Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Багц 24: Амиа алдсан иргэдийн тоо 10 боллоо

2017-10-23
0
ЖИРГЭХ

 

Шинэ мэдээлэл ►

2017.10.22

 

Отгонтэнгэр ууланд 19 иргэн сураггүй алга болжээ

 

Завхан аймгийн Отгон сумын нутаг Отгонтэнгэр ууланд 19 иргэн ор сураггүй алга болжээ. Тодруулбал, Отгонтэнгэр ууланд нийт 27 иргэн авиралт хийсэн бөгөөд тэднийг буух замд цасан нуранги үүсч, 19 иргэн ор сураггүй алга болсон байна. Үлдсэн найман иргэн уулнаас эсэн мэнд бууж, Отгонтэнгэр хайрханы хамгаалагчид хэл хүргэжээ. Онцгой байдлын аврагчид сураггүй алга болсон 19 иргэнийг эрэн хайх ажиллагааг шуурхай эхлүүлжээ. Өнөөдөр 18:30 цагт эрлийн ажлын явцын талаар болон албан ёсны мэдээлэл хийхээр Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагууд өөрийн байрандаа шуурхай хурал зарлав.

 

Уулчдыг Спортын мастер Н.Сүрэнжаваар ахалж явжээ

 

Отгонтэнгэр хайрханд авиралт хийж явсан 27 иргэний 19 нь буух замдаа ор сураггүй алга болсон талаар Онцгой байдлын Ерөнхий газраас мэдээлэл хийлээ. Уулчдын багийг  Монгол Улсын гавьяат тамирчин, уулчин н.Сүрэнжаваар ахалж явжээ. Уулчдын зарим нь сонирхогчид гэдгийг албаны хүмүүс мэдээллээ.  ОБЕГ-ын өгсөн мэдээллээр ууланд авирсан хүмүүс гурван бүлэгт хуваагдаж цуваагаар  бууж байжээ. Эхний бүлэгт явсан найман иргэн бүгд өчигдөр 18.00 цагийн орчимд уулнаас аюулгүй бууж ирж.  Гэвч бусад хоёр баг нь ирээгүй тул маргааш өдрийн 13.00 цагийн орчим Отгонтэнгэр хайрханы байгаль хамгаалагчид мэдэгдэж, Завхан аймгийн Онцгой байдлын албаас тусламж хүссэн байна.

 

Энэ тухай дуудлага 14.40 цагт Онцгой байдлын ерөнхий газрын жижүүрийн утсанд  уг ослын дуудлага ирсэн байна. Улмаар Завхан аймгийн Онцгой байдлын албаны дарга н.Ариунбуянаар ахлуулсан 10 аврагч сураггүй болсон иргэдийг эрж хайхаар замдаа гарчээ. Отгонтэнгэр уул нь аймгийн төвөөсөө 200 гаруй километрийн зайтай аж.

 

Нисдэг тэрэгтэй эмч, аврагчдын баг өнөө өглөө Завханд хүрчээ

 

Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Бадралын мэдээлснээр, Шуурхай дуудлага авсан даруйдаа Онцгой байдлын ерөнхий газраас н.Мандахгэрэл даргаар ахлуулсан эмч, аврагчдын баг нисдэг тэрэгтэй гарсан байна. Тодруулбал, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн дөрвөн эмч, онцгой байдлын аврагч эмч болоод алга болсон иргэдийг дроноор хайхаар мэргэжлийн хүнийг нь мөн багаж техникийн хамт авч явжээ. Сүүлийн үеийн мэдээллээр Улаанбаатараас хөөрсөн нисдэг тэрэг өнөө өглөө Хайрханд бууж, эрлийн баг авиралтаа эхлүүлсэн байна.

 

Отгон сум орчимд цаг агаар тогтуун байна

 

Отгонтэнгэр ууланд 27 иргэн авиралт хийгээд буух явцад цасны нуранги үүсч, 10 иргэн уулнаас бууж, 17 иргэн сураггүй болсон гэсэн дуудлагын дагуу эрэн хайх, аврах ажиллагааг Онцгой байдлын байгууллагаас холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгаа билээ.

 

Түүнчлэн үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Завхан аймгийн Ус, цаг уурын байгууллагаас Отгон сум орчмын цаг агаарын нөхцөл байдлын мэдээг гурван цаг тутамд авч ажиллаж байна. Өнгөрсөн шөнийн хувьд -6 хэмийн хүйтэн байсан бол өнөөдөр өдөртөө +9 хэмийн дулаантай байсан.

 

Харин өнөө шөнийн хувьд Отгон сумын орчим шөнөдөө -13 хэмийн хүйтэн, цаг агаар тогтуун байна. Маргааш өдөртөө 7-8 хэмийн дулаан байна гэж Завхан аймгийн Ус, цаг уурын байгууллагаас мэдээллээ.

 

2017.10.23

 

Улсын Онцгой комиссын шуурхай хуралдаан боллоо

 

Завхан аймгийн Отгонтэнгэр хайрханд энэ сарын 21-нд авиралт хийж байгаад сураггүй болсон иргэдийг аврах хайх ажиллагаа үргэлжилж байна. Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан Улсын онцгой комисс Төрийн ордонд өнөөдөр /2017.10.23/ хуралдаж, аврах ажиллагаа зохион байгуулж буй талаарх мэдээллийг солилцож, шаардлагатай арга хэмжээ авахыг үүрэг болголоо.

 

Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн нутаг Отгонтэнгэр ууланд Уулын спортын мастер Н.Сүрэнжаваар ахлуулсан 30 хүн (27 уулчин, 3 жолооч)-ний бүрэлдэхүүнтэй баг авиралт хийгээд буух явцад цасан нуранги үүсч 17 хүн сураггүй болсон (3 жолооч уулын бэлд үлдсэн, 10 иргэн уулнаас буусан) тухай дуудлага 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 14:33 цагт Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвд ирсэн.

 

Тус дуудлагаар Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуянгаар ахлуулсан 3 алба хаагч, Завхан аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Шүүхийн шинжилгээний албанаас 4 алба хаагч, уулчдын холбооноос 3 уулчин, аймгийн нэгдсэн эмнэлгээс 10 алба хаагч, аймгийн Цагдаагийн газраас 10 алба хаагч, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, Увс аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, нийт 55 хүн, 9 автомашинтайгаар 10 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн ажиллаж байгаа юм.

 

Мөн Онцгой байдлын ерөнхий газрын даргын шийдвэрээр Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан 3 алба хаагч, Аврах тусгай ангийн 8 алба хаагч, нийслэлийн Аврах ангийн 4 алба хаагч, Давтан сургах, сэргээн засах төвийн 1 алба хаагч, Гэмтэл согог сэргээн заслын төв эмнэлгээс нарийн мэргэжлийн 3 эмч, 2 сувилагчийн бүрэлдэхүүнтэй баг, нийт  21 хүн, Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171 нисдэг тэргээр өчигдөр орой нислэг үйлдэж, өнөө өглөө эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байна.

 

Түүнчлэн Онцгой байдлын байгууллагын 5 алба хаагч, 3 уулчны хамт нөхцөл байдлыг тандан судлах зорилгоор 10 дугаар сарын 23-ны өглөөний 06:05 цагт Отгонтэнгэр уул руу авиралт хийсэн бол 9 хүний бүрэлдэхүүнтэй хоёрдугаар баг 08:30 цагаас Отгонтэнгэр уул руу авиралт хийж эхлээд байна.

 

Уулнаас бууж ирсэн иргэд “10 дугаар сарын 21-ний өдрийн 08:00 цагийн орчим 27 хүн ууланд авиралт хийж 16:30 цагт оргил дээр гарчихаад уулын зүүн бэлээр бууж байх үед цасан нуранги үүсч 17 хүн сураггүй болсон. Эсэн мэнд бууж ирсэн уулчдаас 3 уулчин буцаж авиралт хийж үзэхэд ууланд их хэмжээний цас овоорсон, ямар нэгэн ул мөр олдоогүй” гэж мэдэгдээд байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

2015 оноос хойш Отгонтэнгэр хайрханд авиралт хийхийг хоригложээ

 

Төрийн тахилгат Богд Очирваань Отгонтэнгэр хайрхан нь Завхан аймгийн Алдархаан, Отгон сумдын нутагт 4031 м өндөрт оршдог.  Монголчууд энэ уулыг эртнээс тахиж, “Сүмбэр уул”, “Очирваань хайрхан”, “Цаст цагаан уул”, “Отгонтэнгэр”, “Этүгэн уул” хэмээн нэрлэж, цай идээний дээжийг өргөж ирсэн түүхтэй. 

 

БОАЖ-ын сайдын тушаалаар 2015 оноос хойш Отгонтэнгэр хайрханд авиралт хийхийг хоригложээ. Ууланд авиралт  хийсэн иргэд ямар нэг байгууллагаас зөвшөөрөл аваагүй байна.  Сураггүй болсон уулчдын дунд таван эмэгтэй уулчин байгаа. Мөн гэр бүлийн дөрвөн хүн байгаа гэж албаныхан мэдээллээ. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын мэдээлснээр Авирагчдын ар гэрийнхэн өчигдөр /2017.10.22/ Завхан аймаг руу гарчээ. 

 

27 хүний зургаа нь сонирхогч, үлдсэн 21 нь мэргэжлийн уулчид гэж байгаль хамгаалагчийн бүртгэлд бүртгэгдсэн байна. Насны хувьд 21-45 насны хүмүүс аж. Монгол Улсад уулын авиралт хийдэг 20 гаруй бүлэг байдгаас 10 гаруй нь албан ёсны бүртгэлтэй байдаг гэнэ.

 

Б.Гангаамаа: Яах гэж ийм олуулаа нэг олсонд орж, эрсдэлтэй үед явсан юм бол гэдэгт харамсаж байна

 

 

МУГТ, уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Гангаамаа Улсын онцгой комиссын хуралд оролцлоо. Хурлын дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

 

-Нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ?

 

- Отгонтэнгэр ууланд Монголын уулчид авиралт хийгээд 60-аад жил болж байгаа. Нөхцөл байдлын хувьд одоо авиралт хийх улирал биш. Цас ороод хатуураагүй байгаа. Тийм учраас цасан нуранги үүсэх магадлал маш өндөр.

 

Эрсдлийн байдлыг үзэхэд тэд маань хоёр хоночихлоо. 10 дугаар сарын сүүл болсон байна. Цаг агаар маш их хүйтэрсэн байгаа. Ямар нэгэн бэртэл гэмтэл авсан бол тэд ямар ч майхан савгүй, хоол хүнсгүй байгаа болохоор маш их хүндрэл үүссэн байгаа болов уу. Би яг нөхцөл байдал дээр очиж хараагүй болохоор сайн мэдэхгүй байна. Оргилд гарсан хугацаа 16,30 цаг гэхээр дэндүү орой байна.  Цас нурахыг тэр болгон урьдчилж таамаглах боломжгүй. Гэхдээ өдийд цас нурах үе мөн үү гэвэл мөн. Би нэг л юманд харамсаж байна. Яах гэж тэгж олуулаа нэг олсонд орж, энэ эрсдэлтэй улиралд нь явсан юм бол доо гэдэгт харамсаж байна. Амьд байвал тэднийг яаралтай аврах хэрэгтэй байна.

 

Үргэлжлэл

 

Уулчдын талаар мэдээлэл авах тусгай утас ажиллуулж байна

 

Отгонтэнгэр ууланд авиралт хийгээд буцах замдаа цасан нурангид өртөж сураггүй алга болсон иргэдийг эрэн хайх ажиллагаатай холбоотойгоор иргэд ОБЕГ-ын Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн 325726, 265726 дугаарын утсанд ихээр холбогдож байгаа тул бусад дуудлага хүлээн авахгүй боломжгүй хэт ачаалал үүсээд байна.

