Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тоталитар нийгмийн боловсролыг халъя

2012-4-09
0
ЖИРГЭХ
Миний бие дунд сургуульд сурч байхад, амьтан, ургамал судлал, биологи зэрэг хичээлүүдэд гагцхүү нарны экосистэмийн тухай номлодог байлаа. Гэтэл тэр цагаас 10 жилийн өмнө нарнаас хамааралгүй, мөнхийн харанхуйд, хэдэн зуун хэмийн халуун, хүйтэнд оршдог, хүхрийн, давсны, хүчлийн зэрэг экосистэмүүдийг нээсэн байж. Хичээл дээр авсан ойлголтыг маань орвонгоор нь өөрчлөх тэр анхдагч экосистэмүүдийг капиталист ертөнцийнхөн нээсэн тул эсэргүү систэм болж, хоригдсон юмсанж.
Миний бие дунд сургуульд сурч байхад, амьтан, ургамал судлал, биологи зэрэг хичээлүүдэд гагцхүү нарны экосистэмийн тухай номлодог байлаа. Гэтэл тэр цагаас 10 жилийн өмнө нарнаас хамааралгүй, мөнхийн харанхуйд, хэдэн зуун хэмийн халуун, хүйтэнд оршдог, хүхрийн, давсны, хүчлийн зэрэг экосистэмүүдийг нээсэн байж. Хичээл дээр авсан ойлголтыг маань орвонгоор нь өөрчлөх тэр анхдагч экосистэмүүдийг капиталист ертөнцийнхөн нээсэн тул эсэргүү систэм болж, хоригдсон юмсанж.

Дэлхийн шинжлэх ухаан динозавруудыг шувуутай нэн ойр, өд сөдтэй, хурц тод өнгөтэй, зулзагаа яг л жигүүртнүүд шиг өсгөдөг, халуун цустай, шувууны өвөг, магадгүй шувуу гэж үздэг атал, динозаврууд бол хэвлээр явагчид, нүцгэн биетэй, өнгө зүс муутай, өндгөө хаяад арилдаг, хүйтэн цустай, хэвлээр явагчдын мөхсөн салбар гэж сургадаг байв л. Зөвлөлтийн бус, капиталист орнуудын эрдэмтэд дэлхийн чиг хандлагыг тодорхойлсон болохоор заадаггүй байв шүү дээ.

Хүн олон зүйл байсныг бас л үл заана. Хүний өөр өөр зүйл олох австралопитэк, питэкантроп, нэандэрталь, кроманьон нарыг нэг зүйлийн үе шатууд гэж байв. Гэтэл нэандэрталь, кроманьон хоёр нь зэрэгцэн оршиж, магадгүй нэгнийгээ идэж устгасан байна. Эсвэл эвцэлдэн холилджээ. Үүгээр хоёр өөр зүйлийн эрлийз үржих чадваргүй гэх ойлголт бас эргэлзэгдэж байгаа юм.

Зөвлөлтийн шинжлэх ухаан хамгийн давуутай гээд, хөрөнгөт ертөнцийнхнийг үгүйсгэсээр байтал ийм л гаж буруу үзэл сурталжсан “шинжлэх ухаан” үүсчээ.
Өдгөө хойд хөршид дэсоветизаци (советгүйтгэл), дэсталинизаци (сталингүйтгэл) явагдаад бараг 20 жил болж буй тул дээрхи гаж өвөөс ангижран салаад, манайхыг бодвол хавьгүй эрүүл боловсролыг тогтнуулжээ.

Гэтэл тун аймшигтай нь, сталинист боловсролын систэм зөвхөн Монголд консэрвлогдон үлдсэн байдаг юм билээ. 1-рт, монгол дэсоветизаци явагдаагүй, 2-рт, эрэмдэг дэглэмийн албатууд боловсролыг шинэчлэхээс залхууран бэртэгчилсэн, 3-рт, гэгээрэл (боловсрол, шинжлэх ухаан) уналтад орсон зэргээс үүдэж л дээ. Бага залуу үеийнхний хоцрогдсон, хуучинсаг, сталинт үзэл хаанаас гараад байна гэж гайхалтгүй юмсанж.

Өнөөгийн дунд сургуулийн түүхийн хичээлийг аваад үз. Монгол улсын гол ястныг урвагч ястан гэдэг, нэг ястны бусадтайгаа л адил том фэодалыг Монголыг нэгтгэгч, хариас чөлөөлөгч гэж үндэслэлгүйгээр өргөмжилдөг, тэр ястан төвтэй ч гэж болохоор, зөвлөлтийн хагалан бутаргах бодлого, дарангуйлагчийн өөрийгөө дөвийлгөх эрмэлзлээр бүтээгдсэн хандлага байж л байна.

1911 онд бүх монголчууд нэгдсэн нэг Монгол улсаа байгуулсан, том гүрнүүд хуйвалдан Өмнөд, Зүүн Монголыг харийн эрхшээлд оруулах гэснийг эсэргүүцэн байлдсан атал, Ар Монгол тусгаарлаад, өөр нутгуудыг өөртөө нэгтгэх гээд байсан мэт заадаг байсан нь янзаараа.

Монголын ноёд дарлагч нар Хятадтай нэгдэхийг (Цэрэндорж-Бадамдорж нарын толгойлсон 5-р цувааныхан л хэргийн эзэд) хүсээд 1919 онд автономио устгуулсан мэт бичиж. Анхны улс төрийн хүч 1920 онд үүссэн гээд яг л социализмын үеийн баримтлал явж байна. 1928-1939 оныг үндэсний ардчилсан чиг шугамын үе гээд хэлмэгдүүлэлт харгислалыг их л бүдэгрүүлжээ. Дэлхийн II дайныг сталинист үзэл суртлаар л харуулж (Хоёр харгис дзэглэмийн дайн шүү дээ, гол нь). Монгол улс Өвөр Монголд II удаагаа чөлөөлөх дайн хийснийг юу гэж энэ сурах бичигт дурсах вэ.

Өөрчлөн байгуулалт хүртэлхийг, нийгмийн харилцаанд ахиц гарсан үе гэжээ. Алахаа больж цөлдөг болов, хувийн аж ахуйг бүрмөсөн устгав, зөвлөлтжүүлэлт, оросжуулалт эрчимжив зэргээр бичихийн оронд хүн ам өссөн гэжээ. Золтой л сэкс их хийж, нийгмийн харилцаа сайжрав гэчихсэнгүй аж. Хүний амьдрал, хөгжлийн жам ёсоор болсон сайн бүхнийг тухайн дэглэм, эрх баригчдын гавъяа гэдэг хөлдүү сэтгэлгээ дүрээрээ л байгаа биз.

Өөрчлөгдсөн зүйл байлаа, бас. Номэнклатурчдын анги гэсэн ойлголт оруулжээ. Харамсалтай нь тэр “анги” өдгөө ноёрхсон хэвээрээ байгаа гэдгийг хэлэхээ мартаад, 1990 оноос хойш коммунизм байгуулчихсан мэт бичсэн нь зөвлөлт үзэл биш гэж үү. “Ардын дайсны” нэрийг солиод л Данзан биш, Ринчино болгочихож. Зөвлөлтийн талыг баримтлагчдыг магтахаа больж, хятадын талыг баримтлагчдыг магтдаг болж. Лениний том зургийн оронд Сю Шү Жаны том зургийг тавьсан байх юм. Үүнийгээ дэсоветизаци гэж бодож байгаа бол том эндүүрэл. Улааныг үзээд урвана, шарыг хараад шарвана гэдэг бол номэнклатур ухаан мөн болой. Зөвлөлтийн колонийн систэмд үйлчилж байсан тэд өөр колонийн систэмийг түвэггүй олж авсан, урьж залсан. Хэрэв дэсоветизаци хийгдсэн бол номэнклатур ухаан устаж, монгол ухаан мандах байсан юм.

 Түүхийн номонд соёмбыг дорнын бэлгэдэл бөгөөд, 1911-1940 онд Монгол улсын төрийн бэлгэдэл байсан гэжээ. Ийм л харь сэтгэлгээ “социалист” сургалтын нэг гол шинж шүү дээ. Орос хэл өнөөдөр заавал үзэх хичээл гэгдээд явж байна. Үүнийг жишээ болгон, Хятадын тал хоёр хөршийнхөө хэлийг хоёуланг нь зааваас найрамдал нөхөрлөлд тустай гэж шахдаг аж.

Энэ л орос хэлний сургалтаас болж, монголчууд бид ямар их зүйл алдав? Урьд нь зөвлөлтийн гэх хязгаарлагдмал орон зайд түгжигддэг байлаа. Одоо бүр тэрнээс ч дор байдалд оржээ. Орос-Монголын харилцаа маш хангалтгүй төвшинд байна. Орос улс урьдын ЗХУ-аасаа нэн багасчихаад, шинэ тоталитар дэглэмийнхээ балгаар Хятад, Хойд Солонгос, Күба, Иран шиг нэн тусгаарлагдмал, гажууд ертөнц болжээ.

Тэгэхлээр орос хэлний сургалт түгжрэл, гажуудлаас өөр юу өгөх вэ? ХХ зуунд л орос хэл хамгийн их түгсэн бөгөөд, гэхдээ түүхийн бүх үед Орос импэри, ЗХУ, ОХУ-ын хүрээнээс төдийлөн хальж байсангүй ээ. Одоо 163 сая хүн оросоор ярьж буйн дотор орос бус хүн хэдхэн хувийг эзэлнэ. Казахстан, Кыргызстан болон, Өмнөд Осэт, Днэстр зэрэг тоглоомын бичил улсад хоёрдугаар, нэгдүгээр хэл нь гэгддэг байна. Энэ нь заавал үзэх хэл болгоход хангалттай гэж үү? Үгүй ээ, дээр дурдсан гурван шалтгаанаас болж л энэ сургалт үлдэж хоцорчээ.

Орос хэлний зайлшгүй сургалтыг халах хэрэгтэй. Тэгэхдээ хятад хэлний бус, англи хэлний сургалтаар. Хятад хэлний зайлшгүй сургалтыг оруулж ирэхгүй байх нь орос хэлний сургалтыг халах нэг гол шалтгаан. Уусгах магадлалтай зүйлсэд болгоомжтой хандахыг хэн ч буруутгахгүй.

Хүн бүр оросоор ойлголцчихдог шахуу байгаа шиг тийм төвшинд хүртэл нь англи хэлийг албадан дэлгэрүүлэх хэрэгтэй. Англи хэл зааж л байгаа шүү дээ гэж аргацаан дүйвүүлж болохгүй. Бүр Англи хэлний багшийн дээд сургууль байгуулж байгаад, орос хэлийг яаж зааж байсан шигээ заа, өргөн дэлгэрүүл гэж хэлж байгаа ухаантай.

Зөвлөлт, социалист ахан дүүс, интэрнационализм төр улсын маань үндэс мэт байлаа. Дэсоветификацийн дараа төр улсын маань үндэс юу болох ёстой вэ? Зүйтэй, монгол үндэстэн!
Тэгвэл монгол үндэстэн гэдэг ойлголт манай сургалтын систэмд үгүй хэвээр. Их л бодож, Монгол улсын иргэдийг л монгол үндэстэн гэж шинжлэх ухаанч бусаар ойлгуулан төөрөгдүүлж байна. Энэ бүхний дүнд монгол үндэстэн гэж юу болохыг мэддэггүй манкурт боолууд, зомби сүгнүүд мянга мянгаараа шат шатны сургуулиар бэлтгэгдэн нийгэмд сүйрэл мөхөл нүүрлүүлж байна. Сургуулиасаа хамааралгүйгээр монгол үндэстэн гэж юу болохыг мэдэж авсан хүүхэд залуус л сэтгэлийг багахан тайтгаруулах юм.

Тиймээс Монголын боловсролын систэмийг монгол үндэстний эрх ашгийн үүднээс шинэчилж, монгол үндэстэн гэдэг ойлголтжуулах шаардлагатай. Дээр яригдсан түүхийн номыг тийнхүү шинэчилбэл гаж эрэмдэг зүйлүүдээсээ ангижрах жишээтэй. Мөн, “Монгол туургатны түүх, соёл” гэсэн хичээлийг үүсгэж, ул суурьтайгаар заах шаардлагатай юм. “Монголын уран зохиол” гэх хичээлийн нэг номд “Монгол туургатны уран зохиол” хэмээсэн сэдвийг оруулж, туургатан бүрийн уран зохиолыг 1-3 абзацад багтаан “таниулсан” байсан. Өөрөөр монгол туургатныг таниулсан зүйл манай боловсролын систэмд төдийлөн үгүй болов уу.

Ингэхлээрээ л монгол үндэстэн гэх ойлголтгүй, үндэстэн угсаатан үүсэхээс өмнөх үеийн зэрлэг хүн шиг хойч үе бэлтгэгдэж байна шүү дээ. Энэ бол улс үндэстний маань сөнөл төгсгөл бэлтгэгдэж байна гэсэн үг. Улс үндэстнийг устгах хүч бэлтгэгдэж байна гэсэн үг.

Ийм нөхцөлд “Монгол туургатны түүх, соёл” гэх хичээлийн ач холбогдол юутай их болох нь ойлгогдож байгаа биз? Монгол үндэстэн гэх ойлголтгүйгээс болж, хаа хамаагүй хаанахын хэнийг ч монгол гэж андуурч, Ангараг дээр ангайсан монголчууд буй гэх нь холгүй төөрөлдөн явдаг аймшиг арилнаа.

Эцэст нь, энэ үгүүллийн санаагаа базан төр түмэндээ уриалахад:

1-рт, Монгол улс дахь өнгөрсөн тоталитар нийгмийн боловсролыг халж, дэсталинизаци, дэсоветизацийг хэрэгжүүлж, шинэчлэн тогтооё!

2-рт, орос хэл заавал сурах тогтолцоог англи хэл заавал сурах тогтолцоо болгон өөрчлөе!

3-рт, Монгол улсын боловсролын систэмийг шинэчлэхдээ, монгол үндэстний эрх ашгийн үүднээс өөрчлөн хувьсгаж, монгол үндэстний талаар шаардлага хангах ойлголт өгөн төлөвшүүлдэг болгоё!

4-рт, “Монгол туургатны түүх, соёл” гэдэг хичээлийг дунд, дээд сургуульд заадаг болгоё!

Сайн үйлс дэлгэрэх болтугай!
Ч.Мөнхбаяр
ММХI.XI.IX
0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Баясгалан улс төрд үйлчлэх нь үү, Үндсэн хуульд үйлчлэх нь үү, харъя!
Одоогоос 59 мянган жилийн өмнөх неандерталь хүмүүс шүдээ эмчилдэг байсныг тогтоожээ
Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
М.Мөнхгэрэл: Хоёр өөр орчинд арав, хорин жил өсөж, төлөвшсөн хүмүүс гэр бүл болно гэдэг амар зүйл биш
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Urra (122.201.18.150)
    mmm ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ ААЛЗНЫ ТОРОНД ОРООЦОЛДСОН НОВШУУДЫГ ЭХ ОРОН БАЯЛАГАА ХАРИЙН ХУЛГАЙТАЙ НИЙЛЭЖ ТОНОЖ БАЯЖАЖ БАЙГАА МАНАН н ЛУЙВАРЧАД ДОТРООС ХАЙХ ХЭРЭГТЭЙ ОЮУТОЛГОЙН МОНГОЛД АШИГУЙ УРВАГЧЫН ГЭРЭЭ ХИЙЖ ХЭДЭН ЗУУН САЯ ДОЛЛАРЫН ХАХУУЛ АВСАН ГЭЖ СОНИН АМ ДАМЖИН ШУУГУУЛААД БАЙГАА ЭЛБЭГДОРЖ БАЯР БАТБОЛД ТОЛГОЙЛОГЧТОЙ 3 н ХУЖААГИЙН ЭРЛИЙЗ САЙД БАЯРЦОГТ ГАНСУХ ЗОРИГТ-- МОНГОЛ ЦУСТАЙ МОНГОЛОО ГЭЖ БОДДОГ ХУН ХЭЗЭЭЧ ХИЙХГУЙ--- БОРООГИЙН НАЯАН ТОНН АЛТЫГ ХАРИЙН ХАМСААТАНТАЙГАА ХУЛГАЙЛСАН БАТБОЛД, ЭЛБЭГДОРЖЫН БААВАРТАЙ ХИЙСЭН СЭРГЭЭН БОСГОЛТ БАНК ДАНПУУРУУЛЖ ОЛСОН ХЭДЭН ЗУУН САЯ ДОЛЛАР, УЛААНБААТАРЫН БУХ АШИГТАЙ ГАЗРЫГ ЗАРЖ ХЭДЭН ТЭР БУМААР ЯРИГДАХ ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОЛСОН ЭНХБОЛД БАДАМУНАЙ БОЛОН ХОТЫН ФРАКЦ, ХУРЭЛСУХЫН ЯДАРСАН АРДЫН ХАДАГЛАМЖ ТОНОЖ ОЛСОН ХЭДЭН АРВАН ТЭР БУМ, ДОРЛИГЖАВЫН ЭРДЭНЭТЭЭС ХУЛГАЙЙЛСАН ХЭДЭН АРВАН ТЭРБУМ, НЯМДОРЖЫН ЖИЖИГ ТАВАН ТОЛГОЙГООС ЧОЙЧЛСУРЭНГЭЭР ХАЛХАВЧ ХИЙЖ ТЭЭВРЭЭС АВГАЙХ НЬ БААР ДЭЛГУУРТ АРХНЫ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХДОО АВДАГ ХАХУУЛ ГЭЭД Л ОЛЖ БАЙГАА АСАР ИХ АШИГИЙН ХА
    2012 оны 05 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
    2 мин
  • ХХБ Paradise City Hotel & Resort-той хамтын ажиллагаагаа эхлүүллээ
    26 мин
  • Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
    34 мин
  • Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
    41 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Хорватын шигшээ багийн бүрэлдэхүүн
    52 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Нидерландын шигшээ багийн бүрэлдэхүүн
    1 цаг 2 мин
  • Чуулганы хуралдаанд тааллаараа оролцдог гишүүд
    1 цаг 12 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Гаитийн шигшээ багийн бүрэлдэхүүн
    1 цаг 17 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Панамын шигшээ багийн бүрэлдэхүүн
    1 цаг 22 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Кюрасаогийн шигшээ багийн бүрэлдэхүүн
    2 цаг 52 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Уругвайн шигшээ багийн бүрэлдэхүүн
    3 цаг 0 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Колумбын шигшээ багийн бүрэлдэхүүн
    3 цаг 6 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Эквадорын шигшээ багийн бүрэлдэхүүн
    3 цаг 13 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Бүгд Найрамдах Конгогийн шигшээ багийн бүрэлдэхүүн
    3 цаг 18 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Кабо Вердегийн шигшээ багийн бүрэлдэхүүн
    3 цаг 24 мин
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
    5 цаг 36 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал
    5 цаг 37 мин
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана
    5 цаг 45 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Өмнөд Африкийн шигшээ багийн бүрэлдэхүүн
    6 цаг 4 мин
  • О.Цогтгэрэл: Ардын хүүхдийн амь нас яагаад авлигад идэгдсэн засгийн газарт ийм хямдхан үнэлэгдэж байна вэ?
    6 цаг 12 мин
  • "Хурц бадрангуй арслан" болсон Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • ЦЭРГИЙН НААДАМ: Улирлын чансааг өнгөлж буй шилдэг 24 аймгийн цолтон
  • Хүн төрөлхтөн нэг минут тутамд ойролцоогоор 30 хөлбөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээний ой модыг устгадаг
  • Х.Нямбаатар: Ямар ч эрх мэдэлгүй болсон хүнээс юу нэхээд байгааг бас ойлгохгүй байна
  • Удахгүй тоглолтоо хийх Vandebo хамтлагийн тухай сонирхолтой баримтууд
  • Өнөөдрөөс скүүтер, мопед, суроныг түр хориглолоо
  • Энэ зуны аяллын маршрутад заавал оруулах фестиваль — “ХӨХ БААВГАЙ 2026”
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын удирдлагууд мэдэгдэл хийнэ
  • Б.Пүрэвдагва: Нийслэлийн хэмжээнд тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах 21 хоногийн нэгдсэн арга хэмжээг зохион байгуулна
  • Бүх цэргийн баяр наадмын "бүх цаг үе"-ийн түрүү, үзүүр бөхчүүд
  • Японд нэгэн хотын дарга эмэгтэй жирэмсний амралтаа авч түүхэнд анхдагч боллоо
  • Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо
  • Монгол, Хятад Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн хамтарсан гүйцэтгэх зөвлөлийн хурал боллоо
  • АН-ын Хяналтын Ерөнхий хороо Сүхбаатар дүүргийн дотоод сонгуулийг хүчингүйд тооцлоо
  • ФОТО: Амралтын өдрийн амар амгалан
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Мал төллөлт 82.2 хувьд хүрлээ
  • Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Э.Анарыг нэр дэвшүүлжээ
  • Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно
  • "Хурц бадрангуй арслан" болсон Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын удирдлагууд мэдэгдэл хийнэ
  • Хүн төрөлхтөн нэг минут тутамд ойролцоогоор 30 хөлбөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээний ой модыг устгадаг
  • Энэ зуны аяллын маршрутад заавал оруулах фестиваль — “ХӨХ БААВГАЙ 2026”
  • Х.Нямбаатар: Ямар ч эрх мэдэлгүй болсон хүнээс юу нэхээд байгааг бас ойлгохгүй байна
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Мароккогийн шигшээ багийн бүрэлдэхүүн
  • Монгол Улсын Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
  • Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно
  • АН-ын Хяналтын Ерөнхий хороо Сүхбаатар дүүргийн дотоод сонгуулийг хүчингүйд тооцлоо
  • Японд нэгэн хотын дарга эмэгтэй жирэмсний амралтаа авч түүхэнд анхдагч боллоо
  • УИХ: Улсын нисэхийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Б.Пүрэвдагва: Нийслэлийн хэмжээнд тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах 21 хоногийн нэгдсэн арга хэмжээг зохион байгуулна
  • Филиппиний Минданао аралд 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, цунамигийн сэрэмжлүүлэг гарлаа
  • Өнөөдрөөс скүүтер, мопед, суроныг түр хориглолоо
  • Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
  • Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
  • Зөвшөөрөлгүйгээр дахин газар ухсан зөрчил илэрлээ
  • Улаанбаатарт 16 градус дулаан байна
  • Бүх цэргийн баяр наадмын "бүх цаг үе"-ийн түрүү, үзүүр бөхчүүд
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
24 баримт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
  • Удахгүй тоглолтоо хийх Vandebo хамтлагийн тухай сонирхолтой баримтууд
  • "Хурц бадрангуй арслан" болсон Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Хүн төрөлхтөн нэг минут тутамд ойролцоогоор 30 хөлбөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээний ой модыг устгадаг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК