-
2016 оны 3 сарын 02
“Эрүүл-Монгол клуб”-ээс өнөөдөр эзэнгүй болсон эрүүл мэндийн салбарын талаар мэдээлэл хийлээ.
-
2016 оны 3 сарын 02
БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих /MINIS/ төслийн удирдагч Хайри Ал Жамалыг хүлээн авч уулзлаа.
-
2016 оны 3 сарын 02
Санал өгөх насны 2 сая 4 мянга 48 иргэн байна
-
2016 оны 3 сарын 02
Дундговь аймагт газар хөдөлжээ. Тус аймгийн Дэлгэрхангай сумын нутаг “Хан-Уул” гэдэг газарт /У-104083’ Ө-45037’/ энэ сарын 2-ны өдрийн 01:18:36 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
-
2016 оны 3 сарын 02
Авто зогсоол, гэр хорооллын гудамжийг камержуулна
-
2016 оны 3 сарын 02
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “1000 ээжийн чуулга уулзалт” 10 дахь удаагаа энэ сарын 8-ны өдөр Төрийн ордонд болно.
-
2016 оны 3 сарын 02
Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх захирамж гарлаа
-
2016 оны 3 сарын 02
Баянзүрх дүүрэгт хонины цэцэг өвчин бүртгэгдэж, хорио цээр тогтоолоо
-
2016 оны 3 сарын 02
Нийслэлийн Засаг дарга “Ажлын хэсэг байгуулах тухай” А/154 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Нийслэлийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн бэлтгэл ажлыг хангах,
-
2016 оны 3 сарын 02
Алдарт эхийн одонтой эхчүүдэд Засгийн газраас жил бүр монгө олгодог.
-
2016 оны 3 сарын 02
10:00 цагт: Өрх толгойлсон, ганц бие эцэг эхийн нийгмийн халамжийн тухай хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг Төрийн ордны “Чингис хаан” танхимд болно.
-
2016 оны 3 сарын 02
Эмхэтгэлийн шинэ дугаарт, Зөрчлийн тухай /Шинэчилсэн найруулга/ хууль түүнд холбогдох бусад хуулиудыг нийтэллээ.
-
2016 оны 3 сарын 02
Монгол Улсад үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжсөний 103 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлтэй хамтран “Ил тод Нээлттэй Улаанбаатар 1000” сэтгүүлчийн форумыг анх удаа энэ сарын 6-ны өдөр Соёлын төв өргөөнд зохион байгуулна.
-
2016 оны 3 сарын 02
Улаанбаатар хотын хэмжээнд 03-р сарын 01-ний өдрийн 05:00 цагаас 03-р сарын 02-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас Нийт 3338 удаа холбогдсоноос, гэмт хэргийн 142, зөрчлийн 865, согтуугийн 341, зам тээврийн ослын 242, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 70 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.
-
2016 оны 3 сарын 02
Өнөөдөр дараах байршил дахь хэрэглэгчдийг цахилгаанаар хангадаг шугам тоноглолд урсгал засвар хийх тул Та бүхэн зарлагдсан хугацаанд хэрэглээгээ түр зохицуулахыг анхааруулж байна.
-
2016 оны 3 сарын 02
Ж.Батзанданг Б.Булгантай уулзуулсан байна
-
2016 оны 3 сарын 02
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр насан бүтээл хийгээд хишиг даллага дуудуулах, өглөг өгөх, огторгуйн үүд сахих, их хүмүүнтэй уулзах, буяны үйл, сайн үйлсийг бүтээх, баяр хурим хийх, их хэргэм зүүх, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадгай хийх, янаг амрагтайгаа учрахуй хийгээд абшиг авахуй, ус гатлахуй угаал үйлдэхүй тэргүүтэнд сайн. Бэрийн үйл, үнэт эдлэлийг гадагш өгөх, өвчтөнийг анх гадагш гаргах, байшингийн суурь тавих, дээвэр тавих, нүүдэл хийх, нохой худалдах, худалдан авахад муу. Өвдвөл арав хоногт аньюу. Замд гарвал идээ, ундаа, хувцас чимэг олдоно. Баруун нүд татвал садан төрөл ирэх, зүүн нүд татвал баясгалангийн хурим болно. Баруун чих хангинавал гаслан болох ба зүүн чих хангинавал алдаж бүрэлгэснийг үзэх болно. Нохой уливал хэрүүл тэмцэл маргаан болох ба хэрээ дуугарвал жуулчин ирнэ. Тагнай эрвэгнэвэл аймшиг гарах болно. Бие татвал хэрүүл маргаан хийгээд уйтгарлахуй үг дуулна. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд эдлэл, идээ ундаа олдоно.
-
2016 оны 3 сарын 02
2016 оны 03 дугаар сарын 01-ний 20 цагаас 03 дугаар сарын 02-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Завхан голын эхээр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 13-18 градус, Их нууруудын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 7-12 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө өмнөөс секундэд 6-11 метр. Хэрлэн голын эх, Халх голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 14-16 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Арц богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 16-18 градус, бусад хэсгээр 11-13 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.
-
2016 оны 3 сарын 01
“Халх гол чөлөөт бүс”-ийн 500 мянган га-тай холбоотой асуудлыг өчигдөр Үндсэн хуулийн цэцэд өгсөн байна.
-
2016 оны 3 сарын 01
Төв аймгийн Прокурорын газраас 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хөтөлбөр гарган Аймгийн Цагдаагийн газар, хэлтсийн нийт хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, эрүүгийн төлөөлөгч нартай хамтарсан нэгдсэн зөвлөгөөн зохион байгуулжээ.
Зөвлөгөөнд Аймгийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх С.Алимаа, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа А.Батбаяр нар оролцож, 2015 оны хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд гарсан ололт амжилт, зөрчил дутагдлын талаар мэдээлэл хийж, 2016 онд анхаарч ажиллах асуудлыг онцлон ярьжээ.
Түүнчлэн зөвлөгөөний үеэр орлогч прокурор Ц.Сонинмөнх 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхлэх Улсын Ерөнхий Прокурорын 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/15 тоот тушаалаар батлагдсан “Эрүүгийн хэргийг шилжүүлэх, хүлээн авах журам”, туслах прокурор Ц.Цэцэгмаа “Шүүхээс буцсан хэргийн шалтгаан нөхцөл, цаашид тодорхой төрлийн гэмт хэргийг мөрдөхөд анхаарах асуудал”, хяналтын прокурор Г.Энхбат “Түдгэлзүүлсэн хэргийн шийдвэрлэлтийн байдал, цаашид анхаарах асуудал” сэдвүүдээр тус тус сургалт явуулжээ.
Зөвлөгөөний төгсгөлд прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нараас гаргасан санал хүсэлтийн талаар ярилцаж, тодорхой шийдвэрүүдийг гарган, 2016 онд хэрэгжүүлэн ажиллахаар болсон байна.