Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй

2026-5-15
0
ЖИРГЭХ

Некст Мед Фронтийр компанийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн захирал, АУ-ы доктор Д.Нямбаяртай молекул генетикийн дэвшилтэт шинжилгээ, хавдрын эрт илрүүлэг болон Монгол Улсад нэвтэрч буй NGS технологийн талаар ярилцлаа.


-Сайн байна уу? Юуны өмнө таны ажлын туршлага болон байгууллагын үйл ажиллагааныхаа талаар яриагаа эхэлье. 

-Сайн байцгаана уу. Намайг Д.Нямбаяр гэдэг. Би 2001 оноос хойш Япон болон Герман улсад мэргэжлээрээ 25 орчим жил ажилласан. 2024 оноос эхлэн Монгол Улсад молекул генетикийн шинжилгээний дэвшилтэт технологийг нэвтрүүлэн ажиллаж байна.

Манай лаборатори NGS буюу дараа үеийн ДНХ дараалал тогтоох технологид суурилан үйл ажиллагаа явуулдаг. Бид эх ургийн анагаах ухаан болон хавдар судлалын чиглэлийн нарийвчилсан шинжилгээнүүдийг дэлхийн стандартаар хийж байна. Өмнө нь эдгээр шинжилгээг гадаад улс руу дээж илгээж хийлгэдэг байсан бол 2024 оноос эх орондоо, харьцангуй хямд өртгөөр, ижил чанар стандартаар хийх боломж бүрдсэн.

Мөн манай лаборатори нь АНУ-ын NGS молекул генетикийн шинжилгээг Монгол Улсад албан ёсоор хийж буй цорын ганц лаборатори гэдгээрээ онцлогтой.

– Танай лаборатори хавдрын ямар төрлийн шинжилгээнүүд хийж байна вэ?

-Манайх хавдрын чиглэлээр хоёр төрлийн шинжилгээ хийж байна.

Нэгдүгээрт, ирээдүйд хорт хавдраар өвчлөх эрсдэлийг тодорхойлох генетикийн шинжилгээ. Үүнд BRCA1, BRCA2 генийн мутаци тодорхойлох шинжилгээ багтдаг. Энэхүү шинжилгээгээр тухайн хүн хөхний болон өндгөвчний хорт хавдраар өвчлөх удамшлын эрсдэлтэй эсэхийг эрт илрүүлэх боломжтой.

Хоёрдугаарт, одоо таны биед хавдрын эх үүсвэр байгаа эсэхийг тодорхойлох шингэн биопсийн шинжилгээ хийж байна. Энэ нь хавдрын оношилгооны хамгийн орчин үеийн арга технологийн нэг бөгөөд цусаар шинжилгээ авдгаараа онцлогтой.

Хэрэв тухайн хүнд хорт хавдар оношлогдсон бол энэхүү шинжилгээ нь ямар төрлийн бай эмчилгээ тохирохыг тодорхойлох боломжийг олгодог. Өөрөөр хэлбэл, тухайн хүний молекулын онцлогт тохирсон эмчилгээг сонгоход чухал ач холбогдолтой.

-Дэлхийн жишиг үнэтэй харьцуулахад танай лабораторийн шинжилгээний үнэ, өртөг ямар давуу талтай вэ?

-BRCA1, BRCA2 генийн мутаци тодорхойлох шинжилгээ Солонгос улсад ойролцоогоор 15 сая төгрөгийн өртөгтэй хийгддэг. Харин манай лаборатори энэхүү шинжилгээг 1 сая 690 мянган төгрөгөөр хийж байна. Үнэ өртөг нь харьцангуй хямд боловч чанар, технологийн стандарт нь ижил.

Мөн хавдрын шингэн биопсийн шинжилгээ нь дэлхийн цөөн хэдэн улсад хийгддэг өндөр түвшний шинжилгээ юм. АНУ болон Европын зарим оронд 3000-5000 ам.долларын үнэтэй байдаг бол манай лаборатори 2 сая 990 мянган төгрөгөөр хийж байна. Үнийн хувьд илүү боломжийн ч ижил технологи, ижил стандартаар хийгдэж байгаа.

-Монгол Улсад хавдрын өвчлөл өндөр байгаа шалтгааныг та юу гэж хардаг вэ?

-Манай улсад хорт хавдрын өвчлөл өндөр байгаа нь хэд хэдэн шалтгаантай гэж үздэг.

Нэгдүгээрт, хавдрыг эрт үед нь оношилж чаддаггүй, ихэнх тохиолдолд хожуу шатанд оношлогддог. Үүнээс шалтгаалан эмчилгээний үр дүн буурдаг.

Хоёрдугаарт, ижил оноштой хоёр, гурван хүн байсан ч молекулын түвшиндээ өөр өөр байдаг учраас эмчилгээ нь мөн өөр байх шаардлагатай. Зарим тохиолдолд тохироогүй эмчилгээ хийснээс гаж нөлөө үүсэх эрсдэлтэй байдаг.

Тиймээс дэлхийн дэвшилтэт технологийг Монголд нэвтрүүлснээр хавдрын өвчлөлийг бууруулах, эрт оношлох, зөв эмчилгээг цаг алдалгүй хийхэд тодорхой хувь нэмэр оруулна гэж харж байна.

Хамгийн чухал нь хавдрыг эрт илрүүлж, эрт зөв эмчилгээ хийснээр эдгэрэх боломжийг нэмэгдүүлдэг.

-Хавдрын эрт илрүүлэг, нарийвчилсан оношилгооны талаар үнэтэй мэдээлэл өгсөнд баярлалаа. Монгол Улсад дэлхийн түвшний молекул генетикийн шинжилгээг нутагшуулж буй танай хамт олонд амжилт хүсье.

0
ЖИРГЭХ
Санал болгох
О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
“Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт эхэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    3 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    6 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    16 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    45 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    51 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    1 цаг 2 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    1 цаг 4 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    1 цаг 51 мин
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
    2 цаг 35 мин
  • ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    2 цаг 35 мин
  • Шинэ Зеланд зургаан жилийн дотор тамхидалтыг хоёр дахин бууруулав
    3 цаг 14 мин
  • Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтаас бид юуг мэдэх ёстой вэ?
    3 цаг 16 мин
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
    3 цаг 30 мин
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
    3 цаг 33 мин
  • ИРЦ: УИХ-ын дөрвөн гишүүн гадаадад томилолттой байна
    3 цаг 52 мин
  • “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт эхэллээ
    4 цаг 0 мин
  • "Оросын арми Украины фронтод туйлдаж, ялагдаж эхэлсэн" гэв
    4 цаг 3 мин
  • Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа
    4 цаг 4 мин
  • “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн гарааны цагийн хуваарь шинэчлэгдлээ
    4 цаг 40 мин
  • УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    4 цаг 53 мин
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Боловсрол цогцолбор сургуулийн хичээлийн II байрны гадна тохижилт дууслаа
  • Дальхаузийн их сургуультай боловсролын салбарт хамтран ажиллаж байна
24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК