Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2763 2764 2765 2766 2767 2768 2769
  • Ирэх сараас хүйтний эрч чангарна
    2015 оны 11 сарын 28
    Б.ЦОГТБААТАР: ИХЭНХИ НУТГААР БАГА ЗЭРЭГ ЦАС ОРНО

    Цас орж, хүйтний эрч чаигарсаи өдрүүд үргэлжилж байна. Тэгвэл ирэх одруүдэд цаг
    агаар ямар байхыг Ус цагуур, орчны судалгаа мэдээмийн хурээлэнгийн урьдчилан мэдээлэх төвийн цагуурч Б.Цогтбаатараас тодрууллаа.

    -Ойрын өдрүүдэд цаг агаар ямар байх бол?

    -Ерөнхийдөө хүйтний эрч ойрын өдрүүдэд суларна, Гэвч ихэнхи нутгаар бага зэрэг цас орох төлев ажиглагдаж байна.

    -Бүс, бүсээр нь нарийвчилж хэлээч?

    -Өнөө маргаашдаа баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бага зэрэг пас орно. Салхи баруун өмнөд хэсгээр секундэд 12- 14 метр хүртэл ширүүсч, явган шуурга шуурна. Харин төвийн аймгуудын нутгаар шөнодөө нутгийн хойд хэсгээр, едөртөө зарим нутгаар бага зэрэг цас орно. Зүүн аймгуудын зарим нутгаар мөн л бага зэрэг цастай. Говийн аймгууд болон нийслэлд цас орохгүй. Хүйтний зрч чангарахгүй. Тогтуун байна. Энз нь өчигдөр буюу өнөөдрийн төлөв гэдгийг хэлье,
    -Тэгвэл ирэх өдрүүдийн цаг агаарын байдал яаж харагдаж байна вэ?
    -Энэ сарын 28-пас ирзх сарын 2-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв мөн л цас орохоор харагдаж байгаа. Тодруулбал, маргааш тев, зүүн нутгийн зарим газраар цас орно. Мөн 28-29-ны одрүүдэд баруун болон төвийн нутгаар, 1-нд зүүн аймгийн нутгаар дахин цас орно.

    -Ер нь бол бага ээргийн цастай өдрүүд үргэлжилэх юм байна. Үүнийг улбаалж хүйтний зрч чангарах болов уу?

    -Өнгөрсөн өдрүүдтэй харьцуулбал хүйтний эрч суларч байна. Дунджаар 12-20 градус байхаар зааж баөйна. Гэхдээ ирэх сарын 1-нээс зхлээд хүйтний эрч чангарна. Тиймээс тэр үезр орон нутгийг зорих тээвэрчид болон малчид анхаарал болгоомжтой байх шаардлагатай.

  • Татварын тайлан авах хугацаа оны өмнө дуусна
    2015 оны 11 сарын 28
    ТАТВАРЫН ТАЙЛАН ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА ОНЫ ӨМНӨ ДУУСНА
  • Даваа гаригт доорх обьектуудыг дуудлагаар худалдана
    2015 оны 11 сарын 28
    Энэ сарын 30-нд нээлттэй дуудлага худалдаа болно
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малын гарлагатай
    2015 оны 11 сарын 28
    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малын гарлагатай
  • Улаанбаатарт 9 хэмийн хүйтэн байна
    2015 оны 11 сарын 28
    Энэ сарын 24-нутгийн зүүн хагаст, 25-нд зүүн зүгийн нутгаар, 26-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 27-нд зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.


    Салхи 24-нд баруун зүгийн нутгар, 25,26-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 34-39 градус, өдөртөө 24-29 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын саваар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна. 26-наас өдөртөө хүйтний эрч суларна.
  • Нийслэлд өчигдөр гал түймрийн долоон дуудлагатай байлаа
    2015 оны 11 сарын 27
    Нийслэлд өчигдөр гал түймрийн 7, орон нутагт гал түймрийн 3 дуудлагатай байлаа. Үүнд:

    Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 14 дүгээр гудамжийн 208 тоотод иргэн С-н өвлийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.26-ны өдрийн 13:20 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч,

    Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 4 дүгээр гудамжийн 8 тоотод иргэн С-н өвлийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.26-ны өдрийн 16:04 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 албан хаагч,

    Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Залуусын 35 дугаар байрны 4 тоотод иргэн А-н өвлийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.26-ны өдрийн 15:11 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 64 дүгээр ангийн 8 албан хаагч,

    Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо,“Стандарт поротерт” ХХК-ийн хашаанд манаачийн байр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.26-ны өдрийн 23:51 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 6 албан хаагч,

    Нийслэлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, 8 дугаар гудамжинд иргэн Б-н ВМW загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.27-ны өдрийн 02:23 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 6 албан хаагч,

    Хэнтий аймгийн Хэрлэн сумын Булаг багийн 2 дугаар гудамжийн 10 тоотод иргэн Э-н ТOYOTO DUET загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.26-ны өдрийн 12:17 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 32 дугаар ангийн 8 албан хаагч,

    Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Бор гүвээ багийн 1 дүгээр хэсгийн 006 тоотод иргэн Б-н өвлийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.26-ны өдрийн 19:10 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 36 дугаар ангийн 8 албан хаагч,

    Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Бага дөрвөлж багийн 19 дүгээр гудамжийн 02 тоотод иргэн Б-н эзэмшлийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.26-ны өдрийн 22:27 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 15 дугаар ангийн 7 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

    Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны, нутаг дэвсгэрт байрлах иргэн Х-н нүүрсний уурхайн амнаас утаа гараад байна гэсэн дуудлагыг 2015.11.26-ны өдрийн 11:15 цагт хүлээн авч ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангийн 8 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр уурхайд хайгуул, агаарын найрлагад хэмжилт, тунельд парусан болон элсээр хаалт, агааржуулалт хийн ажиллалаа.
  • Баянзүрх дүүрэгт 214 айл зөвшөөрөлгүй мухар гудамж гаргасан байна
    2015 оны 11 сарын 27
    Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/101 тоот “Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд барилга байгууламж, гэр хороолол, авто зам, нийтийн эзэмшлийн зам, нийтийн эзэмшлийн зам талбай авралтын гарц шалгах тухай” тушаал, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/518 тоот “Барилга байгууламж, гэр хорооллын авто зам, гарцыг шалгах ажлын хэсэг байгуулах тухай” захирамжийн дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Засаг даргын тамгын газрын дэд бүтэц, тохижилтын хэлтэс, Газар, өмчийн харилцааны алба, Замын цагдаагийн тасгууд хамтран дараах ажлууд хийгдээд байна.

    Ажлын хэсгээс дүүргийн 28 хороотой хамтран зам, гарц хаасан, тусгай зориулалтын автомашин зорчих боломжгүй газруудын судалгааг гарган судалгаагаар объектын хооронд тусгай зориулалтын автомашин зорчих боломжгүй 16, объект орчмын зам гарц чөлөөтэй бус 9, нийтийн эзэмшлийн зам талбай хааж хашаа хаалт барьсан 14, нийтийн эзэмшлийн зам талбайг хааж гарааш, чингэлэг байрлуулсан 6, мухар гудамж гаргасан 214, автомашин очих боломжгүй өндөрлөг газар буусан 54, үерийн аюултай бүст буусан 155, гудамж нарийсгасан 70, өндөр хүчдлийн шугаман дор буусан 26 зэрэг зөрчил бүртгэгдсэн ба ажлын хэсэг хяналт шалгалтын явцад зөрчилтэй 25 байгууллага, иргэдэд мэдэгдэл хүргүүлж, тусгай зориулалтын автомашин зорчих боломжгүй, нийтийн эзэмшлийн гудамж талбайд зам гарц хааж хашаа хаалт барьсан 14 гарцыг чөлөөлөөд байна. Мөн тус онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах аврах 35, 63 дугаар ангиуд үйлчилэх хүрээний хороодод зам гарцын судалгаа зохион байгуулан ажиллаж байна.

    Дээрх гарч буй зөрчлүүд нь барилга байгууламж, гэр хорооллын холбогдох барилгын норм дүрмийн шаардлагын дагуу буруу төлөвлөлт хийсэн, байгууллага, иргэдийн буруутай үйл ажиллагаанаас болж дийлэнх зөрчлүүд гарч байна.
  • 1996 онд хэлмэгдэгсдийн дурсгалын өдрийг тэмдэглэж байхаар тогтжээ
    2015 оны 11 сарын 27
    Монгол улс 1996 онд хэлмэгдэгсдийн дурсгалын өдрийг тэмдэглэж байхаар тогтжээ
  • Эрүүгийн танхимын шүүгчид сургалт явуулж байна
    2015 оны 11 сарын 27


    Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчид Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс зохион байгуулж буй ”Эрүүгийн эрх зүйн сургалт”-ын хүрээнд 2015 оны 11 дүгээр сарын 25-27-ны өдрүүдэд орон нутгийн шүүхүүдэд ажиллан бүсчилсэн сургалтыг удирдан явуулж байна.

    Сургалт нь албан тушаалын гэмт хэрэг, кибер гэмт хэрэг зэрэг зарим төрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүн, зүйлчлэл тэдгээрийг шүүхэд хянан шийдвэрлэхэд анхаарах асуудал, шинжээчийн дүгнэлтийг үнэлэх арга зүй, шүүхээс хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад буцаах асуудлын талаар шүүгчдийн мэдлэгийг нэмэгдүүлэхэд чиглэгдэж байгаа юм.

    Түүнчлэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч-багш нар Улсын Дээд шүүхийн шүүгчидтэй хамтран дээрх сэдвүүдээр хичээл зааж байгаа ажээ.
  • ”Хэрэглэгчдэд ээлтэй хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч”-ийг шалгаруулав
    2015 оны 11 сарын 27
    “Хэрэглэгчдэд ээлтэй хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч” шалгаруулах ёслолын үйл ажиллагаа боллоо.
  • Үхлийн шалтгааныг тодруулахын тулд хувийн мөрдөгч хөлслөнө
    2015 оны 11 сарын 27
    Ирвэс хамгаалах сангийнхан өнөөдөр хэвлэлийн бага хуралд зарлаж, Ирвэс хамгаалах сангийн биологич 27 настай залуу учир битүүлэг шалтгаанаар амиа алдсан хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөхийг хүсэв.
  • ”Women Expo”-д дэлхийн шилдэг брэндүүд оролцоно
    2015 оны 11 сарын 27
    СБД-ийн нутаг Содномын гудамж, Дайшчойлон хийдийн урд замд N.Xtrail маркийн автомашины жолооч Н нь явган зорчигч 10 настай эрэгтэй Э-г мөргөж гэмтээсэн байна.


  • Олон улсын туялзуур сэлэмний холбоо манайд онц дүн тавьжээ
    2015 оны 11 сарын 27
    Олон улсын туялзуур сэлэмний холбоо манайд онц дүн тавьжээ
  • Батлан хамгаалах салбарын шилдэг бүтээлүүдийг тодрууллаа
    2015 оны 11 сарын 27


    Монголын шинжлэх ухааны ажилтны өдөр, БХИС-ийн эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөл байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байна. Батлан хамгаалах салбарын хэмжээнд 110 гаруй эрдэмтэн бэлтгэсний 70 гаруйг нь БХИС-ийн эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөл бэлтгэжээ. Цаашид цэргийн ухаан, аюулгүй байдал судлалаар бэлтгэх эрдэмтэн багш судлаачдын тоог нэмэгдүүлэх хэрэгцээ, шаардлага ч өсөх юм. Ойн энэ өдөр 2015 онд туурвисан батлан хамгаалах салбарын шилдэг бүтээлүүдийг тодрууллаа. Жил бүр Батлан хамгаалахын сайдын нэрэмжит салбарын хэмжээнд судалгаа, практик, онолын хувьд ач холбогдол өндөртэй бүтээлийг шалгаруулж ирсэн уламжлалтай. Бүтээлийг “Батлан хамгаалах судлал”, “Цэргийн зэвсэглэл, техник технологи” гэсэн чиглэлээр шалгаруулдаг бөгөөд 2015 онд дараах ном туурвил шилдгээр шалгарчээ. Тухайлбал, “Батлан хамгаалах судлал” чиглэлээр Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, шинжлэх ухааны доктор, профессор Ш.Паламдорж нарын хамтран туурвисан “Цэргийн нэр томьёоны тайлбар толь” ном, “Цэргийн зэвсэглэл, техник технологи” чиглэлээр мөн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Г.Хүрэлбаатар, дэслэгч М.Түмэнбаяр нарын зохион бүтээсэн “Авто, хуягт танкийн техникийн цахилгаан шалгах багаж” бүтээлийг шалгарчээ. Мөн “Цэргийн зэвсэглэл, техник технологи” чиглэлээр Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн захирагч, хурандаа О.Жамбажамцын “Цэргийн буудлагын зэвсэглэлийн түргэн хараалагч”, Батлан хамгаалахын их сургуулийн Аюулгүй байдлын сургуулийн багш Э.Төгөлдөрийн “Тэнгэрийн элч-агаарын тандан судалгааны төхөөрөмж” бүтээлүүд тусгай байранд шалгарсан байна. Шалгарсан бүтээлийн эзэд, ном зохиогчдод өргөмжлөл, мөнгөн шагналыг Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батсайхан, Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр нар гардуулан өгсөн юм. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон шагнал гардуулсны дараа ”Монгол Улсын шинжлэх ухааны салбар,эрдэм номын арвин их сан хөмрөгт хүндтэй байр эзэлдэг цэргийн шинжлэх ухааны эрдэмтэн, докторууд, эрдэм шинжилгээний ажилтнууд, Батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг шинжлэх ухаанч үндэслэлээр хангаж, Зэвсэгт хүчний хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг онцлон тэмдэглэхэд таатай байна. Олон зуун жилийн баялаг түүхтэй цэргийн эрдэм судлал нь цэргийн ялан дийлэхийн ухааныг боловсруулж, удирдлага, цэргийн урлагийн ухаантай хосолсон онол, практикийн нэгдлээр илэрлээ олдог онцлогтой. Монгол Улсын Их Хурлаас “Монгол улсын хамгаалах бодлогын үндэс” баримт бичгийг батлан гаргаж Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Монгол улс байнга төвийг сахих статусын тухай хуулийн төслийг санаачилсан цаг дор батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний байгуулалтын эрх зүйн зохицуулалтыг аюулгүй байдлын шинэ орчин нөхцөлд нийцүүлэн шинэчлэн боловсруулахад цэргийн эрдэмтэн судлаачдын хичээл зүтгэл, үүрэг хариуцлага юу юунаас илүү чухал болоод байгаа. Үндэсний цэргийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд хоёргүй сэтгэлээр зүтгэсэн цэргийн тангарагтаа үнэнч үе үеийн эрдэмтэн судлаачид, өнөө үеийн манай оюуны манлай эрдэмтдээ Монголын шинжлэх ухааны ажилтны өдөр, БХИС-ийн эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөл байгуулагдсны 20 жилийн ойн баярын мэндийг дахин хүргэж, оюун билиг, бүтээл авъяас тань ундран дэлгэрч байхын ерөөл дэвшүүлье” гэсэн юм. Өнөөдөр БХИС цэрэг, Батлан хамгаалах, аюулгүй байдал судлалаар магистр, докторын сургалт явуулж хамгаалуулах зөвлөл ажиллуулж эхэлсэнээс хойш даруй 20 жилийн нүүрийг үзжээ. Эрдмийн зөвлөлтэй болсноор манай салбарын шинжлэх ухаан, техник технологи цэргийн урлаг хийгээд бусад бүхий л чиглэлд хөгжлийн түүчээ буухиалан хүрч, “өөрийгөө хамгаалах” стратеги, тактикийг өөрийн хөрсөн дээр монгол сэтгэлгээгээр үндэсний эрдэмтдээр боловсруулж цэргийн эрдэмтэн судлаачдыг бие даан бэлтгэж, тэднийг мэргэжлийн онол, судалгааны арга зүйг дээшлүүлэх практик сургалтын талбартай болж төлөвшсөн ач холбогдлуудыг дурдаж болно. Улмаар батлан хамгаалах салбарын эрдэмтэн судлаачид болон эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөл цэргийн эрдэмтдийн аливаа бүтээл, ном, сурах бичиг, гарын авлага, материалыг шүүн хэлэлцэж монголын шинжлэх ухааны тогтолцоонд цэргийн шинжлэх ухааны байр суурийг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулсаар байгаа билээ. Энэ үеэр Монголын шинжлэх ухааны ажилтны өдөр, БХИС-ийн эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөл байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан БХЯ, ЗХЖШ, БХИС, ХХЕГ-ын удирдлагууд батлан хамгаалах салбарын эрдэм шинжилгээний ажилтнуудад шагнал гардуулан өгсөн юм.
  • Гурван тонн самар ачиж явсан иргэнийг саатуулжээ
    2015 оны 11 сарын 27
    ХУД-15 “АПУ” ХК-ны урд уулзварт дээр үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчид “Canter” автомашиныг шалгахад: ХУД-2 хороонд суух С /эм.40н/ нь 3-н тонн самар ачиж явсныг илрүүлэн ХУДЦХ-1 шалгаж байна

  • Баянгол дүүргийн прокурорын газрын туслах ажилтнууд сургалт хийв
    2015 оны 11 сарын 27
    2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн прокурорын газрын туслах ажилтнууд тус дүүрэг дэх цагдаагийн 1, 2 дугаар хэлтсийн албан хаагчидтай хамтран өөрсдийн санаачлагаар “Тээврийн дээд сургууль” болон “Монголын Үндэсний Их сургууль”-ийн 2 дугаар курсийн оюутнуудад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлд заасан Танхайрах гэмт хэргийн талаар, мөн энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулсан байна.
  • Хуурамч жолооны үнэмлэхтэй хөдөлгөөнд оролцжээ
    2015 оны 11 сарын 27
    Улаанбаатар хотын хэмжээнд 11-р сарын 26-ны өдрийн 05:00 цагаас 11-р сарын 27-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас Нийт 4137, удаа холбогдсоноос, гэмт хэргийн 160, зөрчлийн 1223, Зам тээврийн ослын 315, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 72-н үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.
  • Цагдаагийн хошууч эмэгтэйг аавтай нь хамт гэрт нь хөнөөжээ
    2015 оны 11 сарын 27
    Өнгөрсөн шөнө цагдаагийн алба хаагч эмэгтэйн гэр бүлийнхэнд халдаж хоёр хүний амь насыг бүрэлгэж, хоёр хүнийг хүнд гэмтээсэн ноцтой осол гарчээ.
  • Хар тамхи хилээр оруулахыг завджээ
    2015 оны 11 сарын 27
    ОХУ-ын хилээр хар тамхи нэврүүлэх гэж байгаад саатуулагджээ.
  • Эзэмшил газрын зориулалтыг өөрчиллөө
    2015 оны 11 сарын 27
    Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Газар эзэмшүүлэх эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай” А/902 дугаар захирамж гаргалаа.
2763 2764 2765 2766 2767 2768 2769
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
    10 цаг 54 мин
  • Баянгол дүүргийн 7-р хороо, 25-р байрны гадна фасад дулаалгын ажил 70 хувьтай үргэлжилж байна
    11 цаг 7 мин
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
    11 цаг 53 мин
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
    11 цаг 57 мин
  • Хятадын "C919" онгоц анхны олон улсын нислэгээ ӨНӨӨДӨР Улаанбаатар хот руу үйлдэнэ
    13 цаг 10 мин
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
    13 цаг 24 мин
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
    13 цаг 32 мин
  • Колумбид газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 224-т хүрээд байна
    13 цаг 40 мин
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
    14 цаг 7 мин
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
    15 цаг 0 мин
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
    15 цаг 49 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 зөрчил бүртгэгджээ
    16 цаг 9 мин
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
    16 цаг 11 мин
  • EWC 2026: The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүний хоёр дахь том сорилт
    16 цаг 34 мин
  • Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, хөгжлийн эрх зүйн саадыг арилгана
    16 цаг 53 мин
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
    17 цаг 2 мин
  • Наймдугаар сарын байдлаар 622,123 жуулчин хүлээн авчээ
    18 цаг 1 мин
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
    18 цаг 15 мин
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
    19 цаг 6 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
    19 цаг 7 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • FIFA-гийн удирдлагууд одоогийн ерөнхийлөгч Инфантинод бүрэн дэмжлэг үзүүлж, огцрох шаардлагыг няцаав
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК