Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2808 2809 2810 2811 2812 2813 2814
  • Авто захуудыг нүүлгэх шийдвэрийг эсэргүүцэж жагсахаар болжээ
    2015 оны 10 сарын 22
    Худалдаа эрхлэгчид СХД-ийн 32 дугаар хороонд шинээр байгуулагдаж буй Авто худалдааны цогцолбор, техникийн зах бүхий хотын баруун хэсгийг энэ төрлийн ажил, үйлчилгээ явуулахад тохиромжгүй гэж үзэж байгаа аж.
  • Шинзо Абэ чуулганы хуралдаанд оролцоно
    2015 оны 10 сарын 22
    Японы Ерөнхий сайд Ш.Абэ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж хоёр орны Стратегийн хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна.

    Энэ удаагийн айлчлал Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэ-гийн Монгол Улсад хийж буй хоёр дахь айлчлал болох бөгөөд 1990 оноос хойших Японы Ерөнхий сайдын 5 дахь удаагийн айлчлал болж байгаа юм. Дашрамд тэмдэглэхэд өмнө нь Ерөнхий сайд Т.Кайфү 1990 онд, К.Обүчи 1999 онд, Ж.Коизүми 2006 онд, Ш.Абэ 2013 онд тус тус Монголд айлчилж байжээ.
  • “Бүсгүй”, “Өнөр бүл” зэрэг эмнэлгүүдээс зөрчил илэрчээ
    2015 оны 10 сарын 22
    НМХГ-аас эх барих эмэгтэйчүүдийн болон мэс ажилбар, мэс заслын үйлчилгээ үзүүлдэг эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудад шалгалт хийжээ. Шалгалтын дүнг НМХГ-аас танилцууллаа.



    Шалгалтад эмэгтэйчүүдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 84, арьс гоо сайхан, мэс ажилбарын чиглэлийн 15 нийт 99 хувийн хэвшлийн эмнэлэг хамрагджээ. Уг эмнэлгүүдийн 56 хувь буюу, 48 эмнэлгийн үйл ажиллагаанаас зөрчил илэрсэн байна.



    Эмнэлгийн ажлын байрны эрүүл ахуйн шаардлага хангаагүй. Мөн хөтлөх ёстой баримт бичгийг зааврын дагуу хөтөлдөггүй, өвчтөнүүдэд заавал хийх шинжилгээнүүдийг бүрдүүлэхгүй хагалгаа хийсэн, өвчтөнд эмчилгээний хоолоор үйлчилдэггүй зэрэг зөрчил илэрсэнийг НМХГ-ын эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Ц.Цэнд-Аюуш хэллээ.



    Илэрсэн зөрчлийг үндэслэн “Happy family”, “Арвин шүүдэр”, “Энх-Од”, “Ирээдүй”, “Өнөр бүл”, “Зээ”, “Бүсгүй” гэсэн 6 эмнэлгийн үйл ажиллагааг улсын байцаагчын актаар түр зогсоожээ. Мөн 15 байгууллагад 6 сая 612 мянган төгрөг, 9 албан тушаалтанд 4 сая 920 мянган төгрөгийн торгууль ноогдуулсан байна. Нийт 11.5 сая төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ хүлээлгэжээ.



    НМХГ-аас эмчилгээний бус орчинтой байранд гоо заслын эмчилгээ хийж байгаа нь хавдар үүсэх, тархах эрсдэл өндөр байгааг ард иргэдэд санууллаа.
  • ШШГЕГ-ын харъяа зарим хорих ангиудын үйл ажиллагаатай танилцлаа
    2015 оны 10 сарын 22
    Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн Хууль Цаазын Тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ШШГЕГ-ын харьяа Хорих 405-р анги /гяндан/, Цагдан хорих 461-р ангид тус тус ажиллаж шалган нэвтрүүлэх байр, эмнэлэг болон сэжигтэн, яллагдагч, ялтныг хорих өрөөний нөхцөл байдал, хүний эрхийн зөрчлийг бууруулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хоригдогчдын эрүүл мэндийг хамгаалах үйлчилгээ ямар түвшинд байгаатай биечлэн танилцлаа.

    Тэрээр танилцах ажиллагааны явцад холбогдох хууль тогтоомжиийг боловсронгуй болгох чиглэлээр судалгаа хийж санал гаргах, хуулиар тогтоосон журмын дагуу хоригдогч болон ялтны эрх үүргийг хангуулах, мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчийг өөр орон нутгийн цагдан хорих байранд шилжүүлэн хорьж байгааг судалж цаашид зогсоох хүртэл арга хэмжээ авах, өлсгөлөн зарлахтай холбоотой тусгайлсан журмыг боловсруулах, цагдан хорих үйл ажиллагааны талаар шүүхтэй хамтран зарим асуудлыг шийдвэрлэх , хүний эрхийг дээдлэх, албан хаагчдын эрхийг хамгаалахад санаачлага гарган ажиллах шаардлагтай талаар холбогдох албан тушаалтанд үүрэг өгч биелэлтийг эргэн танилцуулахыг даалгалаа.

    Тус арга хэмжээний үеэр Монгол Улсын Ерөнхий прокурорыг дагалдан Улс, Нийслэл, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар, ШШГЕГ-ын удирдлагууд хамт явлаа.
  • Сангийн яам хамгийн их халаа, сэлгээг хийжээ
    2015 оны 10 сарын 22
    Улс төржсөн томилгоо, халаа сэлгээний талаар нийтээрээ шүүмжлэлтэй хандаж байгаа нь нэгэнт тодорхой зүйл. Тухайлбал, 2012 оны сонгуулиас хойш Хөдөлмөр, Зам тээвэр, Барилга хот байгуулалт, Байгаль орчин аялал жуулчлал, Сангийн сайд 3 удаа солигдлоо. Энэ тохиолдол бүрт эдгээр яамдын хэмжээнд маш их томилгоо, шилжилт хөдөлгөөн хийгдсэн нь АТГ-т хянуулахаар явуулж буй хувийн ашиг сонирхлын мэдүүлгүүдээс харагддаг.

    Төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байх зарчим алдагдахад хүргэж болох энэ байдал нь аль ч энгийн иргэний нүдээр харахад ашиг сонирхлын зөрчилтэй, хууль бус томилгоо гэж харагдаж байгаа юм. АТГ хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянахдаа тухайн салбар, байгууллага, нэгж, эрхлэх асуудлын хүрээнд ажиллаж буй хамаарал бүхий этгээдүүд, мөн уг нэр дэвшсэн этгээдийн гишүүнчлэл, хувь эзэмшдэг аж ахуйн нэгж зэргийг нь судлахаас гадна ажлын байрны шалгуур, шаардлага хангасан эсэхийг нь хянаж үзээд, шаардлага хангаагүй этгээдүүдийг сонгон шалгаруулалтгүйгээр хууль зөрчиж томилох нь ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр болно гэдгийг анхааруулдаг байна. Дээр дурдсан яамдын хувьд ч мөн энэ жишгийн дагуу урьдчилсан мэдүүлгүүдийг хянаж анхааруулж иржээ.

    Сайд нар нь удаа дараа солигдсон зарим яамтай холбогдуулж хэлэхэд он гарснаас хойш Хөдөлмөрийн яам, салбар байгууллагуудын хэмжээнд 138, Зам тээврийн яам, харьяа байгууллагын хэмжээнд 115, Сангийн яам, харьяа байгууллагуудын хэмжээнд 376 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянуулжээ. Тэгэхээр он гарсаар эдгээр яам, салбарын хэмжээнд ийм тооны томилгоо, шилжилт хөдөлгөөн хийгдсэн гэж ойлгож болно. Урьдчилсан мэдүүлэг хянах явцад Зам, тээврийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудаас ирүүлсэн урьдчилсан мэдүүлгийн 37 хувь, Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудаас ирүүлсэн урьдчилсан мэдүүлгийн 35 хувьд нь ашиг сонирхлын зөрчил үүсч болохуйц нөхцөл байдлыг тогтоож, АТГ-аас анхааруулга хүргүүлжээ.
  • Хууль бусаар ажлаас халагдсан гомдол АТГ-т хамааралгүй
    2015 оны 10 сарын 22
    Үндэслэлгүйгээр ажлаас халагдсан тухай гомдол, маргааныг АТГ хянан шийдвэрлэх чиг үүрэггүй ажээ. Гэвч ашиг сонирхлын зөрчилтэй хууль бус томилгооны асуудлаар иргэдээс өргөдөл, гомдол АТГ-т нэлээд ирдэг байна. АТГ-т очиж байгаа өргөдөл, гомдлын ойролцоогоор 25 хувь нь ашиг сонирхлын зөрчилтэй томилгоо, шийдвэр байдаг гэнэ.

    Хууль бусаар ажлаас халагдсан тухай гомдол, маргаанууд нь Төрийн албаны зөвлөл, Шүүхийн байгууллагаар шийдвэрлэгдэх ёстой. Гэвч сүүлийн жилүүдэд Засгийн газар шинээр байгуулагдах, сайд нар өөрчлөгдөх бүрт дагаад тухайн яам, агентлагийн бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөж, төрийн албан тушаалтныг томилох, чөлөөлөхтэй холбоотой асуудал нэлээд гарч байгаа нь АТГ-т хандах хандлагыг нэмэгдүүлж байна.
  • АТГ-аас хүүхдэд зориулсан ном хэвлэгдлээ
    2015 оны 10 сарын 22
    Авлигатай тэмцэх газраас авлигын нийгмийн хор аюулыг олон нийтэд ухуулан таниулах чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд хүүхэд, багачуудад шударга ёсны дадал хэвшил бий болгох зорилгоор сургуулийн өмнөх насныханд зориулсан “Туулай хүүгийн адал явдал” хэмээх номыг эрхлэн хэвлүүллээ.

    Уг номыг хүүхдийн оюун ухаан хөгжүүлдэг “Гарцыг олоорой” тоглоомын хэлбэрээр боловсруулсан бөгөөд бяцхан туулай хүүд тохиолдсон адал явдлаар дамжуулан бага насныханд шударга ёсны талаарх ойлголт мэдлэг, хүмүүжил, төлөвшлийн зан суртахуун олгох зорилгоор бүтээв. “Туулай хүүгийн адал явдал” номтой хамтатган цэцэрлэгийн багш нарт зориулсан сургалтын гарын авлагыг мөн боловсруулжээ. Ном, гарын авлагыг улсын хэмжээнд цэцэрлэгийн ахлах, бэлтгэл бүлгийн болон ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн хүүхдүүдэд хүргэхээр ажиллаж байна.
  • Төв замыг хэсэгчлэн хаана
    2015 оны 10 сарын 22
    Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн талбайн баруун зүүн хоёр тал болон өөр бусад замыг хэсэгчилэн хаах юм байна.
  • Хар тамхичдын дөрөв нь эмэгтэй байжээ
    2015 оны 10 сарын 22
    Эрүүгийн цагдаагийн газраас өнгөрсөн долоо хоногт хар тамхины бүлэглэлийг илрүүлэн баривчилсан талаар бид мэдээлж байсан.
  • Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг баталгаажууллаа
    2015 оны 10 сарын 22
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгож, баталгаажуулах тухай” А/822 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар 11 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажууллаа. Газар эзэмших, ашиглах эрх нь баталгаажсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Цахилгаан шатуудыг шинэчлэхэд 3.1 тэрбум төгрөгийн төсөв тусгажээ
    2015 оны 10 сарын 22
    Нийслэлийн хэмжээнд шаардлага хангахгүй 500 орчим лифт бий гэх тооцоо байдаг. Тухайн барилга ашиглалтад орсон цагаас өнөөг хүртэл лифтийг шинэчлээгүй олон орон сууц бий гэдгийг Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлөөс мэдээлж байсан билээ. Тэгвэл энэ жилээс ашиглалтын хугацаа дууссан, шаардлага хангахгүй болсон лифтнүүдийг шинэчлэх ажлыг эхлүүлжээ. Энэ жилийн хувьд нийслэлийн төсөвт лифт шинэчлэхэд 3.1 тэрбум төгрөгийг тусгасан байна. Энэ хүрээнд лифт шинэчлэлийн ажил Сонгинохайрхан дүүргийн Өнөр хорооллоос эхэлжээ. Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч Т.Болдбаатарын мэдээлж буйгаар эхний ээлжинд 50 гаруй орон сууцны лифтийг шинэчлэхээр болжээ. Хүн тээвэрлэхэд аюулгүй, стандартын шаардлага хангасан 50 гаруй лифтийг БНХАУ-аас оруулж байгаа аж. Нэг лифтийг 26 орчим сая төгрөгөөр оруулж байгаа юм. Өнөр хорооллын орон сууцнуудын хувьд л гэхэд 1987, 1990 онд ашиглалтад орсон цагаас лифтийг нь шинэчлээгүй. Энэ ч үүднээс лифт гацах, унах зэрэг эрсдэл гарахад ойрхон болсон гэдгийг оршин суугчид нь ч учирлаж байсан юм. Ер нь Сонгинохайрхан дүүргийн хувьд ашиглалтын хугацаа дууссан, шаардлага хангахгүй учраас Мэргэжлийн хяналтын газраас актлагдсан багагүй лифт бий гэв. Ямартай ч лифт шинэчлэлийг шат дараатай, дүүрэг бүрт хийхээр болжээ.
  • Их цэвэрлэгээгээр 1997.39 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
    2015 оны 10 сарын 22
    Улаанбаатар Хотын Ерөнхий менежерээр батлуулсан удирдамж, хуваарийн дагуу нийслэлийн хэмжээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгууллаа. Цэвэрлэгээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Захирагчийн гэр хороолол дахь ажлын албад, долоон дүүргийн Засаг даргын Тамгын газар, их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, хороо,СӨХ, иргэд оролцлоо.
    Нийт 2 122 511 метр квадрат талбайн 1997.39 тонн хог хаягдлыг цэвэрлэв. Цэвэрлэгээнд 7132 аж ахуйн нэгжийн 30521 хүн оролцож, 226 машин хог ачуулж 182 байгууллагад мэдэгдэх хуудас олголоо. Нийслэлийн харьяа 60 байгууллага, 2877 агентлагийн ажилтан, албан хаагчид цэвэрлэгээний ажилд оролцсон юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
  • Ван Жан Гу: ДОХ-той эмэгтэйн цусыг шахна гэж сүрдүүлсэн
    2015 оны 10 сарын 22
    Манай улсын иргэд бүлэглэн Монголд сарын хугацаатай орчуулгын ажлаар ирсэн Ван Жан Гу гэгчийн айлган сүрдүүлж, мөнгө нэхэн хорьж дарамталсан хэргийг өдгөө Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.


    Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын байранд хорьж байсан түүнийг монгол иргэн цагдаагийн байгууллагад хандсанаар олж, аюулгүй болгожээ. Түүнийг хорьж цагдаж байсан залуусын хувьд хутга, буу тулгаж хүнээс зайдуу газар аваачиж зодож дарамталсан байгаа юм. Ингэхдээ түүнийг 50 сая төгрөг өгөхийг шаардаж, ар гэрийнхэн рүү нь хүртэл холбоо бариулан мөнгө нэхүүлж байсныг өдгөө цагдаагийн байгууллагад мэдүүлээд байгаа аж.
  • Хүүхэд гэмт хэрэг үйлдэх нь ихэсчээ
    2015 оны 10 сарын 21
    Улаанбаатар хотод 2015 оны эхний есөн сард бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн мэдээлэл, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн тоон үзүүлэлт , хулгайлах, дээрэмдэх, булаалт, хүүхдийг гэмт хэрэг, зөрчлийн талаар Улаанбаатар хотын цагдаагийн газраас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.

    Нийслэл хотод 2015 оны эхний есөн сарын байдлаар насанд хүрээгүй хүмүүсээс 488 гэмт хэрэг үйлдсэн нь өмнөх онтой харьцуулахад 44 хэргээр буюу 9.9 хувиар өссөн судалгаа гарч байгаа нь улсын хэмжээнд хүүхдээс үйлдсэн нийт хэргийн 60.5 хувийг эзлэж байна. Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт 278 хүүхэд буюу 56.9 хувь, бусдын эд хөрөнгийг булаах гэмт хэргийг 13 хүүхэд буюу 2.6 хувь, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг 36 хүүхэд үйлдсэн нь хулгайлах, дээрэмдэх, булаалтын гэмт хэрэгт хүүхэд холбогдох явдал зонхилох хувийг эзэлж байна.

    Гэмт хэргийн хэргийн улмаас 660 хүүхэд хохирсон нь өмнөх оны мөн үеэс 29 хэргээр буюу 4.2 хувиар буурсан боловч Улсын хэмжээнд хүүхэд хохирсон нь нийт гэмт хэргийн 61.4 хувийг эзэлж байгаа нь Нийслэл Улаанбаатар хотод гэмт хэргийн улмаас хүүхдийн эрх ашиг хохирох асуудал харьцангуй их байгааг харуулж байна. Гэмт халдлагад өртсөн хүүхдийн 77 буюу 11.6 хувь нь 7 хүртэлх насны, 184 буюу 27.8 хувь нь 8-13 насны, 405 буюу 61.3 хувийг 14-17 насны хүүхэд эзэлж, гэмт хэргийн халдлагад өртөж хохирсон хүүхдийн 26 буюу 3.9 хувь нь нас барж, /Дийлэнх хувь нь зам тээврийн осол, зөрчлийн улмаас/ , 309 буюу 46.8 хувь нь гэмтсэн байна.
  • ”Интернэт худалдааны анхдугаар конференци-Улаанбаатар 2015” болно
    2015 оны 10 сарын 21
    Ямарваа нэг зүйлийг нүдээр үзэх, сонсох хоёрын хооронд асар том ялгаа байдаг. Манай улсын мөнхийн хөрш, интернэт худалдаанаас олох орлогын өсөлтөөрөө дэлхийд тэргүүлж буй Хятад улсад очиж интернэт худалдааны талаар олж мэдсэн зүйлээ та бүхэнд хуваалцаж байна.

    Хятад улс эдийн засгаа эрчимжүүлэхийн тулд интернэт орон зайг ашиглан Платформ эдийн засгийн дэд бүтэц, ойлголтыг ажил хэрэг болгож дэлхийн жишигт хүрч чадсан байна. Ер нь товчхондоо платформ эдийн засаг гэдэг нь дэлхийн дахиныг аалзны тор мэт бүрхсэн интернэтийн орон зайд эдийн засгийн харилцаа явагдах дэд бүтэц бий болгож, үр ашигтайгаар нэвтрүүлэхийг хэлээд байгаа юм.

    Та бидний ашигладаг Facebook бол платформ эдийн засгийн харилцаа ба сурталчилгааны платформ ангилалд ордог. Онолын талаасаа платформ эдийн засгийн оролцогчдыг дараах 5 ангиллаар хувааж болох юм.
  • 73 мянган малд шүлхийгээс сэргийлэх вакцин хийжээ
    2015 оны 10 сарын 21
    Баян-Өлгий аймгийн Алтай сумын Чихэртэй багт энэ сарын 2-ны өдөр малын халдварт өвчний шинж тэмдэг илэрлээ гэх мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу үзлэг шинжилгээ хийхэд шүлхий өвчин байж болзошгүй гэх урьдчилсан онош гарсан байна.
  • Д.Нямхүү үнэнээ өчиж, уучлалт гуйжээ
    2015 оны 10 сарын 21
    ”Би өнгөрсөн долоо хоногт ажлаа хүлээлцэж өгөөд бухимдалтай явсан нь үнэн. Тэр үед сэтгүүлчид ярилцлага авъя гээд утсан дээрээ авч байснаа надад мэдэгдэж үзүүлэлгүй дур мэдэн нийтэлсэн байна. Энэхүү мэдээллээс болж эвгүй байдалд ороод байна. Ер нь бидний дундуур хутгуур орж, хүмүүст ашиглуулмааргүй байна” хэмээн мэдэгджээ.
  • Лхагва гариг бүрт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй уулзана
    2015 оны 10 сарын 21
    Нийслэлийн удирдлагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй зөвлөлдөх уулзалт хийлээ. Уулзалтад нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын орлогч Т.Бат-Эрдэнэ, Ц.Энхцэнгэл. Ц.Буяндалай, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, нийслэлийн харьяа газар, агентлаг, дүүргийн удирдлагууд, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, Хараагүйчүүдийн үндэсний холбоо, Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо, хөгжлийн бэрхшээлтэй 1000 гаруй иргэн оролцож, санал солилцов.
    Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “ Юуны өмнө энд хуран цугласан Та бүхнийхээ энэ өдрийн амар амгаланг айлтгая. Амьдралыг урам зориг, итгэл найдвараар даван туулахад үлгэр жишээ болж явдаг Та бүхэндээ талархал илэрхийлье. Бид цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалж ажиллана гэдгээ хариуцлагатайгаа хэлье. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг дүүргээр дамжуулалгүйгээр би өөрөө хүлээж авдаг болно. Долоо хоног бүрийн Лхагва гарагт 10 цагаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүлээн авч уулзаж асуудлыг нь шийдвэрлэнэ. Засаг даргын дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлийг яаралтай байгуулж, эдгээр иргэнд зориулсан жижиг дунд үйлдвэрлэл, бичил зээл гаргаж, орон сууцны дэмжлэг үзүүлж ажиллана гэдгээ хэлмээр байна. Бид цаашид Та бүхнийхээ төлөө олон ажлыг хэрэгжүүлнэ” гэлээ.
    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар нийслэлийн төр захиргааны байгууллагаас хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай танилцуулав.
    Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 36 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдарч байна. Эдгээр иргэний эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллагуудтай гэрээ байгуулан санхүүжилт олгосон бөгөөд нийт 1,600 хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг байнгын ажлын байртай болгож, 24,000 гаруй смарт картыг нийслэлийн Нийгмийн халамж үйлчилгээний газраас олгоод байна. Нийт 36,454 хөгжлийн бэрхшээлтэй иргэнд цахим системээр газар өмчлүүлж, ахмадын түрээсийн орон сууцанд эдгээр иргэний 18 хувийг хамруулан ажиллаж байна гэдгийг хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Нийтийн тээврийн асуудлыг хэлэлцэнэ
    2015 оны 10 сарын 21
    НИТХ-ын ээлжит бус хуралдаан маргааш болно.
  • Нийслэлийн өдрийн ёслолын арга хэмжээний хөтөлбөр гарлаа
    2015 оны 10 сарын 21
    НИЙСЛЭЛИЙН ӨДРИЙН ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР

    10 дугаар сарын 23 Баасан гараг

    12:00-14:00 “Ирээдүйн одод” хүүхдийн урлагийн тоглолт

    Хаана: Монголын Хүүхдийн ордонд

    10 дугаар сарын 25 Ням гараг

    10:00 Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Нийслэл өргөө” дартсын тэмцээн

    Хаана: Нийслэлийн төр захиргааны III дугаар байранд

    10 дугаар сарын 26 Даваа гараг

    9:00 “Салбарынхаа түүхийг хэн сайн бичих вэ?” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурал

    Хаана: Хангарди ордны 14 давхарын хуралдааны танхимд

    10 дугаар сарын 27 Мягмар гараг

    11:00 “Хоггүй гудамж-хоггүй хороо” болзолт уралдааны шагнал гардуулах ажиллагаа

    Хаана: Чингисийн талбайд

    14:00 “Тэргүүний өрх, гэр”-ийг шагнах ёслолын ажиллагаа

    Хаана: НЗДТГ-ын Б зааланд

    10 дугаар сарын 28 Лхагва гараг

    10:00 Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын тэргүүний ажилтнууд, иргэдэд шагнал гардуулах ажиллагаа

    Хаана: НЗДТГ-ын А зааланд

    12:00 ОХУ-ын гавьяат зураач Юрий Мандагановын уран бүтээлийн үзэсгэлэн

    Хаана: Уран зургийн галерейд

    15:00 “Эх орны эх орон” хүндэтгэлийн концерт

    Хаана: Соёлын төв өргөөнд

    19:00 Нийслэлийн шилдэг бүтээн байгуулалтыг шалгаруулах, шагнах ёслолын ажиллагаа

    Хаана: Шангри-Ла Улаанбаатар олон улсын зочид буудлын “Ballroom” ресторанд

    10 дугаар сарын 29 Пүрэв гараг

    11:30 “Их хотын хямдрал-376” хямдралтай, урамшуулалтай өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг Нийслэл, дүүргүүдэд зохион байгуулах

    Хаана: Чингис хааны талбайд

    11:40 Нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт” хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Нийслэлийн сүлдэт хуур цэнгүүлэх ёслол

    Хаана: Шангрилагын урд талын цэцэрлэгт хүрээлэнд

    11:40 “Нийслэлийн өөрчлөлт-миний дуранд” гэрэл зургийн үзэсгэлэн

    Хаана: Шангрилагын урд талын цэцэрлэгт хүрээлэнд

    12:00 Нийслэлийн туг мандуулах ёслол хүндэтгэлийн ажиллагаа

    Хаана: Чингис хааны талбайд

    14:30 “Хүүхдийн найрал дуу”-ны наадмын гала концерт

    Хаана: Соёлын төв өргөөнд

    14:00-17:00 Парад зохион байгуулах

    Хаана: Улсын Их дэлгүүр –Цэцэг төвийн уулзвар- Анкарагын гудамж-Чингисийн талбай

    10 дугаар сарын 30 Баасан гараг

    14:00 Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Их нүүдэл” шатарын тэмцээний хаалт, шагнал гардуулах ажиллагаа

    Хаана: Худалдаа аж үйлдвэрийн танхимд
2808 2809 2810 2811 2812 2813 2814
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
    5 цаг 33 мин
  • 1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
    5 цаг 36 мин
  • Баянгол дүүрэгт “Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа”-г зохион байгуулж буй байршлуудтай танилц
    5 цаг 52 мин
  • Тавантолгой түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр С.Даваасүрэнг томиллоо
    6 цаг 15 мин
  • Инчон нисэх буудал Лондонгийн Хитроуг ардаа орхиж дэлхийн хамгийн ачаалалтай нисэх буудал боллоо
    6 цаг 42 мин
  • Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган Улаанбаатар хотноо маргааш эхэлнэ.
    6 цаг 43 мин
  • Япон улс Путин маргаантай арлуудад айлчилсныг эрс эсэргүүцэв
    7 цаг 5 мин
  • Өнөөдрийн байдлаар 70,283 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлжээ
    7 цаг 8 мин
  • Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган Улаанбаатар хотноо маргааш эхэлнэ
    7 цаг 19 мин
  • С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал
    7 цаг 54 мин
  • Сонгинохайрхан, Чингэлтэй, Зуслан хэрэглэгчид цахилгааны төлбөрөө сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлдөг боллоо
    8 цаг 48 мин
  • Үерийн эрсдэлтэй бүсэд зорчихгүй байхыг анхаарууллаа
    9 цаг 24 мин
  • Хятадын эдийн засгийн шинэчлэлийн гол архитектор Жу Рунжи 97 насандаа таалал төгслөө
    9 цаг 32 мин
  • Сирийн шүүх экс ерөнхийлөгч Башар аль-Асаддаа цаазаар авах ял оноолоо
    9 цаг 46 мин
  • Дональд Трампын хэвлэлийн нарийн бичгийн дарга Каролайн Левитт өөрийн хүсэлтээр албан тушаалаа өглөө
    10 цаг 47 мин
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 57.5 хувиар өсжээ
    10 цаг 57 мин
  • “Хайрын хүч” тоглолт энэ сарын 15-нд SocialPay Park-д болно
    11 цаг 7 мин
  • ФОТО: Залуус Сүхбаатарын талбайг угаалаа
    11 цаг 8 мин
  • Үндэсний стандартын үнийг чөлөөллөө
    11 цаг 12 мин
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
    11 цаг 32 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
  • 2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
24 баримт
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК