-
2016 оны 2 сарын 26
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас хорихоос өөр төрлийн ялд хяналт тавих ажлын чиглэлээр Налайх, Багахангай дүүргийн Цагдаагийн байгууллагатай хамтарсан зөвлөгөөн хийсэн байна.
Зөвлөгөөнд цагдаагийн байгууллагын хэв журмын тасаг, хэсгийн байцаагч нар оролцон хорих ял нь тэнсэгдсэн, хугацааны өмнө тэнсэн суллагдсан болон ял хойшлогдсон ялтнуудад тавих хяналтын ажил, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцэн санал солилцсон бөгөөд туслах прокурор Ж.Цэцэгмаа УЕП, ЦЕГ-ын даргын 2016.01.08-ны өдрийн А/05, А/09 тоот тушаалаар батлагдсан “Тэнсэгдсэн ялтанд хяналт тавих журам”, УЕП-ын 2015.09.03-ны өдрийн А/91 тоот тушаалаар батлагдсан “Прокурор хилийн хориг тавих, цуцлах журам”-ын талаар сургалт зохион байгуулав.
Зөвлөгөөний дараа дүүргийн хэмжээнд байгаа хорих ял нь тэнсэгдсэн болон хугацааны өмнө тэнсэн суллагдсан ялтнуудад тэдний эрх үүрэг болон дээрх 2 журмын талаар яриа таниулга хийж хууль сурталчлан ажилласан байна.
-
2016 оны 2 сарын 26
ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ НАРЫН СУРГАЛТ БОЛЖ БАЙНА
БТСХТ-ийн Нийтийн биеийн тамир, спортын хөгжлийн хэлтсээс бага насны хүүхдүүдийн бие бялдрын боловсрол олгох үйл явц, арга зүйг боловсронгуй болгон сайжруулах, дасгал хөдөлгөөнөөр бие бялдрыг чийрэгжүүлэх, гэр бүлийн хүрээнд бага насны хүүхдийн бие бялдрыг хянан хөгжүүлэх зорилгоор цэцэрлэгийн багш нарын дундах “ХҮҮХЭД - ХӨГЖИЛ – ЭРҮҮЛ МЭНД” сэдэвт онол дадлагын сургалтыг 2016 оны 2 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд зохион байгуулна.
Тус сургалтанд хөдөө орон нутгийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагын биеийн тамирын багш, эмч, арга зүйч нар хамрагдана.
Сургалтын онолын хичээл 25-ны өдөр ЭМСЯ-ны Хурлын “Б” танхимд болсон бол дадлага хичээлийг 26-ны өдөр БТСХТ-ийн спортын “А” зааланд зохион байгуулж байна.
Дадлага хичээл 14.00 цаг хүртэл үргэлжлэх тул сэтгүүлчид та бүхнийг урьж байна.
-
2016 оны 2 сарын 26
Ховд аймгийн Засаг дарга, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь төлөөлөгчийн газраас Ховд аймагт зохион байгуулагдсан Баруун таван аймгийн хууль хяналтын байгууллагын дунд “Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлийг бууруулахад талуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь” сэдэвт хамтарсан зөвлөгөөнд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын Прокурорын газрын ахлах прокурор оролцож “Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх ажлын үр дүн, тулгамдаж буй асуудал” сэдвээр мэдээлэл хийж илтгэл хэлцүүлсэн байна.
Дээрх хууль хяналтын байгууллагын хамтарсан зөвлөгөөнөөр Монгол оны баруун бүсийн аймгийн хууль, хяналтын байгууллагууд хамтран бүс нутгийн хэмжээнд байгаль орчны журмын эсрэг гэмт хэргийн өнөөгийн төлөв байдлыг тодорхойлж ялангуяа зэрлэг амьтан, ургамлын аймгийн хууль бус агнуур худалдааг хянах, хамтран тэмцэхэд тулгамдаж буй бэрхшээлийг хэлэлцэж, шийдвэрлэх арга хэлбэрийг эрэлхийлж, хамтын ажиллагааны арга хэлбэрийг тодорхойлсон нь үр дүнтэй боллоо.
-
2016 оны 2 сарын 26
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, “Нийслэлийн Багахангай, Налайх дүүрэгтэй хил залгаа аймаг, суманд гарсан малын гоц халдварт цэцэг өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх талаар цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” асуудлыг хэлэлцлээ.
-
2016 оны 2 сарын 26
Мэдээллийн аюулгүй байдлын олон улсын чуулган Улаанбаатарт болно
-
2016 оны 2 сарын 26
Хүний эрхийг ноцтой зөрчсөн улсуудыг зарлалаа
Э м н е с т и Интернэшнл байгууллага 2015 оны дэлхийн хүний эрхийн төлөв байдлын тайлан гаргажээ. Тэд Засгийн газрууд ичгүүргүйгээр олон улсын хуулийг зөрчиж, хүний эрхийг хамгаалдаг институтуудыг санаатайгаар нухчин дарж байна. Зөвхөн бидний эрхэнд ч биш, эрхийгхамгаалдаг хууль тогтолцоонд заналхийлж байна гэв.
Тухайлбал, 2015 онд 122 улсад хүмүүсийг эрүүдэн шүүж, зүй бус харьцаж, 30 гаруй улс дүрвэгчдийг аюул нүүрлэж буй улс руу буцаажээ. Олон Засгийн газар НҮБ-ын хоморголон устгахаас сэргийлэх, гэмтүйлдэлд хариуцлага тооцох үйл ажиллагаанд нь санаатайгаар саад учруулж, дотооддоо хүний эрхийг сайжруулахыг зөвлөсөн зөвлөмжийг нь хүлээн авахаас татгалзаж, үл тоомсорлож байгааг тайланд дурджээ.
2015 онд иргэний болон улс төрийн эрх, эдийн засаг, нийгмийн эрхийг ноцтой зөрчсөн улс орнуудад Тайланд, Израйль, Сири, Хятад, ОХУ, Их Британи, АНУ орсон байна.
-
2016 оны 2 сарын 26
Цагдаагийн байгууллагад ”Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах ”Хүннү молл” их дэлгүүрийн дөрвөн давхрын өрөөний цонхыг хагалсан байна” гэх мэдээлэл өнгөрөгч шөнө 23:30 цагт иржээ.
-
2016 оны 2 сарын 26
Х.Тамирын хэргийг мөрдөн байцаалтад буцаав
Хар тамхины хэрэгт холбогдсон Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамир нарын хэргийг Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр хэлэлцэв. Х.Тамирыг хилээр хар тамхи нэвтрүүлж, хадгалсан, зарж борлуулсан хэрэгт буруутгаж өнгөрсөн сард анхан шатны шүүхэд шүүх хурал нь болсон ч мөрдөн байцаалтад буцаасан юм.
Гэвч хяналтын прокурор эсэргүүцэл бичсэнээр хэргийг дахин хэлэлцэж, мөрдөн байцаалтад буцаах шийд- вэрийг гаргажээ.
Х.Тамирын хэргийг мөрдөн байцаалтад буцаав
-
2016 оны 2 сарын 26
Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг Дамбадаржаагийн ... тоотод түймрийн улмаас гэртэйгээ шатаж нас барсан харамсалтай хэрэг өнгөрөгч хоногт гарчээ.
-
2016 оны 2 сарын 26
Үндэсний аудитын газраас нам, эвсэл, нэр дэвшигчдийн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг эцсийн хувилбараар өнөөдөр зарлахаар болжээ. Өмнө нь энэхүү хэмжээг Сонгуулийн ерөнхий хорооноос зарладаг байсан бол Сонгуулийн тухай хуулинд зааснаар Үндэсний аудитын газар тогтоож нийтэд мэдээлэхээр болсон. Өнгөрсөн 2012 оны сонгуульд нам, эвслийн сонгуулийн сурталчилгаандаа зарцуулах дээд хязгаарыг 9.6 тэрбум төгрөгөөр тогтоож байсан юм.
Харин энэ удаагийн сонгуулийн нийт зардлын дээд хэмжээ өнөөдөр тодорхой болох нь.
-
2016 оны 2 сарын 26
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 02 сарын 29-ний өдөр буюу Даваа гарагт болно.
-
2016 оны 2 сарын 26
Ирэх мягмар гарагаас микро автобус үйлчлилгээнд явахгүй
-
2016 оны 2 сарын 26
Танхайн хэргүүд цөөнгүй бүртгэгджээ
-
2016 оны 2 сарын 26
Улаанбаатар хотын хэмжээнд 02-р сарын 25-ний өдрийн 05:00 цагаас 02-р сарын 26-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас Нийт 3716 удаа холбогдсоноос, гэмт хэргийн 115, зөрчлийн 1009, согтуугийн 444, зам тээврийн ослын 272, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 69 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.
№ Огноо Нийт гэмт хэрэг Илэрсэн гэмт хэрэг Хулгай
гэмт хэрэг Танхай
гэмт хэрэг ТХХАБАЖ зөрчих
1 2016.02.25 69 32 39 8 8
Дундговь аймаг: “Дэлгэрхангай сумын Эрүүл мэндийн төвд С /эр.46н/ гэгч нь архины хордлогонд ороод 02-р сарын 25-нд хүргэгдэж ирээд нас барлаа” гэсэн мэдээллийг авч шалгаж байна.
-
2016 оны 2 сарын 26
2012 оны УИХ-ын сонгуульд өрсөлдсөн нам, эвслийн сонгуулийн сурталчилгаандаа зарцуулах дээд хязгаарыг 9.6 тэрбум төгрөгөөр тогтоож өгч байжээ.
-
2016 оны 2 сарын 26
1990-иэд оноос үндэсний мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдэх тохиолдол гарсаар ирсэн ба тухайн үедээ илрүүлээд, устгалд оруулж, нийтэд мэдээлэлгүй өнгөрч байсан. Харин сүүлийн жилүүдэд ийм төрлийн гэмт хэрэг ихсэх болсон бөгөөд тухай бүрт нь Төв банк, цагдаагийн байгууллага илрүүлж, шууд устгалд оруулж байгаа юм. Мөн олон нийтэд мэдээлж, сэрэмжлүүлгийг ч өгдөг болсон.
Тэгвэл хамгийн сүүлд л гэхэд, Баянгол дүүргийн 13-р хороонд байрлах “Голомт” банкинд 10 сая төгрөг тушаахаар очсон иргэний мөнгөнөөс 1 ширхэг хуурамч 20 мянгатын дэвсгэрт гарч ирсэн байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн Худалдаа хөгжлийн банкны салбарт ч хуурамч 20 мянган төгрөг илэрчээ.
Үүгээр зогсохгүй өнгөрсөн ажлын өдрүүдэд Сүхбаатар дүүргийн “Голомт” банкны салбараас Япон улсын мөнгөн тэмдэгт болох хуурамч 100 иен илэрсэн тохиолол гарчээ.
Хууль хяналтын байгууллагынхны хэлж байгаагаар 2013 оны нэгдүгээр сараас хойш энэ төрлийн гэмт хэрэг ихсэх хандлагатай болсон бөгөөд сард дунджаар гурван сая төгрөг илэрч байгаа гэнэ.
Гэмт этгээдүүд хуурамч мөнгөн тэмдэгтийг дөрвөн төрлийн аргаар хийж байгаа нь тогтоогджээ. Тухайлбал, 2006-2009 оны үед илэрсэн хуурамч мөнгөн тэмдэгтийг хэвлэлийн аргаар үйлдвэрлэж ямар нэгэн нэмэлт зүйл хийдэггүй байсан бол сүүлийн үед арга нь нарийсч хэвлэлийн тоног төхөөрөмж ашиглан 5000 дэвсгэртэд байдаг Чингисийн зургийг дардас ашиглаж хийдэг болжээ.
Мөн цонхтой 20000 дэвсгэртийн сүлдийг зориулалтын хэвлэлийн багаж ашиглан хийдэг гэнэ. Ингэж хийсэн хуурамч дэвсгэрт нь жинхэнэ мөнгөн тэмдэгтэд агуулагдах наалдац болон шинж тэмдгүүдийг бүрэн агуулсан байдаг учраас оройн цагаар нүдээр үзэж, гараар барьж ялгахад хэцүү байдаг гэнэ. Тэр ч утгаараа дээрх хуурамч мөнгөн тэмдэгтүүд нь гол төлөв банкуудад очихоороо илэрдэг аж.
Дашрамд дурдахад манай улсын мөнгөн тэмдэгтийн 0.005 хувийг хуурамч мөнгөн тэмдэгт эзэлж байгаа аж.
Манай улсад гадаадын хуурамч мөнгөн дэвсгэрт илрэх тохиолдол цөөнгүй гардаг. Тэр дундаа БНХАУ, БНСУ-ын хуурамч мөнгөн тэмдэгтүүд илрэх нь элбэг. Гэтэл энэ удаад Японы мөнгөн тэмдэгт илэрсэн нь хуурамч мөнгөн тэмдэгт хэр хурдацтай тарж байгаагийн илрэл юм.
Уг нь Японы мөнгөн дэвсгэрт нууцлалын зэрэглэл өндөртэй.
Уг нь Японы мөнгөн дэвсгэрт нууцлалын зэрэглэл өндөртэй. Мөнгөн тэмдэгт дээр нь үсэрхэг эрчүүдийн зураг байдаг гол шалтгаан нь мөнгөн дэвсгэртийг хуурамчаар үйлдвэрлэхээс сэргийлсэн байдаг гэнэ.
Гэтэл дэлхий нийтэд нууцлалын зэрэглэл өндөртэйгээрээ алдартай энэхүү мөнгөн дэсвгэрт хуурамчаар үйлдэгдэж манай улсад нэвтэрчээ. Юутай ч манай улсаас илэрсэн дээрх мөнгөн тэмдэгтийг хаанаас, хэнээр дамжин зах зээлд нийлүүлэгдсэнийг нь олж тогтоохоор хууль хяналтын байгууллага ажиллаж байна.
-
2016 оны 2 сарын 26
“Эмээлт” өртөө орчимд орж ирсэн хоёр бугыг “Хустайн” цогцолбор газарт шилжүүлнэ
-
2016 оны 2 сарын 26
2016 оны 02 дугаар сарын 27-ноос 03 дугаар сарын 02-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
-
2016 оны 2 сарын 26
с шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө
-
2016 оны 2 сарын 26
Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын зарим газар, зүүн зүгийн нутгийн өмнөд болон говийн нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эхээр 23-28 градус, Их нууруудын хотгор болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 14-19 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Дарьгангын тал нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 8-13 градус хүйтэн, говийн нутгийн баруун хэсгээр 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 6-8 градус хүйтэн байна.