Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Дэлхийн шинэ дэг журмын огтлолцол дахь улс, бүс нутгууд” олон улсын эрдэм шинжилгээний хуралд есөн орны эрдэмтэд оролцож байна

2025-5-16
0
ЖИРГЭХ

 

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо МУИС-ийн Улс төр, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуультай хамтран зохион байгуулж буй “Дэлхийн шинэ дэг журмын огтлолцол дахь улс, бүс нутгууд” олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Төрийн ордны Их эзэн Чингис хаан танхимд эхэллээ.

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх, олон улсын болон дотоодын эрдэмтэн судлаачид, их, дээд сургууль, судалгааны хүрээлэнгийн төлөөлөгчид чуулан хурдтай өөрчлөгдөн буй дэлхий дахины нөхцөл байдал, чиг хандлагын талаарх таамаглал, үнэлгээ дүгнэлтээ хуваалцаж байна.

Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нээж үг хэлсэн.

Сүүлийн жилүүдэд дэлхий ертөнц асар хурдтайгаар, тэр дундаа глобалчлал, эдийн засгийн интеграцчлал, улс хоорондын харилцан хамаарал, олон улсын тогтсон, хүлээн зөвшөөрөгдсөн, олон туйлт дэг журам, геополитикийн уламжлалт чиг хандлага, хүчний тэнцвэрт харьцаа хувьсан өөрчлөгдөж байгааг онцолсон.

Тэрбээр, Гадаад бодлогын шинэ парадигм, шинэ хэв шинж буюу хүчний шилжилт хөдөлгөөн, дахин хуваарилалт, туйлшрах хандлага илүү эрчимжиж, олон улсын ээдрээтэй, тодорхойгүй өнөөгийн нөхцөл байдал олон жилийн хугацаанд үргэлжлэх төлөвтэй гэж судлаачид үзэж байна.

Олон улсын харилцааны шинэ тэнцвэрийн энэ үед Монгол Улс Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалдаа өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгааг Та бүхэндээ дуулгаж байна гэлээ.

Хүчний тэнцвэр барих бодлого буюу тэнцвэртэй гадаад бодлого илүү чухал болж, олон хэмжээст гадаад бодлого, дипломат ажиллагаагаа эрчимжүүлэх шаардлага үүсэж байгааг Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн тодотгоод, олон улсын өнөөгийн нөхцөл байдал улам бүр тааварлашгүй болж байгаа өнөө цаг үед бид гадаад бодлогыг илүү эрдэмжүүлэх, олон улсын харилцааны судалгааны институцилэгдсэн тогтолцоо, судалгааны механизм бий болгох чиглэлээр төрийн зүгээс анхаарч ажиллана хэмээн мэдэгдэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, Тэнцвэртэй гадаад бодлого нь хоёр хөрштэйгөө төдийгүй гуравдагч хөршийн бодлогод ч тэнцвэртэй байх ёстой хэмээсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн явуулж байгаа гадаад бодлогын хүрээнд ч тэнцвэртэй байх зарчмыг баримталж буйг тэрбээр дурдаад, гадаад харилцааны чиглэлээр явуулж байгаа дипломат үйл ажиллагаа, гадаад, дотоод айлчлалуудыг жишээ татан тайлбарласан.

Зөвлөх Э.Одбаяр, нэг цонхны гадаад бодлого манай улсын бодлогын амин зүрх хэмээгээд,  УИХ-ын гишүүд, шийдвэр гаргагчид, Засгийн газрын гишүүд, судлаачид, нийт ард иргэд гээд бүх түвшиндээ нэг цонхны гадаад бодлоготой байхын чухлыг тодотгосон юм. Мөн манай гадаад бодлогын хүрээнд хийгдэж байх ёстой судалгаанууд нь гадаад бодлогын үзэл баримтлалын тэргүүлэх чиглэлд хамаарах учир сэргээж идэвхжүүлэх талаар идэвхтэй ажиллах нь зүйтэй гэв. Хөрш болон бусад улс орнуудын талаар, ард иргэдийнх нь аж байдал, манай улстай харилцах байдал хэрхэн өөрчлөгдөж буйг харж дүгнэж цэгнэж байх ёстойг дурдаад, олон улсын хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн мэндчилгээг сайдын зөвлөх Д.Мөнхтөр уламжилсан. Тэрбээр, Нийгмийн шинжлэх ухааны аливаа судлагдахуун бүтээлч хэлэлцүүлэг, шүүмжлэлт сэтгэлгээгээр баяжин хөгждөг. Олон улсын харилцаа, гадаад бодлогын оновчтой дүгнэлт ч эрдэмтдийн бодол санал, олныг хамруулсан хэлэлцүүлгээс үүдэн гардаг. Монгол Улсын Гадаад харилцааны яам аливаа шийдвэр гаргахдаа судалгаа, дүн шинжилгээнд тулгуурласан олон талын байр суурийг харгалзаж, салбарын судлаач эрдэмтдээ сонсдог. Энэ удаагийн уулзалт, хэлэлцүүлгээр та бүхэн олон улсын харилцаанд өрнөж буй суурь шинжтэй өөрчлөлт, цаашдын хандлагын талаар судалгаа шинжилгээнийхээ үр дүнгээс хуваалцаж үзэл бодлоо уралдуулах гэж байна. Цаашилбал энэхүү шинээр бүрэлдэх суурь нөхцөл өгөгдөлд улс орнуудын бодлого үйл ажиллагаа ямар байвал оновчтой байх талаар чухал санал дүгнэлтүүд гарна гэдэгт итгэлтэй байна гэлээ.

МУИС-ийн Улс төр, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн захирал, Монголын улс төрийн шинжлэх ухааны холбооны ерөнхийлөгч, доктор, профессор С.Мөнхбат энэ удаагийн олон улсын хуралд ОХУ, БНХАУ, БНСУ, Япон Улс, Австри Улс, Ирак Улс, АНУ, БНЭУ зэрэг олон орны эрдэмтэн судлаачид хүрэлцэн ирснийг онцолсон.

Олон улсын харилцаа, геополитикийн шинэ орчин бүрэлдэж буй цаг үед Монгол Улсын гадаад харилцаа эрс сэргэж, энхийг эрхэмлэсэн олон талт хамтын ажиллагааг бүс нутгийн хийгээд дэлхий дахинд явуулах бодлогыг тууштай хэрэгжүүлж, олон улсад Монгол Улсын байр суурийг бэхжүүлэхэд урьд өмнө байгаагүй дэвшилтэт бодлого, алхмууд хийгдэж байгааг тодотгосон. Төрийн өндөр, дээд хэмжээний айлчлалууд шил шилээ даран хийгдэж, Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд өссөөр байна. Өнөөдрийн хуралд дэлхийн 9 орны 20 гаруй их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэн судлаачид оролцож байна гээд, хурлаас гарсан үр дүнг зөвлөмж болгон боловсруулж, төрийн байгууллагад хүргэж, эрдэм шинжилгээний эргэлтэд оруулан нийтийн хүртээл болох ажлыг цаашид зохион байгуулан ажиллах болно гэлээ.

Ийнхүү хэлэлцүүлэг үндсэн илтгэлүүдээр үргэлжиллээ. "Өөрчлөгдөн буй геополитикийн нөхцөл дэх жижиг орнуудын гадаад бодлого (Монгол Улсын жишээн дээр)" илтгэлийг МУИС-ийн Улс төр, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн Олон улсын харилцааны тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор С.Баясгалан танилцуулсан. Тэрбээр олон улсын харилцаа, геополитикийн орчин, жижиг орны гадаад бодлого, онцлог, Монгол Улсын гадаад бодлого, гадаад бодлогод тулгарч буй сорилтуудын талаарх судалгаа, дүгнэлтээ танилцуулсан.

Мөн “Монгол Улсын гуравдагч хөршүүдтэй байгуулсан стратегийн түншлэлийн геополитикийн үр дагавар” сэдэвт илтгэлийг БНЭУ-ын Жавахарлал Неру их сургуулийн Өвөр ази судлалын төвийн захирал, доктор Шарад Кумар Сони, “АНУ - БНХАУ-ын өрсөлдөөн, түүний Азийн бүс нутагчлалд үзүүлэх нөлөө” сэдэвт илтгэлийг БНСУ-ын Сөүлийн үндэсний их сургуулийн Эмерит профессор Лим Хьюн-Чин,  МУИС-ийн Улс төр, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн Улс төр судлалын тэнхимийн профессор Ж.Төртогтох нар танилцуулсан юм.

Олон улсын хурал нэгдсэн хуралдаан болон салбар зургаан хуралдаанаар нийт 66 илтгэлийг хэлэлцүүлнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
100 болон түүнээс дээш настан Японд 100 мянга, харин Монголд 166 байдаг
МУЗН-ийн сайн дурын идэвхтнүүдэд шахмал түлшний зөв хэрэглээний талаар мэдээлэл өглөө
14 сургуульд хүүхдийн шүдний үзлэг зохион байгуулжээ
“Тусгаар тогтнол: Бошиг сахигч” кино Оскарын урьдчилсан шалгаруулалтад оролцоно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
    16 цаг 24 мин
  • 2026 оны Нобелийн энх тайвны шагналд хэн тодрох вэ?
    16 цаг 33 мин
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
    16 цаг 37 мин
  • Пари Сен-Жермен болон Барселона клубүүдийн олон улсын хамтын ажиллагаа
    17 цаг 21 мин
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
    19 цаг 51 мин
  • Өнөөдөр Монголын 4 бөх хүч сорино
    20 цаг 6 мин
  • 100 болон түүнээс дээш настан Японд 100 мянга, харин Монголд 166 байдаг
    21 цаг 18 мин
  • Кристиано Роналду дасгалжуулагчдаа гомдсон уу?
    21 цаг 28 мин
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
    21 цаг 34 мин
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
    22 цаг 7 мин
  • АПУ OKTOBERFEST 2026: ШИНЭХЭН ШАР АЙРАГ, АМТАТ ХООЛ, АМЬД ХӨГЖИМ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • МУЗН-ийн сайн дурын идэвхтнүүдэд шахмал түлшний зөв хэрэглээний талаар мэдээлэл өглөө
    Уржигдар 16 цаг 50 мин
  • Х.Билгүүнсайхан Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 16 цаг 40 мин
  • “TG stadium cup” хөлбөмбөгийн тэмцээнийг төв цэнгэлдэх хүрээлэнд жил бүр зохион байгуулна
    Уржигдар 16 цаг 23 мин
  • 14 сургуульд хүүхдийн шүдний үзлэг зохион байгуулжээ
    Уржигдар 15 цаг 12 мин
  • "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
    Уржигдар 14 цаг 00 мин
  • Их Британийн шоронгуудын ачаалал нэмэгдэж, шинэ хоригдол нэмэх зайгүй болжээ
    Уржигдар 13 цаг 41 мин
  • “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” кино Оскарын урьдчилсан шалгаруулалтад оролцоно
    Уржигдар 13 цаг 39 мин
  • Манчестер Сити клуб санхүүгийн дүрэм зөрчсөн бүх хэрэгт буруутай гэж тогтоогджээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын мисс, топ модель Х.Бадамгэрэлийн тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • “Битлз”-ийн төгсгөлийг илэрхийлсэн гэгддэг “Abbey Road” цомгийн тухай 24 баримт
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • 2024 онд Д.Трампыг хөнөөх зорилготой халдлагын үеэр буудуулж шархадсан Жеймс Копенхавер нас баржээ
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • ИРЦ: УИХ-ын 6 гишүүн чөлөөтэй, 9 гишүүн томилолттой байна
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Г.Лувсанжамц: УИХ-ыг тараая гээд байгаа нөхдүүд дандаа бэл бэнчинтэй, баян хүмүүс байна
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • Монгол Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ
  • “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Хөвсгөл аймагт эхэллээ
  • Шотландын алслагдсан аралд 34 жилийн дараа анхны хүүхэд мэндэлжээ
  • УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллаж, 53 иргэнтэй уулзлаа
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтой
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • ӨНӨӨДӨР: Иргэд УИХ тарахыг шаардаж мэдээлэл хийнэ
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • 2026 оны Нобелийн энх тайвны шагналд хэн тодрох вэ?
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • Зайлшгүй үзэх ёстой тоглолт: Англи – Испани
  • Г.Лувсанжамц: УИХ-ыг тараая гээд байгаа нөхдүүд дандаа бэл бэнчинтэй, баян хүмүүс байна
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • Шотландын алслагдсан аралд 34 жилийн дараа анхны хүүхэд мэндэлжээ
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Хөвсгөл аймагт эхэллээ
24 баримт
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК