Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дампуурсан “Капитал”-ын орыг MCS “нөхөж", арилжааны банкуудтай өрсөлдөнө

Нийтлэлч: Г.Нацаг-Эрдэнэ 2019-12-11
0
ЖИРГЭХ

Монголын эдийн засгийг атгасан тэр хэрээрээ хөдөлгөгч хүч нь болдог үндэсний хэмжээний томоохон хэдхэн групп бий. Түүний нэг нь М-Си-Эс групп.

Үүсгэн байгуулагдсан цагаасаа бизнесийн талбарт амжилт дагуулсаар эцэстээ компанийн удирдлагын багт ажиллаж байсан нөхдүүд төрийн эрхэнд заларснаас үзвэл улс төр, бизнесийг зөв хоршуулж чадвал ямархуу амжилт дагуулж чаддагын гэрч болсон гэмээр. М-Си-Эс группийн хувьд бизнесийн талбараас ганцхан банк санхүүгийн салбарыг л өөрийн болгоогүй гэхэд болно. Тиймдээ ч банк байгуулах хүсэлтээ Монголбанкинд гаргасан байна. Гэвч төв банкнаас эл хүсэлтийг нь хүлээж аваагүй учир шүүхэд гомдол гаргажээ.

Угтаа бол М-Си-Эс шиг томоохон группт банк байгуулах хэмжээний хөрөнгө мундахгүй нь лавтай.

Тиймдээ ч шүүхэд гомдол гаргасны дагуу нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2019 оны зургадугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн банк байгуулах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуулийн дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, банк байгуулах хүсэлтийг хүлээж авах шийдвэрийг Монголбанк хүлээж авахыг шүүхээс үүрэгдсэн байгаа юм. Гэтэл бас л гэдийсэн учир дараа дараагийн шүүхэд хандаж. Ингээд Захиргааны хэргийн давах болон Улсын дээд шүүхээс мөн л М-Си-Эс Холдингийн талд шийдвэр гаргаснаар ногоон гэрлээр банк байгуулах боломжой болсон гэсэн үг.

Асуудлын гол нь М-Си-Эс  Холдингийг банк байгуулах хүсэлтийг Монголбанк яагаад хүлээж авахаас татгалзав.

Дээр хэлсэнчлэн хөрөнгө чинээтэй, бизнесийн салбарт хэдийн хөлөө олсон компани Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль, журмын дагуу бичиг баримтаа бүрдүүлээд, данс тооцоо нийлсэн байхад банк байгуулахад асуудалгүй мэт. Гэвч асуудлын голыг ухаж үзэх гээд оролдвоос Монгол Улс “саарал жагсаалт”-д ороход арилжааны банкуудын гүйцэтгэсэн үүрэг чамгүй их бий. Өөрөөр хэлбэл, ОУВС-гаас арилжааны банкуудын активыг нэмэгдүүлэх үүргийг удаа дараа гаргасны дагуу 700 тэрбум төгрөгөөр активаа нэмэгдүүлсэн байдаг. Гэвч нэр бүхий хэд хэдэн арилжааны банкууд активаа нэмэгдүүлсэн 500 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг баталж чадаагүй нь Монголд угаах гэмт хэрэг үүрлэсэн байх магадлалтай гэх сэжүүр өгсөн байгаа юм.

Ийм л эгзэгтэй цаг үед арилжааны банкуудын тоог нэгээр нэмэгдүүлж, өөрсдийнхөө ачааг нэмэх хүсэл Монголбанкинд байгаагүй болов уу.

М-Си-Эс групп нь 1993 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд үл хөдлөх хөрөнгө, инженеринг, дэд бүтэц, мэдээлэл, харилцаа холбоо, уул уурхай, боловсрол, эрүүл мэнд, худалдаа, үйлчилгээ зэрэг бизнесийн салбаруудад үйл ажиллагаа явуулдаг. Өдгөө 9000 үндсэн ажилтантай бол 20 мянган шууд болон шууд бус ажлын байр бий болгосон. 2018 онд 1.6 их наяд төгрөгийн худалдан авалт хийсэн бол дотоодын 2244 ААН, 657 иргэнээс 972 тэрбум төгрөгийн бараа, ажил үйлчилгээ худалдан авчээ. Мөн 2018 онд 91 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг М-Си-Эс Холдинг нь болон түүний хөрөнгө оруулалттай компаниуд Монгол улсын эдийн засагт оруулсан. Тус онд 339 тэрбум төгрөгийн татвар, шимтгэл төлж, 1.1 ихнаяд төгрөгийн борлуулалт хийсэн байна.

 

Ташрамд дурдахад, Монголбанкнаас "Капитал” банкийг татан буулгах шийдвэр гаргаснаа зарлах үед тус банкинд 2019 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн байдлаар давхардсан тоогоор иргэн, аж ахуйн нэгжийн 256,000 хадгаламжийн данс байсан бөгөөд хадгаламж эзэмшигчдийн хохирлыг барагдуулахаа мэдэгдсэн. Ийнхүү нэгэн цагт Монголын банк санхүүгийн салбарт томоохон байр суурь эзэлж байсан УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн эзэмшлийн банк бизнесийн талбараас арчигдсан юм. Нэг үгээр хэлбэл, “Капитал” банкны чанаргүй зээл 208 тэрбум төгрөг байгаа нь нийт зээлийн 80 гаруй хувь бол банкны хуримтлагдсан алдагдал 380 тэрбум төгрөг, өр төлбөр нь активаасаа 279 тэрбум төгрөгөөр хэтэрсэн зэргээс үүдэн хэвийн үйл ажиллагаа явуулах чадваргүй болсон. Тус банк нь 1990 оноос нийтдээ 60 салбар нэгж, 360 орчим мэргэжлийн баг бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж ирсэн ч ийнхүү хаалгаа барьсан юм.

 

Капиталыг дампуурахтай зэрэгцэн М-Си-Эс Холдинг арилжааны банк байгуулахаар зэхсэн нь бас л санамсаргүй тохиол биш болов уу. Юутай ч тэд дампуурсан Капиталын орыг нөхөж, банк санхүүгийн салбарт хүч сорих болбоос тэргүүлэгчдийн нэг болно л гэж үзэхээс бус замын голоос буцахгүй нь лавтай. Эндээс үзвэл, Монголын арилжааны банкууд тун удахгүй М-Си-Эс гэх шинэ өрсөлдөгчтэй болох нь ээ.

Г.Нацаг-Эрдэнэ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
    40 мин
  • Жүдо бөхийг Японы сурган хүмүүжүүлэгч, тулааны урлагийн мастер Жигоро Кано 1882 онд үндэслэжээ
    2 цаг 9 мин
  • “Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг үзэх 8 шалтгаан
    2 цаг 17 мин
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
    2 цаг 47 мин
  • Хамтын нөхөрлөлийн дээд хэмжээний уулзалтаар боолчлолын түүхэн шударга бус явдлын асуудлыг хэлэлцэнэ
    3 цаг 7 мин
  • Зөвшөөрлийн зөвлөлийн анхдугаар хуралдаанаас гарсан зөвлөмжийн хэрэгжилт, үр дүнг танилцуулж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ
    3 цаг 22 мин
  • Хятад улс К.Мбаппег уучлалт гуйхыг шаардаж, Испанийн Ла лигийн тоглолтуудыг телевизээр дамжуулахыг ХОРИГЛОВ
    4 цаг 0 мин
  • Бэлгийн мөлжлөг, хүний наймааны хэргээр ах дүү гурван Александрт тус бүр 30 жилийн хорих ял оноожээ
    4 цаг 14 мин
  • "The MongolZ" өнөөдөр ОХУ-ын "Nemiga Gaming" багтай үлдэх үгүйгээ шийдэх тоглолт хийнэ
    4 цаг 26 мин
  • Харь улсууд халаглав, харин Монголчууд...
    4 цаг 37 мин
  • Луис Энрике болон Ханси Флик: Аваргуудын лигийн шилдэг дасгалжуулагчдын дуэль
    4 цаг 38 мин
  • Өнөөдөр Монголын ДОЛООН бүсгүй ДАШТ-ий дэвжээнд гарна
    4 цаг 41 мин
  • Улаанбаатар орчмоор багавтар үүлтэй, цас орохгүй
    5 цаг 7 мин
  • Үйл явдал: Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, цөлжилтийг бууруулах хэлэлцүүлэг болно
    5 цаг 10 мин
  • 41 настай Тамаваши Б.Мөнх-Оргил дээд зиндаанд эргэн ирлээ
    5 цаг 10 мин
  • Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээг тогтоох тухай асуудлыг хэлэлцэнэ
    5 цаг 12 мин
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
    20 цаг 47 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
    23 цаг 56 мин
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
    Өчигдөр 14 цаг 10 мин
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
    Өчигдөр 13 цаг 55 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • “Stick Run” тоглоомыг бүтээгч Мануэль Отто 30 насандаа таалал төгсжээ
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
  • УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
  • “Alien”, “Top Gun” киноны жүжигчин Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ
24 баримт
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК