
Өнөөдөр Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид хуралдаж, хотын даргад нэр дэвшигчийг тодруулна. Дараагийн хотын даргад хэд хэдэн хүний нэр яригдаж буй бөгөөд тэдний нэг бол МАН-ын залуучуудын байгууллага болох СДМЗХ- ны ерөнхийлөгч Бяруузанын Пүрэвдагва. Түүнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүргэн байсан гэдгээр нь улс төрийн хүрээнийхэн андахгүй. Дараагийн хотын даргад нэр нь яригдаж буй Б.Пүрэвдавгийн намтарыг хүргэж байна.
Тэрбээр Монгол Улсын их сургуулийг улс төр судлаач мэргэжлээр төгсссөн. 2017 онд Австрали улсын Нью-Кэслийн их сургуульд Тогтвортой хөгжлийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалжээ.
- 2009-2011 онд нийслэлийн Баянгол дүүргийн Нийгмийн Ардчилал Монголын Оюутны Холбооны дарга
- 2009-2011 онд Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Ажлын албаны Намын байгуулалтын газрын Улс төрийн ажилтан 2011-2012 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын шадар туслах
- 2013-2015 онд Нийгмийн Ардчилал Монголын Оюутны Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн
- 2016-2017 Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын орон тооны зөвлөх зэрэг албан тушаалыг хашиж, 2017 оноос Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Ажлын албаны Орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн даргаар ажилласан.
Одоо МАН- ын залуучуудын байгууллага болох СДМЗХ- ны ерөнхийлөгчөөр ажилладаг.


























































