зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Хатгалгаа” туссан эдийн засгийг сөхрүүлэх бодлого хэрэгжиж байна

2016-12-05
0
ЖИРГЭХ

 

Муу дээр муу, муухай дээр улцан гэгчээр эдийн засгийн эгзэгтэй үед ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын Үндэсний хөгжил шинэчлэлийн хорооноос гаргасан албан бичиг, түүний хэрэгжилт манай улсын тухайд хүндээр тусаж байна.

 

Тодруулбал, дээрх хорооноос гаргасан “Бүс нутгийн боомтын үйлчилгээний төлбөрийн нэршлийг өөрчлөх болон түүний хүрээнд хураамж авах төлбөрийн стандартыг тогтоох” тухай 1319 тоот албан бичигт тус улсын Монголтой холбогддог бүх боомтоор орж ирж буй бараа бүрт хураамж ногдуулах тухай тусгасан юм.

 

Манай улсын экспорт импортын худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд шууд төлбөрийн дарамт тавьж байна гэсэн үг.

 

Хилээр нэвтэрч буй бүтээгдэхүүний тонн тутамд 8 юань, хилээр нэвтэрч буй машин бүрээс 10 юань, зэсийн баяжмалаас үнийн дүнгийн 2%-тай тэнцэх хураамж авна гэх журам нь манай улсын тухайд шууд эдийн засгийн дарамж болж байна.  

 

Манжуур, Эрээн, Ганцмод боомтоор нэвтэрч буй бараа тутамд (дан ганц зэс, нүүрс бус)  тонн тутмаас 8 юань, машин бүрт 10 юанийн тээврийн хэрэгслийн хураамж авах, Сэхээ, Зүүн Хатавч, Хавирга боомтоор болон бусад шинээр байгуулагдах боомтоор нэвтрэх бараанаас тонн тутамд 5 юань, машин бүрээс 10 юанийн тээврийн хэрэгслийн хураамж авч, харин 10 мянган юаниас дээш үнийн дүн бүхий үнэт металл (зэсийн баяжмал)-аас үнийн дүнгийн 0.2%-тай тэнцэх төлбөр хураамж авах бөгөөд тухайн боомт дээрх бодит нөхцөл байдлыг харгалзан бууруулж болно хэмээн тусгажээ.

 

Хураамж авахаар болсон шалтгаанаа Хятадын боомтуудын дэд бүтцийг шинэчлэх ажилтай холбоотой хэмээн тайлбарлаж байгаа ч олон нийт Далай ламын айлчлалтай шууд холбож байна. Хилийн боомтоор нэвтэрч буй таваараас хураамж авах асуудал Далай ламын айлчлалаас өмнө нь гарсан гэх боловч хятадуудын нүд чих хол сунаж буй нь лав. Далай лам Монголд буулаа гэхэд л дөнгөж мэдсэн гэвэл түүн шиг худал зүйл үгүй. Манай албан тушаалтнуудын хэн нь ч Далай ламыг урьсан бай энэ асуудлыг магад ярьж эхлэхтэй зэрэгцэн мэдсэн биз. Угаас мэдээлэл харилцаа холбооны тухайд ZTE-ээр дамжин чагнадаг, тагнадаг гэх асуудал эртнээс л яригдаж, хардагдаж байсан юм чинь. Одоо ZTE-ийн HUAWEI брэнд нь тэр чигээрээ тагнах хэрэгсэл гэх юм билээ.

 

Хэн нэгэн улс төрчийн удам угсаа X богдоор тодрохын тулд нийт Монголчуудын эрх ашиг хэрхэн хохирч байгааг бид харж байна. 1 хүний эрх ашгийн төлөө нийт олон золиослогдож байгааг мэдэрч байна.

 

Тэгэхээр Далай ламыг урьсных нь төлөө Монголчуудад хүртэх ёстойг нь л хүртээж байна гэсэн үг. Эдийн засаг хүнд байгааг, Монгол төрийн түшээд бадар барьж, гуйлга гуйхаар урд хөршийг зорих гэж байгааг мэдсээр байж тэд юу юуны туханд хүрэлгүй, дэлхийн худалдааны байгууллагын дүрмийг зөрчин барин хилийн хураамж нэмж хясна гэж байхгүй. Эл үйлдэлээрээ манай улсын экспорт импортын худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд шууд төлбөрийн дарамт тавьж байна гэсэн үг.

 

Хэн нэгэн улс төрчийн удам угсаа X богдоор тодрохын тулд нийт Монголчуудын эрх ашиг хэрхэн хохирч байгааг бид харж байна. Нэг хүний эрх ашгийн төлөө нийт олон золиослогдож байгааг мэдэрч байна. Хэдийгээр туурга тусгаар улс эрхээ эдэлж хэзээ ч хэнийг ч, хэнээр ч заалгахгүй урьж авчирч болно л доо. Гагцхүү цагаа олох нь л чухал. Эдийн засаг элгээрээ хэвтэж, энд тэндээс тусламж горьдсон энэ үед цагаа олсонгүй. Өөрөөр хэлбэл Монголчууд эдийн засгийн  хямралын хар нүхэнд уначихлаа. Хар нүх хэзээд бүхнийг хамж сорж байдаг. Буцааж тарааж, бүхнийг эргүүлэн өгнө гэж үгүй. Харин хэзээ ямагт ойр орчмынхоо торойсон томорсон бүхнийг залгиж, үгүйрүүлсээр байдаг.

 

Туркойз Хилл Ресорсез компани энэ сарын нэгнээс эхлэн Оюу Толгойн зэсийн баяжмалын экспортыг зогсоож байгааг зарласан. Turquoisehill.com сайтад мэдээлсэнээр Оюу Толгойн зэсийн баяжмалын экспортыг зогсоож байгаа гол шалтгаан нь бүтээгдэхүүнээ Хятад руу гаргахад нүүрс болон зэсийн баяжмалыг хамтад нь хилийн нэг шугамаар нэвтрүүлэх шинэ зохицуулалт хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой гэжээ. Одоогоор бүтээгдэхүүн тээвэрлэлт хэр удаан зогсох нь тодорхойгүй байна.

 

Ийнхүү хүсэхэд хясна гэгчээр "хатгалгаа" туссан эдийг засгийг сөхрүүлэх бодлого хэр удаан үргэлжлэхийг хэн ч таашгүй болоод байна.

 

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
“СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
О.Хангай аваргаас шалтгаалах МОГОЙ жилийн бэлгэт давхцал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (139.5.218.184)
    bayrtai bn mongoltoi naimaa hiichih uls bgaa kkk
    2016 оны 12 сарын 07 | Хариулах
  • Шинжаан (103.229.122.172)
    ДАЛАЙ ЛАМЫГ ЭЛБЭГДОРЖ ЧИМЭЭГҮЙХЭН УРЬЖ АВЧРААД МАН-ЫГ ХОРЛОЧИХСОН ЮМ БИШ ҮҮ.ЭНЭ УЛСАД АРД ТҮМЭН ГЭЖ БАЙДГИЙГ ХҮЗҮҮГҮЙ ХОРЛОН БУСНИУЛАГЧИЙН БИЛЭГ ТЭМДЭГМААНЬ МАРТСАН ЮМ БОЛУУ.
    2016 оны 12 сарын 06 | Хариулах
  • Зочин (67.111.249.66)
    Ер яах гэж 2012 АНы ЛАЛАРУУДЫГ сонгосон юм. Одоо АНы баасыг дор хаяж 4 жил цэвэрлэх байх
    2016 оны 12 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.131.250.130)
    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ.
    2016 оны 12 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.179.29.111)
    hulgaich hulgailsan bayalagaasaa tatwar huramj tolmoorgui bna gedeg yamar unetei chuhal bolhiig in harj bna, China buruutgahgui sain bna zow alham hiij bna, ard tumendee ogohgui yum China huraamj nereer ogoh l bolj dee,
    2016 оны 12 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “GOMONGOLIA” үндэсний брэндинг олон улсын “PRWEEK GLOBAL AWARDS 2025” уралдааны “Нийтийн салбар” төрөлд тэргүүн байр эзэллээ
    34 мин
  • Нийслэлийн өмчлөлд буцаан авсан хөрөнгийг танилцуулж байна
    2 цаг 37 мин
  • ЭЗБХ: Жилийн төлөвлөгөөний төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг байгууллаа
    3 цаг 0 мин
  • ГХЯ: БНСУ-ын визтэй холбоотой асуудлуудад бодит шийдвэр гаргуулахаар ажиллаж байна
    3 цаг 24 мин
  • Манай улсад нийт 756 нэр төрлийн электрон тамхи борлуулагдаж байна
    3 цаг 30 мин
  • “Дэлхийн шинэ дэг журмын огтлолцол дахь улс, бүс нутгууд” олон улсын эрдэм шинжилгээний хуралд есөн орны эрдэмтэд оролцож байна
    3 цаг 42 мин
  • ОБЕГ: Объектын гал түймрийн 2086 тохиолдол бүртгэгдсэний 14.8 хувь нь өнжмөл шар өвстэй холбоотой дуудлага байна
    4 цаг 6 мин
  • Ж.Баярмаа: Татварын дарамтыг буулгах бодлого байхгүй юм уу?
    4 цаг 12 мин
  • Өвөр гүнтийн 4.5 км авто замын засвар, шинэчлэлтийн ажил эхэллээ
    4 цаг 15 мин
  • Б.Батцэцэг: Гадаад харилцааг эдийн засагжуулахад эрх зүйн орчин хангалттай бүрдчихсэн
    4 цаг 41 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    4 цаг 53 мин
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа
    5 цаг 4 мин
  • Б. Найдалаа: Ерөнхий сайд хууль бусаар хөрөнгөжсөн бол хариуцлага хүлээх л ёстой
    5 цаг 14 мин
  • Б.Жаргалан: Урсгал зардлыг улам цааш нь танах боломжтой
    5 цаг 17 мин
  • Л.Мөнхбаясгалан: Эрүүл мэндийн салбар хүний сэтгэл хөдлөл, эмзэглэл дээр явмааргүй байна
    5 цаг 33 мин
  • О.Батнайрамдал: Гаднаас орж ирж буй мөнгөн урсгал тийм амархан өөрчлөгдөхгүй
    5 цаг 56 мин
  • Д.Батням: Иргэн та зургаадугаар сарын 1-нээс өмнө автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа төлөх үүрэгтэй
    6 цаг 0 мин
  • Б.Жавхлан: Татварын шинэчлэлийг энэ дөрвөн жилд бүтэн хийнэ
    6 цаг 11 мин
  • Л.Гантөмөр: Татварын шинэчлэлийг хийхдээ олон улсын зах зээлийн тогтворжилтыг харна
    6 цаг 16 мин
  • Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын барилгын ажил 70 хувьтай үргэлжилж байна
    6 цаг 38 мин
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • ЭМГЭНЭЛ
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
  • Парис Сен-Жермен vs Интер: Аваргуудын Лигийн финалаас юу хүлээх вэ?
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХОМ
  • Б.Бат-Эрдэнэ: Та нарын сэтгэл өвддөггүй юм уу, төрийн албан хаагч биш "хүн" гэсэн сэтгэлээр ажиллаад өгчих л дөө
  • Д.Амгалан: Хууль бусаар иргэний өмчид халдсан зүйл байхгүй
  • Амралтын өдрийн жор: Алфредо паста
  • Эрхүү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхантай Транбай зэрэг таслийн талаар санал солилцлоо
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХОМ
  • Д.Амгалан: Хууль бусаар иргэний өмчид халдсан зүйл байхгүй
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • ЭМГЭНЭЛ
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
  • Эрхүү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхантай Транбай зэрэг таслийн талаар санал солилцлоо
  • Б.Пүрэвдорж: Дунд шатанд авлига, хээл хахууль хэрээс хэтэрчихсэн байна
  • Хүдэр суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • Дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдсан иргэд, оршин суугчидтай уулзаж, санал солилцож байна
  • 2024 онд 14 мянган хос гэрлэлтээ бүртгүүлжээ
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • Б.Бат-Эрдэнэ: Та нарын сэтгэл өвддөггүй юм уу, төрийн албан хаагч биш "хүн" гэсэн сэтгэлээр ажиллаад өгчих л дөө
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК