Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2809 2810 2811 2812 2813 2814 2815
  • Өвгөн Гэсэр ламын занданшсан шүтээнийг Гандантэгчэнлин хийдэд түр залжээ
    2015 оны 10 сарын 21
    Ард олноо Өвгөн Гэсэр лам хэмээн өргөмжлөгдсөн Цэвээн-Арашийн Чүлтэмжамцын шавь цорж аграмба Санжайжавын занданшсан шүтээн биеийг Гандантэгчэнлин хийдийн хамгийн том дуганд залж, сүсэгтэн олонд авшиг жанлав хүртээж эхэллээ.
  • Хотын дарга лхагва гараг бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй уулзана
    2015 оны 10 сарын 21
    Нийслэлийн удирдлагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй зөвлөлдөх уулзалт хийлээ. Уулзалтад нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын орлогч Т.Бат-Эрдэнэ, Ц.Энхцэнгэл. Ц.Буяндалай, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, нийслэлийн харьяа газар, агентлаг, дүүргийн удирдлагууд, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, Хараагүйчүүдийн үндэсний холбоо, Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо, хөгжлийн бэрхшээлтэй 1000 гаруй иргэн оролцож, санал солилцов.
    Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “ Юуны өмнө энд хуран цугласан Та бүхнийхээ энэ өдрийн амар амгаланг айлтгая. Амьдралыг урам зориг, итгэл найдвараар даван туулахад үлгэр жишээ болж явдаг Та бүхэндээ талархал илэрхийлье. Бид цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалж ажиллана гэдгээ хариуцлагатайгаа хэлье. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг дүүргээр дамжуулалгүйгээр би өөрөө хүлээж авдаг болно. Долоо хоног бүрийн Лхагва гарагт 10 цагаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүлээн авч уулзаж асуудлыг нь шийдвэрлэнэ. Засаг даргын дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлийг яаралтай байгуулж, эдгээр иргэнд зориулсан жижиг дунд үйлдвэрлэл, бичил зээл гаргаж, орон сууцны дэмжлэг үзүүлж ажиллана гэдгээ хэлмээр байна. Бид цаашид Та бүхнийхээ төлөө олон ажлыг хэрэгжүүлнэ” гэлээ.
    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар нийслэлийн төр захиргааны байгууллагаас хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай танилцуулав.
    Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 36 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдарч байна. Эдгээр иргэний эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллагуудтай гэрээ байгуулан санхүүжилт олгосон бөгөөд нийт 1,600 хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг байнгын ажлын байртай болгож, 24,000 гаруй смарт картыг нийслэлийн Нийгмийн халамж үйлчилгээний газраас олгоод байна. Нийт 36,454 хөгжлийн бэрхшээлтэй иргэнд цахим системээр газар өмчлүүлж, ахмадын түрээсийн орон сууцанд эдгээр иргэний 18 хувийг хамруулан ажиллаж байна гэдгийг хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • ”Ногоон карт” аяны хүрээнд 7.760 саналыг ирүүлжээ
    2015 оны 10 сарын 21
    Хэлэлцүүлэг маань 10 сарын 25-ныг дуустал нээлттэй байх тул та ч бас амжиж хуулиудын төсөлтэй танилцаж, саналаа өгөх бүрэн боломжтой.
  • Ц.Баасандорж өмгөөлөгчид эрүүгийн хэрэг үүсгэлээ
    2015 оны 10 сарын 21
    “Нүүрс” хөтөлбөрөөс 3.6 тэрбум төгрөгийг хувьдаа завшсан хэргээр ял сонсоод байгаа Ерөнхий сайдын ахлах зөвлөх асан Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандоржид эрүүгийн хэрэг үүсгэн, шалгахаар болсон байна.

    Нэр төрд халдсан гэх үндэслэлээр шүүгч Х.Идэрийн гаргасан гомдлын дагуу түүнийг Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтэс шалгаж байгаа гэнэ.

    Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Ц.Баасандоржийг шүүгчийн нэр төрд халдсан, хууль зөрчсөн гэх үндэслэлээр гомдол гарган шалгуулж байгаа юм. Тэгвэл Үндэсний аудитын газраас Ц.Баасандоржтой холбоотой гомдол гарган, түүнийг Сүхбаатар дүүргийн ерөнхий прокуророос шалгахаар болсон гэсэн мэдээлэл байна.
  • Татварын хэлтсийн улсын байцаагч нарт сургалт хийлээ
    2015 оны 10 сарын 21
    Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Дэлгэрбаяр тус аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч нарт “Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа хэрхэн явуулах болон цаашид анхаарах асуудал”-ын сэдвийн хүрээнд сургалт хийжээ.

    Сургалтанд 34 татварын улсын байцаагчид оролцсон ба Дорноговь аймгийн төвийн татварын улсын байцаагч нараас гадна хөдөө сумдад ажиллаж байгаа татварын улсын байцаагч нарыг оролцуулан сургалт хийсэн байна.
  • ОХУ-ын хилээр 144 адуу хулгайлагджээ
    2015 оны 10 сарын 21
    Баян-Өлгий аймгийн ОХУ-тай хиллэдэг хэсгээр энэ оны 4 дүгээр сарын 30-наас хойш 5 удаагийн үйлдлээр иргэдийн 144 адуу улсын хилээр хулгайлагдаж 160 сая орчим төгрөгийн хохирол учирсан хэрэг гарчээ. Мөн 72 үхэр, хилчдийн 45 адууг ОХУ-ын талаас ирж хулгайлсан байна.

    Тус аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль зүйн хэлтэстэй хамтарч 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Хил орчмын малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт зөвлөгөөн зохион байгуулав. Зөвлөгөөнд хил орчмын Улаанхус, Ногооннуур сумын Засаг дарга нар болон малаа улсын хилээр алдсан хохирогчийн төлөөлөгч нар байлцжээ.

    Уг зөвлөгөөнд Хилийн цэргийн 0165 дугаар ангийн захирагч х/а Б.Мөнхбат, Хилийн цэргийн 0285 дугаар ангийн захирагч х/а Ш.Баатарсүх, аймгийн Цагдаагийн газрын дарга х/а М.Батболд “Хилийн зөрчил, түүний талаар авч буй арга хэмжээ”, “Хил дамнасан мал хулгайлах гэмт хэргийн илрүүлэлт, авч буй арга хэмжээ” сэдвээр тус тус мэдээлэл хийж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал, шүүмжлэл өрнүүлэв.

    Зөвлөгөөнд аймгийн Засаг дарга болон аймгийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Т.Батсүх, аймгийн Тагнуулын газрын дарга, дэд хурандаа Л.Ганбаяр нар оролцож санал зөвлөгөө өгөв.

    Уг зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийн дагуу аймгийн прокурорын газраас Хил хамгаалах ерөнхий газарт прокурорын мэдэгдэл хүргүүлжээ.

    Жилийн өмнө буюу 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “Хил орчмын нутаг дэвсгэрт малын хулгайн гэмт хэргээс урьчилан сэргийлье” сэдэвт зөвлөгөөнд оролцогчдоос гаргасан “Санамж бичиг”-ийг заалт нэг бүрээр нь Хилийн 0285-р анги дээр цуглан 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр биелэлтийг тооцохоор шийдвэрлэсэн байна.
  • Хуулийн зүйл, заалт буруу бичсэн 31 шийдвэр байжээ
    2015 оны 10 сарын 21
    Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас Хархорин сумын Цагдаагийн хэлтсийн “Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах албаны зохицуулагч нарын захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан материалын хууль зүйн үндэслэл”-ийг 2015 оны эхний 8 сарын байдлаар шалгалаа.

    Шалгалтаар эрх бүхий албан тушаалтнуудаас захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан нийт 193 материалыг хянахад эрх бүхий албан тушаалтнууд зөрчил гаргагч захиргааны шийтгэл оногдуулахдаа шийтгэврийн хуудсандаа хуулийн зүйл, заалтыг буруу бичдэг, захиргааны шийтгэврийнхээ биелэлтийг хангуулж тооцдоггүй, зөрчил гаргагч нарын эд зүйлийг хураан аваад буцаан олгосон талаархи баримтаа материалд хавсаргадаггүй зэрэг зөрчлүүд илэрлээ.

    Шалгалтын явцад хуулийн зүйл, заалт буруу бичсэн 31 шийтгэврийн хуудсыг өөрчилж зөвтгүүлэхээр прокурорын тогтоол бичин хүргүүлж, шалгалтын дүнг хамтарсан зөвлөгөөнөөр хэлэлцүүлэн 1 цагийн сургалт зохион байгуулж, шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулж, цаашид зөрчил, дутагдал гаргуулахгүй байх талаар удирдлага, зохион байгуулалтын тодорхой арга хэмжээ авахуулахаар Цагдаагийн хэлтсийн удирдлагад прокурорын шаардлага бичсэн байна.
  • НИТХ-ын ээлжит бус хуралдаан болно
    2015 оны 10 сарын 21
    НИТХ-ын ээлжит бус хуралдаан болно
  • Г.Маралмаа амаржиж хүүтэй болжээ
    2015 оны 10 сарын 21
    Дөрвөн настай охины үхэлд буруутгагдан шүүхээс 24 жилийн хорих ял сонссон Г.Маралмаа амаржиж хүүтэй болжээ.
  • Төмс, хүнсний ногооны хураалт 98.0-99.6 хувьтай
    2015 оны 10 сарын 21
    Төмс, хүнсний ногооны хураалт 98.0-99.6 хувьтай
  • Сурагчдын амралт ирэх 7 хоногоос эхэлнэ
    2015 оны 10 сарын 21
    ЕБС-ийн сурагчдын амралт улс даяар нэг хугацаанд болно
  • Цэцийн Их суудлын хуралдаан болно
    2015 оны 10 сарын 21
    Цэцийн Их суудлын хуралдаан болно
  • “Оюутолгой” төслийн санхүүжилт банкууд руу шилжив
    2015 оны 10 сарын 21
    “Оюутолгой” төслийн санхүүжилт банкуудад шилжлээ
  • Төрийн ажлын ирээдүй сэдэвт олон улсын хурал боллоо
    2015 оны 10 сарын 21
    Төрийн ажлын ирээдүй сэдэвт олон улсын хурал боллоо
  • Барилгын салбарт BIM-ийг нэвтрүүлнэ
    2015 оны 10 сарын 21
    BIM-ийг Монголд нэвтрүүлнэ
  • Их дээд сургуулиудын барилга газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогджээ
    2015 оны 10 сарын 21
    Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2010-2015 онд нийслэл, аймаг, томоохон хот, суурин газрын барилга, байгууламжуудад хяналт шалгалт хийлээ.
  • Сураггүй болсон 5 иргэнийг эсэн мэнд олжээ
    2015 оны 10 сарын 21
    ргэдийн ар гэрийнхэн өчигдөр нисдэг тэрэг хөлслөн Хэнтий аймгийн Бат ширээт сумаас наана 75 км орчмоос 5 иргэнийг эсэн мэнд олж
  • Байнгын хороодын хуралдаантай
    2015 оны 10 сарын 21
    Өнөөдөр УИХ дахь Байнгын хороодын хуралдаантай. Хуралдаанаар доорх асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ.
  • Гадаад худалдааг хөнгөвчлөх семинар үргэлжилж байна
    2015 оны 10 сарын 21
    МҮХАҮТ-аас гадаад худалдааг хөнгөвчлөх, экспортыг дэмжих үйл ажиллагааны хүрээнд Швед улсын Гадаад Яамны Үндэсний Худалдааны Газар, Монгол улсын Аж Үйлдвэрийн Яамтай хамтран “ДХБ-ын Эрүүл ахуй хорио цээрийн хэлэлцээр” ба “Худалдаан дахь техникийн саад тотгорын тухай хэлэлцээр”- ийн тухай болон “ЕХ-ны зах зээлд экспортлох боломж” сэдэвт семинаруудыг 2015 оны 10 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд зохион байгуулна.
    Энэхүү семинарт Швед улсын Гадаад Яамны Үндэсний Худалдааны Газрын худалдааны бодлогын зөвлөх, ахлах зөвлөх нар ДХБ-ын “Эрүүл ахуй хорио цээрийн хэлэлцээр” ба “Худалдаан дахь техникийн саад тотгорын тухай хэлэлцээр”-ийн тухай танилцуулга, хэлэлцээрийн ерөнхий зарчим, Европын Холбоо ба Швед улсын зах зээлд экспортлоход анхаарах асуудлууд, мөрдөх журам, зах зээлийн боломжууд, Монгол улсаас арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн, жамц давс экспортлох ерөнхий шаардлага, ЕХ-ны орнуудтай бизнес эрхлэх туршлагууд зэрэг сэдвүүдээр мэдээлэл хийх болно.
    Семинарт хамрагдсан экспортлогч компаниудтай Шведийн Үндэсний Худалдааны Газрын зөвлөх Аса Кринстианссон, Шведийн Худалдааны Нээлттэй Хаалга газрын Худалдааны Бодлогын Зөвлөх Хелена Хафген, Шведийн Худалдааны Нээлттэй Хаалга, Зах зээлийн судалгааны ахлах мэргэжилтэн нар 2015 оны 10 дугаар сарын 22- ны өдрийн 09.00 цагт МҮХАҮТ-ын 507 тоот хурлын зааланд ганцаарчилсан уулзалтыг хийж зөвлөгөө өгнө.
  • Шүүмжлэлд өртсөн “Экологбус” ХХК мэдээлэл хийнэ
    2015 оны 10 сарын 21
    “Улаанбаатар автобус нэгтгэл”-ээс нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд хууль бус үйл ажиллагаа өрнөж байгаа талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тодруулбал, өнгөрсөн жил Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн гаргасан ”Парк шинэчлэлт хийх тухай” захирамж гаргаж нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн зөвлөлийн хуралдааны шийдвэрээр нийтийн тээврийн парк шинэчлэлтэд зориулан угсраа автобус 40 хүртэл, их багтаамжийн автобус 120 хүртэл, дунд багтаамжийн автобус 40 хүртэл ширхэгийг урьдчилгаа төлбөр төлөх нөхцөлтэйгээр худалдан авахаар болсон.

    Энэ талаар хэвлэлийн хуралд оролцогсод хэлэхдээ “Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд тендер зарласан ч “Экологбус” ХХК шаардлага хангахгүй гэсэн шалтгаанаар асуудал гацаж, материалыг нь буцаасан. Тендерт оролцсон “Монгол Хьюндэй” хууль бус үйлдлийнх нь төлөө шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ингээд тендерт орсон “Экологбус”, “Монгол Хьюндэй” компаниуд шүүхэд очсон ч эвлэрлийн гэрээ байгуулсан юм билээ.

    Гэтэл араар нь “Экологбус” ХХК Нийслэлийн тээврийн газартай их багтаамжийн автобус нийлүүлэх гэрээ байгуулан тендергүйгээр өөрсдийн угсарсан автобусаа шахах гэж байсан нь илэрлээ. “Экологбус” ХХК, Нийслэлийн тээврийн газартай байгуулсан 2015 оны есдүгээр сарын 24-ний өдөр ”Нийтийн тээврийн үйлчилгээний парк шинэчлэлтийн ажил”, ”Их баггаамжийн автобус нийлүүлэх” НТГ2015/15 дүгаар бүхий гэрээ байгуулсан байна.

    Гэрээгээр автобусаа энэ сарын 24-ний дотор нийлүүлэхээр тусгасан байсан ч хууль бус үйлдэл нь илэрсэн учир Захиргааны хэргийн шүүхээс автобус нийлүүлэх ажлыг зогсоосон. Одоогоор тус компанийн автобусыг манай нэгтгэлийн компаниудад шахсан юм байхгүй ч хууль бус үйлдэл хийж байгаа учраас тус компанийг АТГ-т өгч шалгуулна” гэсэн юм.

    Д.Дуулим
2809 2810 2811 2812 2813 2814 2815
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
    6 цаг 37 мин
  • 1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
    6 цаг 40 мин
  • Баянгол дүүрэгт “Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа”-г зохион байгуулж буй байршлуудтай танилц
    6 цаг 55 мин
  • Тавантолгой түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр С.Даваасүрэнг томиллоо
    7 цаг 18 мин
  • Инчон нисэх буудал Лондонгийн Хитроуг ардаа орхиж дэлхийн хамгийн ачаалалтай нисэх буудал боллоо
    7 цаг 45 мин
  • Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган Улаанбаатар хотноо маргааш эхэлнэ.
    7 цаг 46 мин
  • Япон улс Путин маргаантай арлуудад айлчилсныг эрс эсэргүүцэв
    8 цаг 8 мин
  • Өнөөдрийн байдлаар 70,283 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлжээ
    8 цаг 12 мин
  • Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган Улаанбаатар хотноо маргааш эхэлнэ
    8 цаг 22 мин
  • С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал
    8 цаг 57 мин
  • Сонгинохайрхан, Чингэлтэй, Зуслан хэрэглэгчид цахилгааны төлбөрөө сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлдөг боллоо
    9 цаг 52 мин
  • Үерийн эрсдэлтэй бүсэд зорчихгүй байхыг анхаарууллаа
    10 цаг 27 мин
  • Хятадын эдийн засгийн шинэчлэлийн гол архитектор Жу Рунжи 97 насандаа таалал төгслөө
    10 цаг 35 мин
  • Сирийн шүүх экс ерөнхийлөгч Башар аль-Асаддаа цаазаар авах ял оноолоо
    10 цаг 50 мин
  • Дональд Трампын хэвлэлийн нарийн бичгийн дарга Каролайн Левитт өөрийн хүсэлтээр албан тушаалаа өглөө
    11 цаг 50 мин
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 57.5 хувиар өсжээ
    12 цаг 1 мин
  • “Хайрын хүч” тоглолт энэ сарын 15-нд SocialPay Park-д болно
    12 цаг 10 мин
  • ФОТО: Залуус Сүхбаатарын талбайг угаалаа
    12 цаг 11 мин
  • Үндэсний стандартын үнийг чөлөөллөө
    12 цаг 15 мин
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
    12 цаг 35 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
  • 2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
24 баримт
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК