Монголын эдийн засгийн чуулганы хоёр дахь өдрийг нээж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэллээ. Ерөнхийлөгчийн тавьсан илтгэлээс онцлох 24 ишлэлийг хүргэе.
1. Эдийн засаг хямарлаа гэнэ. Гайгүй ээ эдгэрдэг өвчин, эдгэрнэ. Хамгийн гол нь чуулганд яригдсан бүхнийг сайн түгээ. Бүгдээрээ бодъё.
2. Ер нь, ер нь л гарах гарцгүй боллоо. Хальтарлаа гээд сууж байхад бөөнөөрөө сууж ярилцаад л даваад гарсан нь түүхэнд ч,өнөөдөр ч бий.
3. Алийн болгон АРДЧИЛСАН гэдэг нэрээрээ явах вэ.Хариуцлагатай гэдэг,найрсаг гэдэг шинэ нэртэй болмоор байна.
4. Бие биеэ татаж унагадаг мунхаглалаа зогсоох хэрэгтэй. Монголын төрх донжийг сайжруулах цаг болсон.
5. Ажилтай байгаа ч цалингаа авч чадахгүй байгаа, 8%-ийн зээлтэй залуучуудаа бодъё л доо.
6. Хэн нэгнийг эсэргүүцэх буюу дэмжсэнээрээ биш Монголоо бодож би энэ үгээ хэлж байгаа юм шүү.
7. Нүүх үү, үлдэх үү гэж би 11 жилийн өмнө ярьж байсан. Бид нүүв үү,үлдэв үү?
8. Монголын дээгүүр нисдэг онгоцны тоо гурав дахин нэмэгдэнэ. Яагаад гэвэл 90 км явдаг байснаа Монголоор товчлоод 30 км явдаг болох юм.
9. Газар газар газар. Монгол хүний л өмч байх ёстой БАЯЛАГ юм.Гадаад хүнд өгсөн нь байдаг бол буцааж ав.
10. Газраараа баялаг юм бол түүнийгээ иргэддээ өгчихөж болдоггүй юм уу. Би гурван зүйлийг зориуд хэлье. 1-т, Монгол Улсын иргэнд л газраа өмчил. 2-т, Гадаадад өгсөн байх юм бол буцааж ав. 3-т, Өөрсдийн иргэн, гадаадын иргэнд тусдаа хуулиар газар эзэмшүүлэх хэрэгтэй.
11. Өчигдөр Э.Бат-Үүл уучлалт гуйж байна гэж сонссон. Энэ бол сул доройн биш, хүчтэй шинж.
12. Газар шиг том баялаг байхгүй. Үүнийг эргэлтэд оруулж болдоггүй юм уу. Сонгууль болгоны өмнө намуудын ярьдаг сэдэв болгоод байх юм уу.
13. Засгийн газрын зүгээс хийгээсэй гэсэн дараагийн нэг асуудал худалдан авалт.
14. Үйлдвэрлэлийг дэмжих зарлиг гаргана. Үйлдвэрлэгчдээ яг яаж дэмжих вэ гэдгээ Засгийн газар, УИХ эцэслэн шийдэх байх гэж бодож байна.
15. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд аж үйлдвэрийн яам байгаагүй. Анх удаа бий болгосон. Энэ яам үйлдвэрлэгчдэд саад болдог битгий байгаасай. Эхнээс нь анхааруулж, ярьцгаасан учраас эхнээсээ аятайхан явах болов уу.
16. Баялаг хэрэггүй болох үе ирнэ. Бид нар мундаг нүүрстэй гээд сандайлж суугаад таван жилийн дараа юу болох вэ?
17. Эдийн засгийн өсөлт хэдэн хувиар хасагдав. Мөнгөний ханш хэдэн хувиар унав. Хасах руугаа явж байна. Энэ байдлаа зогсоох цаг болсон. Энэ байдлаа засах цаг болсон.
18. Бизнес гэхээр гэр бүлийнх байдаг, намууд гэхээр фракцийнх байдаг, төр нь гэхээр албан тушаалтнуудынх байдаг. Олон нийтийн эрх хаана байна вэ?
19. Найз нөхөд, ах дүү гэр бүлийн хүрээнээс гар л даа.
20. Агаарын тээврийн асуудлыг эхнээс нь шийдэх хэрэгтэй.
21. Монголын эдийн засаг хол зам туулна.
22. 180 орон Монголоор амьсгалсан. Гурван сая Герман Монголд очно гэж бүртгүүллээ.
23. Эрх чөлөө гэдэг чинь хүнийг жаргаах зорилго тавьдаггүй.Б.Лхагвасүрэн гуай "Намайг ажилла,хичээ гэж ирсэн юм биш үү" гэж хэлсэн шүүдээ.
24. Боломж хязгааргүй болсон,баялаг ч хязгааргүй болсон.
Сэтгэгдэл (38)