Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Орифлейм”-ийн Г.Оюунгэрэлийн төлөг: Сонгууль болохгүй. Дэлхий сүйрнэ

2012-10-02
0
ЖИРГЭХ
oungerel  2011 оны тод 100 аж ахуйн нэгжийг эрэмблэхэд “Орифлэйм Монгол” ХХК 49-д жагсчээ. Хатагтай Гомбосүрэнгийн Оюунгэрэлийн удирддаг энэ компани Шведийн гоо сайхны бүтээгдхүүний борлуулалтын сүлжээ бөгөөд бүхний мэдэх “Алтай холдинг”, “Цаст импекс”, “Хөтөлийн цемент шохой” компаниуд, “Монос”,  “Бридж” групп зэрэг Монголын бизнесийн томчуудыг ардаа орхисон байх юм.

oungerel  2011 оны топ 100 аж ахуйн нэгжийг эрэмблэхэд “Орифлэйм Монгол” ХХК 49-д жагсчээ. Хатагтай Гомбосүрэнгийн Оюунгэрэлийн удирддаг энэ компани Шведийн гоо сайхны бүтээгдхүүний борлуулалтын сүлжээ бөгөөд бүхний мэдэх “Алтай холдинг”, “Цаст импекс”, “Хөтөлийн цемент шохой” компаниуд, “Монос”,  “Бридж” групп зэрэг Монголын бизнесийн томчуудыг ардаа орхисон байх юм.

  2000 онд БНН-аас, харин өнгөрсөн зун МАХН-аас УИХ-д нэр дэвшиж үзсэн Г.Оюунгэрэл захирал харин ойрын үед лааны хомсдол, монгол гэрийн үнийн өсөлтөд нөлөөлсөн цочирдом мэдэгдлийн эзэн болоод байна. 12 дугаар сарын 21 гэхэд галав юүлж, дэлхий шинэ эзэдтэй болох тухай алд дэлэм санаа алдсан ярилцлагууд нь шинжлэх ухаан, эрүүл сэтгэлгээ гэдэг зүйлээс дэндүү хол байдаг олон хүний даралтыг ихэсгэх боллоо.  Түүний анхааруулж байгаачлан дэлхий сөнөх юм гэж үү? Гадаадад байгаа хүүхдүүдээ дуудаж, лаа, хүнсээ базаах уу? Харанхуй олныг үймрүүлж буй “гэгээрсэн” хатагтай юу яриад явна вэ?

  Олонх айл будаатай цайгаа ууж, амралтын өдрөө аятайхан эхлүүлж байсан бямба гарагийн өглөө хатагтай Г.Оюунгэрэл UBS телевизээр дэлхийн мөхлийн тухай цаг шахам хуучиллаа. “Цай юу, кофе юу?” нэртэй ярилцлагыг үзсэн хүмүүсийн хувьд тулгамдсан асуулт “Үлдэх үү, үхэх үү?” болж орхив. “Олон монгол хүний хүүрийг хармааргүй байна” гэж тэрээр ярилцлагаа эхлэлээ. Ингээд эрүүл хүний санаанд багтаж ороход тун төвөгтэй түүний төлөг мэргэ, оюун дүгнэлтүүдээс түүвэрлэн сийрүүлье. Ярилцлагын туршид Г.Оюунгэрэл гуайн хоолой сааралтан, хүндээр санаа алдан, асар их түшгүүр, гунихралын байдалтай байв.
 
  -Цаг маш бага үлдсэн. Ердөө 83 хоног. Гэгээрсэн, хар муу санаагүй, сайхан хүмүүс л Алтан бумбын эринийг хамтдаа угтах болно.

 -Далай тэнгисийн ус 90 хэм босч ирээд хуурай газар руу асгарна. Энэ Япон, Гонконг, Сингапур алга болно. Европт л гээд байгаа юм, их хүйтэн мөсөн тив үүснэ.

-80 цаг харанхуй нөмөрнө. Цахилгаан, холбоо, гар утас, тээвэр юу ч ажиллахгүй. Соронзон туйл өөрчлөгдөхөөр наадуул чинь ажиллахгүй. Бас од гарагийн парад болно.

  -Дэлхийн соронзон туйл өөрчлөгдөж, асар их радиаци буюу цацраг идэвхт шуурга болно. Дэлхий зүүн тийшээ хазайгаад байгаа шдээ. Барилгын кранууд тэгэхээр баруун тийшээ ойчих юм. Энэ өндөр крануудаа миний үгэнд ороод хэд хоног буулгаач ээ.

-Би Н.Энхбаяр даргыг бясалгал хийдэг гэж сонсоод сонгуулийн өмнө МАХН дээр очсон юм...

-МАХН-ын бага хурал дээр очсон. Би ганц юм л хэлсэн. “Надад албан тушаал хэрэггүй ээ. Намаас надад болох гэж байгаа аюулын тухай ярих телевизийн цаг гаргаж өгөөч. Эсвэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдтэй уулзуулж өгөөч” гэсэн хүсэлт тавьсан. Яахав дээ, өөр зорилготой хүмүүс цугласан байсан. Орон нутгийн сонгууль ярилцаж байсан. Сонгууль болохгүй ээ. Сонгуультай манатай л юм болно доо.

  -Надад алдар нэр хэрэгггүй. Би дэлхийд дуурссан алдар нэртэй хүн. Олон мянган шавьтай. Надад эд мөнгө хэрэггүй. Би хангалттай мөнгө олсон. Нүцгэн ирээд, нүцгэн буцах хорвоогийн жамыг би ухаарч сэнхэрсэн хүн. Зургаан тивийн тавд нь очиж, нүд тайлсан хүн. Хэчнээн баян хүн ч хоёр давхар гутал өмсдөггүй юм. Сүүлийн 10 жил судалж, мэдэж, ойлгосон зүйлээ л монголчуудтайгаа хуваалцах гэж яваад байгаа юм.

-Тэнэгийн дотор уужуу гэж ямар үнэн үг юэ! Юу болохыг мэдэхгүй амгалан яваа хүмүүст атаархах ч шиг. Асар их юм судлаж мэдээд, сэхээрч гэгээрсэн хүний зовлон их байдаг юм байна. Хэлээд, анхааруулаад байхаар “Мэдрэл гацаа, галзуу солиотой” гэж дуудуулах юм.

-Монголын ард түмний өмнө хариуцлага хүлээдэг албан тушаал, эрх мэдэлтэй хүн нь “Оюунгэрэл ээ, би энэ улс, ард түмнийг 12 сарын 21-нд аваад орно, хариуцлагаа үүрнэ” гэвэл би болино. Гэхдээ тэр хүн өөрийнхөө эрдэмтдийн нотолгоо, няцаалтыг харуулах хэрэгтэй. Би ч өөрийнхийгөө үзүүлнэ.

-Манайхны цусанд маш их хүнд металл байгаа. Дэлхийн соронзон туйл хэлбэлзэхээр цусанд байгаа тэр металлууд нь дээш татагдаад даралт ихэсдэг байхгүй юу.

  -Манай гэрийнхэн “Өөрөө ч зовоод, дэргэдэхээ ч зовоох юм. Нэр хүндээ бод” гэдэг юм. Сүүлийн хэдэн сар ийм л хэцүү шаналгаанд байна даа. Би хувиасаа мөнгө гаргаад л энэ бүх телевизээр чинь ороод сэрэмжлүүлээд яваад байна. Ер нь би л ингээд яваад байх албатай ч биш дээ. Яахав, дараа нь хүмүүс ойлгоно доо. Оюунгэрэл ээ, баярлалаа гэж хэлнэ. Хожим харамсахгүй, сэтгэл сэвгүй байхын тулд л би ингээд яваа юм шдээ.

-Дэлхийн шинэ эзэд нь монголчууд байх болно. Манайхаас гадна Өвөр Монгол, Буриад гээд монгол туургатны амьдардаг, өвөг дээдсийн маань үлдээсэн энэ газар нутаг тэр аймшигтай юмнаас үлдэх нь байна шүү дээ. Тийм их хувь заяа...

-Дэлхийн бүх хүмүүсийг монголчууд бид захирч, Тэнгэрийн эзэнт гүрнийг байгуулах сайхан цагийг хүлээсэн. Одоо тэр сайхан юмаа нүдээрээ харах цаг ирлээ.

  -Би хувьдаа бэлтгэлээ базаачихсаан. Англи, Австралид байдаг ах дүүгээ дуудчихсан байгаа. Гэр мэрээ авчихсан.

-Миний ном “Интерном” дээр бестселлер болчихсон л байна лээ. Бас gogo, amazon сайтаар тавьж зарж байгаа. Үнэ 22 мянган төгрөг. Номоо уншаад, бас 10 сарын 7-нд болох миний хаалтын лекцэнд суугаарай. Билет захиалбал 1950 гэдэг лавлахаар хүргэж өгч байгаа.

-Шавь нар маань “Багш, үхэх гэж байгаа юм шиг хаалтын лекц гээд нэрлэчих юм” гээд л байгаа. 12 сарын 21-нээс хойш Алтан бумбын эринд шилжинэ шдээ. Тэр үед зөв сайн явах тухай ямар ч лекц шаардлагагүй болох учраас хаалтынх гэж байхгүй юу.

-Хүн төрөлхтний 26 мянган жил хүлээсэн мөч ирж байна. Коммунизм гэж нэрлэмээр эрин. Жишээ нь, би цай ууя гэж хүсэхэд л хүсэл өөрөө биелэх нь байна шүү дээ.

-Би нэг кино үзсэн. Гэхдээ тэр үнэн кино. Гадаадын бүх өндөр хөгжилтэй улсууд элитүүдээ аварч үлдэх бэлтгэлээ хийчихсэн байна. Газар доор 1,5 километрийн гүнд цаана чинь байр орон, ногооны талбай, шорон хүртэл бэлдчихсэн байна гээд бодчих. Манайд л таг чиг, нам жим.

 -Тэнгэртээ залбираад, балга үнээний сүү өөд нь цацчихад та нараас юу уначих гээд байгаа юм?

-Бас хамаагүй ярих юм, ярихгүй ч юм байна. Лекцэн дээрээ би нарийвчлан дэлгэнэ. Билет захиалбал 1950 гэдэг лавлахаар хүргэж өгч байгаа.

-Номоо би Ч.Чойсамба гэдэг мундаг сэтгүүлчээр орос хэл рүү орчуулуулсан. Орос болон хуучин Зөвлөлтийн улсуудад байдаг найз нараа сэрэмжлүүлж байна л даа. Аmazon.com дээр зарагдана. Асар их мэдээлэл, судалгаа, оюуны чадавхи шаардсан бүтээл болохоор орчуулахад туйлын хүнд л дээ.

- Шинэ дэлхийд цор ганцаар үлдэх сайхан газар нутаг дээр олон ядуу монголчуудтай хамт амьдрахгүй гэсэн гадаадын баячууд надад хорсож байгаа биз. Учрыг нь мэдээд, сэрэмжлүүлээд байхаар тэгнэ шүү дээ. Яахав дээ, намайг чадвал ална л биз. Гэхдээ би айхгүй ээ.


  Г.Оюунгэрэл гуай ярилцлагынхаа туршид өөрийнхөө номыг болон 10 сарын 7-нд болох лекцийнхээ тасалбарыг худалдан авахыг уриалсан нь үзэгчдэд багагүй эргэлзээ төрүүлсэн байна. Байгалийн гамшгийн дараа шалгагдаж, цэвэрлэгдсэн хүмүүсийн үлдэх “Алтан бумбын эринд”  нь лекц, номоос орж ирсэн мөнгө ямар хэрэгтэй байх вэ гэсэн асуулт бямба гарагийн өглөө будаатай цай ууж суусан зарим үзэгчийн толгойд эргэлдсэн нь мэдээж. FAMSI буюу Дундад Америкийн судалгааг хөгжүүлэх сангийн гүйцэтгэх захирал Санда Нөүбль (Sandra Noble) майяагийн гэх хуанли дуусч байгаа 2012 оны 12 дугаар сарын тухайд ингэж хэлжээ: Цэвэр зохиомол зүйл бөгөөд үүнд дөрөөлөн олон хүний хөлжих боломж.

  Хэн юундаа итгээд, юу ярьж явах нь эрх чөлөө боловч гараг дэлхийн төгсгөлийн тухай номлолд итгэгсдийн тухайд орчин тойрон, олон нийтэд аюултайгаар нөлөөлж болох шашны урсгал гэж олонх оронд болгоомжлонгуй ханддаг билээ. 1999 оны 9 сард дэлхий сөнөнө гэж итгэсэн Аум шинрикё сектийхэн Токиогийн метронд хорт хий тавьж байсан нь саяхан. Ломоносовын нэрэмжит их сургуулийн химийн факультет  төгссөн, Шинжлэх ухаан, дээд бо¬ловс¬ролын улсын хороонд эрдэм шинжилгээний ажил¬тан, ЗГХЭГ-ын боловсон хүчин хариуцсан зохион байгуулагч, “НИК” концерний хэлтсийн дарга, TAСIS хөтөл¬бөрийн орчуулагч, зохицуулагч байсан хүн дэлхий дахинд “Шинэ эрин” гэж нэрлэдэг шашны урсгалын Монгол дахь томоохон төлөөлөгч болчихсон яваагаа өөрөө ч мэдэхгүй байгаа бололтой. Түүний 10 жилийн турш судалсан гээд байгаа номуудын зохиогчдын нэрс New age буюу Шинэ эриний гол төлөөлөгчид байгаа юм.

  Хэрвээ 12 сарын 21-нд ёрлоод байгаа зүйл нь болохгүй бол энэ хүн 22-ны өглөө ямар тайлбар өгөх нь бас сонин байх болно. 2012 оны 11 сарын 13-нд болох нарны бүтэн хиртэлтийг ч дэлхийн төгсгөлийг зөгнөгсөд ёр хэмээн ашиглах бололтой.

  2012 оны 12 сарын 21-нийг тойрсон элдэв яриа, цуу, хөдөлгөөн, санаачилга, сэрэмжлүүлэг бөөрөнхий гараг, бөмбөрцөг дэлхийгээр маань нэг байдаг ажээ. Жишээ нь, ”Глобаль ухамсар” гэдэг төслийнхэн энэ өдөр бүх нийтээрээ нэг зэрэг бэлгийн ажил хийх “Бүх дэлхийн дур тавилт” гэдэг аян хүртэл санаачлаад явж байна. Зорилго нь дэлхийн “эрчим хүчний орон зай”-д эерэгээр нөлөөлөх. Одоогоор Г.Оюунгэрэл гуай энэ чиглэлийн хүмүүстэй эрхбиш холбогдчихоогүй байгаа бололтой.
Олныг үймрүүлсэн Г.Оюунгэрэлийн цуурхалд албан ёсны шинжлэх ухаан хэрхэн хариулж байгааг тодруулахаар 24tsag.mn-ий сурвалжлагч ШУА-ийн Одон орон, геофизикийн судалгааны төвийн захирал Ү.Сүхбаатараас дараах тодруулгыг авчээ.
Ярилцлагыг энд дарж уншина уу.


0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (185)

  • ichij uheechee (122.201.18.187)
    Uhsnii chine delhiin suirel tenegiin dotor uujuu genuu yasan uhaantai togs gegeersen avgai ve chi
    2013 оны 12 сарын 30 | Хариулах
  • Ичээч ***** минь (124.158.67.122)
    Эргүү царайлсан авгай пирамид систем ашиглаж баяжсан лалар.Хүнийг мөлждөг ***** үүнд нь итгэдэг үхэр монголчууд бас чааваас
    2012 оны 12 сарын 23 | Хариулах
  • ichij amidar (202.55.191.35)
    Shirelsen avgai 8 daxi xesegtee ard tumniig teneg gj doosh ni xiij 9dex xesegt uuriiguu xet tengert gargachixaj 1kino uzsen yum bx 3D baisan biz Kinondoo bur orchij Ter setgelgeeneesee garch chadaxgui bsanshig bn Kinogoo l yariad baisan yum bnadaa Gaj donton
    2012 оны 12 сарын 23 | Хариулах
  • G Oyungerel (202.55.191.35)
    Bi jaaxan mungu xiij bolmoor sanagdaad tiim yum xiisen yumaa Yax ve mungu olsoon olson Mongolchuud ta buxneesee xultsel uchij bn Oros shig baildaa ta nar!! bi baitugaa xumuus ch xudlaa tsuursan shdee td nariig yax yum td nariig yax yum ta nar aan Yun surtei yum Chadaj bgaa yumiig yadag yum uxsen baas. Delguuriin laa shudenz gaziin xii zereg zuiliig sain borluulsan tus bas bgaa shuu Surtei yum zugeer yoe yoe daralt ixeschlee
    2012 оны 12 сарын 23 | Хариулах
    • unshigch
      Bas ger borluulagchidad unegui reklam bolj ugsun achitan bol ta Sain yum ch bna shuu
      2012 оны 12 сарын 23
  • tseke (202.55.191.35)
    xuue xumuusee manai end nar gardagaaraa garlaa delxii zuv zugeer bna Naana chini yamar baitsgaana Oyungerel xatagtai ta amid bnuu? Odoo ta yamar xariult ugux ve Balai avgai minee teneg minee
    2012 оны 12 сарын 23 | Хариулах
  • (202.179.20.240)
    Дэлхий хазайна ч гэх шиг, мангуу амьтан дэлхий бөөрөнхий гэж одоо хүртэл мэддэггүй юм байх даа. Бөмбөг хазайж байхыг хараагүй л юм байна. хазайхаараа унадаг болов уу?
    2012 оны 12 сарын 22 | Хариулах
  • babu (202.70.46.201)
    yaanaa haranhui bolchloo nara jargaad uuliin tsaaguur orchloo shde hahahhahahahahahahahahahahahahahahaha poooahahahahahahahah waaaaaahahahahahaha
    2012 оны 12 сарын 21 | Хариулах
  • ZZZZZ (202.9.47.130)
    СОНГУУЛЬ БОЛООД ӨНГӨРСӨН ТЭХҮҮ ТЭНЭГ АВГАЙ МИНЬ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ 2013 ОНЫ 06 САРЫН 27 НД ТЭХҮҮ ТЭНЭГ ***** МИНЬ
    2012 оны 12 сарын 21 | Хариулах
  • (46.14.161.60)
    Энэ дэлхий сүйрнэ гээд байгаа хүмүүс лаа шүдэнз бэлдээд хэрэг байна уу? лаа шүдэнз бэлдснээр дэлхийн сүйрлээс аврагдах уу?
    2012 оны 12 сарын 19 | Хариулах
  • кккк (122.254.127.66)
    таньд мөнгө хэрэггүй хангалттай мөнгө олсон юм бол лекц номоо үнэгүй зараач эсвэл буяны байгууллагад хандивлаач мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй болжээ энэ хүн
    2012 оны 11 сарын 26 | Хариулах
  • USA-аас (24.19.210.177)
    Жинхэнэ супер ярилцлага. Даан ч би тасарчихлаараа баруун тийшээ савж унаад байсан юм аа. Одоо л учрыг нь оллоо. Тэр номыг оросоор битгий орчуулаарай. Оросууд амьд үлдвэл хамт дэлхийг хуваах гэж хэрүүл болно. Шившиг.
    2012 оны 10 сарын 26 | Хариулах
  • on (202.55.182.82)
    12.22nd yu yarih ni sonin l yum. mungunii solio tuschihsan yum, bish biz dee ene odoo
    2012 оны 10 сарын 25 | Хариулах
  • Shogun (89.177.61.235)
    МЭДРЭЛ ТУУТАЙ АВГАЙ ЗҮГЭЭРЛ ХҮМҮҮСИЙГ МАЛЛАЖ ХЭДЭН ТӨГРӨГ ОЛООД СУРЧИХСАН ТЭРИЙГЭЭЛ ЯРЬЖДЭЭ
    2012 оны 10 сарын 22 | Хариулах
  • grup *** (202.179.25.106)
    onoodroos ehleed bugdeeree grup *** hiij uzej baigaad delbertsgeee.chi oroltsooroi oyungerlee ha ha aha aha aaaa
    2012 оны 10 сарын 21 | Хариулах
  • t (202.126.89.180)
    ТА нар энэ хүний уншсан номын тоо амьдралыг н өөрчилсөн хүний тоог мэдэхгүй байж болно.та хүний амьдрал байтугай өөрийнхөө яаж явааг хардаа.
    2012 оны 10 сарын 20 | Хариулах
  • Ax (203.91.117.4)
    Nibiru X garig 2012.12.21-23 hurtel manai delhiin urduur orj nariig maani 3 honog haaj haranhui boloh yum baina. ANU-iin NASA togtooson baina. Nibiru X garig ni manai delhiigees 10 dahin tom uchiraas nariig hangaltttai haah yum. Manai sar delhiigees 10 dahin jijig baij l delhii deer dalain turleg uusgedeg nilootei. tehed ter tom garigiin noloo mash ih. Tsunaamii 1000m hurtel uuseh bolomjtoi bolno. nam door gazar usan door orwol delhiin gadargiin horsnii daraltiin ballans aldagdaj ondor uuls doosh suuj nurah ayul ihesne gene. Iimd 1500-2000m-t ayulgui yum baina. Uul nurwal buh galt uuluud delberne. Hamgiin hodolgoongui gazar bol tsebdegtei gazar!!! Ene bol Hovgol nuuraas hoish 20km, uragsh 89km, baruun tiish 80km, zuun tiish 78km monkh tsewdegtei gazar shuu!!! Delhiin hun amiin 23 amid uldene. Gadaadiinhan bish Mongolchuud tsom tendee ochyo. BID DARAAGIIN SOYOL IRGENSHLIIG UUSGENE!!! Nibiru X garigiig harahiig huswel omnod tuil, eswel austral-n urd hesegt ochij harah yhum baina. 1982
    2012 оны 10 сарын 10 | Хариулах
  • (119.40.100.99)
    МӨНГӨНИЙ төлөө амьдарч байсан хүн яаж олигтой юм ярих вэ дээ хажууд нь Жавхлан Арго хоёр арай дээр юм байна.Шинэлэх ухаан гэдэг чинь олон жилийн судалгаан дээр судлагдсан Энштэйний харьцангуй онолыг ч талбарлаж чалахгүй дээ энэ аягүй бол Мөнгтэй болхоор хүмүүс итгэнэ гэж бодсон юм байх да одоо би 12,21 д чи яах гэж байна гэж найзаасаа асуухад одоо яахав сүүрвэл сүүрхээс биш би одоо яах вэ дэ гэж хүмүүс хариулдаг ном лекцээ тийм их мөнгтэй юм бол үнэгүй өгчих хэрэгэй шүү дээ
    2012 оны 10 сарын 07 | Хариулах
  • (114.108.85.9)
    Болцон байнөө....овоо хэдэн цаас айн...гэвч нээрээ буян үйлдээд байгаан бол энэ бид хоёрт мөнгө ямар хэрэгтэй байдын бол...... монголчуудаа оюунаа бүү чилээхтун...бизнэсс хийх урлагаас суралц....
    2012 оны 10 сарын 07 | Хариулах
  • (180.235.163.2)
    tiim l uheh geed baigaan bol horongoo yaduust taraachaachee oyungerelee mongoor yahynbe dee
    2012 оны 10 сарын 06 | Хариулах
  • (122.201.18.166)
    UHEHIIN HOOROND NOM ZARAAD YAH NI VE. ZUGEER L TARAAGAAD BAI. MUNGIIG NI AVAAD UHEH BISH KKKKKK
    2012 оны 10 сарын 06 | Хариулах
  • (213.226.248.237)
    hachin gahai shig
    2012 оны 10 сарын 05 | Хариулах
  • (213.226.248.237)
    teneg *** yu soliorood bga galzuu be bic hseniig unshsan durgui hurchihlee chi eruul bish bhaa
    2012 оны 10 сарын 05 | Хариулах
  • (202.21.106.41)
    Oriflame Mongol kompani Oyungereliin omch bishee teneg setguulchee
    2012 оны 10 сарын 05 | Хариулах
  • lalar. oriflame (124.158.109.78)
    oyungerel chi zailaa chi meddeg *** be hunii setgel sanaagaar toglodog hen be mongoliin huuhenuudiin mungiiig shulaachaa ichee gulug min
    2012 оны 10 сарын 05 | Хариулах
  • ИРГЭН (202.9.47.130)
    ТҮ9 ТАНЫ ТЕЛВИЗ ШУУ НҮГЭЛЭЭД ШҮҮ ТА МОНГОЛООС ЯГ ОДОО ЗАЙЛ ТЭНЭГ АВГАЙ МИНЬ ХУРДАН ХХК НАА ЗАРААД ТЭНГЭРЛҮҮ ЗАЙЛ
    2012 оны 10 сарын 05 | Хариулах
  • (202.179.11.98)
    тэнэг авгай номоо зарах арга юмдаа энэ тэнэг хүүхнүүд их байна шүү
    2012 оны 10 сарын 05 | Хариулах
    • ИРГЭН
      ТИЙМ ШҮҮ
      2012 оны 10 сарын 05
  • zochin (202.179.11.74)
    Ene estoi erguu huuhen bn da. Yasan ch hanaj tsadadgui shunaltai awgai we.
    2012 оны 10 сарын 05 | Хариулах
  • (103.11.192.114)
    teneg
    2012 оны 10 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголд анх удаа Мотокроссын “Mongol Grandprix MX League 2026” лиг болно
    13 цаг 21 мин
  • Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа
    13 цаг 39 мин
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
    13 цаг 46 мин
  • 4,5 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн зөрчлийг хяналт шалгалтаар илрүүлж, 584,0 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов
    13 цаг 55 мин
  • Явган хүний гарц дээр гарсан зам тээврийн ослын улмаас 103 хүн эрүүл мэндээрээ хохирчээ
    15 цаг 2 мин
  • “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    15 цаг 19 мин
  • Харвардын их сургууль эрдмийн үнэлгээг чанаржуулах зорилгоор “A” дүнгийн тоонд хязгаар тавихаар болжээ
    16 цаг 4 мин
  • Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    16 цаг 40 мин
  • Д.Трампын бэр асан Ванесса Трамп хөхний хорт хавдраар өвчилжээ
    17 цаг 10 мин
  • Элчин сайд Н.Оюундарь итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
    18 цаг 34 мин
  • С.Баярцогт: Ардчилсан нам засагт хамтрахгүй. Эрх баригч МАН-аас тийм санал ч ирээгүй
    18 цаг 39 мин
  • Трамп, Нетаньяху нарын утасны яриа "хурцадмал" өнгө аястай болжээ
    18 цаг 57 мин
  • Т.Отгонболд: “Багануур” ХК нүүрсний тонн тутамд 5 мянга гаруй төгрөгийн алдагдалтайгаар нийлүүлэлт хийж байна
    19 цаг 0 мин
  • Месси, Роналду хоёр удахгүй эхлэх ДАШТ-д “сүүлчийн бүжиг”-ээ ХАМТ хийх үү?
    19 цаг 29 мин
  • АНАЛИЗ: Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трамп, В.Путин нарын хэнийг илүү дотно угтав?
    19 цаг 49 мин
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
    19 цаг 50 мин
  • Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
    20 цаг 7 мин
  • Арсенал клуб 22 жилийн дараа анх удаа Английн Премьер лигийн аварга боллоо
    20 цаг 21 мин
  • Монгол Улс НҮБ-ын Ойн форумыг даргална
    20 цаг 24 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ
    20 цаг 34 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК