-
2016 оны 4 сарын 11
Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь нам, эвсэл болон бие даагчдын бүлэг хуралдаж тухайн долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудад байр сууриа илэрхийлдэг. Үүний дагуу УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн бие даагч гишүүд энэ долоо хоногт хэлэлцэх хуулийн төслүүдэд ямар байр суурьтай байгаа талаар мэдээлэл хийлээ.
Өнгөрсөн долоо хоногоос эхлэн яригдаж буй чухал хуулийн төслүүдийн нэг бол Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах асуудал. Бие даагч гишүүд уг хуулийн төслийг дэмжиж байгаа бөгөөд харин хуулийг батлахдаа тусгай хамгаалалтад авах координатын хэмжээг УИХ-аас зааж өгөх ёстой гэлээ. Учир нь тусгай хамгаалалтад авсан нэрийн дор Ноён уул шиг зөвхөн орой хэсгийг нь хамгаалалтад авбал ямар ч нэмэргүй гэж үзэж байгаа аж.
Үүнээс гадна бие даагч гишүүд Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулж малчдын хүүхдүүд долоон настайгаасаа сургуульд ордог байхыг дэмжиж байгаа гэдгийг Ц.Даваасүрэн гишүүн хэллээ. Учир нь хөдөө орон нутагт зургаан настай хүүхдээ сургуульд сургахын тулд гэр бүл салалт нэмэгдэж буйгаас гадна залуу малчид бэлтгэх асуудал орхигдох нэг шалтгаан болж байна гэсэн юм. Өөрөөр хэлбэл хүүхдүүд хэтэрхий багаасаа малаас холдож улмаар залуу малчдын тоо буурах шалтгаан болно гэж үзэж байгаа ажээ. Түүнчлэн сумын төвийн дотуур байранд суудаг зургаан настай хүүхдүүд хичээлдээ анхаарахаас илүү гэрээ санаж сэтгэл санааны дарамтад ордог учраас зургаан настнуудыг асрах багшийн хувьсах зардлыг Боловсролын тухай хуулинд нэмж, тодорхой тусгах шаардлагатай гэв.
Энэ хаврын ээлжит чуулганаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан хэд хэдэн хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөсөн. Харин бие даагч гишүүд эдгээр чухал хуулийн төслүүдийг сонгуулийн дараа хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байгаа аж. Учир нь сонгууль дөхсөн үед УИХ-ын гишүүдийн дунд улстөржилт явагдаж зарим хуулиудыг үр дүнгүй болгоно гэсэн юм.
-
2016 оны 4 сарын 11
ррр
-
2016 оны 4 сарын 11
УИХ дахь АН-ын бүлэг өнгөрсөн бямба гаригт Их тэнгэрт өргөтгөсөн хуралдаан хийсэн. Хуралдаан тус өдрийн 17.00 цагийн орчимд эхэлсэн бөгөөд хэд, хэдэн асуудлыг хэлэлцсэн байна.
Тодруулбал, тус хуралдаанаар дотоод асуудлаа ярилцаж бүрэн ойлголцолд хүрсэн талаар АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа өөрийн цахим хуудастаа мэдээлжээ. Тэрээр АН-ын бүлэг эв нэдлийн хурлаа хийж ойлголцолд хүрсэн гэдгийг тодотгожээ. Их Тэнгэрийн АН-ын бүлгийн хуралд нийт 35 гишүүн оролцох байснаас 30 гишүүн оролцжээ. УИХ-ын гишүүн Б.Болор, Г.Баярсайхан, Д.Бат-эрдэнэ, Д.Эрдэнэбат, Б.Наранхүү нарын гишүүд хөдөө орон нутагт ажиллаж байгаа тул хуралд оролцож амжаагүй байна. Бүлэг сонгуулийн мөрийн хөтөлбөрийн томоохон асуудлуудаа хэлэлцэж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар Ард нийтийн санал асуулгыг хэрхэн явуулах тухай хэлэлцсэн байна.
Энэхүү хуралдаанд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдээс гадна Нийслэлийн Ардчилсан намын хороо оролцсон байна.
Цаашид дахин муудалцахгүй байя хэмээн салцгаасан тус намын бүлгийн гишүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэгнээ буруутгаж мэдээлэл хийж болохгүй гэдэг командыг аваад салцгаажээ. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг дахин хүргэх болно.
-
2016 оны 4 сарын 11
УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуваарийг хүргэж байна. Товлосон ёсоор өнөөдөр УИХ дахь нам эвслийн бүлгүүд хуралдана.
-
2016 оны 4 сарын 11
засгийн газар
-
2016 оны 4 сарын 10
засгийн газар
-
2016 оны 4 сарын 09
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр Их тэнгэрт өргөтгөсөн хуралдаан хийх мэдээлэл байна. Уг хуралдаанаар сүүлийн үед АН дотор үүсээд буй нөхцөл байдал болон эвлэрэн нэгдэх асуудлыг ярилцах аж.
-
2016 оны 4 сарын 08
“Энэ бол МАН-ын улс төрийн тоглолт”
22 минутын өмнө
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2016.04.08/ УИХ-ын дарга З.Энхболдыг албан тушаалаасаа сайн дурыг огцрохыг шаардсан. Үүний хариуд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр нар Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр “АН-ын дарга З.Энхболдыг албан тушаалаасаа сайн дураар татгалзахыг МАН-ын бүлэг шаарджээ. МАН-ын бүлгийн хувьд хувь хүн рүү дайрсан З.Энхболд даргыг гутаан доромжлохыг завдсан гэдэг нь харагдаж байна. Жишээ нь, ээлжит бус чуулганаар цөмийн хог хаягдалалтай холбоотой хуулийг батлах гэж байхад МАН-ынхан чуулгандаа ирэхгүй байж БНХАУ-ын коммунист намынхантай уулзаад явж байсан. АН-ын даргыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын бүрэн эрхэд халдсан гэж гүтгэж хооронд нь хагаралдуулахыг оролдож байна. Яг үнэндээ МАН-ын үед авсан зээлээ халамжаар тараасан. Харин АН-ынхан авсан зээлээр зам, барилга, гүүр барьсан. Ипотекийн зээлийн хүүг бууруулсаны төлөө хариуцлага тооцох хэрэгтэй гэж байна. Яагаад зээлийн хүүг бууруулахын төлөө ажиллаж байгаа хүнд хариуцлага тооцох гээд байгаа юм. Өнөөдрийн чуулганы хурал дээр хүртэл Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах гээд явж байхад нөгөө л Ч.Хүрэлбаатар тэргүүтэй УИХ-ын гишүүд нь шал буруу юм яриад явж байх жишээтэй. Эцэст нь ард түмний Тавантолгойг ард түмэндээ авч үлдэж байхад буруутгасан мэт агуулгатай байна. Сонгууль дөхөж байгаа учраас улс төрийн оноо цуглуулах гэж явуургүй үйлдэл гаргахаа зогсоо гэж МАН-ын бүлгээс шаардаж байна” гэлээ.
Харин АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “МАН-ынхан шаардаж байгаа хоёр хуудас бичигт ямар ч авцалдаа үндэслэл алга. Сонгуулийн дараа УИХ-ын даргыг сонгох гэж байхад МАН-ын бүлэг дотроо хуралдаад УИХ-ын даргыг сонгох ажлын зориудаар тасалдуулж байсан. Тиймээс Дэгийн тухай хуулийн дагуу УИХ-ын даргаа албан ёсоор сонгосон. Хэрэв энэ нь хууль зөрчсөн гэж үзэж байгаа юм бол Үндсэн хуулийнЦэцэд хандах ёстой. Өнөөдрийг хүртэл ямар ч акц үзүүлээгүй байж байснаа сонгууль дөхөж байхад шаардах бичиг хүргүүлж байгаа нь авцалдахгүй байна. Хоёрдугаарт, УИХ-ын дарга бол олонх цөөнх гэж ялгах эрхгүй. Гишүүдийн үг хэлэх эрхийг хааж боосон ч зүйл байхгүй. Хаа хамаагүй зүйлийг хамаж шимээд яриад байдаг гишүүд зөндөө байдаг. Түүнийг нь зөв чигтэй удирдах гэсэн оролдлогыг үгүйсгэж болохгүй. Энэ бол зарчмын шаардлага тавьсан хүнийг огцор гэж шаардаж байгаа МАН-ын увайгүй үйлдэлд хэлэх үг олдохгүй байна. Түүнчлэн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцдэггүй гэж шүүмжилсэн байна. Хуулийн төсөл хэлэлцдэг дэг журмаараа явж байгаа. Даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлаа долоо долоо хоногоор багцалж оруулдаг. Зөвлөлд оруулж ирж байгаа хувилбарыг УИХ-ын Тамгын газраас багцалдаг. Тэрхүү хувилбарыг даргын зөвлөлөөр хэлэлцэж шийдвэр гардаг. Түүнээс УИХ-ын дарга ганцаараа шийддэггүй гэдгийг мэдэж байгаа байх” гэлээ.
МАН-ын шаардлагад фашист, коммунист гэх мэт үг хэрэглэсэн байгаа аж. “Хэн нь фашист, хэн нь коммунист билээ гэдгийг ялгах хэрэгтэй. Коммунист гэвэл МАН-ыг өөрийг нь хэлнэ. Фашист гэж хэнийг хэлээд байгаа юм мэдэхгүй. АН бол АН. Ийм бичиг барьсаны зоргоор УИХ-ын дарга огцорно гэж юу байхав. Энэ бол МАН-ын улс төрийн тоглолт. АН дотоод асуудлаа өөрсдөө шийддэг болохоос МАН-ын заавраар шийднэ гэж байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье” хэмээн Б.Гарамгайбаатар гишүүн онцолсон юм.
-
2016 оны 4 сарын 08
“Хууль зүйн нэр томьёоны судалгаа, хэрэглээ” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо
-
2016 оны 4 сарын 08
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан С.Оюун нарын 9 гишүүнээс Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт тавьсан асуулгын хариугаар эхэллээ.
С.Оюун нарын гишүүд өнгөрсөн оны 11 дүгээр сарын 10-нд Ерөнхий сайдад асуулга хүргүүлсэн. Уг асуулгад “Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Шийдлийн Засгийн газраас 2015 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний хэрэгжилт болон 2016 онд хийх ажлын төлөвлөгөө, хүрэх үр дүнгийн талаар мэдээлэл өгнө үү” хэмээгээд хариуг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар сонсохыг хүссэн байна.
Ерөнхий сайд Хонконгод ажлын айлчлал хийж байгаа тул түүний оронд БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг асуулгад хариулж байна.
-
2016 оны 4 сарын 08
Ардчилсан намын ҮЗХ хуралдана
-
2016 оны 4 сарын 08
“Монгол Улсын Гадаад харилцааны тухай” хуулийн төслийг өргөн мэдүүллээ
-
2016 оны 4 сарын 08
Цагаатгалын комиссын үе үеийн дарга нарыг хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүлэв
-
2016 оны 4 сарын 08
УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын даргын албан тушаалаасаа сайн дураараа татгалзахыг шаардсан шаардлагыг өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод гардуулж өглөө.
Уг шаардлагад ”Зандаахүүгийн Энхболд Та Монгол Улсын Их Хурлын даргаар “сонгогдож” ажилласнаас хойш 4 жил шахмын хугацаа өнгөрлөө.
Энэ хугацаанд улс орон урьд өмнө хэзээ ч байгаагүй өрийн дарамтад орж, гадаадын хөрөнгө оруулалт зогсож, улсын эдийн засаг, нийгэм, улс төрийн амьдрал гүнзгий хямралд өртлөө. Ийм хямралт байдалд орсон нь эрх баригч намын байгуулсан Засгийн газрын бодлого, үйл ажиллагаатай холбоотой нь үнэн боловч Улсын Их Хурлын дарга таны хэт дураараа авирласан, ганцаараа бүхний дээр гарч бүхнийг удирдах гэсэн болчимгүй оролдлого, бодлогогүй үйл ажиллагаа бүр ч ихээр нөлөөлсөн нь баримттай бодит үнэн.
Улсын Их Хурлын дарга нь нам, эвслийн бүлэг, гишүүдийн бүрэн эрхэд хүндэтгэлтэй хандаж, асуудлыг эв эеэр шийдвэрлүүлэх уур амьсгал бүрдүүлэх үүрэгтэй. Гэтэл Та Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлэг болон гишүүдийг олонх, цөөнхөөр нь ялгаварлан гадуурхах, бүлэг байгуулах, бүлгийн завсарлага авах, гишүүдийн үг хэлэх эрхийг хаах, санаачилсан хууль, төслүүдийг нь хэлэлцүүлэгт оруулахгүй байх, гаргасан санал, хэлсэн үгтэй нь холбогдуулан гишүүдийг дайрч доромжлох, хэлсэн үгийг нь мушгин гуйвуулж, олон нийтэд гүтгэлэг тараах зэргээр туйлын бүдүүлэг, болчимгүй, зохисгүй арга хэлбэрээр төрийн эрх барих дээд байгууллагыг удирдаж ирлээ.
Таны хууль бус балмад үйлдлүүд Засгийн газрыг ч бие даан асуудлаа шийдвэрлэх боломжгүй болголоо. Та Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг огцруулах ажлыг нам дотроо ил далдуур зохион байгуулж, улмаар намын даргын суудлыг “булаан авсан” төдийгүй дараачийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг чуулганы хуралдааны индэр дээрээс “огцруулна” гэж, сайд М.Энхсайханыг “хөөж явуул” хэмээн сүрдүүлж, Тавантолгойн талаар Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төслийг нь Байнгын хороо, чуулганаар хэлэлцүүлэлгүй өдийг хүрлээ.
Улсын Их Хурал зөвхөн өргөн баригдсан хууль, шийдвэрийн төсөл хэлэлцдэг байтал Та 2015 онд ээлжит бус чуулган зарлаж, Ерөнхий сайдыг өөрийг нь огцруулна хэмээн дарамтлан байж Засгийн газрын гишүүдийг чөлөөлөх, томилох асуудлыг шийдвэрлүүлж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын бүрэн эрхэд халдсан.
Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлэгтэй зөвшилцөлгүй ээлжит бус чуулган гэгчийг удаа дараа зарлан, ээлжит чуулганаар хэлэлцэх боломжтой олон асуудлыг хэлэлцүүлэхээр тулгаж Улсын Их Хурлын үйл ажиллагааг гацаанд орууллаа. Ирцээ бүрдүүлж чадалгүй намын хурлаа цуцалдаг чадваргүй байдал тань Улсын Их Хуралд ч давтагдах боллоо. Хамгийн сүүлд зарласан ээлжит бус чуулганд гишүүдийнхээ ирцийг бүрдүүлж чадахгүй байсаар нээлтээ хийж чадаагүй чуулган “хаалт-аа хийсэн тохиолдол болон төрийн түүхэнд тэмдэглэгдэн үлдлээ.
Олон нийтийн дунд эргэлзээ төрүүлсэн цөмийн хог хаягдлыг үүссэн оронд нь булшлах конвенцид нэгдэн орох асуудлыг чуулганы завсарлагаар, тодорхойгүй шалтгаанаар яаравчлан батлах гэсэн явуургүй оролдлого хийж, бүтэхээ баймагц бусад улс төрийн намуудад буруугаа тохсон, худал хуурмаг мэдээллийг чуулганы индрээс олон нийтэд цацлаа. Мөн Та “Эдийн засгийн форум”-ыг хааж үг хэлэхдээ төрийн хүнд үл зохих зан авир, үг яриагаа дахин давтаж ард түмэн, гадаадын хөрөнгө оруулагч, элчин сайдууд, дипломат болон олон улсын байгууллагын төлөөлөгчдийн өмнө АН, Монголын төрийн доройтлыг нотлон харууллаа. Бусдыг гүтгэж гүжирдэх, хуурч мэхлэх, доромжилж даажигнах явдал тань хэрээс хэтэрлээ. Хамгийн сүүлд Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үгэндээ ч энэ байдлаа давтан харууллаа.
Бүхнийг захирах гэсэн таны шунал хэрээс хэтэрч, барилгын үнэ, зээлийн хүүг өрөөндөө тогтоож, Сонгуулийн ерөнхий хороог твиттерээр, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг утсаар удирдаж, Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг хууль бусаар хөөж явуулах хүртлээ даамжирлаа. Энэ бүхнээс шалтгаалан Улсын Их Хурал хэрэг дээрээ ганц хүн санаа бодлоо бусдад тулгадаг дур зоргын газар болон хувирч, өөрийн тань энэ алхам цаашдаа улс төрийн хямралыг даамжруулах өдөөн хатгалга боллоо.
Улсын Их Хурал бол Монголын ард түмний төлөөллийн байгууллага. Таны хэтийдсэн дураар авирлал, бүдүүлэг зан араншин төрийн эрх барих дээд байгууллагыг эцэс төгсгөлгүй хэрүүл, үл ойлголцол, учир утгагүй өрсөлдөөний талбар болгож, хуулийн хүрээнд ажиллах чадваргүй болголоо.
Эцсийн дүнд Та Улсын Их Хурлын даргын болон Ардчилсан намын даргын албан тушаалыг ашиглан Улсын Их Хурал, Засгийн газар, Үндсэн хуулийн цэц, Сонгуулийн ерөнхий хороо, Монгол банк зэрэг төрийн бүх байгууллагыг өөрийн хувийн компани мэтээр ойлгож дарамтлах, айлган сүрдүүлэх, хясан боогдуулах аргаар төрийн бүх эрх мэдлийг өөртөө төвлөрүүлэхийг оролдож, эрх мэдлийн зохист хуваарилалт, ардчилсан ёс зэрэг Үндсэн хуулийн суурь зарчмуудыг байнга уландаа гишгэж, Монгол оронд хэрэг дээрээ фашист, коммунист маягийн дэглэм тогтох хөрс суурь бүрдлээ.