 

Үүний улмаас эрэн хайх, аврах ажиллагаа явуулж байгаа Шуурхай бүлгүүдтэй холбогдож, мэдээ, мэдээлэл солилцоход саад учирч байгаа тул үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан холбогдох иргэдэд мэдээ, мэдээлэл өгөх тусгай утсыг ажиллуулж байна.

 

Иймд уг эрлийн ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээллийг тодруулахаар бол 62263009 тусгай дугаарт холбогдоно уу. Энэхүү дугаар руу гар утаснаас шууд холбогдох боломжтой гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Шуурхай бүлэг МИ-171 нисдэг тэргээр Завхан аймгийг зорих гэж байна

 

Завхан аймагт үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал тус газрын бүтцийн нэгжийн газар, хэлтсийн удирдлагад шуурхай үүрэг өглөө.

 

Эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж байгаа эрлийн багт нэмэлтээр нэн шаардлагатай байгаа хоол хүнс, дулаан хувцас, багаж хэрэгслийн хангалтыг шуурхай хүргэх, тухайн нөхцөл байдлыг газар, орон дээр нь үнэлэх, шийдвэр гаргах, удирдлага, зохион байгуулалтаар хангах зорилгоор Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал нараар ахлуулсан мэргэжлийн уулчид, ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн шүхэрчин-аврагчдаас бүрдсэн шуурхай бүлэг МИ-171 нисдэг тэргээр Завхан аймгийг зорих гэж байна.

 

Мөн Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал ОБЕГ-ын бүтцийн нэгжийн газар, хэлтсийн дарга нарт үүрэг чиглэл өглөө. Авч хэрэгжүүлж буй арга хэмжээг олон нийтэд шуурхай мэдээлж ажиллах, мэдээ, мэдээллийг шуурхай солилцох, удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах, онцгой нөхцөл үүссэн үед шаардлагатай арга хэмжээг авч, хүн, хүч хэрэгслийг татан төвлөрүүлэх зэрэг шуурхай арга хэмжээ авч ажиллах үүрэгтэй Шуурхай штабыг байгууллаа.

 

Шуурхай штабыг ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг ахалж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

 

Гурван уулчны цогцос олдсон уу

 

Отгонтэнгэр хайрханд сураггүй болсон 17 хүнийг хайх ажиллагаа явагдаж байгаа билээ. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр эрлийн ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин,  Улсын Онцгой комиссын орлогч, ОБЕГ-ын дарга Т.Бадрал нар гар бие оролцохоор Завхан аймгийг зорьсон. Гэвч уулчдын талаар таагүй мэдээлэл дуулдаж эхэлсэн талаар зарим нэг мэдээллийн сайтууд мэдээлжээ. Тодруулбал уулчдын гурвынх нь цогцос олжээ. Гэвч тус мэдээллийг Онцгой байдлын Ерөнхий газрынн хэвлэл мэдээллийн албаныхан баталсангүй. Тэд " Бид цаг үеийн мэдээллийг аль болох тухай бүр нь сайтдаа оруулж байна. Одоогоор бидэнд ийм мэдээлэл ирээгүй байна" гэлээ.

 

 

“Отгонтэнгэр”-оос зургаан хүний цогцос олдсон талаар мэдээ ирүүлжээ

 

Өчигдөр эрлийн баг осол болсон ууланд ажилласан ч нэг ч хүнийг олоогүй бөгөөд өнөөдөр үүрээр эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. Харамсалтай нь муу мэдээллүүд эхнээсээ дуулдаж эхэллээ.

 

 

Тодруулбал Улсын Онцгой комиссын төлөөлөгч сэтгүүлчдэд эхний гурван хүний цогцос олдсон тухай мэдээлсэн бол МҮОНТВ-ээс очсон сурвалжлах багаас 6 хүний цогцос олдсон тухай мэдээ ирүүлсэн байна. Тус мэдээллийг Аймгийн онцгой комиссийн гишүүн утсаар мэдээлжээ.

 

Өнөө өглөө Онцгой комисс шуурхай хуралдаж, яаралтай арга хэмжээнүүдийг авсан бөгөөд ОБЕГ-ын дарга, Шадар сайд нар ослын газрыг зориод байгаа юм. Гэхдээ энэ талаар Онцгой Байдлын Ерөнхий Газараас албан ёсны мэдээлэл өгөөгүй байна. 

 

Онцгой байдлын Ерөнхий газар шуурхай хэвлэлийн хурал зарлалаа

 

Дөнгөж сая Онцгой байдлын газрынхан шуурхай хэвлэлийн хурал зарлалаа. Хурал 15 цагаас Онцгой байдлын Ерөнхий газарт болох аж.

 

 

ОБЕГ: 15 цагийн байдлаар 7 иргэнийг нас барсан байдалтайгаар олоод байна

 

Онцгой байдлын Ерөнхий газраас шуурхай хэвлэлийн хурал зарлаж мэдээлэл өглөө. Тэд “Эрэн хайх ажиллагааг өнөө өглөө 06,20 цагт эхлүүлсэн. Дараагийн баг 08.20 цагт ажиллагаагаа эхлүүлсэн. Улмаар 3200 метрийн өндөрт эхний цогцос олдсон. Тодруулбал  11 цаг 15 минутад Отгонтэнгэр хайрхан уулын зүүн зүгт эхний иргэнийг нас барсан байдалтай олсон бол дараагийн хүмүүсийг  11.30, 11.40, 13.07, 14,28 цагуудад олжээ. Хамгийн сүүлд 15.15 цагт хоёр хүний цогцосыг олсон" гэлээ.

 

Өөрөөр хэлбэл сураггүй болоод байгаа 17 хүнээс 7 хүний цогцосыг нь ийн олоод байгаа аж.  Эдгээр иргэдийг хадан хясаанаас унасан байж болзошгүй талаар ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга Г.Ариунбуян мэдээлсэн байна.

 

 

Амиа алдсан иргэдийн тоо 10 болов

 

Отгонтэнгэр ууланд авиралт хийгээд бууж явахдаа цасны нурангид өртөж сураггүй болсон 17 иргэний долоог нь өнөөдрийн 15.15 цагт нас барсан байдалтайгаар олсон тухай мэдээллийг ослын газарт ажиллаж байгаа ОБЕГ-ын шуурхай бүлгээс ирүүлсэн билээ. Тэгвэл 15.45 цагт дахин гурван цогцсыг олсон тухай мэдээлэл ослын газар ажиллаж байгаа шуурхай бүлгээс ирлээ.

 

Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Бид мэдээллийг цаг алдалгүй хүргэнэ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Багц 24: МУ-ын Хөдөлмөрийн баатар нэгээр нэмэгдэж, улс төр томилгоогоор “амьсгалав”
Байр суурь: Уулын спортыг хэрхэн хөгжүүлэх талаар хэн юу хэлэв
Багц 24: Амиа алдсан иргэдийн тоо 10 боллоо
Багц 24: У.Хүрэлсүхийн кабинетынхан тодорч, Г.Дэнзэнгийн хэрэг дэнслэгдэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (25)

  • Цнд (66.181.160.12)
    Олон хүний амь нас эрсдээд байхад юуных нь тахилга лус савдаг энэ тэр байхвэ. Шал хэрэггүй юм бурахаа больж маань хэлцгээ
    2017 оны 10 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.179.27.186)
    17 сайд алалцаж байж шинээр томилогдон тамгаа авч байх үед 17 хүн хайрханы орой дээрээс бурханы оронд заларлаа даа. Шинэ шадар сайд маань шуурхай ажиллажээ. Олон дахин байнга ингэж шуурхай ажиллахыг хүсье
    2017 оны 10 сарын 24 | Хариулах
  • ЕРӨНХИЙЛӨГЧ (202.179.27.121)
    МУУЙСАН ХУЖАА НАР АМЕРИКИЙН ДЭЭРЭМЧИДТЭЙ МАНАЙ МОНГОЛЧУУДЫГ АЛЖ БАЙНА.МОНГОЛЧУУДАА ТЭДНИЙГ АЛЦГААЯ УСТГАЦГААЯ.
    2017 оны 10 сарын 24 | Хариулах
    • Зочин
      Юу яриад л байба даа
      2017 оны 10 сарын 24
  • Жамсран (203.91.117.8)
    Догшин Очирваань сахиус эзэгнэсэн Төрийн ИХ ТАХИЛГАТ хайрханд эмэгтэй хүн гарч салтганахаар тийм юм болж байгаа юм даа. Эм хүн хормойгоос нь дээш өгсдөггүй байсан уламжлалтай хайрхан. Шашин шүтдэггүй гэж данхалзсан хоосон толгойнууд муйхар хар зоригоор олон хүний амийг чирлээ. Ганц шашиндаа ч биш, аливаа юманд учир байдаг юм. Заавал авирах шаардлагатай байсан юм бол зөвхөн эрэгтэйчүүдийн баг тусгай ном засал хийлгэж, догшин сахиус, эзэн савдгуудыг нь тахиж тайж, сайн өдрийн сайн цагт нь, сайн зүг чигээсээ эхлэн авирах ёстой доо. Ийм эрсдэлтэй үйлдэл хийж яваа үед хүн бүрийн амны уншлага ч байдаг юм. Захын лам л хэлээд өгнө дөө уг нь.
    2017 оны 10 сарын 23 | Хариулах
    • Зочин
      Yg zov
      2017 оны 10 сарын 23
  • Зочин (202.179.24.32)
    Шадар сайд өөрийн биеэр очиж сайн ажиллаж байна даа.
    2017 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.179.24.32)
    Шадар сайд маш шуурхай ажиллаж байна шүү.
    2017 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (27.123.212.136)
    Уулчдын овог нэр нас хүйсийг хэлж өгөөч
    2017 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (59.153.115.198)
    Ядаж ийм юман дээр улс төржихөө болимоор юм.
    2017 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (66.181.185.164)
    Далд ухаан ярих гэж байгаа бол нэг номерийн хүнийг л таалахгүй байна.Доод хүмүүс хамаагүй.Баттулга ерөнхийлөгч Батсайхан Завханы дарга Амгаланбаяр Отгоны засаг дарга Нарын суудал зохихгүй байнаа гэсэн үг дээ
    2017 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (66.181.185.164)
    Засаг төрөөрөө оролдож улсынхаа тусгаар тогтнолын баталгааг нурааж байгаад хилэшнэж байна
    2017 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (66.181.185.164)
    Цагаан зүйл бодож цагаан сэтгэлтэй байгаач ээ хүмүүсээ.Дандаа хар энерги хар мөр хар үг яриа.Очирваань хайрхан схнуулга өгч байна.
    2017 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.212.118.85)
    10 ni burhan bolj uldsen 7 ni ch naidvargui bhaa daa
    2017 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.26.194.189)
    эрдэнэт хүний алтан амь нас үхэл хагацал ярьж байхад л улстөр ярьсан маанагууд шүлсээ үсэргэж л явах юмдаа ийм улсад ямарч дүрэм журам үйлчлэхгүй дээ
    2017 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (195.145.29.66)
    Хорио тавьсан байхад дураараа хүмүүсийг дагуулж хоосон итгэл найдвар өгөж явдаг тэр Сүрэнжав гэх ахлагч 100 хувь буруутай
    2017 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (195.145.29.66)
    Хорио тавьсан байхад дураараа хүмүүсийг дагуулж хоосон итгэл найдвар өгөж явдаг тэр Сүрэнжав гэх ахлагч 100 хувь буруутай
    2017 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (90.203.72.214)
    Отгонтэнгэр хайрхан маань хилэгнэж эхэллээ дээ. Бидний монголчуудын байж байгаа нь дэндуу арчаагуй байна. Төрийн тахилгат хайрхан төр засаг дэндүү буруу байгааг бидэнд хэлээд байна. энэ төр засгийн гайгаар олон хүн хэцүү болно доо
    2017 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (150.129.143.14)
    Amid l garaasai .
    2017 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (150.129.140.5)
    Ө.Энхтүвшин муухай хар энергитэй хүн учраас Очирваань хайрхан гэсгээж байна даа
    2017 оны 10 сарын 23 | Хариулах
    • Зочин
      ҮХСНИЙ ЧИНЬ ЭНХТҮВШИН
      2017 оны 10 сарын 23
    • Зочин
      ТЭГВЭЛ монголчуудын сонгосон төлөөлөл Баттулга тахилгад очоогүй учраас хилэгнэж гэвэл чи яах уу новшоо
      2017 оны 10 сарын 23
    • Maagii
      Bolioch dee Arai fender bgaan bishuu
      2017 оны 10 сарын 23
    • Иргэн
      Тэнэгтээл байгаачээ.энхтүвшин ямар хамаатай юм бэ .
      2017 оны 10 сарын 23
    • Зочин
      muu novsh mini amaa tataarai
      2017 оны 10 сарын 23
  • Зочин (103.17.109.131)
    Хүний амь нас яригдаж байхад наад балиар улс төрөө орхиоч
    2017 оны 10 сарын 23 | Хариулах
    • Зочин
      Yag zuw
      2017 оны 10 сарын 23
  • Зочин (103.9.90.98)
    Шадар сайдын ажил бартаатай байна уу? ийм аймшиг гуниг харууслаар эхлэх ч гэж дээ.
    2017 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.21.106.136)
    Бурхан минь 2 хонрчихлоо гэж бодохоор найдлага тасраад байна шү
    2017 оны 10 сарын 23 | Хариулах
    • зочин
      ум ма ни бад ми хум
      2017 оны 10 сарын 23
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сошиалд маргаан дэгдээгээд байгаа инстаграмын шинэ "Instants" функцын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    40 мин
  • 2050 он гэхэд дэлхий нийт шоколад идэх боломжгүй болно
    1 цаг 13 мин
  • Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
    1 цаг 20 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх такси үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
    1 цаг 22 мин
  • Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ
    1 цаг 33 мин
  • Одоогоос 59 мянган жилийн өмнөх неандерталь хүмүүс шүдээ эмчилдэг байсныг тогтоожээ
    1 цаг 40 мин
  • Италийн таван иргэний цогцос Мальдивт байх усан агуйгаас олджээ
    1 цаг 55 мин
  • Улаанбаатар-2026: Таеквондогийн Азийн АШТ эхэллээ
    1 цаг 56 мин
  • Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгаан станцын ажлыг эрчимжүүлнэ
    1 цаг 59 мин
  • Хотын даргад нэр нь яригдаж буй Б.Пүрэвдавга гэж хэн бэ?
    2 цаг 36 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    3 цаг 18 мин
  • Байнгын хороод хуралдана
    3 цаг 24 мин
  • Хоёрын хоёр гахайтай Санхүүгийн газрын даргаа Б.ДЭЛГЭРСАЙХАН сайд засаж авч чадах уу?
    3 цаг 33 мин
  • ӨНӨӨДӨР: Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ
    3 цаг 48 мин
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
    3 цаг 52 мин
  • Танилц: Нөөцийн мах худалдаалах байршлууд
    4 цаг 13 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    4 цаг 18 мин
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
    4 цаг 45 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    4 цаг 46 мин
  • НӨАТ-ын сугалааны тохирол Лхагва гарагт болно
    20 цаг 28 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
24 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК