Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Багц 24: У.Хүрэлсүхийн кабинетынхан тодорч, Г.Дэнзэнгийн хэрэг дэнслэгдэв

2017-10-14
0
ЖИРГЭХ

Энэ долоо хоногт улс төр болоод нийгэмд олон халуухан үйл явдал болж өрнөлөө. Удтал хүлээлт үүсгээд байсан Засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажиллах хүмүүсийн нэр тодорч, Г.Дэнзэн нарт холбогдох хэргийг Дээд шүүх хянан хэлэлцэв. Түүнчлэн НИТХ-ын дарга томилогдож, эмч нар ОУВС-гийн хөтөлбөрт өөрчлөлт оруулахыг шаардсан гээд олон үйл явдал боллоо. Тэгвэл эдгээрийг тоймлон багц 24 буландаа онцлож байна.

 

 

Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар томилогдсон У.Хүрэлсүхийн кабинетад орж ажиллах сайд нар хэн байх бол гэдэг асуулт олон нийтийн анхаарлыг татаад байсан. Тэгвэл энэ долоо хоногт МАН-ынхан Ардын Засгийн сайдуудаа эцсийн байдлаар тодруулав. Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхимд Шадар сайд Ө.Энхтүвшин, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, БОНХ-ийн сайд Н.Цэрэнбат, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, НХХ-ийн сайд С.Чинзориг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Зам тээврийн сайд Ж.Бат-Эрдэнэ, Уул уурхайн сайд Д.Сумъяабазар, БХБ-ын сайд Х.Баделхан, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг нар багтсан байна.

Түүнчлэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газарт ажиллах сайд нарынхаа мэдээллийг АТГ-т хүргүүлсэн бөгөөд АТГ-аас сайдад нэр дэвшигчдийг ашиг сонирхолын зөрчилгүй хэмээн үзээд байгаа юм. Харин одоо Ерөнхийлөгч Х.Баттулгатай зөвшилцөх асуудал үлдсэж байгаа бөгөөд  Ерөнхийлөгчөөс хариу ирүүлж, татгалзаагүй тохиолдолд сайд нарын нэрсийг УИХ-д өргөн барьж, Байнгын хороод, нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм.

 

Г.Дэнзэнгийн хэрэг Дээд шүүхээр дэнслэгдэв

 

Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх өнөөдөр Г.Дэнзэн нарт холбогдох хэргийг шүүн хэлэлцэж, анхан болон давж заалдах шатны шүүхээс Г.Дэнзэн нарт оноогоод байсан 2-3,6 жил хорих болон торгуулийн ялын шийдвэрийг хүчингүйд тооцлоо.Уг хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь хуулийн шаардлага хангаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хор хохирлын хэмжээ, шинж чанарыг бүрэн нотлож, тогтоогоогүй байна хэмээн Улсын дээд шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Ийнхүү Г.Дэнзэн нарын хэргийг анхан шатны шүүхийн шат руу шилжлээ. Харин хэргийг шүүх шатанд очтол Г.Дэнзэнгийн цагдан хоригдох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв. Мөн Я.Батсуурь, Г.Түмэнхүү, Т.Төгсбаяр, Д.Баярмаа нарт хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг авах шийдвэр гаргалаа.

 

Эмч нар ОУВС-гийн хөтөлбөрт өөрчлөлт оруулахыг шаардлаа

 

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр Олон улсын Валютын сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газарт шаардлага хүргүүлэв. Тэд шаардлагынхаа хариуг Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоонд 10 дугаар сарын 13-ны дотор ирүүлэх, энэхүү шаардлагыг хэрэгжүүлээгүй тохиолдолд хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу эрүүл мэндийн салбарын ажилтнууд бид бусад төрийн үйлчилгээний салбарын ажилтнуудтай нэгдэн ОУВС-ын гадна талбайд цуглаан зохион байгуулж эсэргүүцлээ илэрхийлэх ба цаашид хугацаагүй ажил хаялтанд нэгдэхээ албан ёсоор мэдэгдсэн юм.

 

НИТХ-ын даргаар С.Амарсайхан сонгогдов

 

НИТХ-ын XI хуралдаан өнгөрсөн даваа гарагт хаалттай хуралдаж, даргаа сонголоо. Хуралдаанд НИТХ-ын 41 төлөөлөгч оролцсноос 21 нь С.Амарсайханыг, 19 нь Д.Баярсайханыг дэмжсэн юм. Ийнхүү 51 хувийн саналаар С.Амарсайхан НИТХ-ын дарга болов.

Төрсөн он сар өдөр : 1977.08.14

 

Төрсөн он сар өдөр : 1973.06.13

 

Төгссөн сургууль : 1981-1991 онд Налайхын бага, дунд сургууль, 1994-1996 онд АНУ-ын Пресно хотын коллеж, 1996-1998 Ютa Мужийн Коллеж, 1998-2000 онд Соут Вест Их сургуульд суралцаж төгссөн.

 

Боловсрол, мэргэжил, Эрдмийн зэрэг цол : Эрх зүйн Магистр зэрэгтэй.

 

Ажилласан байдал : 1992-1993 онд Монгол улсын Шинжлэх Ухаан, Мэдээлэл Технологийн Төвийн ажилтан


2000-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин Сайдын Яамны Консулын ажилтан, Атташе


2004-2007 онд Американ Трейд & Девелопмент компанид гадаад худалдааны Менежер


2007 оноос “Оюуны Ундраа Групп” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Ерөнхий захирал, ТУЗ-ын даргаар тус тус ажиллаж байна.

Гавъяа шагнал : 2012 онд "Алтан гадас" одон

 

Сонгуульт ажил : 2012 оноос хойш НИТХ-ын Төлөөлөгчөөр 2 дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. Энэ хугацаанд НИТХ-ын Тэргүүлэгч, Хот байгуулалт, дэд бүтцийн хороо, Санхүү, Төсөв, эдийн засгийн хороо болон “Ухаалаг Улаанбаатар” Хөгжлийн хорооны гишүүн, Нийслэлийн Авто Худалдааны төвийн ТУЗ-ын гишүүнээр ажиллаж ирсэн бөгөөд 2016 оноос НИТХ-ын Санхүү, Төсөв, эдийн засгийн хорооны дарга, өмч хувьчлалын комиссын гишүүнээр тус тус ажиллаж байсан.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Багц 24: МУ-ын Хөдөлмөрийн баатар нэгээр нэмэгдэж, улс төр томилгоогоор “амьсгалав”
Байр суурь: Уулын спортыг хэрхэн хөгжүүлэх талаар хэн юу хэлэв
Багц 24: Амиа алдсан иргэдийн тоо 10 боллоо
Багц 24: У.Хүрэлсүхийн кабинетынхан тодорч, Г.Дэнзэнгийн хэрэг дэнслэгдэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • Зочин (43.228.129.229)
    2 Удаа төрсөн болж таарч байна
    2017 оны 10 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.229.121.207)
    ok
    2017 оны 10 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.229.121.207)
    АХМАДУУДЫНХАА ТЭТГЭВЭРИЙГ НЭМҮҮЛЖ ӨГВӨЛ ТУН САЙН БАЙНА АХМАДУУД ЭМ ТАРИА НЬ ҮНЭТЭЙ ХООЛ ХҮНС ТҮЛЭЭ ТҮЛГ ЭМЧИЛГЭЭ СУВИЛГАА НЬ ҮНЭТЭЙ ХЭЦҮҮХЭН Л БАЙНА ДАА ТИЙМЭЭС ХАМГИЙН ЭХНИЙ ЭЭЛЖИНД АХМАДУУДЫНХАА ТЭТГЭВЭРИЙГ НЭМЖ ӨГӨӨРЭЙ ГЭЖ ХҮСМЭЭР БАЙНА
    2017 оны 10 сарын 17 | Хариулах
  • Норжин (139.5.217.81)
    Ө.Энхтүвшин Эбээ болон Мие-гийн бүлэгт ороогүй,огцруулах эсэхэд бодож амжаагүй болохоос өөрчлөлтийн талын хүн,Өөрөө дэвших бодлын үүднээс нэгдээгүйч байж болно.Цогзолмаагаас бусад нь Энхболдод огт хамаагүй,сөргөж тэмцэлдээд Энхболдыг хамгаалж давхилдаад байхгүй гэдэг үүднээс Хүрэлсүх авч байгаа хэрэг.УИХ-н даргаас мулталж чадахгүйнь бололтой.
    2017 оны 10 сарын 15 | Хариулах
  • Гончигоо (139.5.217.81)
    Бүх юм манай Эбээгийн гарт одооч байгаа Та нар хэт эрт баярлаж байна Удахгүй би Цэцийн дарга болоод бүгдийг хуучин байдалд нь оруулна
    2017 оны 10 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.9.42.223)
    Элбэгдоржиин бойкот байсан одоо эрдэнэт жаст ордуудын араас явбал сонин юм болноо сонирхох л үлджээ зөв зөв
    2017 оны 10 сарын 15 | Хариулах
  • батболд (103.57.93.42)
    долоо хоногийн мэдээг багцалж хүргэж байгаа нь сайшаалтай боловч үг, үсгийн алдаагаа сайн хянаа чээ жишээ нь үлдсэж, Ийнхүү Г.Дэнзэн нарын хэргийг анхан шатны шүүхийн шат руу шилжлээ.
    2017 оны 10 сарын 15 | Хариулах
  • иргэн (202.179.31.56)
    Хүчтэй байна гээд хууль зөрчиж болохгүй шүү дээ.
    2017 оны 10 сарын 14 | Хариулах
  • Зочин (182.160.35.171)
    emch bagsh nar tsalingaa shantaaj hiij baigaad nemuullee gehed busad humuus yah bolj bna aan.emch bagsh nar ardaa ger bul amidraltai busad ni amidral ger bul ur huuhedgui humuus um uu.tsalin nemeheer umnii une nemegdej инцляци явагдана эмч багш нар цалингаа нэмүүлээд урд нь авч байсан төвшин дээрээ очино бусад хувийн хэвшил төрийн алба зэрэг бүх хүмүүсийн цалин худалдан авах чадвар буурч үлдэнэ.
    2017 оны 10 сарын 14 | Хариулах
  • Зочин (182.160.35.171)
    Elbegee buusan odoo Denzengiin hereg zamharna harj l baigaarai kkk
    2017 оны 10 сарын 14 | Хариулах
    • Zochin
      Chini Elbegee uuriiguu shalguulah heregtei Denzen geltgvi chamaig ch shalgah heregtei
      2017 оны 10 сарын 14
  • Зочин (182.160.35.171)
    said bolj idej uuj avah geed l heden hulgaich nar turuuchiin arai gaigui hulgaich naraa araas ni hutgalj namaa huvaaj ard tumend ner hundiig ni shorootoi hutgaj baigaad unagaj dee gej haragdaj baina.bugd davhar deeltei hulgaich nar baina.
    2017 оны 10 сарын 14 | Хариулах
  • irgen (62.167.114.16)
    urlahiinhan zov shiidver gargajee, ene tor, olon ulsiin baiguullaguudtaai temzeh heregtei, mongol ulsiin baidal nohzoliig medehgui baij, toriinhnii buruu ajillagaatai niilj ard tymniig hohirooj baidagaa bolih heregtei, busad baiguullaguud ch negdeh heregtei
    2017 оны 10 сарын 14 | Хариулах
  • irgen (62.167.114.16)
    urlahiinhan zov shiidver gargajee, ene tor, olon ulsiin baiguullaguudtaai temzeh heregtei, mongol ulsiin baidal nohzoliig medehgui baij, toriinhnii buruu ajillagaatai niilj ard tymniig hohirooj baidagaa bolih heregtei, busad baiguullaguud ch negdeh heregtei
    2017 оны 10 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сошиалд маргаан дэгдээгээд байгаа инстаграмын шинэ "Instants" функцын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    41 мин
  • 2050 он гэхэд дэлхий нийт шоколад идэх боломжгүй болно
    1 цаг 14 мин
  • Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
    1 цаг 21 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх такси үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
    1 цаг 23 мин
  • Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ
    1 цаг 34 мин
  • Одоогоос 59 мянган жилийн өмнөх неандерталь хүмүүс шүдээ эмчилдэг байсныг тогтоожээ
    1 цаг 41 мин
  • Италийн таван иргэний цогцос Мальдивт байх усан агуйгаас олджээ
    1 цаг 56 мин
  • Улаанбаатар-2026: Таеквондогийн Азийн АШТ эхэллээ
    1 цаг 57 мин
  • Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгаан станцын ажлыг эрчимжүүлнэ
    2 цаг 0 мин
  • Хотын даргад нэр нь яригдаж буй Б.Пүрэвдавга гэж хэн бэ?
    2 цаг 37 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    3 цаг 19 мин
  • Байнгын хороод хуралдана
    3 цаг 25 мин
  • Хоёрын хоёр гахайтай Санхүүгийн газрын даргаа Б.ДЭЛГЭРСАЙХАН сайд засаж авч чадах уу?
    3 цаг 34 мин
  • ӨНӨӨДӨР: Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ
    3 цаг 49 мин
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
    3 цаг 53 мин
  • Танилц: Нөөцийн мах худалдаалах байршлууд
    4 цаг 15 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    4 цаг 19 мин
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
    4 цаг 46 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    4 цаг 47 мин
  • НӨАТ-ын сугалааны тохирол Лхагва гарагт болно
    20 цаг 29 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
24 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК