Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2762 2763 2764 2765 2766 2767 2768
  • Хошууч Б.Шинэбатыг авлигын хэргээр шалгаж эхэллээ
    2015 оны 11 сарын 30
    ЦЭРГИЙН АНГИЙН АЛБАНЫ ДАРГЫГ АВЛИГЫН ХЭРГЭЭР ШАПГАЖ ЭХЭЛЖЭЭ

    Завхан аймаг дахь Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн санхүүгийн албаны дарга хошууч Б.Шинэбатыг албан тушаалын байдпаа урвуулан ашигласан гэсэн үндэслэлээр АТГ-аас шалгаж эхэлжээ. Сэжигтэнг 128 сая төгрөг завшсан гэдэг үндэслэлээр дотоод хяналтынхан нь АТГ-т ханджээ. Мөн түүнийг цэргийн жинхэнэ албанаас нь хассан байна.

    Үүнээс гадна Гаалийн ерөнхий газрын Санхүү, хөренгө оруулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Насанбат бусдаас их хэмжээний авлига авч, гаалийн бүрдүүлэлт хуурамчаар үйлдсэн хэрэгт шалгагдаж байгаа юм. Тэрбээр гурван сарын өмнө Замын-Үүд дэх Гаалийн газрын ахлах байцаагчаар ажиллаж эхэлсэн юм. Энэ албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт холбогджээ. Ч.Насанбаттай хамт түүний удирдпагад ажиллаж байсан дөрвен байцаагчийг шалгаж байгаа аж. Тэд БНХАУ-аас оруулж ирсэн их хэмжээний тавилгад гаалийн хуурамч бүрдүүлэлт хийсэн бололтой. Энэ үйлдлийг нь Гаалийн ерөнхий газрый дотоод хяналтынхан илрүүлж АТГ-т хандсан аж.

  • Улаанбаатарт зээрийн сүрэг орж иржээ
    2015 оны 11 сарын 30
    Улаанбаатарт зээрийн сүрэг орж иржээ. Тодруулбал өнөөдөр өглөө үүрээр 22-ын товчоо орчимд сүрэг зээр орж ирсэн болохыг эх сурвалж мэдээлж байна.
  • Улаанбаатар хотын тохижилтыг сайжруулах нэгдсэн төлөвлөгөө боловсруулна
    2015 оны 11 сарын 30
    Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Ажлын хэсэг байгуулах тухай” А/907 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Ази, Европын дээд түвшний арван нэгдүгээр уулзалтын бэлтгэл ажлыг хангах зорилгоор “Хот тохижилт, засвар, арчлалт, ашиглалтыг сайжруулах нэгдсэн төлөвлөгөө”-ний төсөл боловсруулах Ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн даргаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал ажиллана.
    “Хот тохижилт, засвар, арчлалт, ашиглалтыг сайжруулах нэгдсэн төлөвлөгөө”-ний төслийг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн дотор нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулахыг Ажлын хэсэгт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Нийслэлийн орлогч Ц.Буяндалай ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
    2015 оны 11 сарын 30
    Нийслэлийн орлогч Ц.Буяндалай ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ

    Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл тодорхой салбар хариуцсан зургаан орлогчтой ажилладаг. Харин саяхны үйл явдлаас болоод нэг орлогчоо явуулахаар болсон тухай хотын захиргаа хавиар ид шуугиж байна. Тодруулж хэлбэл, Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай өнгөрсөн баасан гарагт ажлаасаа чөлөө- лөгдөх өргөдлөө өгчээ. Учир шалтгааны хувьд янз бүрийн тайлбар, таамаг хөвөрч байгаа хэдий ч нийслэлийн төсөвт дарамт учруу- лахуйц үйлдлийг дур мэдэн хийсэн гэдэг шүүмжлэл Ц.Буяндалай орлогчийг өргөдлөө өгөхөд хүргэсэн бололтой. Нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлгийн өнгөрсөн долоо хоногт болсон хурал дээр энэ талаар цухасхан яриад өнгөрчээ. Ц.Буяндалай чөлөөлөгдөх хусэлтийг хүлээн авбал түүний оронд өөр хүнийг нөхөн томилох эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм байна. Зарим эх сур- валжийн мэдээлснээр шинэ хүн нөхөн томилолгүй нөгөө таван орлогчийн гогд давхар хариуцуулах байдлаар зохицуулах хувилбар байгаа аж.
  • Бэлтгэл офицеруудын бүртгэлийг 1 дүгээр сард зохион байгуулна
    2015 оны 11 сарын 30
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Цэргийн бүртгэл явуулах тухай” А/910 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийг 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 24-ний өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулна.
    Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын 2016 оны бүртгэлийн ажлыг удирдан зохион байгуулах ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун ажиллах юм.
    Нийслэлийн Ажлын хэсэг, дүүргүүдийн Засаг дарга нарт дараахь ажлыг үүрэг болгов. Үүнд:

    Дүүрэг, хороодод цэргийн бүртгэлийн ажлыг хүн амын тоо бүртгэлтэй нягт уялдуулан зохион байгуулж, гишүүдийн ажил үүргийн хуваарийг тогтоон, бүртгэл явуулахад шаардлагатай автомашин, ажлын байр, хүн хүчийг гарган ажиллуулах
    Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийн ажлыг Засаг захиргааны анхан шатны нэгж, хороон дээр төвлөрүүлэн зохион байгуулж, албан тушаалтнуудад холбогдох хууль тогтоомж, цэргийн тоо бүртгэлийг зохион байгуулах журмын талаар сургалт, семинар зохион байгуулж, шаардлагатай гарын авлага, материалаар ханган, тоо бүртгэлийн ажилд хяналт тавин ажиллах
    Цэргийн тоо бүртгэлийг зохион байгуулахтай холбогдуулан иргэд, цэргийн үүрэгтнүүдэд Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болонцэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль, бусад холбогдох хууль, эрх зүйн баримт бичгүүдийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, тайлбарлан таниулах ажлыг шуурхай зохион байгуулах
    Тоо бүртгэлээс зайлсхийгчид, завсардагчдыг эрэн сурвалжилж, бүртгэлд хамруулах ажилд цагдаагийн байгууллага, иргэний бүртгэл мэдээллийн ажилтнууд болон холбогдох албан тушаалтнуудыг татан оролцуулж, тоо бүртгэлийн журам зөрчигчдөд хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллах
    Дүүргүүд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийг явуулсан тухай мэдээ, тайлан, судалгааг 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн дотор Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын 2016 оны бүртгэлийн ажлыг удирдан зохион байгуулах нийслэлийн Ажлын хэсэгт ирүүлэх

    Цэргийн тоо бүртгэлийн явц, чанар, цэргийн үүрэгтнүүдийн хамралтад хяналт тавин ажиллаж, 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор мэдээ, судалгаа, тайланг нэгтгэн танилцуулж, Батлан хамгаалах яам болон Зэвсэгт хүчний Жанжин штабт хүргүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Өнөөдөр болох зарим үйл явдлууд
    2015 оны 11 сарын 30
    Хангарди ордны 14 давхарт

    09:00 цагт НИТХ-ын ээлжит хуралдаан эхэлнэ. Хуралдаанаар нийслэлийн 2016 оны төсөв болон 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг 325044 88781218



    Монгол цэргийн музейн хажууд 4 блок барилга

    11:30 цагт 2011 оноос хойш сунжирч байгаа цэргийн алба хаагчдын 300 айлын орон сууцны нээлт болно. Барилга гүйцэтгэгч компанийн зүгээс хамааран зогсонги байдалд орсон учраас манай барилга, инженерийн цэргийн ангиуд ”царцсан” барилгаа өөрсдийн хүч, хөдөлмөрөөр барьж ашиглалтад оруулж байна. Харилцах утас: 99121715



    Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд

    11:00 цагт ”Шүүгчдийн сонгон шалгаруулалт, шүүгчдийн сургалт, шүүхийн хүний нөөцийн шинэтгэл” сэдвээр болон шүүхийн төсөв, эдийн засгийн баталгааны талаар болон бусад асуудлаар хэвлэлийн бага хуралтай. Утас: 70008028 91912312



    ШУТИС-ийн төв байранд

    11:00 цагт БСШУ-ны сайд Л.Гантөмөрийг дээд боловсролын салбарт оруулсан хувь нэмэрийг нь үнэлэн МУШУТИС-ийн ”Хүндэт доктор”-оор өргөмжлөх ёслол болно. Утас: 91913865, 98119897



    Байгаль орчны яамны ”Говь” танхимд

    12:00 цагт ”Хөвсгөл далайн эзэд” төрийн бус байгууллага ”Байгальд ээлтэй гишүүн”-ээр хэнийг ямар шалгуураар тодруулснаа олон нийтэд зарлана. Мөн халтай шийдвэр гаргасан нөхдийг ч үлдээгээгүй байна. Энэ удаа ”Байгальд ээлтэй гишүүн”-ээр Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, гишүүн С.Одонтуяа, Л.Энх-Амгалан нар тодорчээ. Асуух зүйл гарвал 91915340, 99017930, 88843030



    Урчуудын эвлэлийн 2 давхарт ”The best Art Gallery”-д

    17:30 цагт ”Монгол-Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагааны нэгэн жаран” үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна.
  • Цагаан нохой өдөр
    2015 оны 11 сарын 30
    Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр усан балин гаргах, газар лус тахих, эм найруулах, бурханд залбирах, чимэг зүүх, мод тарих, байшингийн суурь тавих, мал адгуус муулах үйл, янаг амрагтайгаа учрахуй хийгээд абшиг авахуй, ус гатлахуй угаал үйлдэхүй тэргүүтэнд сайн. Газар ухах, мод огтлох, цөөрөм, худаг малтах, мод таслах, тангаргалах, хурал цуглаан хийхэд муу. Өвдвөл арав хоногт аньюу. Замд гарвал идээ, ундаа, хувцас чимэг олдоно. Баруун нүд татвал садан төрөл ирэх, зүүн нүд татвал баясгалангийн хурим болно. Баруун чих хангинавал гаслан болох ба зүүн чих хангинавал алдаж бүрэлгэснийг үзэх болно. Нохой уливал хэрүүл тэмцэл маргаан болох ба хэрээ дуугарвал жуулчин ирнэ. Тагнай эрвэгнэвэл аймшиг гарах болно. Бие татвал хэрүүл маргаан хийгээд уйтгарлахуй үг дуулна. Өдрийн сайн цаг нь могой, бич, тахиа, гахай, бар, луу болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлсөж ундаасна.
  • Улаанбаатарт 4 хэм хүйтэн байна
    2015 оны 11 сарын 30
    2015 оны 11 дүгээр сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг

    агаарын урьдчилсан мэдээ:

    Баруун болон төвийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн ихэнх нутаг, говийн нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 13-18 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 6-11 градус хүйтэн, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар 2-7 градус хүйтэн байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. 5-7 градус хүйтэн байна.
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэнэ
    2015 оны 11 сарын 29
    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгааллын шинэчлэлийн бодлогын хэрэгжилт II чуулган өчигдөр Төрийн ордонд болов.
  • Кондукторууд ажилдаа эргэн орохоор болжээ
    2015 оны 11 сарын 29
    Нийслэлийн нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд смарт картын үйлчилгээ нэвтрүүлсэн.
  • Визийн зөвшөөрөл авахад татварын тодорхойлолт шаарддаг болжээ
    2015 оны 11 сарын 29
    Монгол Улсын визийн зөвшөөрөл авахад бүрдүүлэх бичиг баримтад өөрчлөлт гарсныг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас иргэдэд мэдэгдэж байна.
  • Жүжигчин Н.Төмөрбат зуурдаар таалал төгссөнд гүн эмгэнэл илэрхийлье
    2015 оны 11 сарын 29
    Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрын жүжигчин, МУСТА Н.Төмөрбат нь энэ сарын 26-ны өдөр зуурдаар таалал төгсчээ.
  • Замуудад хурд хэмжигч суурилуулна
    2015 оны 11 сарын 29
    Улаабаатар хотод хурдны зөрчил илрүүлэх зөөврийн төхөөрөмжийг нэвтрүүлэхээр болжээ.
  • “Монгол-Японы цэвэр эрчим хүчний форум” болно
    2015 оны 11 сарын 29
    Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ-наас Монголын салхины эрчим хүчний ассоциаци, Үндэсний эрчмийн аж үйлдвэрийн хөгжлийн нийгэмлэгтэй хамтран ирэх сарын 14-ний өдөр “Монгол-Японы цэвэр эрчим хүчний форум” -ыг Токио хотноо зохион байгуулахаар болжээ.
  • Ирвэс хамгаалагч залуугийн хэрэгтэй холбоотой мэдээллийг 10 сая төгрөгөөр авна
    2015 оны 11 сарын 29
    Байгаль хамгаалагч залуу учир битүүлэгээр амиа алдсан хэрэг олны анхааралд байгаа. Тэгвэл тус хэргийн талаар байгаль хамгаалагчид болоод УИХ-ын гишүүд ч анхаарал хандуулж эхэлжээ.
  • Багануур хотын захирагч Н.Тавинбэхийн бүрэн эрхийг баталгаажууллаа
    2015 оны 11 сарын 29
    Багануур дүүрэгт 1 дүгээр сарын 22, 23-ны өдөр зохион байгуулж, санал асуулгад оролцсон Налайх дүүргийн иргэдийн 96 хувь нь, Багануур дүүргийн иргэдийн 95 хувь нь хот байгуулахыг дэмжсэн.
  • Нэгдүгээр төрөхийн удирдлагуудад хариуцлага тооцохоор болжээ
    2015 оны 11 сарын 29
    Нийслэлийн “Өргөө” амаржих газар буюу нэгдүгээр төрөхөд энэ сарын 21-нд эх, хүүхэд эндсэн харамсалтай хэрэг гарсан.
  • Билл Оделл: Нээлттэйгээр ажиллах нь Монголд зохицох загвар юм
    2015 оны 11 сарын 28
    Чуулганы үеэр Хок фирмийн дэд ерөнхийлөгч Билл Оделлоос Монголын шинжлэх ухааны хөгжлийн талаарх санал бодлыг нь сонслоо.
  • Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа
    2015 оны 11 сарын 28
    Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэд чуулж байна
    2015 оны 11 сарын 28
    Монгол Улсад нийт 110 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг гэсэн судалгаа бий. Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог сайжруулах, эрүүл мэндийн сэргээн засах тусламж үйлчилгээг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, бүх шатны боловсролд хамран суралцах боломжийг бүрдүүлэх зэрэг чухал асуулуудад онцгой анхаарал хандуулан ажиллаж байна.

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгааллын чиглэл 2013 оны 05 сарын 03 нд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжил, хамгааллын шинэчлэлийн бодлого” Үндэсний анхдугаар чуулганыг зохион байгуулж байсан билээ. Энэ удаа 2013 оны анхдугаар чуулганаас гарсан зөвлөмж, санал санаачилгын хэрэгжилт, өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагыг тодорхойлох юм. Мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг идэвхжүүлэх, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн төслийг УИХ-р батлуулах үйл ажиллагааг эрчимжүүлэх уриалга гаргах юм.

    Тус чуулганд ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, ХАХНХЯ-ны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Батдулам, Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвийн дарга Б.Нарантуяа болон холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, аймаг, нийслэл, дүүргийн төлөөлөл болсон 600 гаруй зочид, төлөөлөгчид оролцох аж.
2762 2763 2764 2765 2766 2767 2768
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
    10 цаг 54 мин
  • Баянгол дүүргийн 7-р хороо, 25-р байрны гадна фасад дулаалгын ажил 70 хувьтай үргэлжилж байна
    11 цаг 7 мин
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
    11 цаг 53 мин
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
    11 цаг 57 мин
  • Хятадын "C919" онгоц анхны олон улсын нислэгээ ӨНӨӨДӨР Улаанбаатар хот руу үйлдэнэ
    13 цаг 10 мин
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
    13 цаг 24 мин
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
    13 цаг 32 мин
  • Колумбид газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 224-т хүрээд байна
    13 цаг 40 мин
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
    14 цаг 7 мин
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
    15 цаг 0 мин
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
    15 цаг 49 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 зөрчил бүртгэгджээ
    16 цаг 9 мин
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
    16 цаг 11 мин
  • EWC 2026: The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүний хоёр дахь том сорилт
    16 цаг 34 мин
  • Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, хөгжлийн эрх зүйн саадыг арилгана
    16 цаг 53 мин
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
    17 цаг 2 мин
  • Наймдугаар сарын байдлаар 622,123 жуулчин хүлээн авчээ
    18 цаг 1 мин
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
    18 цаг 15 мин
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
    19 цаг 6 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
    19 цаг 7 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • FIFA-гийн удирдлагууд одоогийн ерөнхийлөгч Инфантинод бүрэн дэмжлэг үзүүлж, огцрох шаардлагыг няцаав
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК