-
2015 оны 10 сарын 22
Эрчим хүчний компаниудын 30 хүртэлх хувийг арилжаална
2015 / 10 / 22 | 14:20 | Нийтэлсэн: Ч.Ариунболд | 0
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас долоо хоног бүрийн пүрэв гарагт зохион байгуулдаг “Сайдын цаг” уулзалтад Эрчим хүчний сайд Д.Зоригт оролцож, мэдээлэл хийлээ.
Өвөлжитийн бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийг ЭХЯ-наас энэ оны нэгдүгээр сард байгуулсан. Энэ ажлын хүрээнд нийт 1722 нэр төрлийн ажил хийхээр төлөвлөсний их засварын ажлаар 1072, хөрөнгө оруулалтын ажлаар 360, техник зохион байгуулалтын арга хэмжээгээр 290 нэр төрлийн ажил хийхээр тус тус төлөвлөсөн. Одоогоор үндсэн тоноглолын их засварын ажлын гүйцэтгэл 93 хувьтай байна хэмээн Д.Зоригт сайд мэдээллийнхээ эхэнд онцлон тэмдэглэв.
Тэрбээр, Дулааны цахилгаан станцуудын их завсар 90 гаруй хувтай байгаа бол цахилгаан дамжуулах станцууд 95 хувийн гүйцэтгэлтэй. Дулааны станцын гол хэрэглээ бол нүүрс. Улаанбаатар хотын цахилгаан станцууд Багануур болон Шивээ-Овоогийн уурхайгаас нүүрс авдаг. Өнөөдрийн байдлаар дулааны станцууд 10-25 хоногийн нүүрсний нөөцтэй байна.
Энэ онд Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн оргил ачаалал 1242.11 МВт хүрэх төлөвтэй байгаа нь өмнөх оныхоос 40 МВт-аар өссөн үзүүлэлт. Эрчим хүчний сайдын тушаалаар энэ оны 9 дүгээр сарын 15-наас 2016 оны тавдугаар сарын 15 хүртэл эрчим хүчний салбар өвлийн горимд шилжин ажиллана.
2015 онд 1064 км шугам сүлжээ, 82 дэд станц шинээр байгуулсан. Ингэснээр 43655 км урт цахилгааны шугам сүлжээ, 5335 дэд станцаар дамжуулан хэрэглэгчдэд цахилгаан, дулаан түгээж байгаа. Түүнчлэн 15.3 км дулааны шугам байгуулсан нь 236 барилгыг шинээр дулааны эх үүсвэрт холбох боломж бүрдсэн.
Өвлийн бэлтгэл ажлын хүрээнд хэд хэдэн томоохон ажил хийсэн. Тухайлбал, “Дулааны цахилгаан станц-4”-ийн хүчин чадлыг 123 МВт-аар нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлсэн. “Дулааны гуравдугаар цахилгаан станц”-ын хүчин чадлыг 50 МВт- аар нэмэгдүүлсэн” хэмээв.
Түүнчлэн, “Дулааны цахилгаан станц-4”-ийн охин компани хэлбэрээр ажиллах “Амгалан дулааны станц” нь 116 МВт-ын 3 ширхэг зуух, нүүрс хадгалах байгууламж, вагон хөмрөгч, нүүрс дамжуулах конвейрууд, үнс, утаа шүүх байгууламжууд гэх мэт 36 төрлийн барилга, байгууламжтай иж бүрэн станц барьсан бөгөөд үүнд нийт 105.8 тэрбум төгрөг зарцуулсан. Одоогоор тус станцын барилга угсралтын ажлын гүйцэтгэл 98 хувьтай байгаа бөгөөд туршилт, тохируулга, зүгшрүүлэлтийн ажил хийж байна. Амгалангийн дулааны станц Улаанбаатар хотын зүүн хэсэг буюу Жуковын музейгээс зүүн тийш барилга, орон сууцнуудыг дулаанаар хангана.
Түүнчлэн энэ онд Дорнод аймгийн Чулуунхороо, Халх гол, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Дорноговь аймгийн Хатанбулаг, Мандах, Говь-Алтай аймгийн Бугат сумыг төвийн эрчим хүчний системд холбохоор ажиллаж байна. Ажлын гүйцэтгэл 60-98 хувийн гүйцэтгэлтэй байна.
Мөн Хэнтий, Өмнөговь, Завхан, Баян-Өлгий аймгийн цахилгаан эрчим хүчний хангамжийг сайжруулах томоохон ажлууд хийсэн.
Улаанбаатар хотод “Улаанбаатар их тойрог сүлжээ” төслийг ЭХЯ, БХБЯ, НЗДТГ хамтран хэрэгжүүлж байгаа. Төслийн хүрээнд 102.6 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 11 дэд станц барихаар төлөвлөсөн. Энэ ажил нийслэлийн цахилгаан хангамжийн найдвартай үйл ажиллагаа явуулахад чухал үүрэг гүйцэтгэнэ.
Эрчим хүчний салбарт хэрэгжүүлсэн төсөл арга хэмжээнүүдийн үр дүнд шинээр хэрэглэгчдийг цахилгаан дулаанаар хангах боломж бүрдэж, Улаанбаатар хотод 249 Гкал.цаг ачаалал, Дархан хотод 33 Гкал.цаг, Эрдэнэт 36 Гкал.цаг, Дорнод аймгийн төв Чойбалсан хотод 8 Гкал/цаг ачааллыг тус тус нэмж сүлжээнд залган ажиллаж байна.
Үүний үр дүнд Улаанбаатар хотод л гэхэд 236 барилга байгууламжийг дулааны эрчим хүчээр, 23600 хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр хангах боломж бүрдлээ.
Санхүү хөрөнгө оруулалтын хувьд анхаарал татаж байгаа хэд хэдэн асуудал үүсч байна. Тухайлбал, Өмнөговь аймгийн төвийг дулааны эрчим хүчээр ханган ажиллаж буй Даланзадгадын дулааны цахилгаан станцын эвдэрсэн турбингенераторыг шинэчлэн солих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан боловч санхүүжилтийн эх үүсвэр бүрэн шийдвэрлэгдээгүй тул ажлаа эхлүүлээгүй байна.
Түүнчлэн Улаанбаатар хотын баруун хэсэгт буюу Таван шар, Драгон төв, Сүүний үйлдвэр орчмыг дулаанаар хангадаг магестралл шугмын зарим хэсгийг шинэчлэн солих шаардлагатай байгаа. Үүнд шаардагдах 7.2 тэрбум төгрөгийн хөрөнгийг ирэх оны төсөвт тусгахаар ажиллаж байна.
Мөн манай баруун бүс гадаадаас эрчим хүч импортолдог тул үнэ өндөр байдаг. Тиймээс Ховд, Баян-Өлгий, Увс аймагт шинэ эрчим хүчний эх үүсвэр шаардлагатай байна” гэлээ.
Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.
-Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих хөтөлбөр, чадлын тарифын талаар тодорхой мэдээлэл өгөөч?
-Эрчим хүчний тухай хууль, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулиудад энэ оны 6 дугаар сард нэмэлт өөрчлөлт оруулсан. Мөн эрчим хүчний салбарыг 2030 он хүртэл хөгжүүлэх төрийн бодлогыг баталсан. Уг бодлогод тусгаснаар эрчим хүчний салбарыг зах зээлийн зарчимд илүү ойртуулах хууль эрх зүйн орчин бүрдсэн гэж болно. Үүний дагуу үнэ тарифын бодлогод тодорхой хэмжээний өөрчлөлт орж байгаа. Эрчим хүчний салбар олон жил алдагдалтай явж ирсэн шалтгааныг хөрөнгө оруулалтын орчин нөхцөлтэй холбон тайлбарладаг байсан. Үүнийг залруулахаар ажиллаж байна. Манай улс сэргээгдэх эрчим хүчний нөөц ихтэй. Гэхдээ нийт хэрэглээнийхээ дөрвөн хувийг л сэргээгдэх эрчим хүчнээс бүрдүүлдэг. Тиймээс энэ салбарыг хөгжүүлэх үндэс суурийг тавих зорилгоор үнэ тарифын бодлогодоо өөрчлөлт оруулж сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тариф баталж хэрэгжүүлж байгаа.
-Эрчим хүчний салбарын өрийн хэмжээ хэд байна вэ?
-Өрийн хэмжээ харьцангуй буурч байна. Сүүлийн гурван жилд бүр 60-70 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж ирсэн. Өнгөрсөн жилээс хэрэгжүүлж ирсэн үнэ тарифын бодлого, хууль эрх зүйн өөрчлөлт зэрэг нь эерэг үр дүн өгч байгаа учраас алдагдал харьцангуй буурч байгаа. Энэ онд багтаж Төвийн эрчим хүчний систем, Дорнодын эрчим хүчний систем алдагдалгүй ажиллах тооцоотой байгаа. Цаашид эрчим хүчний үйлдвэр, компаниуд алдагдалгүй ажиллах нөхцөл бүрдэнэ
-Цахилгаанаар дулаанаа хангадаг айл өрх нэлээн байгаа. 2016 оны төсөвт эдгээр өрхүүдэд эрчим хүчний хөнгөлөлт үзүүлэх асуудлыг тусгасан уу?
-Энэ асуудлыг үнэ тарифаараа уялдуулж байгаа. Эрчим хүчний зохицуулах хорооноос шөнийн цагт эрчим хүчийг хямд байлгах зохицуулалт хийж өгсөн. Ингэснээр аж ахуйн нэгжүүд, уул уурхайн салбарын боловсруулах үйлдвэрүүд оргил ачааллын бус цагт эрчим хүч хэрэглэвэл илүү хэмнэлттэй байна гэсэн үг.
-Эрчим хүчний салбарт байгаа төрийн өмчит компаниудын бүтцийн өөрчлөлт, хувьчлалын асуудалд та ямар байр суурьтай байна вэ?
-Эрчим хүч үйлдвэрлэлийг хувийн хэвшил хийх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудын 30 хүртэлх хувийг арилжаалж, нээлттэй хувьцаат компани болгоно. Энэ ажил бэлтгэл шатандаа явж байна. Ирэх жил хөрөнгийн биржүүд дээр хувьцааг гаргана. Цаашдаа үе шаттайгаар хувийн хэвшилд шилжих ёстой.
-Энэ жил эрчим хүчний салбарт хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн бэ?
-Эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт их олон эх үүсвэрээс бүрдэж байгаа. Улсын төсвөөс бүрдүүлэх нь харьцангуй багассан. Хөгжлийн банкны санхүүжилт, гадны зээл тусламж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар гэсэн эх үүсвэрээс нийт 100 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт эрчим хүчний салбарт хийж байна.
-
2015 оны 10 сарын 22
Японы Ерөнхий сайд Ш.Абэ ажлын айлчлал хийхээр Монгол Улсад ирлээ
-
2015 оны 10 сарын 22
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг баталгаажууллаа
Мэдээ, мэдээлэл Цаг үеийн мэдээ
2015-10-22 10:12:21
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгож, баталгаажуулах тухай” А/822 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар 11 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажууллаа. Газар эзэмших, ашиглах эрх нь баталгаажсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 10 сарын 22
Шударга ёс эвслийн бүлэг Өршөөлийн хуулиар авсан завсарлагаа гурав хоногоор сунгах хүсэлт тавив.
-
2015 оны 10 сарын 22
Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хэлэлцэнэ
-
2015 оны 10 сарын 22
Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ энэ сарын 22-ны өдөр буюу маргааш манай улсад ажлын айлчлал хийнэ.
-
2015 оны 10 сарын 21
Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо
-
2015 оны 10 сарын 21
Эдийн засгийн байнгын хороо Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
-
2015 оны 10 сарын 21
Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авах, Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох ажлыг эрчимжүүлэхийг “Шийдлийн цаг”-аар үүрэг болголоо
23 минутын өмнө
Print Zasag and PDF
Ерөнхий сайдын өрөөнд болдог “Шийдлийн цаг” уулзалтад Уул уурхайн сайд Р.Жигжид, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга Ж.Буянбат нар оролцлоо.
Гацууртын ордод хууль бусаар нэвтэрч байна. Тэнд гэмт хэрэг, зөрчлийн тоо эрс нэмэгдлээ. Эмх замбараагүй байдал бий болж байна гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр их гарч байна. Нутгийн иргэд ч хэлж байна, Засгийн газрын “11 11” төвд мөн мэдээллүүд ирж байгааг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг уулзалтын эхэнд хэлээд Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаас энэ талаар тодрууллаа.
Өнгөрсөн есдүгээр сарын 3-наас хойш цагдаагийн байгууллага иргэдийн болон тухайн аж ахуйн нэгжийн хамгаалалтын албадын дуудлагаар Гацууртын аманд 24 удаа үйл ажиллагаа явуулж, гэмт хэрэг, захиргааны зөрчил гаргасан 3 мянган хүнийг хуулийн хүрээнд тараасан.
Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад, Мандал суманд гэмт хэргийн тоо 20 орчим хувиар нэмэгдсэн нь эрүүгийн нөхцөл байдал хүндэрч байгааг илтгэж байна. Архидан согтуурах, танхайрах зэрэг зөрчил илүүтэй нэмэгдсэн. Шөнийн цагаар бөөнөөрөө, техник хэрэгсэл ашиглаж тус бүсэд нэвтрэх явдал нэлээд гарч байна. Хөвсгөл, Архангай, Дархан, Төв, Сэлэнгээс 1800 орчим иргэн очиж хууль бусаар ашигт малтмал ухах ажиллагаа явуулсан. Энэ байдал нь нутгийн иргэдийн тав тухыг ч алдагдуулж байна.
Эрүүгийн гэмт хэрэгт холбогдож, удаа дараа ял шийтгэгдсэн нэр бүхий хэд хэдэн хүн тэнд очиж нүх амуудыг хуваарилах нэрийдлээр бусдыг айлган сүрдүүлж дарамталсан хэрэг гарч байна.
Нүх ухаж байгаад шороонд дарагдсан тохиолдол хэд хэдэн удаа гарсан ч амь насыг нь аварч чадсан. Нүх, шороо булаалдсанаас нэгнээ хутгалж гэмтээсэн тохиолдлууд гарч байна. Тухайн бүсэд хамгаалалтын алба ажиллаж буй ч иргэд тэдний шаардлагыг биелүүлэхгүй эсэргүүцэж, мод чулуугаар нүүлгэж, шөнийн цагт хүч түрэн дайрч байна. Цагаагийн байгууллага хуульд заасан арга хэмжээгээ авч ажиллаж байгаа ч ийм үйлдлүүд удаа дараа гарч цагдаагийн байгууллагын ачаалал нэмэгдэж, эрүүгийн нөхцөл байдал хүндэрч байна.
Өчигдөр буюу энэ сарын 20-ны шөнө л гэхэд 150 гаруй иргэн 60 тээврийн хэрэгсэлтэй нэвтэрч орсон. Цагдаагийн албан хаагчдын үйл ажиллагааг эсэргүүцсэн зарим хүнийг саатуулаад байна гэж Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга хэллээ.
УИХ-ын 2015 оны нэгдүгээр сарын 23-ны хуралдаанаар Гацууртын алтны ордыг стратегийн ордод хамруулах шийдвэр гарсан. Үүний дараагаар тус ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох шаардлагатай болсон юм.
Ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг байгуулагдаж, хөрөнгө оруулагч талтай өнгөрсөн хоёр сар гаруйн хугацаанд хэлэлцээ хийжээ. Хэлэлцээний үр дүн ямар байгаа талаар Уул уурхайн сайд Р.Жигжид дараах мэдээллийг өглөө.
Гацууртын алтны үндсэн ордын төрийн хувь хэмжээг Ашигт малтмалын хуульд заасан дээд хэмжээ болох 34 хувь байхаар, мөн тус хуульд заасны дагуу дээрх хувийг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр 3 хувиар орлуулахаар тохирчээ. Алтны үнээс хамаарч энэ 3 хувь өөрчлөгдөж байхыг, уг өөрчлөлтийг Засгийн газраас зөвшөөрсний дагуу шийдвэрлэнэ. Мөн анхны санхүүжилтийн дээд хэмжээ 350 сая ам.доллар байсныг 230 сая болгосон. Өөрөөр хэлбэл, 120 сая ам.доллараар бууруулсан байна. Ажлын хэсэг тавьсан зорилтоо биелүүлж, “Сенттерра гоулд Монголиа” ХХК-тай санал нэгдсэн байр суурьт хүрчээ.
Ноён уул орчмын газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авахаар УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанд оруулахаар бэлтгэж байгаа гэж БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг хэлээд Төв аймгийн Борнуур, Сэлэнгийн Мандал сумыг дамнан хамарсан 33 мянган га газрыг улсын хамгаалалтад авахаар ажиллаж байна. Энэ 33 мянган га газар олборлолт явуулж байгаа бүсэд хамаарахгүй болохыг мэргэжлийн хүмүүс нарийвчлан тогтоосон гэлээ.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Цагдаагийн ерөнхий газар хуулийнхаа дагуу үйл ажиллагаагаа эрчимжүүлэхийг үүрэг болголоо. Мөн Гацууртын алтны үндсэн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэхийг Уул уурхайн сайд Р.Жигжидэд, Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар яаралтай хэлэлцүүлэхийг БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэгт үүрэг болголоо. Энэ хоёр асуудлыг УИХ-д нэгэн зэрэг өргөн барьж, хэлэлцүүлэх учиртай гэж Ерөнхий сайд хэлсэн юм.
Гацууртын ордын баталгаат нөөц 50 тн. Энэ нөөцийн борлуулалтын орлого 1,7 тэрбум доллар байх урьдчилсан тооцоог салбарын яам хийжээ. Ийм хөрөнгө, ашиг орлогоо төр, ард иргэд хүртэх учиртай. Иймд өгсөн үүрэг даалгаврыг яаралтай гүйцэтгэхийг Ерөнхий сайд холбогдох хүмүүст анхаарууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
-
2015 оны 10 сарын 21
Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, уул уурхайн татварын орлого өнгөрсөн жил хэд байсан. Энэ жил хэдий хэмжээний орлого орсон. Оюутолгой, Эрдэнэтээс хэчнээн төгрөгийн татварын орлого орсон бэ хэмээн тодруулсан юм. Уул уурхайн сайд Р.Жигжидийн хариулснаар, уул уурхайн салбараас энэ оны 9 сарын байдлаар 827.9 тэрбум төгрөгийн орлого орох ёстойгоос 794.6 тэрбум төгрөгийн орлого ороод байгаа бол газрын тосны салбар 213.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 128.8 тэрбумыг төвлөржээ. “Оюу толгой” компани энэ оны 9 сарын байдлаар 310.2 тэрбум, “Эрдэнэт” 202.5 тэрбумыг улсын төсөвт төвлөрүүлээд байгаа бөгөөд өнгөрсөн оны мөн үед “Оюу толгой” 167.7 тэрбум, “Эрдэнэт” 307.8 тэрбумыг төвлөрүүлээд байжээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Ө.Энхтүвшин нар мөн асуулт асууж, хариулт авсан бөгөөд гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй юм. Ингээд Байнгын хорооны хуралдаанаар дээрх хуулиудын хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.
Үүний дараа Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Эдгээр хууль, тогтоолын төслийг Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр Ө.Энхтүвшин, Ц.Баярсайхан, С.Дэмбэрэл нарын гишүүд УИХ-ын харьяа байгууллага болох Үндэсний статистикийн хороог өөрчлөн Засгийн газрын агентлаг болгох саналыг дэмжихгүй байгаагаа илэрхийлж байлаа. Дээрх гишүүдийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх мөн дэмжсэн юм.
Ингээд Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан Монгол Улсын Хууль зүйн сайдын эрхлэх асуудлаас статистикийн мэдээлэл гэснийг хасах гэсэн саналыг нэр бүхий гишүүд гаргасныг гишүүдийн 83.3 хувь нь дэмжсэн. Мөн “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хавсралт дахь Монгол Улсын Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах Бүртгэл, статистикийн ерөнхий газар гэснийг Бүртгэлийн ерөнхий газрын гэж өөрчлөх санал мөн олонхын дэмжлэг авсан. Ийнхүү гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусган хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.
Мөн өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуулийн төслийн талаар санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Г.Батхүүгээр ахлуулах байгууллаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 10 сарын 21
Гамшгаас хамгаалах нь зөвхөн төр бус бүх нийтийн хийх ажил
2015 / 10 / 21 | 13:39 | Нийтэлсэн: Ч.Ариунболд | 0
Монгол Улсын гамшгийн эрсдлээс хамгаалах төлөвлөгөөг энэ сарын 19-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар шинэчлэн баталсан байна. Энэ талаар өнөөдөр Шадар сайд Ц.Оюунбаатар, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, Онцгой байдлын хурандаа Б.Мандахгэрэл нар мэдээлэл хийлээ.
Монгол төр иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах үүрэгтэй. Гамшгаас хамгаалах төлөвлөгөө нууцын зэрэглэлтэй байсан тул иргэд, аж ахуйн нэгжүүд өөрийгөө болон, эд хөрөнгөө хамгаалах талаар мэдлэг, мэдээлэл хомс байсан. Аливаа гамшгаас урьдчилан сэргийлэх нь зөвхөн төрийн бус бүх нийтийн ажил тул энэхүү төлөвлөгөөг нийтэд ил болгохоор шийдсэн хэмээн Шадар сайд Ц.Оюунбаатар мэдээллийнхээ эхэнд онцлон тэмдэглэв.
Тэрбээр, Монгол Улс гамшгаас хамгаалах төлөвлөгөөг 9 зорилтын хүрээнд хэрэгжүүлнэ. Тухайлбал, Эрэн хайх, аврах ажиллагааг шуурхай зохион байгуулах, сэргээн босгох үйл ажиллагааг хэрэгжүүлэх, гамшгийн нөөцийг бүрдүүлэх, хадгалах, сэлгэн зарцуулах зэргийг дурьдаж болно. Энэ төлөвлөгөөг баталснаар зуд, ган гачиг, гал түймэр, үер ус, газар хөдлөлт зэрэг аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх төрийн нэгдсэн бодлоготой болж байна гэсэн үг.
Зөвхөн ОБЕГ-ийн бие бүрэлдэхүүн гамшиг осолтой тэмцэх, таслан зогсоох бус иргэд өөрийн амь нас, эд хөрөнгийг хамгаалахад суралцах хэрэгтэй. Энэ үүднээс иргэдэд гамшиг ослын үед ямар арга хэмжээг авч хэрэгжүүлэх вэ гэдгийг айл бүрт хүргэх ёстой. Энэхүү ажлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан нийтэд хүргэхээр төлөвлөж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан удаан хугацааны, төлөвлөгөөт мэдээллийг нийтэд хүргэснээр иргэд гамшгаас өөрийгөө болон бусдын ам нас, эд хөрөнгийг авран хамгаалах боловсролтой болох юм.
Мөн ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, 2010 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 17 хувьтай байсан. Гэтэл 2010 оны зудын дараа энэхүү өсөлт 12 болж буурсан. Тэрхүү зуд Монгол Улсад 554 тэрбум төгрөгийн хохирол учруулсан. Үүнээс үзэхэд улс орон тогтвортой хөгжихийн тулд гамшгаас хамгаалах төлөвлөгөөтэй байх ёстой гэдэг нь харагдаж байна. Төлөвлөгөө бол гамгаас үүдэлтэй хохирлыг хамгийн бага хэмжээнд байлгах зорилготой.
Жишээ татахад Япон Улсад болсон газар хөдлөлт болон бусад гамшгаас аврагдсан 100 хүн тутмын 80-ийг нь хөршүүд нь аварсан байдаг. Харин Монгол Улсад энэхүү 80 хүнийг Онцгой байдлын алба хаагч аварсан байдаг. Тэгэхээр иргэдийн гамшгаас хамгаалах мэдлэг улс оронд ямар давуу тал бий болгож байна вэ гэдгийг харж болно” хэмээв.
Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
-Эмнэлэг сургуулийн байр газар хөдлөлтийн үед нурах магадлал өндөр байгаа талаар Ерөнхийлөгч мэдээлж байсан. Газар хөдлөлтийн үед сурагч болон өвчтөнүүдээ хэрхэн хамгаалах ёстой вэ?
-Эмнэлэг, сургуулийн барилгыг гамшгийн дараа хоргодох байр болгон ашиглах ёстой. Гэтэл манайд бол эмнэлэг, сургуулийн байр маш эрсдэлтэй байна. НМХГ, Японы Олон улсын хамтын ажиллагааны төсөлтэй хамтран 413 орон сууны барилгад эрсдлийн үнэлгээ хийсэн. Үүнээс 166 барилга нь газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн дүн гарсан. Мөн сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг барилгуудад ч судалгаа хийж үзсэн. Өнгөрсөн долоо хоногт гэхэд л сургууль, цэцэрлэгийн зориулаттай зургаан барилгыг акталсан. Сургууль цэцэрлэгийг акталж, хүүхдийн сурч боловсрох нөхцлийг дордууллаа гэхээс илүүтэйгээр газар хөдлөлтийн гамшгаас хүүхэд багачууд, багш ажилчдыг хамгаалах хүрээнд хийж байгаа ажил гэдгээр нь харах хэрэгтэй.
-Газар хөдлөлтийг урьдчилан мэдэх боломжгүй. Тэгэхээр газар хөдлөлтийн гамшгаас өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?
-Өнөөдөр хэрэглэж байгаа багаж Улаанбаатар хотоос 500 км хол хөдөлсөн газар хөдлөлтийг мэдрэх чадалтай. Гэхдээ газар хөдлөлт асар богино хугацаанд болдог тул нийслэлээс 20, 30 км зайтай байгаа газар хөдлөлтийг нийслэлд мэдээллэх ямар ч боломж байхгүй. Энэ бол зөвхөн Монгол Улс биш дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудал. Гамшгаас хамгаалах төлөвлөгөөтэй байна гэдэг бол нэгэнт урьдчилан мэдэх боломжгүй газар хөдлөлтөөс хамгаалахын тулд бид барилга, байгууламжийнхаа чанарыг сайжруулах ёстой.
-
2015 оны 10 сарын 21
пуужингийн хурдаар өсч байгаа
-
2015 оны 10 сарын 21
Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив
-
2015 оны 10 сарын 20
Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2015.10.20/ үдээс хойш дахин хуралдаж Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ.
Хуралдааны үеэр дээрх хуулийн зүйл заалт Төрийн албаны тухай хуультай зөрчилдөж байгаа эсэх асуудлаар Сангийн яамны Хууль, худалдан авах ажиллагааны бодлогын газрын дарга Э.Хангай тайлбар хийсэн. Тэрбээр, “Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1-д, Улсын Их Хурал төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Үүний 7 дугаар хэсэгт, төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах онцгой бүрэн эрхтэй хэмээн заасан. Түүнчлэн Үндсэн хуулийн 38 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, Засгийн газар нь улсын төсөв, зээл, санхүүгийн төлөвлөгөөг боловсруулж, УИХ-д өргөж, гарсан шийдвэрийг биелүүлэх бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасан байдаг. Өөрөөр хэлбэл төсөв боловсруулж батлах нь Засгийн газар, УИХ-д Үндсэн хуулиар олгосон онцгой бүрэн эрх бөгөөд энэхүү бүрэн эрхийг ердийн болон органик хуулиар хязгаарлах боломжгүй гэж үзсэн. Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн 70 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино гэж хуульчилсан тул Үндсэн хуульд нийцээгүй буюу Үндсэн хуулиар төрийн эрх бүхий байгууллагад олгосон бүрэн эрхийг хязгаарласан хуулийг хэрэглэх боломжгүй гэж үзсэн. Түүнчлэн Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3-т, Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ гэж заасан байдаг. Төсвийн тухай хууль 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан. Төрийн албаны тухай хууль 2002 оны зургадугаар сарын 28-ны өдөр батлагдсан. Төсөв, түүний зарчим, тогтолцоо, бүрэлдэхүүн, ангиллыг тогтоож, төсвийн тусгай шаардлагыг хэрэгжүүлэх, төсвийн харилцаанд оролцогчийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлж, төсөв боловсруулах, батлах, зарцуулах, бүртгэх, тайлагнах, хяналт тавихтай холбогдсон харилцааг Төрийн албаны тухай хуулиар бус Төсвийн тухай хуулиар илүү нарийвчлан зохицуулж байгаа юм. Иймд Төрийн албаны тухай болон Төсвийн тухай хуулийн заалт хоорондоо зөрчилдсөн тохиолдолд тухайн асуудлыг буюу төсвийн харилцааг илүү нарийвчлан зохицуулж байгаа Төсвийн тухай хуулийг хэрэглэх нь илүү зүйтэй байна” гэж тайлбарласан.
Үүний дараа гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан, хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 10 сарын 20
Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төслийг өргөн барив
-
2015 оны 10 сарын 20
Засгийн газрын бүтцийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулав
-
2015 оны 10 сарын 20
АЖ Самбуу,МУГЖ Төмөрбаатар тэргүүтэй нөхдүүд бас МАХН-д элсэж бгаа юм бна
-
2015 оны 10 сарын 20
З.Баянсэлэнгэ: Хадгаламж зээлийн хохирогчдын хохирлыг яаралтай барагдуулмаар байна
-
2015 оны 10 сарын 20
Улсын хэмжээнд 646 тэрбум төгрөгийн татварын өр үүсчээ
-
2015 оны 10 сарын 20
Хууль зүйн байнгын хороо хуралдлаа