-
2015 оны 10 сарын 24
ГАДААД ХЭРГИЙН САЙД Л.ПҮРЭВСҮРЭН БҮГД НАЙРАМДАХ ИТАЛИ УЛСАД АЛБАН ЁСООР АЙЛЧИЛЖ БАЙНА PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Хэвлэл мэдээллийн ажилтан
2015 оны 10-р сарын 23, Баасан гариг, 15:45
БНИУ-ын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны сайдын П.Жэнтилони-гийн урилгаар Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн 2015 оны 10 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд БНИУ-д албан ёсны айлчлал хийж байна. Энэхүү айлчлал нь Монгол, Италийн хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн үеэр хэрэгжиж буй юм.
Айлчлалын үеэр БНИУ-ын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны сайд П.Жэнтилони, Италийн Парламентын Сенатын танхимын Гадаад бодлого, шилжин суурьшигчдын асуудал эрхэлсэн байнгын хорооны дарга П.Ф. Касини, Соёлын өв, аялал жуулчлалын яамны Ерөнхий нарийн бичгийн дарга А.П.Реккиа нартай тус тус уулзана.
-
2015 оны 10 сарын 24
УИХ-ын шинэ долоо хоногийн үйл ажиллагааны хуваарь /2015.10.26-30/
Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн 2015.10.23-ны өдрийн хурлаар батлав.
2015 ОНЫ 10 ДУГААР САРЫН 26-ААС 30-НЫ ӨДРҮҮДЭД НАМ, ЭВСЛИЙН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН БОЛОН ДЭД ХОРОО, ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ
НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН:
10 дугаар сарын 26-ны Даваа гарагт:
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;
Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;
Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.
ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:
10 дугаар сарын 26-ны Даваа гарагт:
“Mонгол Улсын үндэсний хөгжлийн бодлого” зөвлөлдөх уулзалт үндэсний форум 13.00 цагаас “А, Б, В, Г” танхимуудад;
Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд;
Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд;
Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.30 цагаас 334 тоот өрөөнд;
Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулсан ажлын дэд хэсгийн хуралдаан 16.30 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд.
10 дугаар сарын 27-ны Мягмар гарагт:
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох орчин, нөхцөл, сургуульд хамрагдалтын байдал, Ерөнхий боловсролын тусгай хэрэгцээт сургуулиудын үйл ажиллагаатай танилцан цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй хийх уулзалт 10.00 цагаас “Г” танхимд;
Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуулийн төслийн талаар санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд;
“Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд.
10 дугаар сарын 28-ны Лхагва гарагт:
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;
Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг 14.00 цагаас Нийслэлийн иргэний танхимд;
Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 15.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд.
10 дугаар сарын 30-ны Баасан гарагт:
“Монгол Улсын Төрийн албаны эрх зүйн шинэтгэл” сэдэвт Төрийн байгуулалтын байнгын хорооны хэлэлцүүлэг 09.00 цагаас “Их танхимд”.
ГУРАВ. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:
10 дугаар сарын 27-ны Мягмар гарагт:
1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Прокурорын байгууллагын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Авлигын эсрэг хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Шүүгчийн цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.10.01-ний өдөр Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
Бусад.
2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн аудитын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Засгийн газрын бүтцийн тухай хуулийн төсөл, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төсөл, Засгийн газрын бүтцийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.10.01-ний өдөр Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
3.Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаан 10.00 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/.
4.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төсөл болон төсөлтэй холбогдуулан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.10.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Ялтан шилжүүлэх тухай Европын зөвлөлийн конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.10.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
Ажлын хэсэг байгуулах тухай.
5.Төсвийн байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль, Төрийн албаны тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол улсын засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гүйцэтгэх ажлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай”, “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.10.06-ны өдөр Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг үргэлжилнэ/;
Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/.
10 дугаар сарын 28-ны Лхагва гарагт:
1.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Агаарын тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Усны тухай хуульд өөрчлөлт оруулах, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хувиргасан амьд организмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эд, биржийн тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийн зарим заалтын хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.01-ний өдөр Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг,Төсвийн байнгын хороонд санал, дүгнэлтээ хүргүүлнэ/;
“Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.10.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдлын талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсоно /Нийслэл, Барилга, хот байгуулалтын яам, Ус сувгын удирдах газар, Хот, суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл/.
2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Статистикийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, хуулийн төслүүд, Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.10.01-ний өдөр Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
“Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.10.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагт:
1.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.01-ний өдөр Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/.
2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль, Төрийн албаны тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол улсын засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гүйцэтгэх ажлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай”, “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.10.06-ны өдөр Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг үргэлжилнэ/;
Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав, дөрөв дэх хэлэлцүүлэг/.
ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:
10 дугаар сарын 28-ны Лхагва гарагт 14.00 цагаас:
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль, Төрийн албаны тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол улсын засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гүйцэтгэх ажлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай”, “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.10.06-ны өдөр Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/.
10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагт 09.00 цагаас:
Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг 2015.06.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Oлон улсын гэрээний тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2015.10.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Монголын Улаан Загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 16 гишүүн 2015.08.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
“Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.10.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
“Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.10.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
10 дугаар сарын 30-ны Баасан гарагт 09.00 цагаас:
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль, Төрийн албаны тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол улсын засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гүйцэтгэх ажлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай”, “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.10.06-ны өдөр Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав, дөрөв дэх хэлэлцүүлэг/;
Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төсөл болон төсөлтэй холбогдуулан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.10.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Ялтан шилжүүлэх тухай Европын зөвлөлийн конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.10.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/.
-
2015 оны 10 сарын 23
Г.Уянга гишүүний асуулгын хариуг сонсов
Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.10.23.Баасан гараг/ үдээс хойших нэгдсэн хуралдаан 15.00 цаг 02.00 минутад эхлэв. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгаас “Зоос банк” ХК-ийг татан буулгасан ажиллагаа болон хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах, хохирлыг хэрхэн барагдуулах талаар Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргалд тавьсан асуулгын хариуг сонсов.
Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга асуулгадаа, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2009 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 650 дугаар тушаалаар “Зоос банк” ХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл 5 жилийн хугацаанд банкийг татан буулгах ажиллагаа дуусаагүй бөгөөд тус банкны жижиг хувьцаа эзэмшигч иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол өнөөдрийг хүртэл зөрчигдсөн хэвээр байгаа тухай тус банкны хувьцаа эзэмшигч иргэдээс удаа дараа гомдол ирүүлсээр байгаа. “Зоос банк” ХК нь нийт 14 666 703 ширхэг хувьцаатай. Эдгээр хувьцааг 635 хувьцаа эзэмшигч хуваан эзэмшдэг. Үүнээс 7 хувьцаа эзэмшигч нь хувьцааны дийлэнх хувийг эзэмшдэг бөгөөд үлдсэн 628 хувьцаа эзэмшигч нь жижиг хувьцаа эзэмшигч байна гэдгийг дурдаж, “Зоос банк” ХК-ийг татан буулгах ажиллагааны тухай болон уг ажиллагааны явцад дээрх 628 жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хангах, тэдний хохирлыг хэрхэн барагдуулах талаар тодорхой хариулт ирүүлэх хүсэлтийг гаргасан юм.
Гишүүний асуулгад Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан хариулт өгсөн. Тэрээр , “Зоос банк” ХК нь харилцагч, хадгаламж эзэмшигчдийн мөнгөн хөрөнгийг тэдгээрийн анхны шаардлагаар гарган өгч чадахгүйд хүрч, өөрийн хөрөнгө алдагдсан, төлбөрийн чадваргүй болсон тул Монголбанкны Ерөнхийлөгчийн 2009 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 650 дугаар тушаалаар тус банкинд Эрх хүлээн авагч томилж, 2009 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 659 дүгээр тушаалаар Зоос банк Хувьцаат компанийг албадан татан буулгахаар шийдвэрлэсэн.
Тус банк татан буудсанаар иргэд, аж ахуйн нэгжийн хадгаламж, харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгийг эрсдэлээс хамгаалах, “Банкин дахь монгол хадгаламжид баталгаа гаргах тухай” хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 348 тоот тогтоолын хүрээнд “Зоос банк” ХК-ийн бүтцийн өөрчлөлтөд зориулт нийт 100.0 тэрбум төгрөгийн бонд гаргасан. “Зоос банк” ХК дахь Эрх хүлээн авагчийн ажиллах хугацааг Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар гурван удаа сунгаж, дөрөв дэх жилдээ ажиллаж байна. “Зоос банк” ХК-д Эрх хүлээн авагч томилогдсоноос хойших хугацаанд “Зоос банк” ХК-иас төлбөрийн нэхэмжлэлтэй этгээдүүдэд нийт 58.5 тэрбум төгрөгийн актив хөрөнгө эргэн төлүүлж, 51.8 тэрбум төгрөгийн өр төлбөрийг барагдуулсан.
“Зоос банк” ХК-д банкны Эрх хүлээн авагч тохимлогдмогц Банкны тухай хуулийн 63 дугаар зүйлд заасан “Банкны эрх хүлээн авагчийн нэн даруй авах арга хэмжээ”-г цаг тухайд нь авч хэрэгжүүлсний нэг нь банкны хувь нийлүүлэгчдэд алдагдлыг хүлээлгэж, тэдгээрийн оруулсан хөрөнгийн хэмжээгээр хувь нийлүүлсэн хөрөнгө, бусад сангаас хасалт хийж санхүүгийн тайланд тусгасан. Дээрх хуулийн заалтын дагуу Эрх хүлээн авагчийн 2009 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 02 тоот тушаалаар хувь нийлүүлэгчдээс дүрмийн санд оруулсан 14.7 тэрбум төгрөг буюу хувьцаа, нэмж төлөгдсөн капитал, дахин үнэлгээний сан, өнгөрсөн жилийн ашиг, нөөцийн сан, нийгмийн хөгжлийн сан зэргээр санхүүгийн хариуцлага хүлээлгэж, тухайн жилийн ашиг, алдагдлын дансанд шилжүүлсэн. Энэхүү тушаалаар хуулийн дагуу “Зоос банк” ХК-ийн бүх хувьцаа эзэмшигчид санхүүгийн хариуцлага хүлээлгэсэн. “Зоос банк” ХК-ийн Эрх хүлээн авагчийн зүгээс Засгийн газрын бондын төлбөрийг төлж барагдуулах үйл ажиллагаа үргэлжилж байгаа тул хувьцаа эзэмшигчдийн банкинд оруулсан хөрөнгө оруулалтыг барагдуулах нөхцөл хуулийн дагуу бүрдээгүй байгаа” гэв.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Цог, Г.Уянга, Д.Дэмбэрэл нар асуулт асууж хариулт авлаа.
Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан:- Банкны хувьцаа эзэмшигч нарт ногдол ашиг хуваарилах ямар ч боломжгүй. Банк 87.9 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан учраас ногдол ашиг хуваарилах ямар ч ойлголт байхгүй байсан. Европын сэргээн босголтын банк 3.7 тэрбум төгрөгийн нэрлэсэн үнэтэй хувьцаа эзэмшдэг байсан. Энэ нь нийт хувьцааны 25 хувь байсан. Нийт бусад хувьцаа эзэмшигчдийн адилаар санхүүгийн хариуцлага хүлээгээд энэ нь алдагдал болсон. Өөрөөр хэлбэл энэ банкийг дампууралд хүргэсэн хувьцаа эзэмшигчдийн нэг учраас санхүүгийн хариуцлага хүлээгээд одоо ямар нэг хэл ам хийхгүй байгаа. Банкны 55 хувийг эзэмшдэг байсан Батбаяр гэдэг иргэн банкнаасаа тодорхой хэмжээний хөрөнгөө буцааж авсан. Энэ нь ганц Батбаяр ч биш бусад бүх иргэд, компаниуд төлбөрөө авсан. Харин 14.7 тэрбум төгрөг буюу дүрмийн санд оруулсан хөрөнгөөрөө шууд санхүүгийн хариуцлага хүлээсэн. Эрх хүлээн авах үйл ажиллагаа 6 дахь жилдээ үргэлжилж байгаа нь үнэн. Энэ хооронд Монголбанкны гурван удаагийн шийдвэрээр хугацааг нь сунгасан. Сүүлийн хэдэн жил буюу 2012 оноос эхлээд Зоос банкны үйл ажиллагааг дуусгавар болгоод Сангийн яамнаас буюу төрөөс гаргасан бондны дүнтэй дүйцүүлэн эрх хүлээн авах ажиллагааг дуусгавар болгоё гэсэн саналыг удаа дараа хүргүүлдэг ч энэ асуудал шийдэгдэхгүй өнөөдрийг хүрсэн. Гэхдээ сүүлийн хоёр удаагийн санхүү удирдлагын зөвлөлөөс нааштай шийдвэр гаргаад хохирлыг дуусгавар болгоод Сангийн яам руу бондын төлбөрт үлдэгдэл актив хөрөнгийг шилжүүлэхээр хоёр талаасаа ажиллаж байна.
Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга:- Тухайн үеийн Сангийн дэд сайд байсан Ч.Ганхуяг Зоос банкны 86.6 тэрбум төгрөгийн хөрөнгөн дээр Төрийн банкны эх үүсвэр бий болсон гэсэн тов тодорхой ярилцлага өгсөн нь байж байна. Одоо дээрээс нь Төрийн банкийг хувьчилна гэж ярьж байгаа. Хэрвээ хувьцаа эзэмшигчид хариуцлага хүлээх ёстой юм бол жижгээсээ том руугаа дараалж хариуцлагаа хүлээх ёстой гэж бодож байна. Эхлээд ард иргэдийн хохирлыг барагдуулж байж дараа нь хувьцаа эзэмшигчид гэсэн дарааллаар байх нь зүйтэй юм. Хувьцаа эзэмшигчид бас мөнгөө авахдаа жижгээсээ том руугаа гэсэн дараалалтай байдаг байх. Та нар үүнийг хангаж ажиллаагүй юм байна. Одоо жижиг хувьцаа эзэмшигчид хохироод үлдсэн. Том хувьцаа эзэмшигчид нь үүнийг шахаж шаардах ёстой ч ингээгүй. Маш олон хуулийг тухайн үед зөрчиж энэ банкийг татан буулгасан. Үүнд Монголбанкны буруутай, алдаатай үйл ажиллагаа маш их байгаа. Хувьцаа эзэмшигчдийн асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй. Энэ асуудлыг судлах зохион байгуулах, хувьцаа эзэмшигчдийг хохиролгүй болгох асуудлаар удаа дараа яригдаж энэ удаагийн Улсын Их Хурал дээр Эдийн засгийн байнгын хороон дээр санал гарч ажлын хэсэг байгуулагдсан юм билээ. Энэ ажлын хэсэг зогчихоод байгаа. Иймд Эдийн засгийн байнгын хороон дээр энэ ажлын хэсгийг үргэлжлүүлэн ажиллуулах, жижиг хувьцаа эзэмшигчдийг хохиролгүй болгох, Төрийн банкин дээр байгаа хувьцааны асуудлыг цэгцлэх ажлыг үргэлжлүүлж хийх ёстой гэж үзэж байна. Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 35.5-д энэ асуудал зохицуулагдсан байгаа. Асуулгын хариуг үндэслээд Эдийн засгийн байнгын хороон дээр ажлын хэсгийг үргэлжлүүлэх асуудлыг ярилцаж гацчихаад байгаа ажлын хэсгийг ажилд нь оруулах саналтай байна.
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгаас “Зоос банк” ХК-ийг татан буулгасан ажиллагаа болон хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах, хохирлыг хэрхэн барагдуулах талаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргалд тавьсан асуулгын хариуг сонссоноор өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2015 оны 10 сарын 23
Н.Алтанхуягийн санаачилсан хуулийн төслийг өнөөдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх байсан ч хойшлуулав.
-
2015 оны 10 сарын 23
Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай болон Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай тогтоолын төслүүдийг өргөн барилаа
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай болон Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг өнөөдөр /2015.10.23/ өргөн барилаа.
Хамгаалалтад авахаар санал болгож байгаа Ноён уул нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт оршдог. Хамгаалалтад авах зорилго нь Сибирийн тайгын өмнөд хил дээр орших Хэнтий тайгын экосистем, Монгол оронд улам бүр багассаар байгаа ойн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, түүх соёлын үнэт дурсгалыг үеийн үед хадгалан үлдэх зорилготой юм. Ноён уулыг байгалийн нөөц газрын ангилалаар тусгай хамгаалалтад авах шаардлагыг хангаад байгаа аж.
Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн үндэслэл нь Монгол орны алтны металлогены мужлалаар Гацууртын алтны үндсэн орд нь Хойд Хэнтийн алтны бүсэд тогтоогдсон томоохон орд. Харьцангуй алтны өндөр агуулга бүхий хүдэртэй, ирээдүйд тухайн бүс нутгийн хөгжилд нөлөөлнө, дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн, цаашид ордын хэмжээнд нөөц өсөх магадлалтай хэмээн үзжээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2015 оны 10 сарын 23
Улсын Их Хурлын даргын Ажлын алба, НҮБ-ын Хүн амын сан, Эрүүл мэнд спортын яам хамтран “Эх, хүүхдийн эсэн мэнд амаржихуйн яаралтай тусламж, үйлчилгээний хүртээмж, чанар” сэдэвт төвийн болон баруун бүсийн зөвлөгөөнийг өнөөдөр /2015.10.23/ Төрийн ордонд зохион байгуулж байна.
Зөвлөгөөнийг Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх С.Ламбаа эхлүүлж, Эрүүл мэнд, спортын яам, АШУҮИС, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон нийслэлийн 9 дүүрэг, Архангай, Өвөрхангай, Төв, Сэлэнгэ, Булган, Орхон, Дархан-уул, Өмнөговь, Дундговь, Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газар, эх нялхсын мэргэжлийн эмч нарын төлөөлөл оролцож байгааг танилцуулав.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ, төр засгаас сүүлийн жилүүдэд Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтын хүрээнд эх, нярайн эрүүл мэндийг сайжруулж, эндэгдлийг тогтвортой бууруулах, төрөлтийг дэмжих бодлого, арга хэмжээг тууштай хэрэгжүүлж ирсэн болохыг онцоллоо. Мөн тэрээр улсын хэмжээнд 15 жилийн өмнөхтэй харьцуулахад төрөлт 2 дахин нэмэгдэж, эх нярайн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч, эх, нярайн эндэгдэл, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг бууруулах чиглэлээр ихээхэн ахиц дэвшил гарсан болохыг тэмдэглэн хэлэв. /бүрэн эхээрээ/
Зөвлөгөөнд НҮБ-ын Хүн амын сангийн Суурин төлөөлөгчийг үүрэг гүйцэтгэгч Таня Патриота оролцож, мэндчилгээ дэвшүүллээ. НҮБ-ын Ерөнхий ассамблейн үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун эмэгтэйчүүд, хүүхэд, өсвөр үеийнхэний эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр 2030 он хүртэл хэрэгжүүлэх дэлхийн стратегийг хэрэгжүүлж буйг танилцуулсан бөгөөд ирэх 15 жилийн хугацаанд үүнийг дэмжин, хэрэгжүүлж ажиллахыг улс, орнуудад уриалсан болохыг дурдав. Монгол Улс эх, нярайн эндэгдлийг бууруулах чиглэлээр ихээнэн амжилттай ажиллаж байгааг тэрээр тэмдэглээд төр, засгийн зүгээс ихээхэн анхаарал хандуулж байгаагийн илрэл гэж үзэж буйгаа хэллээ. Цаашид анхаарал хандуулах хэд хэдэн асуудал байгаа бөгөөд энэ чиглэлээр урт хугацаанд тогтвортой ажиллах шаардлагатай. Энэ үр дүнд хүрэх чиглэлээр ажиллахад нь НҮБ-ын Хүн амын сан Засгийн газарт дэмжлэг үзүүлэн ажиллахад бэлэн байна гэлээ.
Улсын Их Хурлын даргын ажлын алба НҮБ-ын Хүн амын сангийн төслийн хүрээнд 2014 онд нийслэл, аймгуудыг хамарсан “Эхийн эсэн мэнд амаржихуйн яаралтай тусламж, нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээний тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, эрэлт хэрэгцээг тодорхойлох, улсын төсвийг нэмэгдүүлэх” чиглэлээр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран томоохон судалгааг хийж Эрүүл мэнд, спортын яаманд хүлээлгэн өгчээ. Тус энэ судалгаанд үндэслэн эсэн мэнд амаржихуйн асуудлаар мэргэжлийн байгууллагууд илтгэл танилцууллаа. Зөвлөгөөнд Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба оролцож, “Эрүүл мэндийн салбарын бодлого” сэдэвт илтгэл танилцуулав.
Зөвлөгөөнд Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа оролцож, салбарын эрх зүйн орчны талаар болон Эрүүл мэндийн даатгалын хуулийн эх, хүүхдийн эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээтэй холбоотой зохицуулалтын талаар танилцуулав. Түүнчлэн Улсын Их Хурлаар хэлэлцэж буй эрүүл мэндийн салбарын хууль, тогтоолын төслүүдийн талаар мэдээлэл өглөө.
Мөн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төсвийн захирал Ш.Энхтөр “Монгол Улсын эх хүүхдийн эрүүл мэнд, Мянганы хөгжлийн зорилтын биелэлт-2015, тогтвортой хөгжлийг зорилго, зорилт” сэдэвт илтгэл, ЭХЭМҮТ-ийн Эрдэм шинжилгээ, сургалт, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал М.Баялаг “Эхийн эсэн мэнд амаржихуйн яаралтай тусламж, нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж үйлилгээний тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, эрэлт хэрэгцээ” сэдэвт илтгэл танилцуулав.
Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий ассамблейн хурлаар тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэлэлцсэнтэй холбогдуулан Үндэсний статистикийн хорооны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга Д.Оюунчимэг “Эх хүүхдийн эрүүл мэнд ба Тогтвортой хөгжлийн зорилт-2030” сэдэвт илтгэл танилцууллаа.
Төв болон баруун бүсийн эмч, мэргэжилтнүүд оролцож буй уг зөвлөгөөн 17.00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Б.Ганбат “Нийслэлийн эх, хүүхдийн эрүүл мэндийн өнөөгийн байдал, цаашдын зорилт”, АШУҮИС-ийн Хүүхдийн анагаахын тэнхимийн багш, зөвлөх эмч, доктор, дэд профессор З.Гэрэлмаа “Эх хүүхдийн эсэн мэнд амаржихуйн тусламж үйлчилгээнд сум, өрхийн эрүүл мэндийн төвийн гүйцэтгэх үүрэг” сэдэвт илтгэл танилцуулна. Мөн зөвлөгөөн оролцож буй аймгууд “Эх хүүхдийн эсэн мэнд амаржихуйн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал” сэдвээр тус бүр мэдээлэл хийж, харилцан санал солилцох юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2015 оны 10 сарын 23
Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг төсөл”-ийг 2015-2018 онд хэрэгжүүлэхээр төслийн баримт бичиг боловсруулан, төслийн нэгжийг байгуулан ажиллуулж эхлээд байна.
“Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг төсөл” нь Монгол Улсын Засаг захиргааны болон төсвийн төвлөрлийг сааруулах чиглэлээр салбарын яам, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн чиг үүргийг зааглаж тодорхойлсон, төсөв санхүүгийн судалгаа шинжилгээнд суурилсан, харилцан уялдаа бүхий, цогц, оновчтой бодлого боловсруулахад туслалцаа үзүүлэх зорилготой гэж төслийн захирал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Ганболд хэллээ. Энэ хүрээнд төвлөрлийг сааруулах бодлогын бичиг баримт боловсруулах ажилд дэмжлэг үзүүлж, чиглэл өгч, хяналт тавьж хамтран ажиллах үүрэг бүхий салбар дундын ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан байна. Ажлын хэсгийн эхний хурал өнөөдөр боллоо. Тус хуралдаанаар ажлын хэсгийн гишүүдэд төслийн талаарх танилцуулга хийж, гишүүдийн үүрэг, оролцоо хамтын ажиллагаа болон бусад зохион байгуулалттай холбоотой асуудлаар ярилцлаа.
Энэ ажлын хэсэг төвлөрлийг сааруулах үйл явцыг дэмжиж салбар хоорондын уялдааг зохицуулах, бодлогын баримт бичиг боловсруулах ажилд ерөнхий хяналт тавих, холбогдох хууль, эрх зүйн хүрээнд хийж байгаа өөрчлөлт, шинэчлэл, бодит нөхцөл байдал нь олон улсын туршлага болон төвлөрлийг сааруулах стратегид нийцэж байгаа эсэхийг анхаарч, холбогдох санал дүгнэлт өгч мэдээлэл солилцох, төслийн төлөвлөгөө, тайлан, хяналт шинжилгээ, үнэлгээний дүнг хэлэлцэж байх юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
-
2015 оны 10 сарын 23
Зөрчил шалган шийдвэрлэх хуулийг хэлэлцэхийг дэмжлээ
-
2015 оны 10 сарын 23
Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ, гэргий Акиэ Абэгийн хамт Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар өчигдөр манай оронд айлчлал хийлээ. Айлчлал дөрвөн цаг үргэлжилсэн бөгөөд тэрбээр хамгийн түрүүлнд Их тэнгэрийн аманд байрлах Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өргөөнд зочилсон юм.
-
2015 оны 10 сарын 23
УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаан эхэллээ
2015 / 10 / 23 | 11:42 | Нийтэлсэн: Б.Туул | 0
УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаан эхэллээ.
Хуралдааны эхэнд Зөрчил шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж байна.
Өнөөгийн байдлаар манай улсад зөрчлийг шалган шийдвэрлэх чиг үүргийг хэрэгжүүлэгч субьектууд болон тэдний эрх, үүрэг, хэрэгжүүлэх арга хэмжээг Захиргааны хариуцлагын тухай, Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон салбар тус бүрийн хуулиар зохицуулдаг. Эдгээр нь хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг үүсгэж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг харилцан адилгүй хэрэгжүүлэх, хүний эрхийг журмаар хязгаарлах зэргээр хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхагдахгүй байх Үндсэн хуулиар тунхагласан хүний эрхийг хангах явдал гажуудах шалтгаан болдог байна.
Дээрх асуудлыг зохицуулах зайлшгүй шаардлагыг харгалзан Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын хүний эрхийн гэрээний суурь зарчимд нийцүүлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг боловсруулсан аж. Одоо хууль санаачлагчийн болон байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулж гишүүд асуулт асууж байна.
-
2015 оны 10 сарын 23
“Шударга ёс” эвсэл дарааллаж завсарлага авах нь зөв үү?
-
2015 оны 10 сарын 23
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд /2015.10.23.Баасан гараг/
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2015 ОНЫ 10 ДУГААР САРЫН 23-НЫ ӨДӨР /БААСАН ГАРАГ/-ИЙН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ
09.00 цагаас:
1.Зөрчил шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.08.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Д.ДОРЛИГЖАВ танилцуулна;
-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.ОЮУНГЭРЭЛ танилцуулна.
2.Хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.09.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Д.ДОРЛИГЖАВ танилцуулна;
-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.НЯМДОРЖ танилцуулна.
3.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.09.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Б.БОЛОР танилцуулна;
-Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.ЭРДЭНЭЧИМЭГ танилцуулна.
4.Хог хаягдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл нарын 13 гишүүн 2015.06.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Ц.ОЮУНГЭРЭЛ танилцуулна;
-Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.ОЮУН танилцуулна.
5.Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Эрүүл мэнд, спортын сайд Д.ШИЙЛЭГДАМБА танилцуулна;
-Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.ОДОНТУЯА танилцуулна.
6.Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг 2015.06.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Н.АЛТАНХУЯГ танилцуулна;
-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн З.БАЯНСЭЛЭНГЭ танилцуулна.
7.Oлон улсын гэрээний тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2015.10.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Гадаад хэргийн сайд Л.ПҮРЭВСҮРЭН танилцуулна;
-Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.ОЮУН танилцуулна.
8.Монголын Улаан Загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 16 гишүүн 2015.08.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Н.ЭНХБОЛД танилцуулна;
-Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.БАКЕЙ танилцуулна.
14.00 цагаас:
Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгаас “Зоос банк” ХК-ийг татан буулгасан ажиллагаа болон хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах, хохирлыг хэрхэн барагдуулах талаар Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргалд тавьсан асуулгын хариуг сонсох.
-
2015 оны 10 сарын 22
Хоёр орны Ерөнхий сайд мэдээлэл хийлээ
-
2015 оны 10 сарын 22
Өнөөдөр /2015.10.22/ Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Тэрээр Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод бараалхахын өмнө чуулганы нэгдсэн хуралдааны танхимд зочилж, Улсын Их Хурлын үйл ажиллагаатай танилцлаа.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд чуулганы нэгдсэн хуралдааны үеэр, Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ Улсын Их Хурлын үйл ажиллагаатай танилцаж байгаа талаар танилцуулж, мэндчилгээ дэвшүүлэв.
-
2015 оны 10 сарын 22
УИХ-ын хариуцлагыг өндөржүүлэх хуулийн төслийг дэмжсэнгүй
-
2015 оны 10 сарын 22
УИХ-ын даргад Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ бараалхав
-
2015 оны 10 сарын 22
Ч.САЙХАНБИЛЭГ, ШИНЗО АБЭ НАР АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ
-
2015 оны 10 сарын 22
Ерөнхий сайд Шинзо Абэ чуулганы үдээс хойшхи хуралдаанд хүрэлцэн ирэв
-
2015 оны 10 сарын 22
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан 14.00 цагт эхлэх байсан ч ирц бүрдэхгүй байсаар цаг гаруйн дараа эхлээд байна.
Чуулган эхэлмэгц “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг үргэжлүүлэн хэлэлцэх эсэх асуудалд санал хурааж олонхийн саналаар тус төслийг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлэхээр шилжүүллээ. Мөн Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналыг хэлэлцэж дэмжлээ.
-
2015 оны 10 сарын 22
Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын протоколыг соёрхон баталлаа
Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.10.22. Пүрэв гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 09.00 цаг 54 минутад гишүүдийн 51.3 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга З.Энхболд энэ долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулав. Энэ үеэр хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурал дахь ”Шударга ёс” эвслийн бүлгийн зүгээс Өршөөлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр авсан завсарлагаа дахин 3 хоногоор сунгах хүсэлт гаргасан. Энэхүү хүсэлтийг хуралдаан даргалагч ёсоор болгосноор хуулийн төслийн хэлэлцүүлэг хойшлогдов. Түүнчлэн Улсын Их Хурлын дарга чуулганы нэгдсэн хуралдааны танхимд Улсын Их Хурлын гишүүн-Засгийн газрын гишүүдэд зориулсан тусгайлсан суудал /блок/ гаргасан болохыг дуулгасан юм. Ингэснээр Улсын Их Хурлын гишүүн-Засгийн газрын гишүүд нэг дор сууж гишүүдийн асуултад хариулт өгөх, ирц нь тодорхой байх боломж бүрдэнэ.
Засгийн газраас нэн яаралтай дэгээр хэлэлцүүлж зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар өргөн барьсан хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Нэгдсэн хуралдаанаар эхлээд Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Засгийн газраас Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Улсын Их Хурлын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд мөн өдөр Төсвийн байнгын хороо хуралдан хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж улмаар өчигдөр /2015.10.21/ анхны хэлэлцүүлгийг хийгээд байсан юм.
Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл танилцуулав.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Баярсайхан тодруулга хийсэн. Хэлэлцэж буй асуудлаар үг хэлэх гишүүн гараагүй. Тодруулгын дараа байнгын хорооны саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Дараа нь Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг танилцуулсан. Уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан асуулт асуух болон санал хэлэх гишүүн байгаагүй юм. Ингээд санал хураалт явуулахад хуульд нэмэлт оруулах дээрх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлсэн.
Үүний дараа Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Улсын Их Хурлын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүлсэн. Байнгын хороогоор анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол танилцуулав.
Тэрээр, байнгын хороогоор хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийх явцад Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл, импортын архины онцгой албан татварыг бууруулахгүйгээр, эх орны үйлдвэрийн архины онцгой албан татварыг нэмэгдүүлж, татварыг ижил тэнцүү болгох нь зүйтэй, мөн Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг эх орны үйлдвэрийн болон импортын 25-40 хүртэл хатуулагтай бүх төрлийн цагаан архи, ликёр ба кордиалд ногдуулах онцгой албан татварыг 1 литр тутамд 8000 төгрөг, 40 ба түүнээс дээш хатуулагтай бүх төрлийн цагаан архи, ликёр ба кордиалд ногдуулах онцгой албан татварыг 17550 төгрөг, бүх төрлийн коньяк, виски, ром, джинд ногдуулах онцгой албан татварыг 19500 төгрөг болгох нь зүйтэй гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжээгүй. Иймд дээрх саналуудад Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл, Л.Эрдэнчимэг, Ц.Даваасүрэн нар цөөнх болсон хэмээн танилцуулсан. Мөн байнгын хорооноос хууль, тогтоолын төслүүдэд техникийн болон найруулгын шинжтэй зарим саналууд гаргасан талаар түүний танилцуулгад дурдагдсан.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд хууль санаачлагчаас зарим тодруулгыг авав. Гишүүд, олон улсын хэлэлцээрт нийцүүлэн хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй боловч татвар нэмэхдээ дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих нь зүйтэй талаар байр сууриа илэрхийлж байлаа.Ингээд санал хураах болоход байнгын хороо дэмжээгүй Д.Дэмбэрэл гишүүний зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүд хүлээн авах нь зүйтэй хэмээн үзсэнээр дараагийн хэлэлцүүлэгт дахин хэлэлцүүлэхээр байнгын хороонд шилжүүлсэн юм. Мөн уг санал дэмжигдсэнтэй холбогдуулан Л.Эрдэнэчимэг гишүүний санал агуулгын хувьд давхардсан тул тэрээр саналаа татан авч буйгаа мэдэгдсэн.
Ийнхүү хууль тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын чанартай саналын томьёоллуудаар санал хураалт явуулж, төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын протоколыг соёрхон баталлаа
Хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Монгол-Оросын “Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газрын хоорондын 2003 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийх байв. Хэлэлцүүлгийн эхэнд уг асуудалтай холбогдуулан Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн нэмэлт тайлбар хийсний дараа хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 83.1 хувь нь дэмжсэнээр хэлэлцээрийг соёрхон баталлаа.Монгол-Оросын “Монголросцветмет” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 2007 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хэлэлцээрт тус тус нэмэлт, өөрчлөлт оруулах тухай саналыг оросын тал 2013 онд тавьсан. ОХУ-ын ЭСЯ-ны 2013 оны 3 дугаар сард ноот бичгээр оросын талын хувьцаа эзэмшигчийг “Ростехнологи” /дараа нэр нь өөрчлөгдөж “Ростех” болсон/ болгон өөрчлөх, оросын талын ногдол ашгийг түүнд шилжүүлж байхаар нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг ирүүлсэн байна.
Энэ дагуу нэгдсэн хуралдаанаар Монгол-Оросын “Монголросцветмет” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 2007 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн танилцуулсан.
Тэрээр, манай холбогдох яам, Төрийн өмчийн хороо оросын талын саналыг судалсны үндсэн дээр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам /хуучин нэрээр/ дээрх хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколын төслийг боловсруулан Засгийн газрын 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлсэн. Засгийн газар төсөлд Оросын талын хувьцаа эзэмшигчийг “ОХУ-ын Засгийн газар, эсхүл түүний итгэмжилсэн төрийн өмчийн хуулийн этгээд, байгууллага” байхаар шийдвэрлэж, УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтсон. Үүний мөрөөр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, нэмэлт, өөрчлөлт оруулахыг Засгийн газарт зөвшөөрсөн юм.
Оросын талд тус асуудлыг уламжилсан боловч манай талын саналыг хүлээж аваагүй, харин хувьцаа эзэмшигчээ “Ростех” улсын корпораци байна гэж санал дахин тавьсан. Иймд асуудлыг Засгийн газрын 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаан, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар дахин хэлэлцүүлж, Засгийн газар хоорондын протокол байгуулахыг дэмжсэн. Гарын үсэг зурах тухай Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 136 тоот захирамжийн дагуу тус протоколд Уул уурхайн сайд Р.Жигжид 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр гарын үсэг зурсан болно.
Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн 20 дугаар зүйл, Олон улсын гэрээний тухай хуулийн 3 дугаар зүйлд заасны дагуу протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг боловсрууллаа хэмээн танилцуулсан.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Содбилэг танилцуулав. Байнгын хорооны санал дүгнэлтэд дээрх протоколыг Засгийн газрын өргөн мэдүүлсэнээр соёрхон батлах нь зүйтэй гэж үзсэн байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Б.Гарамгайбаатар, А.Бакей, Ж.Энхбаяр нарын гишүүд асуулт асууж, тодруулга хийв.
Ингээд байнгын хорооны саналаар санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжсэнээр Монгол-Оросын “Монголросцветмет” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 2007 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын протоколыг соёрхон баталлаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.