-
2016 оны 3 сарын 04
Байгалын онц аюултай үзэгдэл болж байгаатай холбоотойгоор хотоос гарах автозамуудыг өчигдөр оройн 21.00 цагаас эхлэн тодорхой хугацаагүйгээр хаав.
-
2016 оны 3 сарын 03
Увс аймгийн ихэнх нутгаар өчигдөр шөнөөс эхлэн хүчтэй цасан шуурга шуурч, байгалийн гамшигт үзэгдэл болжээ.
-
2016 оны 3 сарын 03
”Буянт Ухаа 2” хорооллыг дулааны эрчим хүчээр хангана
-
2016 оны 3 сарын 03
Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр бүх нийтээрээ амарна. УИХ-аас баталсан “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-д заасны дагуу эл өдөр бүх нийтээрээ амрах юм байна.
-
2016 оны 3 сарын 03
Монголын оюутны холбооноос Сүхбаатарын талбайд оюутнууд хөдөлмөрлөх эрх, үндэсний тэтгэлэг 70200 төгрөгийн төлөө тайван жагсаал хийх тухайгаа хэвлэлийн бага хурал зарлаж мэдэгдээд байсан.
-
2016 оны 3 сарын 03
Согтуу жолооч осол гаргаж гурван хүн гэмтжээ. Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг Морингийн замд “Toyota Corolla” автомашины жолооч Х гэгч нь А жолоочтой “Nissan Sunny” автомашинтай мөргөлджээ.
-
2016 оны 3 сарын 03
Цагааннуур боомтоор нэвтрэх хөдөлгөөн хязгаарлагдлаа
-
2016 оны 3 сарын 03
БСШУЯ-аас малчдад түмэндээ туслах ”Нэг хүүхэд -нэг нэмнээ”, ”Малчин оюутан” аяныг өнөөдрөөс эхлэн 14-21 хоногийн хугацаатай зохион байгуулахаар боллоо.
Одоогийн байдлаар манай орны 21 аймагт хаваржилт хүндэрч зудтай байгаа. Иймд малчин түмэндээ туслах тухай МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан нарын санаачилга, үйл хэргийг тус яамнаас дэмжиж байгаа юм.
”Нэг хүүхэд-нэг нэмнээ” аяныг ЕБС-иуд зохион байгуулна. Аяны хүрээнд 9-12 дугаар ангийн сурагчид технологийн хичээлээр өмсөхөө байсан хувцас, хэрэглэхээ болисон хөнжил, бүтээлэг, машины суудлын бүрээс зэрэг материалаар малын нэмнээ оёно. Түүнчлэн сурагчид сайн дураараа эцэг, эхтэйгээ хамтран гэртээ нэмнээ оёж малчдад туслах ажлыг сургуулиуд зохион байгуулна.
”Малчин оюутан” аяныг их, дээд сургуулиуд зохион байгуулна. Хөдөө гэртээ очиж, мал төллөлтөд туслах хүсэлт гаргасан оюутанд 7-14 хоногийн чөлөө олгож, хичээл нөхөх бололцоог бий болгох юм.
Малчин түмэндээ туслах аяныг зохион байгуулахад сайн дураараа, идэвх, зүтгэлтэй оролцож, дэмжин ажиллахыг төрийн болон төрийн бус ЕБС, их, дээд сургуулиуд, оюутан, сурагч, эцэг, эх, олон нийтэд БСШУ-наас уриалж байна.
-
2016 оны 3 сарын 03
Нийслэлийн Засаг дарга “Малын гоц халдварт цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” А/167 дугаар захирамж гаргалаа.
-
2016 оны 3 сарын 03
“Нарантуул” олон улсын худалдааны төвд гарсан галын талаар Онцгой байдлын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийв.
-
2016 оны 3 сарын 03
Өнөөдөр буюу 2016 оны гуравдугаар сарын 03-ны өдөр дараах байршил дахь хэрэглэгчдийг цахилгаанаар хангадаг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн зарлагдсан хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
-
2016 оны 3 сарын 03
Монгол Улсад Ази-Европын чуулга уулзалт болохтой холбогдуулан зочид төлөөлөгчид байрлах зочид буудлууд, тэдгээрийн дэргэдэх хоол үйлдвэрлэл, дагалдах үйлчилгээ, ойролцоо байрлах худалдаа, үйлчилгээний газар, барилга байгууламж, эрүүл мэндийн байгууллагуудад урьдчилан сэргийлэх хяналтыг НМХГ-аас хийсэн байна.
-
2016 оны 3 сарын 03
Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн алба хаагчид хулгайн гэмт хэрэг хийсэн бүлэг этгээдийг илрүүлжээ.
-
2016 оны 3 сарын 03
”Нарантуул” худалдааны төвд өчигдөр шөнө дахин гал гарсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл гал гарсантай холбоотойгоор тус зах нь гурав хоног хаахаар болсон байна.
-
2016 оны 3 сарын 03
Баянзүрх дүүрэгт 19 жилийн өмнө гарсан хүн амины ноцтой хэргийг цагдаагийн байгууллагынхан олон жил тасралтгүй эрэн сурвалжилсны дүнд илрүүлэн, сэжигтнийг нь өнгөрсөн бямба гаригт саатуулжээ.
-
2016 оны 3 сарын 03
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн нээлт 03 сарын 10-нд болно
-
2016 оны 3 сарын 03
09:00-17:00 цагт: Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн салбарын дарга нарын зөвлөгөөн ММНБИ-ийн байранд болно.
-
2016 оны 3 сарын 03
”Нарантуул” худалдааны төвд өнгөрсөн шөнө гал гарчээ.
-
2016 оны 3 сарын 02
Улаанбурханы эсрэг дархлаажуулалтын вакциныг хийж эхэлжээ. Нийт 70 000 хүн тун вакцин хүлээн авч, одоогийн байдлаар 5000 гаруй хүн дархлаажуулалтад хамрагдсан байна.
-
2016 оны 3 сарын 02
Цаг агаар эрс муудах нөхцөл бүрдэж байгааг Ус цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.