
Meta компани инстаграм хэрэглэгчдийн өдөр тутмын харилцааг илүү бодит байлгах, амьд харилцааг эрхэмлэх зорилготой шинэ “Instants” функцийг нэвтрүүлжээ. Энэхүү шинэчлэл нь хэрэглэгчдийн дунд шууд авсан зураг, богино мөчөө дүрсжүүлэн хуваалцах боломжийг бүрдүүлсэн байна.
Шинэ функцийн гол онцлог нь хэрэглэгч зөвхөн шууд камераар авсан зургаа бусадтайгаа хуваалцах, илгээх боломжтой бөгөөд галлерейгаас зураг сонгож оруулах боломжгүй аж.
"Instants"-аар илгээсэн зураг нь үзсэний дараа шууд устах эсвэл хамгийн ихдээ 24 цагийн дотор автоматаар алга болох тохиргоотой. Мөн энэ төрлийн зургууд нь Direct Message "DM" дотор илгээгдэж, зөвхөн “Close Friends” эсвэл харилцан дагадаг хэрэглэгчдийн хооронд хуваалцах боломжтой аж.
Түүнчлэн хэрэглэгчид илгээсэн "Instants"-д emoji болон богино хариу илгээж харилцах боломжтой ч зарим тохиолдолд "screenshot" хийх хамгаалалт идэвхтэй байх аж. Зарим хувилбарт илгээсэн хэрэглэгч өөрийн илгээсэн зургийг буцаан устгах боломжтой.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, инстаграм энэхүү шинэчлэлээр Snapchat болон BeReal зэрэг контентын платформуудын чиг хандлагыг өөртөө нэгтгэж, хэрэглэгчдийн илүү бодит харилцааг дэмжихийг зорьж байна. Шинэ “Instants” функц нь ялангуяа залуу хэрэглэгчдийн дунд илүү хувийн, бодит харилцааг нэмэгдүүлэх боломжтой байгаа аж.
Л.Баяр


























































