-
2015 оны 11 сарын 06
Авлигатай тэмцэх газар иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр холбогдох хяналт шалгалтыг хэрэгжүүлж, зөрчил гаргасан албан тушаалтнуудад хууль тогтоомжид заасан хариуцлагыг тооцуулахаар эрх бүхий байгууллага албан тушаалтанд асуудлыг хүргүүлж шийдвэрлүүлдэг.
Тус газрын бүрэн эрхийн хүрээнд гаргасан шийдвэрийн дагуу хууль тогтоомж зөрчиж зөрчил гаргасан “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын 1 албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлж, “Төрийн орон сууц корпораци” ТӨҮГ-ын 2 албан тушаалтад сануулах сахилгын шийтгэлийг ногдуулсан байна.
-
2015 оны 11 сарын 06
Маргааш 11:00-13:00 цагийн хооронд зарим замыг хэсэгчлэн хаана
-
2015 оны 11 сарын 06
Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх комисс Дархан-Уул аймагт ажиллав
-
2015 оны 11 сарын 06
Цагдаа нар өндөржүүлсэн бэлэн байдал зарлахгүй
-
2015 оны 11 сарын 06
Баянхонгор аймгийн Прокурорын газрын 3 дугаар улирлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2015 оны 10 дугаар сард Улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагч нараас захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хууль, тогтоомжид заасан үндэслэл журмын дагуу явуулж байгаа эсэхийг шалгаад, шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар Улсын бүртгэлтийн хэлтэст шаардлага хүргүүлж ажилласан байна.
Шалгалтын явцад илэрсэн зөрчлийг цаашид давтан гаргуулахгүй байх үүднээс 2015 оны 11 дугаар сарын 02-ний өдөр Улсын бүртгэлтийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтнуудад тус аймгийн Прокурорын газраас сургалт зохион байгууллаа.
Хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Д.Эрдэнэсоёл нь “Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахад анхаарах асуудал” сэдвээр 2 цагийн сургалтыг явуулж, захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахад гарч буй зөрчил дутагдал, хүндрэл бэрхшээлийн талаар харилцан ярилцаж, цаашид хэрхэн ажиллах талаар чиглэл өгч, нэг ойлголтод хүржээ.
Сургалтаар “Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахад анхаарах асуудлын талаар” гарын авлага бэлтгэн улсын байцаагч нарт тараан өгчээ.
-
2015 оны 11 сарын 06
Өмнөговь аймгийн Прокурорын газраас тус аймгийн Татвар, Эрүүл мэнд, Боловсрол, соёлын газруудын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлыг 2015 оны 10 дугаар сарын байдлаар шалгажээ.
Шалгалтын явцад Татвар, Эрүүл мэнд, Боловсрол, соёлын газруудын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2015 онд хийх ажлын төлөвлөгөө, түүний биелэлт, холбогдох бүртгэл судалгаатай танилцан, шалгалтын дүнг хамт олны хуралд хэлэлцүүлсэн байна.
Дээрхи газруудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажил нь үр дүн муутай, биелэлтийг тооцдоггүй, төлөвлөгөө биелүүлэх хугацааг оновчгүй сонгосон, материалжуулалт хангалтгүй, хууль хяналтын байгууллагатай хамтарч тодорхой ажил хийгээгүй зөрчлүүд нийтлэг илэрчээ.
Илэрсэн зөрчил дутагдлыг дахин гаргуулахгүй талаар прокурорын мэдэгдэл хүргүүлсэн байна.
-
2015 оны 11 сарын 06
2015 оны 10-р сарын 26-ны байдлаар улсын хэмжээнд мал, амьтны гоц халдварт гурван төрлийн өвчин 20 удаа гарсан байна. Үүний гурав нь шүлхий, 16 нь хонины цэцэг, нэг нь гахайн мялзан байжээ. Мөн халдварт найман төрлийн өвчний 155 тохиолдол гарч 20 аймагт давхардсан тоогоор 140 суманд 170 гаралт бүртгэгдсэн байна.
Тухайлбал Ховд аймгийн Булган, Үенч суманд шүлхий өвчний дөрөв, Сүхбаатар аймгийн Уулбаян суманд нэг, Баян Өлгий аймгийн Алтай суманд гурван тохиолдол бүртгэгдсэн. Хамгийн сүүлд Баян-Өлгий аймгийн Алтай сумын Чихэртэй багт гарсан шүлхийгээр 19 өрхийн 18 үхэр, 62 хонь, 10 ямаа, нийт 90 мал өвчлөөд байна. Нэгдүгээр ээлжийн урьдчилан сэргийлэх тарилгад 89 мянга гаруй малыг хамруулсан бөгөөд хоёрдугаар ээлжийн тарилга энэ сарын нэгнээс эхэллээ.
Энэ онд нийт 3.0 сая тун вакцин худалдан авч эхний хэсгээр нь зургаан аймгийн 43 сумын давхардсан тоогоор 3.4 сая толгой малыг вакцинжуулжээ. Энэ сарын эхний долоо хоногт багтаан гурван аймгийн 25 сумын 2.5 толгой малыг вакцинжуулж дуусахаар ажиллаж байна.
Хонины цэцэг өвчин: Энэ оны эхний 10 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар малын гоц халдварт хонины цэцэг өвчин Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Дарьганга, Онгон, Сүхбаатар, Баяндэлгэр, Халзан, Хэнтий аймгийн Баян-овоо, Дорнод аймгийн Матад, Баянтүмэн, Дорноговь аймгийн Улаанбадрах, Айраг, Өргөн, Сайхандулаан, Сайншанд суманд гарч 200 гаруй толгой мал өвчилжээ. Одоогоор Дорноговь аймгийн Сайншанд, Хэнтий аймгийн Баян Овоо сумын голомтоос бусад голомтод нэмж мал өвчлөөгүй учир хорио цээрийн дэглэмийг цуцалсан. Гэвч өмнө гарсан болон хил залгаа сумдад өвчин шинээр бүртгэгдэж гаралт, тархалт нэмэгдэж байна. Хонины цэцэг өвчнөөс сэргийлэх 1,04 сая тун вакцин үйлдвэрлэж эхний 10 сарын байдлаар Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймагт хэрэгцээт вакциныг хуваарилан дархлаажуулалтын ажил хийгдэж дуусчээ.
2015 оны дөрөвдүгээр саррд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Дорнод аймгийн Хэрлэн суманд гахайн мялзан өвчин гарсан. Үүнээс гадна он гарсаар галзуу өвчний 282, боом өвчний 39 тохиолдол, дуут, үхрийн хорт салст халуурал өвчин хэд хэдэн аймагт гараад байна.
Аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллага халдварт өвчин гарсан үед хорио цээр, хязгаарлалт тогтоон, вакцинжуулах, өвчтэй мал, амьтныг устгах, булшлах, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх зэрэг арга хэмжээ авлаа. Мөн хүн, малын шилжилт хөдөлгөөн, малын тэжээллэг, арчилгаа маллагаа, өвчнөөр үхсэн болон зайлшгүй шаардлагаар нядалж устгасан малын устгал, өвчний голомтын ариутгал халдваргүйжүүлэлт, эм, био бэлдмэлийн хадгалалт, тээвэрлэлт, ариутгалын бэлдмэлийн чанар, баталгаажилтанд хяналт тавин ажиллаж байна. Хонь, ямааны цэцэг өвчин хоёрдугаар сараас зүүн бүсийн аймгуудад тасралтгүй гарч байгаа нь энэ өвчнөөр өвчилсөн, өвчний ил шинж тэмдэгтэй малыг устгахад шаардагдах хөрөнгө, нөхөн төлбөр олгох боломжгүй гэдгээс шалтгаалж хүн, тээвэр, малын шилжилт хөдөлгөөнөөр дамжин халдварлаж байна гэж үзэж байна.
Хөвсгөл аймгийн 13 суманд адууны боом ихэвчлэн гарсан нь өмнөх жилүүдэд урьдчилан сэргийлэх вакцины захиалга хийгддэггүй байсантай холбоотой юм. Мөн эрүүл бүсэд богино хугацаанд малын шилжилт хөдөлгөөнөөр дамжин халдварлах боломжтой гэж Мэргэжлийн хяналтын байгууллага дүгнэж байна. Галзуу өвчнөөр өвчилсөн 408 мал, амьтдын 27,9 хувь нь зэрлэг амьтад байгаа нь хоол тэжээлийн хомсдол, өвчлөл эмгэгээс шалтгаалж тухайн амьтдын биеийн эсэргүүцэл суларч, өвчний үүсгэгч мал, амьтан, бэлчээр, ус, хүүр, сэг зэмээр дамжин тархсантай холбоотой гэж болно.
Вакциныг хугацаанд нь захиалгын дагуу нийлүүлдэггүй, вакцинжуулалтын явцад хүйтэн хэлхээ хэрэглэдэггүйгээс вакцин чанараа алдах, малын сэг зэмийн устгал, өвчний голомт, хашаа хороонд ариутгал, халдваргүйжүүлэлтийг зааврын дагуу хийдэггүй, бэлдмэлийн нөөц хүрэлцээгүй, малын шилжилт хөдөлгөөнд тавих хяналт суларсан, орон нутгийн удирдлагууд хорио цээр, хязгаарлалтын үеийн зардлыг төсөвт бүрэн гүйцэд тусгадаггүй зэргээс халдварт өвчний гаралт нэмэгдсээр байна.
Цаашид малын гоц халдварт болон халдварт өвчний тархалт тэлэх эрсдэл өндөр байгаа тул вакцин, эм, зүү тариур, ариутгалын бэлдмэлийн нөөц бүрдүүлэх, өвчний голомтонд ажиллаж байгаа хүмүүсийг дулаан хувцас, хөдөлмөр хамгааллын хэрэгслээр хангах чиглэлээр мэргэжлийн байгууллагууд анхаарч ажиллах шаардлагатай байна.
-
2015 оны 11 сарын 06
2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 355 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 269 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 9 бүртгэгдэж 10 хүн хүнд хөнгөн гэмтсэн үүнээс жолооч-0, явган зорчигч-9, зорчигч-1. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 2 үүнээс сургуулийн өмнөх насны 1, сургуулийн насны 1, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 0, явган зорчигч 0. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 84 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн.
-
2015 оны 11 сарын 06
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, Улаанбаатар хотод замын хөдөлгөөний дүрмийн зөрчлийг илрүүлж таслан зогсоох, түгжрэлийг бууруулах чиглэлээр ачигч , чирэгч автомашиныг ажиллуулах тухай асуудлыг хэлэлцлээ.
Хууль зүйн дотоод хэргийн сайдын 2005 оны 94 дүгээр тушаалаар батлагдсан “Зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх журам”-ын дагуу Замын цагдаагийн газар хувийн дөрвөн аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зогссон, зам тээврийн осолд холбогдсон, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлүүдийг гаргасан этгээдийн тээврийн хэрэгслийг журамлан тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаанд байрлуулж эхэлсэн. Харин 2013 оноос Замын хөдөлгөөний удирдлагын төвийн харъяанд ачиж журамлах алба байгуулагдаж ачиж журамлах үйл ажиллагааг зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд дүрэм зөрчиж зогссон тээврийн хэрэгслүүдэд хэрэгжүүлж эхэлсэн байна. 2014 оноос эхлэн Замын цагдаагийн газартай долоон аж ахуйн нэгж гэрээ байгуулан замын хөдөлгөөний дүрмийн зөрчил, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд бусдын хөдөлгөөнд саад болж зогссон тээврийн хэрэгслүүдийг ачиж журамлах үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажилласнаар замын хөдөлгөөний ачаалал, түгжрэл, саатал үүсдэг байдал 20 хувиар буурч, гудамж замуудын хөдөлгөөн нэвтрүүлэх чадвар 15 хувиар нэмэгдсэн байна.
Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зөрчлөөр ачиж зөөвөрлөгдсөн тээврийн хэрэгслийн судалгааг сүүлийн гурван жилээр гаргахад 2013 онд 8994, 2014 онд 32481, 2015 оны 8 дугаар сарын байдлаар 34218 байна. Харин нэгдүгээр эгнээнд тавьсан автомашиныг зөөж, шилжүүлэх, дугуй түгжих арга хэмжээ авах нийслэлийн Засаг даргын захирамж нь зарим хуулийн заалтыг зөрчсөн байж болзошгүй гэж үзэн эцсийн шийдвэр гарах хүртэл дээрх ажиллагааг түр түтгэлзүүлэх шийдвэр гарсны дагуу 09 сарын 10-ны өдрөөс хойш зогссон байна.
Уг зохицуулалт хэрэгжиж эхлэснээс хойш иргэд нэгдүгээр эгнээнд автомашинаа орхих, замын хөдөлгөөнд саад учруулах нь байдал эрс буурч байсан ч шүүхийн шийдвэрийн дагуу түр зогссоны дараа дахин байршуулах тохиолдол нэмэгдсэн гэдгийг Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас мэдээллээ.
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд хэлэлцээд, хөдөлгөөний ачааллыг зохицуулах тус ажиллагааг хуульд нийцүүлэн зохион байгуулах нь зүйтэй гэж үзэн зохих журмыг боловсруулан НИТХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ. Уг асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал хариуцаж ажиллана гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 11 сарын 06
Шинээр цахилгаан залгуулах өрхүүд зардлаа өөрсдөө даана
-
2015 оны 11 сарын 06
Мах болон хүнсний ногооны үнэ буурчээ
-
2015 оны 11 сарын 06
Залуу эрдэмтэн, судлаачид чуулна
“Шинжлэх ухаан ба үйлдвэрлэл” Монголын залуу эрдэмтэн, судлаачдын үндэсний V чуулган энэ сарын 11-нд Төрийн ордонд болох гэж буй. Энэхүү чуулганыг Монголын залуу эрдэмтдийн холбооноос санаачлан дөрвөн жил тутамд зохион байгуулдаг байна. Энэ удаад БСШУЯ, АҮЯ, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Шинжлэх ухааны академи, МҮХАҮТ хамтран-зохион байгуулах юм байна. Харин ивээн тэтгэгч байгууллагаар “Монос”, “Монхимо” компани оролцжээ. Энэ үеэр гурван салбар хуралдааныг зохион байгуулж түүнээс гарсан зөвлөмжийн хэрэгжилтэд анхаарч ажиллах ажлын • хэсэг байгуулах юм байна.Чуулганд 500 гаруй зочид төлөөлөгчид оролцохоор бүртгүүлжээ.
-
2015 оны 11 сарын 06
ШШГЕГ-ын харьяа орон нутаг дахь шийдвэр гvйцэтгэх албадууд Өршөөл vзvvлэх тухай хуулийг хэрэгжvvлэх ажлын хvрээнд өнөөдрийн байдлаар хорихоос өөр төрлийн ялтай 683 ялтны материалыг өршөөлд хамруулахаар харьяа прокурорт хvргvvлжээ. Орон нутгийн хэмжээнд 683 ялтны асуудал шvvхээр шийдвэрлэгдэхээр байгаа ба ялтнуудыг хорихоос өөр төрлийн ялаас өршөөн хэлтрvvлсний дараа 560 хvний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээх, 500-аад хvний хилийн хоригийг цуцалжээ. Монгол Улсын хилээр нэвтрэх эрхийг сэргээх, мөн шийдвэр гvйцэтгэх ажиллагааны явцад битvvмжилсэн болон хураасан хөдлөх, vл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг сэргээлгэх талаар холбогдох газруудад албан бичиг хvргvvлэх ажлыг ШШГЕГ-ын харъяа Шийдвэр гvйцэтгэх газраас зохион байгуулан ажиллаж байгаа аж.
Тэгвэл өчигдөр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих ангиудад ял эдэлж буй хоригдлууд суллагдсан байна.
Тодруулбал, Нийслэлийн Баянзvрх дvvргийн Хонхорт байрлах баривчлах ял эдлvvлэх 431 дvгээр ангийн 55, чанга дэглэмтэй 409 дvгээр ангид хvмvvжиж байсан 125 ялтан шvvхийн тогтоол сонсчээ.
Харин хуулийн хэрэгжилтийг хангахын тулд хоригдлуулыг суллах тул хөдөө, орон нутагт хvмvvжиж буй хоригдлууд ч суллагдаж байгаа аж. Нийслэлийн нутаг дэвсгэрт болон ойролцоох хорих ангиудын хvмvvжигчдийг Зайсан дахь хорих ангид нэгтгэн өнөөдөр гэрт нь хvргэх vйл ажиллагааг зохион байгуулах юм байна.
-
2015 оны 11 сарын 06
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Дуудлага худалдаагаар газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгох газрын байршлыг тогтоох тухай” А/859 дүгээр захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор нэмэлт өөрчлөлт оруулсан нийслэлийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж, ашиглуулахаар тусгагдсан дор дурдсан байршлуудад газар эзэмших, ашиглах эрхийг дуудлага худалдааны зарчмаар явуулна. Үүнд:
Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 5.25 га
Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 3.91 га
Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 1.6 га
Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 3.0 га
Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд амины сууцны хотхон зориулалтаар 3.6 га
Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд амины сууцны хотхон зориулалтаар 2.23 га
Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд конторын барилгын зориулалтаар 1.14 га
Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд орон сууцны зориулалтаар 0.7 га
Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд орон сууцны зориулалтаар 0.7 га
Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Буянт-Ухаа-1 орон сууцны хорооллын замын зүүн урд талд орон сууцны зориулалтаар 1.4 га
Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нээлттэй дуудлага худалдааг 2015 онд багтаан зохих журмын дагуу зохион байгуулахыг Өмчийн харилцааны газарт, тухайн газарт баригдах барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, инженерийн дэд бүтцийн төлөвлөлтийн шийдлийг тодорхойлсон баримт бичиг, барилгын эх загвар зураг батлахыг Ерөнхий төлөвлөгөөний газарт, инженерийн шийдлийн техникийн нөхцөлийн зөвшөөрөл олгохыг “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д, Ус сувгийн удирдах газарт, “Улаанбаатар нэгтгэл” НӨҮГ-т, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д, “Мэдээлэл холбоо сүлжээ” ТӨХК-д тус тус даалгав. Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 11 сарын 06
НИТХ-аас баталсан “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд төрийн үйлчилгээг хөнгөвчлөх, хурдан шуурхай болгох зорилгоор нийслэлээс хэд хэдэн томоохон үйл ажиллагааг хэрэгжүүлж, шинэ систем, цахим хуудсуудыг нэвтрүүлээд байна. Тодруулбал, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх ажлыг анх удаа цахимаар зохион байгуулсан бол алслагдсан хороодыг нийслэлийн нэгдсэн сүлжээнд холбож, Улсын бүртгэлийн газраас үзүүлдэг байсан зарим үйлчилгээг иргэд хорооноосоо шууд авах боломтжой болов.
Мөн нийслэл шилэн дансны хуулийг манлайлан хэрэгжүүлж www.shilendans.ub.gov системийг байнга хөгжүүлэн ажиллаж байгаа юм. Одоогоор нийслэлийн нутгийн захиргааны 1 211 байгууллага энэхүү системд хамрагдаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч хуулийг анх санаачилж байх үед нийслэлийн Засаг даргын Тамгын газрын www.ulaanbaatar.mn цахим хуудаснаа “Шилэн данс” гэсэн цэсийг ажиллуулж эхэлсэн юм. Мөн нийслэлийн Засаг даргын 2012 оны ”Мэдээллийн ил тод байдлыг хангах тухай” А/606 дугаар захирамжийн дагуу нийслэлийн удирдлагуудын гадаад, дотоодын зардлын тайланг www.ulaanbaatar.mn цахим хуудсанд байршуулан олон нийтэд мэдээлж байна.
Түүнчлэн хороодын эрүүл аюулгүй байдлын индексийг боловсруулж, тус индескийн шалгуур үзүүлэлтийг тооцоолох програм http://eabi.ub.gov.mn/ системийг өнгөрсөн хугацаанд нэвтрүүллээ. Энэ нь иргэд нэг дороос өөрийн амьдарч байгаа орчны индексийн мэдээллийг авах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, хариуцан ажиллах албан хаагчид тэдгээр индексүүдийг дээшлүүлэхэд анхаарч ажиллах, амьдрах орчныг сайжруулах иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэгдэж байгаа юм.
Мөн авто тээврийн хэрэгсэл болон түүний эзэмшигчтэй холбоотой татвар төлөлтийн мэдээлэлд үндэслэн үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагуудын мэдээллүүдийг нэгтгэж, Тээврийн хэрэгслэлийн татвар хураалтын дундын мэдээллийн www.smartcar.mn систем, иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, ил тодоор хүргэх зорилгоор ухаалаг төхөөрөмжид зориулсан гар утасны Smart UB, Clean UB, UB construction , Smart car зэрэг програм хангамжуудыг нэвтрүүлээд байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 11 сарын 06
14 иргэнд үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговор олгоно
-
2015 оны 11 сарын 06
Монгол Улсын Их Хурлын 2015 оны 78 дугаар тогтоолоор байгуулагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комисс Пүрэв гарагт /2015.11.05/ Дархан-Уул аймагт ажиллав.
Комиссын гишүүдийг аймгийн удирдлагууд угтан авсны дараа Засаг даргын Тамгын газарт хуульчидтай уулзалт хийлээ. Энэ үеэр хорих 435 дугаар ангийн дарга, хурандаа В.Хосбаяр Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу тус хорих ангиас суллагдах болон хуульд хамрагдах ялтны талаар мэдээлэл танилцуулав. 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хуульд тус хорих ангиас 197 ялтан хамрагдаж, 126 хүн суллагдаж байгаа бол 51 хүний ял хасагдаж, 20 хүн хамрагдах юм байна.
Мөн аймгийн Цагдаагийн газар хяналтад байгаа этгээдүүдийн хяналтыг зогсоох, хувийн хэргийг хаах бэлтгэл ажлыг ханган, ажлын төлөвлөгөө гарган тухай бүр гүйцэтгэлийг ханган ажилласан болохоо комиссын бүрэлдэхүүнд мэдээлсэн юм. Түүнчлэн дээрх ажлын хүрээнд хорих ангиас хугацаанаасаа өмнө суллагдсан 25, хорих 435 дугаар ангиас Өршөөлийн хуульд хамрагдан суллагдах магадлалтай 120 ялтанд нийгмийн халамж үйлчилгээнд хамруулах, ажлын байранд зуучлах, тэтгэлэг төсөлд хамруулах талаар “Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс”, “Эзэн хичээвэл заяа хичээнэ” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагуудтай хамтран сургалт, сурталчилгааны ажлуудыг зохион байгуулжээ.
Дархан-Уул аймгийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх П.Мөнхзул жирийн дэглэмтэй 445 дугаар хорих анги, чанга дэглэмтэй 435 дугаар хорих ангиас Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж буй ялтнуудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулав. Мөн Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн шүүхүүдийн хэмжээнд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хуулийг хэрэгжүүлж буй явцын талаарх мэдээллийг комиссын гишүүдэд танилцуулсан юм.
Мэдээлэл, танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга, Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх комиссын дарга Д.Ганбат хэлсэн үгэндээ, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хууль нэг л удаа үйлчилнэ. Урьд нь 5 удаа Өршөөл үзүүлэх тухай хууль баталж байсан бөгөөд 6 дахь удаагийн Өршөөл үзүүлэх тухай хууль захиргаа, эрүүгийн хэргүүдийг хамруулсан, цаг хугацааны хувьд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль батлагдсантай давхацсан, мөн Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавьсны дагуу нэмэлт, өөрчлөлт оруулсан зэрэг хэд хэдэн онцлогтой болохыг тэмдэглэн хэлсэн юм. Мөн Улсын Их Хурлын баталсан хууль, тогтоолууд болон хэлэлцэж буй асуудлуудын талаар Дархан-Уул аймгийн удирдлагууд, хуульчдад мэдээлэл хийлээ.
Үүний дараа комиссын гишүүд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хуулийг хэрэгжүүлэх явцад ямар нэг бэрхшээл гарч байгаа эсэхийг Дархан-Уул аймгийн хуулийн байгууллагынханаас асууж, харилцан ярилцаж, зөвлөмж өглөө.
Үүний дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хорих 445 дугаар ангид ажиллаж, Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжилтийн явц болон аймгийн Давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцав.
Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хуулийг хэрэгжүүлэх ажлын комиссын Дархан-Уул аймагт ажиллах бүрэлдэхүүнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга, комиссын нарийн бичгийн дарга Г.Туулхүү, Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн, комиссын гишүүн Т.Уранцэцэг, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэг болон албаны бусад хүмүүс байлцлаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
-
2015 оны 11 сарын 06
Өчигдөр Эрvvгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас “Улаанбаатар смарт Карт” ХХК-ийн зарим нэг хvмvvсийг хурал хийх гэж байхад нь байцаалт авна хэмээн аваад явсан талаарх мэдээллийг эх сурвалж бидэнд өгсөн юм. Тодруулбал, өнгөрсөн сард автобус компанийнхан тус компанитай учир зvйгээ олж чадалгvй ажил хаялт зарлаж нийслэлчvvдийг гурван өдөр явгалж байсан.
Ингээд нийтийн тээврийн газар, нийслэлийн удирдлагууд, автобус компанийнхан зөвшилцөлд хvрч асуудлыг шийдэхээр болж байсан. Тэгвэл өнгөрсөн хугацаанд тэдний шийдэлд хvрсэн гэх олон асуудлууд амьдрал дээр биеллээ олж чадалгvй өнөөг хvртэл сунжирсаар байгаа ажээ. Тиймээс энэхvv асуудлыг шийдэхийн тулд ААН-vvд болон “Улаанбаатар смарт Карт” ХХК-ийнхан өөрсдийн байрандаа өдөр болгон шахуу хурал зарладаг гэнэ. Тэдний ээлжит энэхvv хуралдаан өчигдөр тус компанийн байранд 11:00 цагт болохоор товлогдож хуралд оролцох ёстой албаны хvмvvс ирээд байхад нь смарт карт компанийн нэр бvхий хvмvvсийг байцаалт авна хэмээн цагдаагийнхан авч явсан байна.
-
2015 оны 11 сарын 06
рек улсын Халкидики хотын Порто Каррас-т явагдсан Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 12 хоног оюун ухаанаа уралдуулсан манай улсын ирээдүйн их мастерууд өнөөдөр тэмцээнээ дуусгаад нутгийн зүг хөлгийн жолоо заллаа.
Тэмцээний дунд үеэс төгсгөл хүртэл манай шатарчид маань тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж дөрвөнч медаль авах боломжтой явсаар сүүлийн өдөр үнэхээр харамсалтайгаар медальгүй хоцорлоо. Гэхдээ ирээдүй их байгаа, боломж байгаа гэдгийг харуулж чадлаа. Тэмцээнийг зохион байгуулах хороо амжилттай оролцож эхний гурван байр эзэлсэн шатарчидад цом, медаль хүртээсэн бол 4-6 байр эзэлсэн шатарчидад медаль хүртээжээ.
-
2015 оны 11 сарын 06
Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр насан бүтээл хийгээд хишиг даллага дуудуулах, өглөг өгөх, бурханд залбирах, чимэг зүүх, мод тарих, байшингийн суурь тавих, сүм, дуган, суврага босгох хийгээд мод, шорооны үйл хийх, эрэл эрэх, хураан цуглуулах бүхий л үйлд өлзийтэй сайн. Бэрийн үйл, үнэт эдлэлийг гадагш өгөх, мод таслах, тангаргалах, хурал цуглаан хийхэд муу. Өвчин болвол машид сэрэмжилж, хянамгай бай. Замд гарвал тус хэрэг бүхэн бүтнэ. Нүд татвал эцэг, эхэд айхуй шалтгаан ирэх, баруун чих хангинавал бүсгүй хүмүүнтэй маргалдана. Зүүн чих хангинавал идээ, ундаа олдоно. Нохой уливал гэнэтийн зочин ирнэ. Энэ өдөр хэрээ дуугарвал дээд угсаат хүмүүний хэл ам ирэх. Тагнай эрвэгнэвэл хэрүүл тэмцэл болно. Хөлийн мах татвал буянтай гэж номлосон. Өдрийн сайн цаг нь могой, бич, тахиа, гахай, бар, луу болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нүд бүрэлзэнэ.