Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хоёрын хоёр гахайтай Санхүүгийн газрын даргаа Б.ДЭЛГЭРСАЙХАН сайд засаж авч чадах уу?

2026-5-19
0
ЖИРГЭХ

Зам, тээврийн хөгжлийн яам гэж байлаа, Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын үед. Одоогийн УИХ-ын дарга С.Бямбацогт сайдаар нь ажиллаж байх тэр үед Зам, тээврийн хөгжлийн яам Нисэхийн газартай, Санхүүгийн хэлтэстэй байв. Харин Г.Занданшатар Ерөнхий сайд гарч ирээд хөгжилдөө хүрчихсэн гэж үзсэн үү яасан, бүү мэд ямартай ч Засгийн газрын бүтцээ оруулж ирэхдээ Зам, тээврийн яам болгон нэрийг нь өөрчилсөн байсан. Ингээд “Хөгжил”-өө нэрнээсээ хассан яам дотроо бүтцээ зурах “эрх нь нээгдсэн”.

Хамгийн харамсалтай нь үеийн үед “ГАЗАР”-тай байсан Нисэхийн салбар хэлтэс болон статус ддошилж, санхүүгийн хэлтэс нь Санхүү, хөрөнгө оруулалтын газар болон өргөжих эхлэл энэ үед тавигдсан байдаг юм. Ямар ч сайдын үед бодлогоо гаргадаг салбарууд нь буюу авто зам, авто тээвэр, төмөр зам, иргэний нисэхийн салбарын газар энэхүү яаманд байсан нь ингэж Б.Дэлгэрсайхан сайдын үед алдагдсан.

Инээдтэй ч гэх үү, эмгэнэлтэй ч гэх үү нэгэн зүйл сонирхуулахад Зам, тээврийн яамны Нисэхийн хэлтсийнхэн гадаад харилцаагаа явуулахдаа өөрсдийн нэрийн хуудас дээрээ “ГАЗАР” хэмээн өөрчлөн бичдэг болжээ. Гадаад харилцаанд ижил статустай албан тушаалтнууд л ижил төвшинд харилцаж чаддагаас тэр шүү дээ. Манай яамны хэлтэс төлөөлж байгаа хүн бусад орны газрынхантай нэг ширээний ард суугаад адил төвшинд ажил ярьж болдоггүйгээс л ингэж нэрийн хуудсаараа хүртэл хуурч явах нөхцөлийг яам нь бүрдүүлсэн гэсэн үг.

Бодлого боловсруулдаг газраа хэлтэс болгоод бодлого ч гаргадаггүй, хөрөнгө ч босгодоггүй санхүүгийн хэлтсээ газар болгон өөрчилсөний цаад шалтгаан нь ердөө л Б.Дэлгэрсайхан сайдын дагуулж ирсэн Т.Сумъяа гэдэг эмэгтэйгээс болсон хэрэг. Боловсролын яамны барилга захиалагчийн албанд ажиллаж байсан, Дорноговийн харьяат тэрбээр Зам, тээврийн яаманд ирсэн даруйдаа л Хэмнэлтийн хуулийг үл тоон бүх тавилгаа шинэчилж хэл ам таталж явсан нэгэн. Түүнийг газрын дарга болгохын тулд Нисэхийн салбарыг хэлтэс болгож, Тээврийн салбарын хэлтсийг татан буулгасан гэхээр Б.Дэлгэрсайхан сайдад хэр ойр хүн гэдэг нь харагддаг. Түүгээр ч үл барам Т.Сумъяаг төрийн захиргааны дарга болгох гэж газрын даргын орон тооны шалгууруудыг нь зөвхөн түүнд тохируулж зарласан байдаг юм. Гэсэн ч өөрт нь зориулж зарласан тусгай шалгалтдаа хоёр ч удаа ороод босго оноогоо ч авч чадаагүй бүдэрсэн тэрбээр үргэлжлүүлэн ажилласаар л буй.

“Нэг бол засаад авахсан, даанч хоёрын хоёр гахайтай” гээд социализмын үеийн үйл явдлыг харуулсан хошин шогийн үзүүлбэр байдаг даа. Түүн шиг төрийн захиргааны тусгай шалгалтдаа хоёрын хоёр удаа бүдэрсэн Т.Сумъяа нь санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллах албан тушаалтны хамгийн чухал үзүүлэлт болох логик шинжилгээний шалгалт дээрээ ердөө 2 оноо авсан тухай яамныхан нь жиг жуг хийцгээх л юм билээ.

Уг нь Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханыг аливаа шийдвэрийг зоригтой гаргаж чаддаг, түүнийгээ хамгаалдаг, бас нөлөөлж чаддаг гээд улстөрчийнхөө хувьд нэмэх оноо авах чанар олонтой хэмээдэг. Харамсалтай нь улстөрч сайддаа мэргэжлийн зөвлөгөө өгч, салбарынхаа бодлогыг тодорхойлоход нь туслах ёстой багийнхан нь ийм мэргэжлийн бус байна. Өөрт нь зориулж зарласан орон тооны тусгай шалгалтад хоёр ч удаа бүдэрчихсэн хүн сайдад мэргэжлийн туслалцаа үзүүлнэ ч гэж юу байхав дээ!!!

А.Болдбаатар

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • кк (202.21.117.194)
    ккк
    2026 оны 05 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    7 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    11 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    17 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    20 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    6 цаг 29 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    21 цаг 53 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Өчигдөр 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Өчигдөр 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Өчигдөр 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Өчигдөр 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Өчигдөр 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК