сонгуулийн зардал нэмэгдсэн шалтгааныг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн тайлбарлахдаа “Энэ жилийн тухайд сонгогчдын тоо нэмэгдсэн төдийгүй өмнөх жилүүдэд ашиглаж байсан техник, тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх, засварлах зайлшгүй шаардлага бий болоод байна” гэлээ.
Манай улсын хувьд 2 сая гаруй сонгуулийн насны иргэн бий гэсэн тоо гарсан байна.
-
2016 оны 4 сарын 06
Давхар дээлийг тайлах хуулийн төслийг дэмжлээ
-
2016 оны 4 сарын 06
БОХХААБХ гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв
-
2016 оны 4 сарын 06
1000 багшийн санал санаачилгыг МАН-ын бүлэгт уламжиллаа
-
2016 оны 4 сарын 06
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт болж буй Азийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцож байна.
-
2016 оны 4 сарын 06
Интернэтийн үйлчилгээний ижил үнэ тарифийг энэ сарын 11-нээс мөрдөнө
-
2016 оны 4 сарын 06
П.АНУЖИНГИЙН ЭКС НӨХӨР А.ЭРДЭНЭБАТ ИХ АВАРГА Д.ДАГВАДОРЖ, УИХ-ЫН ГИШҮҮН Д.СУМЬЯАБАЗАР НАРТ НЬ ЗАЛИЛУУЛСНАА ЗАРЛАЛАА НИЙГЭМ 12 минутын өмнө 9
“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч гэдгээрээ нийтэд танигдсан П.Анужингийн экс нөхөр буюу “Лайв Энержи групп”-ын захирал А.Эрдэнэбат өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Д.Давгадорж болон түүний ах Д.Сумъяабазар, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны ТУЗ-ийн дарга Б.Баярсайхан нарт одоогоос гурван жилийн хулхидуулж, бизнес хийх орчингүй болсон гэдгээ А.Эрдэнэбат зарласан юм.
А.ЭРДЭНЭБАТ ЯРИХДАА:
“Миний бие одоогоос гурван жилийн өмнө мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Д.Давгадорж болон түүний ах Д.Сумъяабазар, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны ТУЗ-ийн дарга Б.Баярсайхан нартай танилцаж, нөхөрлөсөн. Тухайн үед манай төслүүд дээр хөрөнгө оруулалт хийх хөрөнгө оруулагчийг надад танилцуулсан.
Тэрхүү хөрөнгө оруулагч нь “Хуан Жу Гэг” киноны гол дүр Хятадын алдарт жүжигчин Жао Вэй-ийн нөхөр Хуан Ёу Лун гэгч аж.
Бидний хэрэгжүүлж байсан төсөл дээр нэмэлт хөрөнгө оруулалт хийхээр Хуан Ёу Лун Б.Эрдэнэбат миний нэр дээр 10 сая ам.долларын зээлийн гэрээ хийж, Үндэсний хөрөнгө оруулалтын банкаар дамжуулан миний дэр дээр хоёр хувааж тус мөнгийг хийсэн.
Гэвч тус мөнгөнөөс надад ганц ч доллар оногдоогүй. Бүх мөнгийг их аварга Д.Давгадорж болон түүний ах УИХ-ийн гишүүн Д.Сумъяабазар нар захиран зарцуулсан.
Гэтэл Хуан Ёу Лун миний аваагүй 10 сая ам.долларыг 15 сая ам.долларболгон надаас нэхэмжилсэн тул миний бие уг хэргийг хуйвалдаан залилангийн шинжтэй гэж үзэн Монголын хууль хяналтын байгууллагад шалгуулж байна.
Үүний зэрэгцээ гэрээний дагуу уг хэргийг Арбитрийн шүүхэд хянаж байгаа. Миний хувьд их аварга Д.Давгадоржид онц хохирол учруулаагүй байхад хэвлэл мэдээллийг ашиглаж миний эсрэг идэвхитэй пиар явуулж буйд гайхаж байна” гэв.
“Лайв Энержи групп”-ын хувьд 13 жил тасралтгүй уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулсан бөгөөдямар нэг арилжааны банкаас зээл тусламж, тендерт оролцож байгаагүй гэж Б.Эрдэнэбат онцолсон юм.
-
2016 оны 4 сарын 06
Тост, тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авах асуудлыг хэлэлцэхийг дэмжлээ
-
2016 оны 4 сарын 06
Байнгын хорооны дарга А.Бакей Монгол Улсын сонгуулийн тухай хуулийн талаар мэдээлэл өгөв
-
2016 оны 4 сарын 06
Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг товлон зарлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
-
2016 оны 4 сарын 06
АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:
04 дүгээр сарын 06-ны Лхагва гарагт:
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Г” танхимд;
Худалдааны тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд;
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;
Мал амьтны эрүүл мэндийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд.
-
2016 оны 4 сарын 06
УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн мэдэгдэл “тэсрэлт” үүсгэж, баахан маргаан таавар төрүүлж байна. Манай ард түмэн мэдрэмжээрээ “нэг л том юм” болоод байгааг мэдрээд байна. Гэхдээ учрыг нь сайн олохгүй л байна. Ингээд манай улс төрчид “Гурван том”-ын төлөө амь өрссөн дайнд орж байна. Үүнийг тайлбарлах нь монгол судлаач миний үүрэг юм…
-
2016 оны 4 сарын 05
Эдийн засгийн байнгын хороо Ажлын хэсгүүд байгууллаа
-
2016 оны 4 сарын 05
Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
-
2016 оны 4 сарын 05
Ц.Элбэгдорж Олон улсын Улаанзагалмайн хорооны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав
-
2016 оны 4 сарын 05
Төрийн үйлчилгээний автомашинуудаар зочдод үйлчилнэ
-
2016 оны 4 сарын 05
Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
-
2016 оны 4 сарын 05
Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсэг хуралдлаа