Монгол орныг дарангуйллын тогтолцоонд оруулах гэсэн таны эдгээр бусармаг ажиллагааг цаашид тэвчих аргагүй болж байгаа тул Улсын Их Хурлын даргын албан тушаалаас сайн дураараа татгалзахыг Улсын Их Хурлын гишүүд бид албан ёсоор ШААРДАЖ байна” гэжээ.
-
2016 оны 4 сарын 08
Түрээсийн харилцааг зохицуулах судалгааны үр дүн, Түрээсийн тухай хуулийн төслийг танилцуулах хэлэлцүүлэг өнөөдөр /2016.04.08/ хоёр дахь удаагаа Төрийн ордонд боллоо. Өмнө нь түрээслэгч болон үл хөдлөх хөрөнгийн эздийг оролцуулсан томоохон хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм. Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга, Д.Сарангэрэл нар удирдан явуулсан бөгөөд МИРИМ консалтинг ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Мөнхбат, “Итгэлт-Эстимэйт” ХХК-ийн ерөнхий захирал Ө.Эрдэнэбаяр, Удирдлагын академийн мэргэжил дээшлүүлэх институтын захирал Я.Бямбасүрэн нар танилцуулга хийж, санал солилцлоо.
-
2016 оны 4 сарын 08
Чуулганы нэгдсэн хуралдаанаас Ерөнхийлөгчийн санаачлан, өргөн барьсан Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг цаашид хэлэлцэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргалаа.
Ерөнхийлөгчийн санаачилсан энэхүү хуулийн төсөлд Ерөнхий сайдаас гадна Гадаад хэргийн сайд, Хууль зүйн сайд, Сангийн сайдыг УИХ-аас томилж болохоор, харин бусад сайдыг гаднаас томилохоор заасан. Хэрэв хуулийг баталвал 2016 оны УИХ-ын сонгуулийн дүнд байгуулагдах Засгийн газраас эхлэн мөрдөх юм.
Хуулийн төслийг хэлэлцэх үеэр гишүүд асуулт асууж, саналаа хэллээ. Тухайлбал, Ч.Хүрэлбаатар гишүүн энэ хуулийн төслийг дэмжиж буй гэдгээ мэдэгдсэн. Учир нь “Их хурал болон Засгийн газрын гишүүдийн хийх ёстой ажил үүрэг нь ялгагдахаа больж байна. Тухайлбал, УИХ-ын дарга нь ипотекийн зээл яриад суугаад байхаар нь Засгийн газарт байгаа барилга хариуцсан сайд нь юу хийх болж байна” гэсэн юм.
Харин Д.Лүндээжанцан гишүүн энэ хуулийг батлагдана гэдэгт итгэхгүй байна гэв. Учир нь мөнгөтэй байж их хурлын гишүүн болдог, харин их хурлын гишүүн болсныхоо дараа сайд болдог гэсэн ойлголтыг хүн бүхэн авсан байна гэлээ. Мөн М.Батчимэг гишүүн хуулийн төслийг дэмжихгүй байна гэдгээ хэлсэн. Учир нь “давхар дээл”-тэй байх сайд нарын тоог өөрчиллөө гээд ямар нэг ялгаа гарахгүй гэсэн юм.
Ингээд хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар санал хураахад хуралдаанд оролцсон 54 гишүүний 42 нь буюу 77.8 хувь нь дэмжсэнээр Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг цаашид хэлэлцэхээр болж байна.
-
2016 оны 4 сарын 08
Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр:
-“Шударга ёс” гэдэг ч юм уу хэн нэгэн рүү чиглэсэн юм байхгүй. Үндсэн хуулийн тулгуур зарчим дээр тантай санал нэг байна. Тэрийг л хангах гэж ийм өөрчлөлт оруулж байгаа юм.
-
2016 оны 4 сарын 08
<iframe width=”560” height=”315” src=”https://www.youtube.com/embed/qoQeBAzkHdE” frameborder=”0” allowfullscreen></iframe>
-
2016 оны 4 сарын 08
Д.Оюунхорол: Гэр бүлийн боловсролын асуудлыг хуулийн төсөлд тусгая
-
2016 оны 4 сарын 08
ЧУУЛГАН: Малчдын хүүхдийг 7 настайд нь сургуульд оруулдаг байхыг дэмжив