-
2022 оны 4 сарын 07
Төрийн ордонд болж буй “Монголын эдийн засгийн чуулган-2022”-ын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар сэтгүүлчдийн асуултад хариулсныг хүргэж байна.
-
2022 оны 4 сарын 07
Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 72 тохиолдол PCR шинжилгээгээр батлагдсан тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.
-
2022 оны 4 сарын 07
Монголын домогт боксчин, “Сөүл-1988” олимпын наадмын хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Нэргүйн Энхбат таалал төгсөж, спорт, олимпизмын гэр бүлд нөхөж баршгүй гарз тохиолоо.
-
2022 оны 4 сарын 07
Нийслэлийн хэмжээнд I тунд 9, II тунд 10, III тунд 89, IV тунд 61, нийт 169 иргэнийг дархлаажууллаа.
-
2022 оны 4 сарын 07
Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2022 оныг “Иргэний жил” болгон зарласан. Энэ хүрээнд нийслэлийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, бизнесийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор “Их хотын хавар-2022” үзэсгэлэн, худалдаа, өдөрлөгийг гуравдугаар сарын 27-ноос дөрөвдүгээр сарын 26-ныг хүртэл нэг сарын хугацаанд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байгаа.
-
2022 оны 4 сарын 07
Улаанбаатар хотод өнөөдөр коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын суурин 46 цэгт 46 багийн 185 эмч, ажилтан ажиллана.
-
2022 оны 4 сарын 07
10.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.
-
2022 оны 4 сарын 07
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө цэлмэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 5-7 градус, бусад хэсгээр 0-2 градус хүйтэн, өдөртөө 18-20 градус дулаан байна.
-
2022 оны 4 сарын 06
ТУЗ-ийн хурлаар М.Ганбаатарын оронд Ц.Даваацэрэн гэх эрхмийг томилсон байна. Ц.Даваацэрэн нь “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан. Тэрбээр АТГ-т шалгагдаж байгаа "Эрдэнэт Медипас" эмнэлгийн хувьчлалтай холбоотой асуудалд нэр холбогдсон нэгэн ажээ.
-
2022 оны 4 сарын 06
Жил бүрийн хаврын улиралд шар усны үер, булаг шандны усны халиа тошин урсаж, нийслэлийн зарим дүүргийн гэр хорооллын айл өрхүүд хүнд нөхцөлд аж төрдөг.
-
2022 оны 4 сарын 06
Нийслэлийн Засаг дарга Газрын зөрчил арилгах арга хэмжээ авах Ажлын хэсэг байгуулах тухай захирамж гаргалаа.
-
2022 оны 4 сарын 06
Нийслэл орчимд шар өвсний 70 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Эдгээр дуудлагын ихэнх шалтгаан нь хүний буруутай үйлдэлтэй холбоотой байна. Тухайлбал, ногоон бүсэд ил задгай гал түлсэн, хог хаягдал, өнжмөл өвс шатаасан, аюулгүй ажиллагааг хангаж гагнуур хийгээгүй, татсан тамхи чүдэнз, арц нурмаа бүрэн унтраагаагүй зэрэг алдааг иргэд нийтлэг гаргаж байна. Хүний буруутай үйлдлээс болж шар өвс шатаж байна
-
2022 оны 4 сарын 06
Хуваарийн дагуу эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмж болон хүүхдийн мөнгийг дөрөвдүгээр сарын 20-нд олгох бол нийгмийн халамжийн тэтгэврийг дөрөвдүгээр сарын 14, 26-нд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох хөнгөлөлт, тусламж, насны хишгийг дөрөвдүгээр сарын 26-нд олгох юм байна.
-
2022 оны 4 сарын 06
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 87 тохиолдол шинээр батлагдсан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
-
2022 оны 4 сарын 06
Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК нь энэ сарын 6-н буюу өнөөдрөөс Истанбул хот руу Боинг 767-300ER агаарын хөлгөөр ШУУД нислэг үйлдэнэ. Тодруулбал, Европын чиглэлийн нислэгээ өргөжүүлэн Турк улсын эдийн засаг, соёл, түүхт үйл явдлын төв хот болох Истанбул руу долоо хоног бүрийн лхагва гарагт нислэг үйлдэх юм.
-
2022 оны 4 сарын 06
Улаанбаатар хотод суурин 48 цэгт 48 багийн 193 эмч, ажилтан ажиллана.
-
2022 оны 4 сарын 06
11.00 цагт Тагнуулын ерөнхий газраас төв байрандаа цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ.
-
2022 оны 4 сарын 06
Нийслэлд багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 13-15 хэм дулаан байна.
-
2022 оны 4 сарын 05
ХХААХҮЯ-ны харьяа “Хөдөө аж ахуйн бирж” нь орон нутагт загвар хоршоог хөгжүүлэх зорилгоор менежментийн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
-
2022 оны 4 сарын 05
Хаврын тариалалтад зориулж улаан буудайн үрийг дотоодоосоо хангах бүрэн боломжтой. Тариалан бүхий иргэн, аж ахуйн нэгжүүдээс судалгаа авахад нийт энэ оны тариалалтад зориулж 43,000 тонн үр нөөцөлсөн байна. Мөн Хөдөө аж ахуйг дэмжих санд 16,000 тонн үрийн нөөц байна. Хөдөө аж ахуйг дэмжих сангаас үрийн захиалгыг орон нутгаас авч нэгтгээд, хуваарилах, олгох ажлыг зохион байгуулж байна. Үрийг 30 хувийн урьдчилгаатай, үлдэгдэл төлбөрийг намрын ургацаас нөхөн бүрдүүлэх нөхцөлтэйгээр зээлээр олгоно.