Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2632 2633 2634 2635 2636 2637 2638
  • Загас агнавал торгоно
    2016 оны 3 сарын 31
    ЗАГАСАГНАВАЛТ0РГ0Н0
  • Өнөөдөр хоёр дүүрэгт цахилгаан хязгаарлана
    2016 оны 3 сарын 31
    цахилгаан
  • ”Найрамдал” эмнэлгийн эмч бүртгэлгүй эмийг өвчтөнд заржээ
    2016 оны 3 сарын 31
    Бүртгэлгүй эм, тариаг худалдаалсан, хэрэглэсэн зөрчлийг таслан зогсоов
    58 минутын өмнө Print Zasag and PDF
    ShareThis Facebook Tweet LinkedIn Email

    2016.03.30

    Иргэдийн чанартай эм, бүтээгдэхүүнээр үйлчлүүлэх нөхцлийг хангах зорилгоор МХЕГ, ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэстэй хамтран хуурамч, улсын бүртгэлд бүртгэгдээгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй, чанар, стандартын шаардлага хангаагүй хаяг, шошгын зөрчилтэй, эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгслийг илрүүлж зах зээлээс татах, эрт сэрэмжлүүлэх арга хэмжээ авахаар эмнэлэг, эм хангамжийн байгууллага, худалдааны төвүүдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгуулж байна. Шалгалтаар Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм, тариаг худалдан борлуулах, хэрэглэх болон хууль бусаар худалдаалах зөрчил илэрчээ. Тухайлбал, “Сэцэнгоо” эмэгтэйчүүдийн эмнэлэг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй Спектиномицин тариаг хүнд тарьж хэрэглэсэн зөрчил илэрсэн.

    Уламжлалт эмчилгээ оношлогооны “Найрамдал” эмнэлгийн эмч Э хаяг шошгогүй, гарал үүсэл тодорхойгүй, мөн Хятад хэлээр бичсэн шошго бүхий эмүүдийг тус тус худалдан борлуулж байсан.

    Дүнжингарав худалдааны төвийн барааны лангуунууд нүдний дусал, туулгах үйлчилгээтэй эм борлуулж байсныг илрүүлэн саатуулаад байна.

    Эдгээр нүдний дуслууд нь хондройтин сульфат, хлорфенирамин малеат болон судас нарийсгах үйлчилгээ бүхий эмийн бодис агуулсан тул ихэвчлэн нүдний харшил, загатнаа, улайлтад зориулагдсан байдаг. Нүдний дусаалгыг дусаах хоорондын зайг ойртуулснаар нүдний торлог бүрхүүл гэмтээх, болор цайрах эрсдэлтэй, мөн эдгээр эмийн дасал, сөрөг урвал ч үүсч болзошгүй тул эмчийн зааврын дагуу зөв зохистой хэрэглэх шаардлагатай юм.

    Нүд нь эмзэг эрхтэн тул нүдний дусаалгыг баталгаатай зөвшөөрөлтэй газраас эмч, эм зүйчээс асууж, лавлаж байж хэрэглэхийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвлөж байна.
    - See more at: http://zasag.mn/m/inspection/view/12775#sthash.x1nClNCR.dpuf
  • Нойтон цас орж явган шуурга шуурна
    2016 оны 3 сарын 31
    2016 оны 04 дүгээр сарын 01-нээс 04 дүгээр сарын 05-ныг хүртэлх

    цаг агаарын урьдчилсан төлөв:

    1-нд нутгийн зүүн хагаст, 2-нд зүүн зүгийн нутгаар цас орж, салхи секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Завхан голын эх, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 4-9 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр дулаарна.
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд эдлэл олдоно
    2016 оны 3 сарын 31
    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд эдлэл олдоно
  • Улаанбаатарт 3 хэмийн дулаан байна
    2016 оны 3 сарын 31
    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Увс нуурын хотгор, Идэр, Тэсийн голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Шөнөдөө Дархадын хотгороор 5-10 градус, бусад хэсгээр 0-5 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулсаар 1-6 градус хүйтэн, бусад нутгаар 0-5 градус дулаан байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас, нойтон цас орно. Салхи хойноос секундэд 7-12 метр, өдөртөө секундэд түр зуур 16-18 метр хүрч цасан шуурга шуурна. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 5-10 метр, ихэнх нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 10-15 градус дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас, нойтон цас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.
  • Иргэд хар тамхи хэрэглэх нь ихэсчээ
    2016 оны 3 сарын 30
    үүлийн жилүүдэд Монгол улсад хар тамхи, мансууруулах бодисын хууль бус хэрэглээ өсөн нэмэгдсээр байгаа талаар Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ж.Болд мэдээлэл хийлээ. Түүний хэлснээр энэхүү өсөлтийг сүүлийн хоёр жилд гарсан тоон баримтаас харж болохоор байна. Тодруулбал, Монгол улсын Эрүүгийн хууль заасан хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт 2014 онд 61 хэрэг 213 үйлдэлд 153 хүн, 2015 онд 79 хэрэг 201 үйлдэлд 169 хүн, 2016 оны нэгдүгээр улирлын байдлаар 25 хэрэг 81 үйлдэлд 46 хүн холбогдон шалгагдаж байгаа аж.

    25 хэргийн зургаа нь мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан байна. Уг хэрэгт холбогдсон 46 хүний найм нь эмэгтэй хүн байна. Мөн хэрэгт холбогдсон хүмүүсийн 40-50 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй, 18-35 насныхан байгаа юм байна.

    2016 оны эхний улиралд бүртгэгдсэн гэмт хэргийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 12-оор буюу 92.3 хувиар өссөн байна. 2016 оны эхний улиралд бүртгэгдсэн гэмт үйлдлийг урьд оны мөн үетэй харьцуулахад 1.3 дахин өссөн бөгөөд холбогдогч нь 12 оор буюу 35.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
  • Ноён Бондгор:Энэ бохир шоундаа намайг битгий хутгаач дээ
    2016 оны 3 сарын 30
    Олноо “ноён Бондгор” нэрээрээ танигдсан дуучин Ц.Амарбаярыг сонгуульд нэр дэвшинэ гэх мэдээлэл сүүлийн үед газар авах болсон. Тэгвэл ноён Бондгор энэхүү мэдээллийн хариуг өөрийн цахим хуудсаараа дамжуулан өглөө.
  • Нүдний эмч нарыг Канадад сургана
    2016 оны 3 сарын 30
    Канад улсад төвтэй laurel foundation /Лаурел сан/-ийн олон улс, эрүүл мэнд хариуцсан захирал доктор Нью Парсонсийг ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа хүлээн авч уулзлаа.
  • Монгол иргэдээс УИХ-ын сонгуулийн санал авах төв комисс хуралдлаа
    2016 оны 3 сарын 30
    ГАДААД УЛСАД СУУГАА МОНГОЛ ИРГЭДЭЭС УИХ-ЫН СОНГУУЛИЙН САНАЛ АВАХ ТӨВ КОМИСС ХУРАЛДЛАА
  • Б.Цэдэн-Ишийн амьдрал, түүхэн замнал эрдэм шинжилгээний хурал болов
    2016 оны 3 сарын 30
    Б.ЦЭДЭН-ИШИЙН АМЬДРАЛ, ТҮҮХЭН ЗАМНАЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛОВ
  • Чацарганы стандарт, үйлдвэрлэлийг сайжруулна
    2016 оны 3 сарын 30
    Хүнс, Хөдөө аж ахуйн яам, “Монголын жимс жимсгэний үндэсний холбоо” ТББ-тай хамтран “Зах зээл бэлчээрийн удирдлагын хөгжил төсөл”-ийн санхүүжилтээр “Чацарганы стандарт, стандартчилал сургалтын хөтөлбөр” сэдэвт сургалтыг өнөөдөр зохион байгуулж байна.
  • Боловсролын салбарт авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байна
    2016 оны 3 сарын 30
    Хөндлөнгийн шинжээчдийн багаас хийсэн “Төрийн байгууллагын авлигын эсрэг үйл ажиллагаа”-ны 2015 оны үнэлгээгээр Боловсролын яам, төрийн байгууллагын шударга байдлын түвшинг үнэлэх 2014 оны судалгааны үр дүнгээр боловсролын байгууллагын шударга байдлын түвшиний үнэлгээ тус тус буурсантай холбоотойгоор тус газраас Азийн сангийн төслийн дэмжлэгтэйгээр “Боловсролын салбар дахь авлигын эрсдэлийн судалгаа” явуулах ажлын эхлэлийг тавиад байна.
  • Хайгуулын 1079 тусгай зөвшөөрөл олгожээ
    2016 оны 3 сарын 30
    Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгож эхэлснээс хойш нийт 3915 дугаар олгоод байгаа аж. Үүнээс дугаар авсан 1580 аж ахуйн нэгж хугацаандаа өргөдлөө гаргаагүй, дугаарын дагуу ирсэн 2335 өргөдлийг бүртгэн хянан шийдвэрлэжээ.
  • Суданд үүрэг гүйцэтгэх алба хаагчдын бүртгэл явагдаж байна
    2016 оны 3 сарын 30
    Бүгд найрамдах Өмнөд Судан улсад НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний зургадугаар ээлжийн мотобуудлагын батальоны сонгон шалгаруулалтын бүртгэл дуусахад хоёр хоног үлджээ.
  • Х.Баттулга УИХ-д сонгож болохгүй гишүүдийг зарлалаа
    2016 оны 3 сарын 30
    ”Жудагт Монгол” холбооноос “Бүх ард түмний эв нэгдэл” цуглааныг Ялалтын талбайд зохион байгуулав.
  • БНСУ-д хууль бусаар амьдарч байгаа иргэдэд өршөөл үзүүлнэ
    2016 оны 3 сарын 30
    Өмнөд Солонгос улсын Хууль зүйн яамнаас тус улсад хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэдэд зориулсан ”Өршөөлийн сар”-ыг эхлүүлэхээр болжээ.
  • П.Цагаан: Монголын ирэх он жилүүдийн ерөнхий дүр төрхийг тодорхойлох чуулган
    2016 оны 3 сарын 30
    П.Цагаан: Монгол хэмээх их айлын амьдралын ирэх он жилүүдийн ерөнхий дүр төрхийг тодорхойлох ач холбогдолтой чуулган эхэлж байна
  • Хаврын баяраар Нийслэлийн удирдлагууд хийсэн ажлаа дүгнүүлнэ
    2016 оны 3 сарын 30
    Өнөөдөр Нийслэлийн Ардчилсан намын байранд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, НИТХ-ын дарга Д.Баттулга, НАН-ын ХЭГ-ын дарга П.Нүрзэд болон албаны хүмүүс ”Улаанбаатарын хавар”, ”Нийслэлийн ардчилсан намын баяр”-ыг зохион байгуулах тухай сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
  • СХД-ээс сургуулийн орчимд ухаалаг утас ашиглахыг хориглолоо
    2016 оны 3 сарын 30
    Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатарын санаачилгаар ерөнхий боловролын сургууль, цэцэрлэгийн орчинд ухаалаг гар утас, төхөөрөмж хэрэглэхийг хориглох тухай тэргүүлэгчдийн тогтоол гаргажээ. Тогтоолд хүүхдүүд сургуулийн орчинд ухаалаг гар утас болон төхөөрөмжийг авчрахгүй байхаар тусгасан бөгөөд хичээлийн бус цагаар хэрэглэж болохоор зохицуулсан аж. Мөн дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд дотоод журам боловсруулан хэрэгжүүлэх бөгөөд сургууль, цэцэрлэгийн орчинд товчлууртай, энгийн утсыг хэрэглээнд нэвтрүүлэхээр тусгажээ.
    Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй улсын болон хувийн ЕБС-иудын дунд хийсэн судалгаагаар 24783 хүүхэд буюу нийт хүүхдийн 72 хувь нь ухаалаг гар утас хэрэглэдэг байна. Үүнээс бага ангийн хүүхдүүдийн 30 хүртлэх, дунд ангийн сурагчдын 60 хүртлэх, ахлах ангийн сурагчдын 80 хүртлэх хувь нь ухаалаг гар утас хэрэглэж байгаа нь судалгаагаар тогтоогдсон байна.
    Гар утасны хэрэглээнд дотнсоноос тус дүүргээс Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхэд өсвөр үеийн клиник тасагт 2013 онд 38 хүүхэд үзүүлсэнээс 18 нь хэвтэн эмчлүүлсэн бол 2014 онд 49 хүүхэд үзүүлж, 36 хүүхэд хэвтэн эмчлүүлсэн байна. Харин өнгөрсөн онд энэ тоо өсөж, 63 хүүхэд амбулаториор үйлчлүүлж, 42 нь хэвтэн эмчлүүлжээ. Харин энэ оны нэгдүгээр улиралд 23 хүүхэд тус газар үзүүлж зөвлөгөө мэдээлэл авсны 18 нь хэвтэн эмчлүүлсэн гэсэн судалгаа гарчээ.
    Мөн нүдний хараа муудах, нүдний эвэрлэгийн үрэвсэлээр өвчлөх хүүхдийн тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа аж . 2015 онд дүүргийн Эрүүл мэндийн Нэгдлийн нүдний эмчид 15329 хүүхэд үйлчлүүлсэн бол 2016 оны 1 дүгээр улиралд 5001 хүүхэд буюу нийт сурагчдын 27 хувь нь үйлчлүүлжээ.
2632 2633 2634 2635 2636 2637 2638
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Оюутан цэргүүд тангараг өргөлөө
    2 цаг 31 мин
  • Зарим голууд үерийн аюултай түвшинг 30 см даван үерлэж байна
    3 цаг 36 мин
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
    5 цаг 6 мин
  • “Улаанбаатар групп" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Батбаатар Монгол Улсаас Хонгконг дахь МҮХАҮТ-ын төлөөлөгчөөр ажиллахаар болжээ
    6 цаг 30 мин
  • У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай
    6 цаг 42 мин
  • "Хархорум 360°" хөгжмийн фестиваль Хүннүгийн үеэс хойших түүхээр "аялуулна"
    7 цаг 2 мин
  • Сири ОХУ-ын Газар дундын тэнгис дэх хоёр стратегийн баазыг хяналтдаа авна
    7 цаг 37 мин
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
    8 цаг 46 мин
  • Орос, Украины хооронд агаарын цохилтууд эрчимжиж, дайн ХУРЦАДМАЛ байдалд дахин шилжлээ
    9 цаг 4 мин
  • Тайландад нэгэн хүү өвөө, эмээгээ хөнөөгөөд сургууль дээрээ очин бусад зургаан хүний аминд хүрчээ
    9 цаг 36 мин
  • Гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч Даниел Кинаханыг Арабын Нэгдсэн Эмиратаас Ирландад шилжүүлэн өгчээ
    9 цаг 42 мин
  • Хайрцагнаасaa гарч сэтгэж чаддаг болжээ!
    9 цаг 49 мин
  • Он гарсаар 43,131 суудлын автомашин импортолжээ
    Өчигдөр 12 цаг 13 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    Өчигдөр 12 цаг 09 мин
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
    Өчигдөр 11 цаг 55 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
    Өчигдөр 11 цаг 46 мин
  • COP17 хурлын үеэр Нарантуул, Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоолыг хаана
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 27 мин
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    Уржигдар 11 цаг 15 мин
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
    Уржигдар 10 цаг 20 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Их Британид трансжендер хүмүүсийг энгийн ариун цэврийн өрөө ашиглахыг хязгаарлах шинэ журам хэрэгжиж эхэллээ
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
  • FIFA-гийн удирдлагууд одоогийн ерөнхийлөгч Инфантинод бүрэн дэмжлэг үзүүлж, огцрох шаардлагыг няцаав
24 баримт
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК