Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2807 2808 2809 2810 2811 2812 2813
  • Сэлгэн суултыг үнэгүй болголоо
    2015 оны 10 сарын 23
    Нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд “U Money” цахим картыг нэвтрүүлж, зарим чиглэлийг богино эргэлттэй болгосон.
  • Бүтээн ба байгуулалтын дээд шагналыг энэ сарын 28-нд тодруулна
    2015 оны 10 сарын 23
    Бүтээн ба байгуулалтын дээд шагналыг энэ сарын 28-нд тодруулна
  • “Улаанбаатар- Бидний хот” аяныг эхлүүллээ
    2015 оны 10 сарын 23
    “УЛААНБААТАР- БИДНИЙ ХОТ” аяныг эхлүүллээ
  • Эрчим хүчний хэмнэлтийн хуулийг дэмжив
    2015 оны 10 сарын 22
    Цахилгаанаар дулаанаа хангаж буй өрхүүдийг урамшуулах хэрэгтэй гэв
    2015 / 10 / 22 | 17:11 | Нийтэлсэн: Ч.Ариунболд | 0

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн хэлэлцэх эсэх, хэлэлцүүлгийг хийж, дэмжлээ.

    НҮБ-аас “Тогтвортой эрчим хүчийг бүх нийтэд” хэмээн тунхаглаж, Ерөнхий ассамблейн хуралдаанаар тогтвортой эрчим хүчний хөтөлбөрийг баталсан. Тус хөтөлбөрийн гурван тулгуур зарчмын нэг нь эрчим хүчний үр ашиг буюу хэмнэлтийн тухай ойлголт байдаг хэмээн Эрчим хүчний сайд Д.Зоригт хууль санаачлагчийн илтгэлдээ дурьдав.

    Тэрбээр, 2012 оноос Монгол Улс эрчим хүчний эх үүсвэрийн дутагдалд орж эхэлсэн. Энэ нь барилга, уул уурхайн салбарын өсөлтийг сааруулж, эдийн засгийн өсөлтийг удаашруулах сөрөг нөлөө үзүүлж байна. Эрчим хүчийг үр ашигтай хэрэглэх нь улс орны эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх, зүй зохистой хэрэглээг төлөвшүүлэх, ард иргэдийн ая тухтай амьдрах орчныг сайжруулах зэрэг эдийн засаг, нийгмийн суурь салбаруудад хамааралтай асуудал юм. Тиймээс эрчим хүчний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн болно” гэлээ.

    Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн С.Оюун, Утаагүй зуух тавьсан айлуудад шөнө хэрэглэсэн цахилгааных нь үнийг бууруулж байгаа. Зөвхөн цахилгаанаар дулаанаа хангаж буй өрхүүдэд ч урамшлуулал олгох хэрэгтэй гэсэн санал хэлэв.

    УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Хуулийн төсөлд Эрчим хүчний хэмнэлтийн зөвлөл байгуулахаар тусгасан шалтгааныг тайлбарлахыг хүссэн.

    Эрчим хүчний сайд Д.Зоригт, “Хуулийн төслийг боловсруулахдаа эрчим хүчний хэмнэлтээрээ дэлхийд тэргүүлж буй улс орнуудын туршлагыг судалсан. Тэдгээр улс бүгд Эрчим хүчний хэмнэлтийн зөвлөлтэй. Тиймээс Монгол Улсын Эрчим хүчний хэмнэлтийн зөвлөл байгуулах нь зөв гэж үзсэн” гэв.

    Мөн УИХ-ын гишүүн О.Содбилэг, Хууль баталж, хэрэгжүүлснээр улсын төсвөөс зардал гарах уу хэмээн тодруулахад Эрчим хүчний сайд Д.Зоригт, улсын төсвөөс нэмж зардал гарахгүй хэмээн хариулав.

    Түүнчлэн УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Г.Баярсайхан нар эрчим хүч хэмнэх нь эдийн засаг, байгаль орчинд хэрхэн эергээр нөлөөлөх талаар нийтэд сурталчлан таниулах чиглэлээр тодорхой алхам хийх хэрэгтэй. Энэ нь хууль хэрэгжих гол тулгуур болно” гэсэн санал хэллээ.

    Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 94.9 хувь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
  • “Нээлттэй хаалганы өдөр”-ийг амжилттай зохион байгууллаа
    2015 оны 10 сарын 22
    “Нээлттэй хаалганы өдөр”-ийг амжилттай зохион байгууллаа
  • Цэцэрлэгийн хүүхдүүдийг уйлуулахгүй байх аргачлал боловсруулжээ
    2015 оны 10 сарын 22
    БСШУЯ-аас Сургуулийн өмнөх боловсролын цөм хөтөлбөрийг боловсруулж энэ жил орон даяар шинэчилсэн хөтөлбөрөөр хичээллэж байгаа. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн өмнө хот хөдөөгийн 12 түшиц цэцэрлэгт туршсны нэг нь Дархан-Уул аймгийн 18-р дугаар цэцэрлэг юм. Өнгөрсөн хугацаанд тус цэцэрлэгийн хамт олон “Хүүхдийг цэцэрлэгт амархан дасгах аргачлал”-ыг боловсрлуулж хэрэгжүүлсэн бөгөөд өдгөө тус цэцэрлэгийн аргачлалыг Дархан-Уул аймгийн бүх цэцэрлэгт хэрэгжүүлэхээр аймгийн иргэдийн хурлын даргын тогтоол гарчээ. Энэ талаар БСШУЯ-ны харьяа Дархан-Уул аймаг дахь 18-р түшиц цэцэрлэгийн эрхлэгч Ж.Дэжидмаатай ярилцлаа.
  • Ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийг шалгав
    2015 оны 10 сарын 22
    Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсэг Сэлэнгэ, Орхон, Хөвсгөл аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, Худалдан авах ажиллагааны алба зэрэг байгууллагад авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах, 2015 оны мэдүүлгийн бүрдүүлэлт болон мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаа, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг, ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл гаргасан байдал, тэдгээрийн шийдвэрлэлт, програмын ашиглалтын байдалтай танилцаж, илэрсэн зөрчлийг арилгуулах, мэдүүлэг гаргагч болон мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнууд, дээрх аймгуудын удирдах ажилтнуудад тус тус сургалт явуулах, заавар зөвлөмжөөр хангах зорилгоор ажиллав.

    Ашиг сонирхлын зөрчил үүссэн буюу үүсч болзошгүй тохиолдолд гаргах мэдэгдэл, тайлбарыг Сэлэнгэ аймгийн ИТХ үйл ажиллагаандаа хэвшүүлсэн байна. Харин Орхон аймгийн Засаг дарга болон Засаг даргын Тамгын газрын дарга нь зөвхөн хүний нөөцийн тухай шийдвэрт мэдэгдэл, тайлбар гаргадаг ажээ. Дээрх аймгуудын бусад байгууллагын удирдлага болон холбогдох ажилтнууд тодорхой үйл ажиллагаа, шийдвэрт уг мэдэгдэл, тайлбарыг гаргаагүй байна. Ялангуяа тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаа, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт, хяналт шалгалт явуулах, газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд тухайн шийдвэрийг гаргах буюу тухайн албан үүргийг гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүсч байгаа эсэх талаар бичгээр тайлбарлаж, мэдэгдэхгүй байх зөрчил түгээмэл илэрчээ.

    Нийтийн албанд шинээр болон цаашид тухайн байгууллагын зохион байгуулалтын нэгж дотроо ажлын байрны тодорхойлолт, эрхлэх асуудлын чиг үүрэгт нь өөрчлөлт орсны улмаас шилжүүлэн болон сэлгэн, туршилтын хугацаагаар томилох, Төрийн албаны тухай хуулийн хүрээнд тухайн албан тушаалын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилохоор болсон тохиолдолд тэдгээрийг томилохын өмнө хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газарт ирүүлэх үйл ажиллагааг Сэлэнгэ, Орхон, Хөвсгөл аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газрын хэмжээнд зохих хяналтыг хэрэгжүүлж байв.

    Ажлын хэсэг “Авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийг таниулах нь” нэртэй сургалтыг мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий албан тушаалтан, аймгийн удирдах ажилтан, мэдүүлэг гаргагч нийтийн албан тушаалтан, нийт 1078 хүнд зохион байгууллаа.
  • Эрчим хүчний зохицуулах хорооны ХОМ-ыг шалгаж байна
    2015 оны 10 сарын 22
    Авлигатай тэмцэх газар төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд Эрчим хүчний зохицуулах хороо, Харилцаа, холбооны зохицуулах хорооны холбогдох албан тушаалтнуудын 2013-2014 онуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаж байна.

    Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсгийг тус тус үндэслэн уг хяналт шалгалтыг хэрэгжүүлж байна.
  • Сүрьеэгийн асуудлаар үндэсний түвшинд зөвлөлдлөө
    2015 оны 10 сарын 22
    Аймаг, нийслэлийн сүрьеэгийн эмч мэргэжилтнүүд, нийгмийн халамжийн бодлого хэрэгжүүлэгчид хамтран Улаанбаатар хотноо зөвлөлдлөө.
  • АТГ-аас Архангай, Баян-Өлгий аймагт ажиллаж байна
    2015 оны 10 сарын 22
    Авлигатай тэмцэх газарт иргэдээс ирүүлж буй албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар хандсан нийт өргөдөл, гомдлын 60-63 хувийг хөдөө, орон нутаг дахь байгууллага, албан тушаалтантай холбоотой асуудал эзэлж байна.

    2015 оны 9 дүгээр сарын байдлаар Архангай, Баян-Өлгий аймгийн иргэдээс гомдол, мэдээлэл түлхүү ирүүлсэн байх тул тус аймгийн ИТХ, Засаг дарга, түүний харъяа агентлаг, Засаг даргын Тамгын газрын хэмжээнд Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийн байдлыг хянан шалгахаар Архангай, Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаад байна.
  • Шинзо Абэ Ерөнхийлөгчийн өргөөнд зочлов
    2015 оны 10 сарын 22
    Шинзо Абэ Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөөнд зочлов
  • Ц.Баасандоржийн асуудлаар маргаан үүсгэхээс татгалзжээ
    2015 оны 10 сарын 22
    Өмгөөлөгч Ц.Баасандоржид Сүхбаатар дүүргийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгээд байгаа. Тодруулбал, түүнийг 2014 оны есдүгээр сард Үндэсний аудитын газрын шинжээч н.Ичинхорлоотой утсаар ярьсан бичлэгээ бичсэнийх нь төлөө ийнхүү эрүүгийн хэрэгт татаад байгаа юм. Тэгвэл Үндэсний аудитын газраас өмгөөлөгч Ц.Баасандоржид хариуцлага тооцох ёстой хэмээн Монголын хуульчдын холбооны мэргэжлийн хариуцлагын хороонд ханджээ. Уг хороо нь асуудлыг судалж, маргаан үүсгэхээс татгалзсанаа холбооны Ерөнхийлөгч Б.Гүнбилэгт албан бичиг хүргүүлсэн байна. Иргэд гудамж, талбай, олон нийтийн газраар явж байхдаа мөн өөрсдийн ярьсан бичлэгийг баримтжуулах үүднээс хоорондын яриагаа бичлэг болгох тохиолдол цөөнгүй. Тухайлбал, өнгөрсөн долдугаар сард цагдаагийн алба хаагч Б нэгэн эмэгтэйн биед халдаж буй бичлэгийг баримтжуулж олон нийтэд дэлгэсэн. Үүний улмаас тухайн алба хаагч ажлаасаа халагдаж ЦЕГ албан ёсоор уучлал гуйсан юм. Мөн “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн захирагч Ч.Чимидсүрэн хууль зөрчиж, улмаар шаардлага тавьсан цагдаагийн алба хаагчдыг дээрэлхэж байгаа бичлэгийг ч баримтжуулж олон нийтэд дэлгэж байв. Энэ мэтчилэн бичлэг хийж, утсаар ярьсан бичлэгээ хурааж байгаа нь өөртөө баримт үүсгэж байгаагийн нэг хэлбэр. Сэтгүүлч нар ч ярилцлага авахдаа дуу хураагуур дээр бичиж хураадаг. Энэ бүрт эрүүгийн хэрэг үүсгээд байвал бүх хүн эрүүгийн хэрэгт татагдаж, гэмт хэрэгтэн болох нь гэх ойлголт иргэдийн дунд үүсч байна. Тиймээс Хуульчдын холбооны мэргэжлийн хариуцлагын холбооноос маргаан үүсгэхээс татгалзсан байхад прокурорын байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа нь хүний эрх эрх чөлөөнд халдаж буй ноцтой үйлдэл гэж үзэх хүмүүс цөөнгүй байна.
  • МИАТ-ийн шинэ захирал томилогджээ
    2015 оны 10 сарын 22
    Энэ сарын 19 ны өдөр Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддорж тушаал гаргаж МИАТ компанийн гүйцэтгэх захирал Г.Жаргалсайханыг албан тушаалаас нь чөлөөлсөн билээ.
  • Зургаан эмнэлгийн үйл ажиллагааг түдгэлзүүлэв
    2015 оны 10 сарын 22
    Зургаан эмнэлгийн үйл ажиллагааг түдгэлзүүлэв
  • Монгол, Индонезийн ЗГ хоорондын уулзалт боллоо
    2015 оны 10 сарын 22
    МОНГОЛ, ИНДОНЕЗИЙН ЗГХК-ЫН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛОВ [PDF] [Хэвлэх]
  • Спортын их наадмыг зохион байгуулна
    2015 оны 10 сарын 22
    Спортын их наадмыг зохион байгуулна
  • Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг баталгаажууллаа
    2015 оны 10 сарын 22
    Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг баталгаажууллаа
  • Даамны дэлхийн аваргын төлөөх “тулаан”-ыг Монгол шүүгч шүүнэ
    2015 оны 10 сарын 22
    Дэлхийн даамны холбоо (FMJD)-ноос тус халз тоглолтыг шүүх шүүгчээр Монгол Улсын иргэн Ч.Бат-Эрдэнийг томилсон байна.
  • Нисэхийн замд осол гарчээ
    2015 оны 10 сарын 22
    Хан-Уул дүүргийн нутаг Нисэхийн зам, Нисэхийн уулзварт зам тээврийн осол гарчээ.
  • Шинээр томилогдсон албан хаагчид тангараг өргөв
    2015 оны 10 сарын 22
    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шинээр томилогдсон 80 гаруй албан хаагч цэргийн хэргийн онол, зохих мэдлэг олгох түргэвчилсэн сургалтад хамрагдаж 10 дугаар сарын 21-ний өдөр цэргийн болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны тангараг өргөв.
    Сургалт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын өмнө тавигдаж буй зорилт, чиг үүргийг бүрэн хэрэгжүүлэх, байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах, цэргийн тангараг өргөсөн албан хаагч болохыг ухамсарлуулах, өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх хууль тогтоомж болон цэрэгжилч, жагсаал байдал, цэргийн хэргийн онол, дадлагын мэдлэгийг эзэмшүүлэхэд чиглэв.
2807 2808 2809 2810 2811 2812 2813
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
    5 цаг 33 мин
  • 1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
    5 цаг 36 мин
  • Баянгол дүүрэгт “Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа”-г зохион байгуулж буй байршлуудтай танилц
    5 цаг 52 мин
  • Тавантолгой түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр С.Даваасүрэнг томиллоо
    6 цаг 15 мин
  • Инчон нисэх буудал Лондонгийн Хитроуг ардаа орхиж дэлхийн хамгийн ачаалалтай нисэх буудал боллоо
    6 цаг 42 мин
  • Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган Улаанбаатар хотноо маргааш эхэлнэ.
    6 цаг 43 мин
  • Япон улс Путин маргаантай арлуудад айлчилсныг эрс эсэргүүцэв
    7 цаг 5 мин
  • Өнөөдрийн байдлаар 70,283 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлжээ
    7 цаг 8 мин
  • Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган Улаанбаатар хотноо маргааш эхэлнэ
    7 цаг 19 мин
  • С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал
    7 цаг 54 мин
  • Сонгинохайрхан, Чингэлтэй, Зуслан хэрэглэгчид цахилгааны төлбөрөө сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлдөг боллоо
    8 цаг 48 мин
  • Үерийн эрсдэлтэй бүсэд зорчихгүй байхыг анхаарууллаа
    9 цаг 24 мин
  • Хятадын эдийн засгийн шинэчлэлийн гол архитектор Жу Рунжи 97 насандаа таалал төгслөө
    9 цаг 32 мин
  • Сирийн шүүх экс ерөнхийлөгч Башар аль-Асаддаа цаазаар авах ял оноолоо
    9 цаг 46 мин
  • Дональд Трампын хэвлэлийн нарийн бичгийн дарга Каролайн Левитт өөрийн хүсэлтээр албан тушаалаа өглөө
    10 цаг 47 мин
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 57.5 хувиар өсжээ
    10 цаг 57 мин
  • “Хайрын хүч” тоглолт энэ сарын 15-нд SocialPay Park-д болно
    11 цаг 7 мин
  • ФОТО: Залуус Сүхбаатарын талбайг угаалаа
    11 цаг 8 мин
  • Үндэсний стандартын үнийг чөлөөллөө
    11 цаг 12 мин
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
    11 цаг 32 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
  • 2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
24 баримт
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК