БАРИМТ 1
Монголын театр, киноны найруулагч, зохиолч, жүжигчин И.Нямгаваа нь 1950 оны есдүгээр сарын 18-нд Хөвсгөл аймагт төржээ.
БАРИМТ 2
Тэрбээр Жамьяангийн Ичинхорлоо, Мижидийн Янжинсүрэн нарын 8 хүүхдийн ууган хүү болон мэндэлжээ.
БАРИМТ 3
Нямгаваа эцгийгээ нас барснаас хойш хоёр жилийн дараа буюу 1965 онд дунд сургуулиа төгссөн байна.
БАРИМТ 4
Сургуулиа төгсөөд 15 настай байхдаа Улаанбаатар хотын Хүүхэд залуучуудын театрт тоглож эхэлсэн гэдэг.
БАРИМТ 5
1965-1969 онд Ромео Жульеттагийн Меркутиогийн дүр зэрэг 10 гаруй жүжигт тогложээ.
БАРИМТ 6
И.Нямгаваа 1969 онд БНМАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр ЗХУ-ын Москва хотын Оросын Театр урлагийн дээд сургууль-ГИТИС-д найруулагчийн мэргэжлээр суралцсан.
БАРИМТ 7
Тэрбээр Оросын нэрт театрын найруулагч, зохиолч Андрей Гончаровын урланд суралцсан байна.
БАРИМТ 8
1974 онд сургуулиа төгсөөд эх орондоо иржээ.
БАРИМТ 9
1974 оноос Дархан хотын театрт ажилласан.
БАРИМТ 10
1985 онд Улаанбаатар хотод эргэж ирээд Хүүхэд залуучуудын театрын уран сайхны захирал болж байжээ.
БАРИМТ 11
2012 онд Урлагийн Гавьяат зүтгэлтэн цол хүртсэн.
БАРИМТ 12
И.Нямгаваа найруулагч Америкт гэр бүлийн хамт амьдарч байв.
БАРИМТ 13
Тэрбээр Япон, Якутуудын хөрөнгө оруулалтаар Чингисийн тухай кино хийж байсан.
БАРИМТ 14
Тэрбээр бидний сайн мэдэх “Би чамд хайртай”, “Гарын таван хуруу”, “Гэрлэж амжаагүй явна” зэрэг киног найруулан дэлгэцийн бүтээл болгосон.
БАРИМТ 15
2014 оны гуравдугаар сарын 7-ны өдөр кино театруудад нээлтээ хийсэн “Хязгааргүй” киноны эвлүүлгийн найруулагч Э.Анхжаргал “Энэ кино бол И.Нямгаваа найруулагчийн агуу их сэтгэлгээний үргэлжлэл” хэмээн онцолж байв.
БАРИМТ 16
И.Нямгаваа нь 'Хайрыг хайрла', 'Эмс', 'Галзуу гурвалжин', 'Эрх гүнж', 'Хэрээ' зэрэг олон арван жүжиг туурвисан.
БАРИМТ 17
Мөн "Гарын таван хуруу, 'Бой', 'Цахилж яваа гөрөөс', 'Нандин эрдэнэ', 'Газар шороо мину зэ', 'Догшин хутагтын сахиус' зэрэг олон кино бүтээж, хорьдугаар зууны дэлхийн шилдэг 100 найруулагчийн нэг болсон юм.
БАРИМТ 18
Тэрбээр 'Сондгой тоо', 'Нулимс' зэрэг ном, 'Би чамд хайртай', 'Гэгээн Чингис хаан', 'Чонын шагай' 'Хубилай хаан', 'Хулан хатан' зэрэг кино зохиол бичжээ.
БАРИМТ 19
Найруулагч зохиолч Мэргид Ичинхорлоогийн Нямгаваа, зохиолч продюссер Урианханы хөх чоно Дамдины Жамъян нар нэг багт ажиллаж Японы Кадакова Харүки корпорацитай 'Бөртө чоно' бүрэн хэмжээний киног бүтээжээ.
БАРИМТ 20
ОХУ, АНУ-тай хамтарч "Чингис хааны нууц" уран сайхны киног найруулсан байна.
БАРИМТ 21
Түүний анхны ном “Сондгой тоо” нэртэй хэвлэгдэж байжээ.
БАРИМТ 22
И.Нямгаваа зохиолч “Би чамд хайртай” киноны Дэлгэрийн дүрийг өөрийн төрсөн дүү И.Нямдэлгэрийнхээ бодит амьдралаас сэдэвлэн бичсэн гэдэг.
БАРИМТ 23
Тэрбээр зохиолч, жүжигчин найруулагч гэдэг чинь бараг бурхнаас өгч буй алдар нэр юм шүү дээ. Надад эцэг эхийн өгсөн нэрнээс өөр гуншин байхгүй хэмээн нэгэн ярилцлагадаа дурджээ.
БАРИМТ 24
“Нямгаваа фильм продакшн” компаний АНУ, ОХУ-тай хамтарч бүтээсэн “Чингис хааны нууц” кино 2009 оны Оскарын 82 дахь наадмын гадаадын шилдэг киноны төрөлд нэр дэвшиж байжээ.


















































