Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2791 2792 2793 2794 2795 2796 2797
  • Нийгмийн даатгалын ажилчдын нэр хүндэд халдаж байна гэв
    2015 оны 11 сарын 04
    нөөдөр Нийгмийн даатгалын ерөнхий газраас цагдаагийн байгууллагын дээрх мэдээллийг үндэслэлгүй гэж үгүйсгэн, тайлбар хийлээ. Тэд шүүхээр нотлогдож, гэм буруу нь тогтоогоогүй асуудлаар ташаа мэдээлэл түгээж, нийгмийн даатгалын байгууллагын ажилтнуудын нэр хүндэд халдаад зогсохгүй, даатгуулагч, ажил олгогчдын итгэл найдварыг алдагдуулан, орлого бүрдүүлэлтээс эхлээд тус байгууллагын хэвийн үйл ажиллагаанд саад учруулах аюултай гэж мэдэгдэв. Зээл олголтын асуудал бол зөвхөн арилжааны банкны шийдэх асуудал. Манайхаас орж нөлөөлөх боломж байхгүй. Дээр нь манайхаас гаргасан статистик судалгаагаар жилд дунджаар 12 мянган тэтгэвэр авагч нас барж, оршуулгын тэтгэмж авдаг. Үүний 9.5 мянга нь өндөр насны тэтгэвэр авагч байхад 10 мянган хүний тэтгэврийг үргэлжлүүлэн олгоно гэдэг боломжгүй.

    Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг хяналтгүй зарцуулдаг, хариуцлагагүй үйлдэл манай хамт олон гаргаагүй гэж Нийгмийн даатгалын албан хаагчдын төлөөлөл тайлбар хийв.
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн сургалт боллоо
    2015 оны 11 сарын 04
    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангах, аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослын үед хэрхэн авран хамгаалах чиглэлээр нийслэлийн Онцгой байдлын газраас өнөөдөр Хараагүйчүүдийн үндэсний холбоотой хамтран сургалт дадлагыг зохион байгууллаа.
    Нийслэлийн удирдлагууд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй зөвлөлдөх уулзалт”- ыг 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулж уулзалтаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажиллаж амьдрах нөхцөлийг хангахад чиглэгдсэн санал, санаачлагууд гарсан. Тухайлбал төрийн үйлчилгээний байгууллагууд ажлын 7 хоногийн 3 дах өдөр бүрийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүлээн авдаг өдөр болгох, нийслэлийн Засаг Даргын дэргэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан зөвлөл байгуулах, мөн 2016 оны төсөвт НЗДаргын дэргэд хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан байнгын ажиллагаатай алба байгуулах зэрэг санал санаачлагууд гарч хэрэгжүүлэх шатандаа байгаа билээ.
    Нийслэлийн Онцгой байдлын газраас жил бүр хараагүй иргэдийн байгууллагатай хамтран аюулгүй байдлыг хангах чиглэлээр сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулдаг.
    Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, сургалт арга зүйн төв, эсгийний үйлдвэр, цаасан уутны үйлдвэр, мужааны цех, хэвлэх үйлдвэр, 25, 29, 70 дугаар тусгай сургуулийн 309 ажилтан, 53 багш, 269 хүүхэд нийт 631хүн оролцуулан гамшгаас урьдчилан сэргийлэх танхимын сургалт явуулж, гамшгийн үед аюулгүй зай талбайд гарах биет дадлагыг Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны байр, 25, 29, 70 дугаар тусгай сургуулийн байранд нийслэлийн аврах ангийн 2 авто машин 9 албан хаагч, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн аврах гал унтраах 14 ангийн 2 авто машин 13 албан хаагч, Сүхбаатар, Баянгол дүүргийн Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, гал түймрийн улсын хяналтын байцаагч сургалт сурталчилгаа урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн нартай хамтран зохион байгуулан ажиллалаа .
    Дадлага сургуулийн зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тусгай сургуулийн сурагч, хүүхдүүдэд гамшиг ослын талаарх мэдлэг олгох, гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио хүргэх, дохиогоор ажиллах дадлага эзэмшүүлэхэд чиглэгдэж байлаа гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
  • ”Авьяастны эрэлд-2015” урлагийн наадам боллоо
    2015 оны 11 сарын 04
    Цагдаагийн Ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хамгаалалтын нэгдүгээр газраас нийт бие бүрэлдэхүүнийхээ дунд “Авъяастны эрэлд” урлагийн наадмыг Цагдаагийн ерөнхий газрын Олон-нийт цагдаагийн хамтын ажиллагааны төвд зохион байгууллаа. Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилтай цагдаагийн алба хаагч нар маань энэ өдөр гэр бүлийнхэнтэйгээ хамт авьяастны эрэлд гарсан юм.
    Урлагийн наадамд Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсийн Ирээдүй, Тусгай хамгаалалтын хэлтсийн Титэм, Сенсаци, Алтан соёмбо, Сүлд, Соёмбо, Төрийн хамгаалалтын хэлтсийн Цахлай-1, Цахлай-2, Дипломат байгууллага хамгаалалтын хэлтсийн Элчин, Номгон зэрэг 10 баг оролцсон юм.
    Оролцогсод гоцлол болон найрал дуу, гоцлол хөгжим, гоцлол бүжиг, уран уншлага, ардын язгуур урлагийн төрлүүдээр өрсөлдөж, төрөл тус бүрээр шилдгээ тодруулсан юм.
    Урлагийн наадмын дүн гарахад Дипломат байгууллага хамгаалалтын хэлтсийн 1-р тасаг “Элчин” баг 91 оноогоор 1 дүгээр байр, Тусгай хамгаалалтын хэлтсийн 4-р тасаг “Титэм” баг 84 оноогоор 2 дугаар байр, Тусгай хамгаалалтын хэлтсийн 1-р тасаг “Алтан соёмбо” баг 80 оноогоор 3 дугаар байр тус тус эзэлж, шилдэг номерын шагналаар “Мэндчилгээ” Тусгай хамгаалалтын хэлтсийн 1-р тасаг “Алтан соёмбо” 15 оноо, “Гоцлол дуу” Тусгай хамгаалалтын хэлтсийн 4-р тасаг хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлагч Э.Энхбаатар 15 оноо, “Шүлэг” Дипломат байгууллага хамгаалалтын хэлтсийн 1-р тасаг хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Н.Баасанжав 15 оноо, “Язгуур урлаг” Дипломат байгууллага хамгаалалтын хэлтсийн 1-р тасаг “Элчин” баг Говийн магтаал 15 оноо, “Бүжиг” Тусгай хамгаалалтын хэлтсийн 3-р тасаг “Сүлд” баг Домог бүжиг 15 оноо, “Гоцлол хөгжим” Төрийн хамгаалалтын хэлтсийн 2-р тасаг “Цахлай 2” баг хамгаалалтын цагдаа, цагдаагийн дэд ахлагч И.Тилегин Казак ард түмний үндэсний домбор хөгжимөөр ардийн жүжигчин Р.Чойдог “Жалам хар”, Моцартын “Ронда” ая 15 оноо, “Найрал дуу” Дипломат байгууллага хамгаалалтын хэлтсийн 2-р тасаг “Номгон” баг ая Б.Дарамзагд, үг Н.Сэнгээ “Өргөн сэлэнгэ” 13 оноогоор тус тус шилдэг номероор шалгарлаа.
    Наадмын шүүгчдээр Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Х.Өлзий-Оших, Ц.Үенч, соёлын тэргүүний ажилтан Г.Балданцэрэн нарын урлагийн алдартнууд ажиллаж байгаа юм.
    “Амар тайван амьдралын төлөө хамтдаа” гэсэн уриатай цагдаагийн байгууллагын алба хаагчид ажлын онцлог, хэт ачаалал зэргээс шалтгаалан стресс бухимдалд хамгийн ихээр өртдөг. Харин урлаг соёл, спортын төрөл бүрийн уралдаан, тэмцээн зохион байгуулж, түүгээр дамжуулан алба хаагчдаа соён гэгээрүүлэх, тэдний сахилга ёс зүйг төлөвшүүлэх зорилготой “Авьяастны эрэлд-2015” наадамд амжилтай зохион байгуулагдлаа гэж Хамгаалалтын нэгдүгээр газраас мэдээлж байна.
  • ХХЕГ-аас хэвлэлийн хурал зарлалаа
    2015 оны 11 сарын 04
    Хил хамгаалах ерөнхий газраас хэвлэлийн хурал зарлалаа. Хурал өнөөдөр 15.30 цагт тус газрын байранд болох юм.



    Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр хилийн байгууллагатай холбоотой таагүй мэдээлэл тасрахгүй байгаа. Хэд хоногийн өмнө Хятадын хилийн цэргүүд монгол хилчдэд буу тулгаж, заналхийлсэн гэх мэдээлэл тархсан. Харин өнөөдөр Увс аймгийн Баруунтуруун сумын Хилийн цэргийн 0311 дүгээр ангид Хөвсгөл аймгаас цэрэгт татагдан очсон таван цэрэг амиа алдсан гэх мэдээлэл гарлаа.



    Энэ бүхэнд хилийн байгууллагаасхариу өгч, тайлбар хийх юм байна.
  • СБД-ийн Засаг дарга Зуучлагч томилохоос татгалзаж хууль зөрчжээ
    2015 оны 11 сарын 04
    СБД-ийн Засаг дарга Зуучлагч томилохоос татгалзаж хууль зөрчжээ
    Цалин нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газраас хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул МҮЭХ-ноос хэлэлцээрийн талуудтай Хөдөлмөрийн хамтын маргаан үүсгээд байгаа билээ. Хамтын маргаан үүсгэсэн тухай шаардлага өгснөөс хойш Засгийн газраас тодорхой хариу ирүүлээгүй, тохиролцоонд хүрээгүй байна. МҮЭХ-ноос хуулийн дагуу Зуучлагч томилуулах саналыг СБД-ийн Засаг дарга Б.Бадарсанд хүргүүлсэн боловч түдгэлзсэн хариу ирүүлжээ. МҮЭХ-ноос СБД-ийн Засаг даргаас ийнхүү хууль зөрчиж, түдгэлзсэн хариулт өгсөн шалтгаанаа тайлбарлахыг шаардлаа.
  • Албаныхан Төв цэвэрлэхийн үйл ажиллагаатай танилцаж байна
    2015 оны 11 сарын 04
    Ерөнхий сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, хотын дарга Э.Бат-Үүл, Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэн нар Төв цэвэрлэх байгууламжийн талбайтай танилцаж байна.

    Өнгөрсөн даваа гарагт төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Э.Бат-Үүл баталсан билээ.

    Төв цэвэрлэх байгууламж 1969 онд байгуулагдсан. Өнөөдрийн байдлаар хоногт 160 куб метр усыг хүлээн авч 80-85 хувиар цэвэршүүлэн Туул голд нийлүүлдэг гэх ч өнөөдрийн байдлаар лагаа бүрэн гүйцэт цэвэрлэж чадахгүйн улмаас бохирдол дээд цэгтээ хүрээд байгаа юм.

    Эдүгээ тус байгууламжид 8.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 10 ширхэг хиймэл нуур байгуулах ажил хийгдэж байгаа аж. Ингэснээр төв цэвэрлэхэд ирж буй бохирыг байгалийн аргаар цэвэрлэж, цэвэрлэгээ хийгдсэн усыг 2000-ийн шугамаар буцаан хэт ягаан туяагаар халдваргүйжүүлэн Туул голд нийлүүлэх юм байна.

    Хэдийгээр энэ мэтээр нөхөж цойлдох арга хэмжээ авч буй боловч дорвитой шинэчлэл хэрэгтэй гэж Төв цэвэрлэх байгууламжийн инженер техникийн ажилтнууд хэлж байна. Улаанбаатар хотод барилгажилт, гэр хорооллын дахин төлөвлөлт нэмэгдэж байна. Энэ бүгдэд урьдчилан цэвэрлэх байгууламж хэрэгтэй. Ялангуяа ноос ноолуур, арьс ширнээс гадна мах, сүүний үйлдвэрээс асар их бохирдолтой ус ирдэг. Гэтэл хажуудаа урьдчилан цэвэрлэх байгууламжтай үйлдвэр гарын таван хуруунд багтана. Тиймээс яам, хот, мэргэжлийн хяналтын байгууллагаас хамтран дорвитой арга хэмжээ авах шаардлага тулгарчээ.
  • Б.Саранчимэг: Намайг халсан шалтгааныг Э.Бат-Үүл даргаас асуу
    2015 оны 11 сарын 04
    Түүний хувьд өнгөрсөн 2009 оноос Үндэсний цэцэрлэгт хүрээлэн НӨҮГ-ын даргаар ажилласан юм. Мөн НИТХ дахь МАН-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа. Ажлаас нь халах тушаалыг гаргах үед тэрбээр амралттай гадаадад явж байжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнийг Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүлийг огцруулах бичигт гарын үсэг зурсантай нь холбогдуулж ажлаас нь халсан гэх.
  • Үндсэн хуулийн Цэц хуралдана
    2015 оны 11 сарын 04
    Үндсэн хуулийн Цэц хуралдана
    Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн Цэцэд хандаж, Шүүх байгуулах тухай хуулийн нэг, хоёрдугаар зүйлээр хэд хэдэн аймгийн дунд нэг давж заалдах шатны, түүнчлэн хэд хэдэн дүүргийн дунд нэг анхан шатны шүүх байгуулсан нь шүүхийн үндсэн тогтолцоог бэхжүүлсэн Үндсэн хуулийн холбогдох хэсгийг зөрчсөн гэж үзэж мэдээлэл ирүүлсэн байна. Уг мэдээллийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн Цэцийн дунд
    munhtsetseg_hi: суудлын хуралдаан 2015 оны арваннэгдүгээр сарын 11- ний өдөр болно гэж Үндсэн хуулийн Цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
  • Нийслэлийн Засаг дарга Францын Элчид сайд Элизабет Барсакыг хүлээн авч уулзлаа
    2015 оны 11 сарын 04
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдын албан тушаалд хатагтай Элизабет Барсак шинээр томилогдсонтой холбогдуулан хүлээн авч уулзлаа.
    Уулзалтын эхэнд хатагтай Элизабет Барсак хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцов.
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Юуны өмнө шинэ албан тушаалд томилогдсонд баяр хүргэе. Францын Элчин сайдын яам Улаанбаатар хотыг үргэлж дэмжиж, хамтран ажилладагт талархал илэрхийлье. Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж хотын өмнө тулгараад байгаа хүндхэн асуудал болоод байгаа талаар Та сонссон байх. Энэ асуудалд анхаарал хандуулж, хамтран ажиллах хүсэлтэй байна. Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн сайжруулах ажлын зураг төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний ажлын гэрээг Францын “Артилла Вилла Транспорт” ХХК-тай байгуулсанд маш их баяртай байна” гэлээ.
    Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд хатагтай Элизабет Барсак “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн асуудлыг ойрын хугацаанд шийдэх ёстой. Манай талаас зээл олгож, хамтран ажиллах боломжтой. Хамгийн гол нь танай тал хоорондоо сайтар тохирч, энэ асуудлаар дахин уулзъя. Мөн Францын Элчин сайдын яамнаас байгаль орчны семинарыг хотын захиргаатай хамтран зохион байгуулах хүсэлтэй байна” гэдгийг онцоллоо.
    Харин нийслэлийн Засаг дарга байгаль орчны семинарыг хамтран зохион байгуулахдаа баяртай байх болно гэдгээ уламжилж, бид бүхий л талаас нь дэмжин ажиллана гэдгээ илэрхийллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Ирэх бямба гаригаас дамжин суулт үнэгүй болно
    2015 оны 11 сарын 04
    нийтийн тээврээр зорчигч өдөртөө нэг удаа 30 мниутын дотор автобус сэлгэн суувал үнэгүй болгох шийдвэрийг нийслэлийн Иргэдийн хурлын ээлжит бус хуралдаанаас гаргасан.

  • Матад сумын Засаг даргын орлогч хүн дайрчихаад зугтсан уу?
    2015 оны 11 сарын 04
    Баянхонгор аймгаас Дорнод аймгийн Матад суманд нинжа нар ирж, газар сэндийчиж эхэлсэн тул сумын удирдлагууд, цагдаа нартайгаа хамтран шалгалт хийхээр очжээ.
    Энэ үеэр нинжа нар зугтаж, улмаар гэнэт машинаасаа буун, “ална” хэмээн дайрч хэсгийн төлөөлөчийг нь барьцаалсан гэх мэдээлэл хэдхэн хоногийн өмнө хэвлэл мэдээллээр цацагдсан.
    Тэгвэл бодит байдал арай өөр гэдгийг саатуулагдаад байгаа нинжа нарын ар гэрээс хэлж байна. Тодруулбал, Нинжа нар цагдааг барьцаалаагүй гэх бөгөөд машины бензин дуусч, цагдаа нарт баригдсан аж.
    Эх сурвалжийн хэлснээр Сумын Засаг даргын орлогч, Байгаль орчны байцаагч хэсгийн төлөөлөгч нар нинжа нарыг машинаараа хөөж, бүр нэг нинжаг нь дайраад зугтсан байна.
    Өөрөөр хэлбэл, тухайн үед нинжа нар машинаараа цагдаа болоод Сумын Засаг даргын орлогч, Байгаль орчны байцаагч хэсгийн төлөөлөгч нараас зугтаад явж байтал бензин нь дууссан байна. Улмаар зогсохоос өөр аргагүй болж хэл амаараа учраа олох гэхэд Сумын Засаг даргын орлогч нь машинаас түрүүлж бууж ирсэн нэг нинжаг нь дайрчихаад зугтчихжээ. Тиймээс нинжа нар “Хүн дайрчихлаа” хэмээн цагдаа нартай маргалдаж эхэлсэн байна.
    Удалгүй зугтсан гэх сумын удирдлагууд Матад сумаас хүч нэмэн ирж, нинжа нарыг баривчилжээ.
    Манай сайт дайруулсан гэх нинжагийн ар гэрийнхэнтэй холбогдоход ”Тухайн үед болсон үйл явдал хэвлэлээр гарч байгаагаас өөр. Гэвч бид дэлгэрэнгүй мэдээлэл өгч болох эсэхээ сайн мэдэхгүй байна. Учир нь ахын маань дээрээс янз бүрийн дарамт шахалт ирэх вий гэж эмээж байна. Машинд дайруулсан ахын маань биеийн байдал муу толгой нь эргэж, юм идэж ч чадахгүй байгаа. Бидний зүгээс ахыгаа эмчлүүлэх талаар санал болгоход эмчгүй гэх зүйл ярьсан” гэлээ.
    Мөн дайраад зугтсан сумын удирдлагаас энэ талаар асуухад ”Би мэдээгүй. Машины ард байсан юм уу” гэх зүйлийг ярьжээ.
    Одоогоор энэ асуудлаас болж зургаан нинжа хоригдож байгаа төдийгүй дайруулсан иргэн ч хоригдож байгаа аж.
    Юутай ч нинжаг дайрсан гэх Дорнод аймгийн Матад сумын Засаг даргын орлогч хийгээд уг хэргийн талаарх мэдээлэл бид дахин дэлгэрэнгүй мэдээлэх болно.
    Д.Дуулим

  • Өршөөлийн хуульд хамрагдсан хүмүүсийг баасан гаригт суллана
    2015 оны 11 сарын 04
    Өршөөгдсөн хүмүүсийг баасан гарагт суллана
  • Валютын ченж учир битүүлгээр амиа алджээ
    2015 оны 11 сарын 04
    Алтанбулагийн валютын ченж учир битүүлгээр амиа алджээ
  • Замын хөдөлгөөнд оролцохдоо сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна
    2015 оны 11 сарын 04
    Ус цаг уур, орчны хүрээлэнгээс ихэнх нутгаар цас орж хүйтрэх төлөвтөй байгааг анхааруулж байна. Цаг агаарын байдал хүндэрсэнтэй холбоотойгоор зам тээврийн осол ихээр гарч амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол элбэг байдаг бөгөөд хальтиргаа гулгаа үүссэн үед өгсүүр, уруу зам руу түгжрэл саатал бий болж бусад замын хөдөлгөөнд оролцогч нарт хүндрэл учруулдаг. Замын хөдөлгөөнд оролцож буй ихэнх жолоочийн тээврийн хэрэгсэл нь зуны дугуйтай байгаагаас болж зам тээврийн осолд ихээр өртөж байгаа тул жолооч Та бүхэн тээврийн хэрэгслийн дугуйгаа өвлийн дугуйгаар сольж, өөрсдийнхөө болон бусдын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна. Мөн хөдөө орон нутгийг зорих гэж буй иргэд шаардлагагүй бол явахгүй байх, Ус цаг уур, орчны хүрээлэнгээс өгч буй мэдээллийг сонсох, зайлшгүй замын хөдөлгөөнд оролцох болбол тээврийн хэрэгслийнхээ техникийн бүрэн бүтэн байдал, шатахууны нөөц, нөөц дугуй, дулаан хувцастай явах, цаг агаарын нөхцөл, замын зорчих хэсэг гадаргууны байдал, тээж яваа ачаанд тохируулан хажуу хоорондын зай болон тэээврийн хэрэгслийн хурдыг зөв сонгож аюул осолгүй замын хөдөлгөөнд оролцохыг Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас зөвлөж байна.
  • Тоосонцорын хэмжээ их байгаа нь иргэдийг өвчлүүлж байна
    2015 оны 11 сарын 04
    Тоосонцрын хэмюэ байх ёстойгоосоо тав дахин их байна
  • Дотоод ажлын өдрөөрөө зарим арга хэмжээг зохион байгуулжээ
    2015 оны 11 сарын 04
    Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газар “Дотоод ажлын өдөр”-ийг зохион явуулж энэ үеэр дараах асуудлуудыг хэлэлцсэн байна.

    Үүнд:

    1. Прокурорын байгууллагаас 2016-2020 он хүртэлх хугацаанд хэрэгжүүлэх “Прокурорын байгууллагын сургалтын хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулагдах “Прокурорын анхан, дунд, ахисан шатны сургалтын хөтөлбөр”-ийн төсөлд оруулах саналыг прокурор нэг бүрээр санал гарган хэлэлцэж, уг хөтөлбөрт оруулах саналаа нэгтгэн Улсын Ерөнхий прокурорын газарт хүргүүлэх,

    2. Прокурорын байгууллагаас 2016 онд дэвшүүлэх зорилт, үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгах ажлын талаар хэлэлцүүлэг зохион байгуулан прокурор, ажилтнаас гаргасан санал тус бүр дээр өнөөгийн тулгарсан бодит шаардлага болон цаашид хүрэх үр дүнг хэлэлцсэн байна.

    Түүнчлэн дүүргийн прокурорын тушаалаар томилогдсон “Прокурорын болон захиргааны чиг үүргийг хэрэгжүүлэхэд туслах ажилтны ажлыг шалгах” ажлын хэсгээс туслах ажилтнуудаас ”Прокурорын хяналтын ажилд болон хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд тавих прокурорын хяналтын заавар”-аар 100 асуулт бүхий тестийн шалгалт авч эрх зүйн мэдлэгийг сорьжээ.

    Тус шалгалтыг дүнг прокуроруудын зөвлөгөөнөөр хэлэлцэж дээрх ажилтнуудын эрх зүйн мэдлэг, ажлын ур чадвар, сахилга бат, ажлын хариуцлага, ёс зүй, харьцаа гэх мэт асуудлын талаар туслах ажилтан нэг бүрээр хэлэлцэн үнэлэлт дүгнэлт өгч ажиллалажээ.
  • Нээлттэй хаалганы өдөр зохион байгуулжээ
    2015 оны 11 сарын 04
    Орхон аймгийн Прокурорын газраас 2015 оны 10 сарын 23-ны өдөр иргэдийн санал хүсэлтийг сонсож, хийж буй ажлаа сурталчлах, төрийн үйлчилгээг иргэдэд ил тод, шуурхай хүргэх, зорилгоор “Нээлттэй хаалганы өдөр”-ийг аймгийн Цагдаагийн газрын хурлын зааланд зохион байгуулсан байна.

    Өдөрлөгт Орхон аймгийн хэмжээнд тэнсэн хянан харгалзах ялтай болон шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах ялтай нийт 130 иргэн болон багийн нийгмийн ажилтан, эрх зүйн хөтөч, нар иргэдийг хүлээн авч мэдээлэл өгч сургалт зохион байгуулан санал хүсэлт, өргөдөл гомдлыг хүлээн авчээ.
  • Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх асуудлаар хэлэлцлээ
    2015 оны 11 сарын 04
    Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх асуудлаар хэлэлцүүлэг зохион байгууллаа
  • Сумдын зөвлөлийг бүсчлэн шалгажээ
    2015 оны 11 сарын 04
    Төв аймгийн Прокурорын газраас Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах аймгийн зөвлөлтэй хамтран тус аймгийн Заамар, Цээл, Угтаал, Жаргалант, Баянцогт, Сүмбэр, Баян, Баянжаргалан, Архуст, Дэлгэрхаан, Бүрэн, Баян-Өнжүүл, Эрдэнэсант зэрэг сумдад 2015 оны 10 дугаар сарын 19-нөөс 23-ны өдрүүдэд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах сумдын зөвлөл, дэд зөвлөлүүдийн үйл ажиллагааг шалган тусалж ажиллаласан байна.

    Мөн Аймгийн прокурорын баталсан удирдамжийн дагуу хэсгийн төлөөлөгч нарын гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг хүлээн авч, бүртгэн шалгах ажиллагаа, захиргааны болон эрүүгийн хэрэг бүртгэх ажиллагааг хэрхэн явуулж байгаа байдал, хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн болон захиргааны хяналтанд байгаа этгээдүүдэд зохих журмын дагуу хяналт тавьж ажиллаж байгаа эсэхийг шалгаж, газар дээр нь зөвлөгөө өгчээ.

    Түүнчлэн прокурорууд Байгаль орчны хяналтын улсын байцаагч нарын захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хэрхэн явуулж байгаа байдлыг шалгаж, цаашид захиргааны хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж байх талаар зөвлөгөөг өгч ажилласан нь үр дүнтэй ажил болжээ.
  • Орон нутаг дахь хууль, хүчний байгууллагууд зөвлөлджээ
    2015 оны 11 сарын 04
    Увс аймгийн Прокурорын газраас хууль сахиулах байгууллагуудын хамтарсан зөвлөгөөнийг 2015 оны 11 сарын 02-ны өдөр зохион байгуулж Шүүх, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүхийн шинжилгээний алба, Тагнуулын газар, Тахар, Иргэний харъяалал шилжилт хөдөлгөөний газрын удирдлагууд болон ажилтан албан хаагчид оролцжээ.

    Зөвлөгөөнөөр “аймгийн хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэрэг, эрүүгийн нөхцөл байдал, гэмт хэргийн хөдөлгөөний шинж чанар, анхаарах асуудал” сэдвээр орлогч прокурор Д.Галбадрах, “Эрх бүхий албан тушаалнаас явуулах хойшлуулшгүй ажиллагаа анхаарах асуудал” сэдвээр хяналтын прокурор Б.Баярмагнай, “Хилийн хориг тавихад анхаарах асуудал” сэдвээр хяналтын прокурор Н.Анхбаяр, “Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд анхаарах асуудал” сэдвээр сум дундын ерөнхий шүүгч Алтан нар тус тус мэдээлэл хийжээ.

    Түүнчлэн хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагааны чанар, үр дүн, цаашид анхаарах асуудал, шийдвэрлэх арга зам сэдвийн хүрээнд зөвлөгөөнд оролцогч нар хэлэлцүүлэг өрнүүлсэн ба хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагааг улам сайжруулах, төрийн албан хаагчийн ёс зүйг чанд баримтлан ажиллах талаар ярилцаж, санал бодлоо солилцож зөвлөмж гаргахаар шийдвэрлэсэн нь үр дүнтэй ажил болжээ.

    Тус арга хэмжээг орон нутгийн Сама, Увс телевизүүдээр мэдээлж олон нийтэд мэдээлэл хүргэсэн байна.
2791 2792 2793 2794 2795 2796 2797
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баянгол дүүрэгт “Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа”-г зохион байгуулж буй байршлуудтай танилц
    9 мин
  • Тавантолгой түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр С.Даваасүрэнг томиллоо
    32 мин
  • Инчон нисэх буудал Лондонгийн Хитроуг ардаа орхиж дэлхийн хамгийн ачаалалтай нисэх буудал боллоо
    59 мин
  • Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган Улаанбаатар хотноо маргааш эхэлнэ.
    1 цаг 0 мин
  • Япон улс Путин маргаантай арлуудад айлчилсныг эрс эсэргүүцэв
    1 цаг 22 мин
  • Өнөөдрийн байдлаар 70,283 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлжээ
    1 цаг 26 мин
  • Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган Улаанбаатар хотноо маргааш эхэлнэ
    1 цаг 36 мин
  • С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал
    2 цаг 11 мин
  • Сонгинохайрхан, Чингэлтэй, Зуслан хэрэглэгчид цахилгааны төлбөрөө сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлдөг боллоо
    3 цаг 5 мин
  • Үерийн эрсдэлтэй бүсэд зорчихгүй байхыг анхаарууллаа
    3 цаг 41 мин
  • Хятадын эдийн засгийн шинэчлэлийн гол архитектор Жу Рунжи 97 насандаа таалал төгслөө
    3 цаг 49 мин
  • Сирийн шүүх экс ерөнхийлөгч Башар аль-Асаддаа цаазаар авах ял оноолоо
    4 цаг 3 мин
  • Дональд Трампын хэвлэлийн нарийн бичгийн дарга Каролайн Левитт өөрийн хүсэлтээр албан тушаалаа өглөө
    5 цаг 4 мин
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 57.5 хувиар өсжээ
    5 цаг 15 мин
  • “Хайрын хүч” тоглолт энэ сарын 15-нд SocialPay Park-д болно
    5 цаг 24 мин
  • ФОТО: Залуус Сүхбаатарын талбайг угаалаа
    5 цаг 25 мин
  • Үндэсний стандартын үнийг чөлөөллөө
    5 цаг 29 мин
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
    5 цаг 49 мин
  • В.Зеленский: АНУ "Patriot" пуужингийн нөөцөөсөө ердөө 5 хувийг нь бидэнд өгвөл Украин энэ өвлийг давна
    6 цаг 14 мин
  • ​​​​​​​Лионель Месси талийгч аавдаа захидал бичиж, хөлбөмбөгийн замналдаа итгэлгүй байгаагаа илэрхийлжээ
    6 цаг 35 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
  • 2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
24 баримт
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК