Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

2026-5-15
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.05.15) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 02 минутад Улсын Их Хурлын 64 гишүүн хүрэлцэн ирснээр 50.8 хувийн ирцтэйгээр эхэлж, долоон асуудал хэлэлцэхээр товлов.

Нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр “Гэр бүлийн өдөр” тохиож байгааг тэмдэглэж, нийт монголчууддаа мэндчилгээ дэвшүүллээ. Түүнчлэн энэ Бямба, Ням гарагт (2026.05.16-17) Үндэсний бичиг соёл, номын өдрүүд болж буйг, жанжин Д.Сүхбаатарын талбайд болж буй 39 дэх удаагийн номын баярт Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу номын нээлтээ хийж байгааг дурдав. Тэрбээр номын баярт бүтээлээрээ оролцож буй гишүүдэд баяр хүргэсэн. Мөн жил бүрийн 5 дугаар сарын гурав дахь Бямба гарагт “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ажилтны өдөр”-ийг тэмдэглэдэг болохыг Улсын Их Хурлын дарга дурдаад хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын нийт ажилтан, албан хаагчдад Улсын Их Хурлын нэрийн өмнөөс мэндчилгээ дэвшүүллээ.

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы тавдугаар сарын 15-ны Баасан гарагийн нэгдсэн хуралдааны эртэч гишүүдээр Улсын Их Хурлын Б.Бат-Эрдэнэ, Ч.Лодойсамбуу, М.Сарнай, Б.Бейсен, Л.Энхнасан нарыг танилцуулав.

Дараа нь Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт хууль санаачлагчдаас өргөн мэдүүлсэн төслүүдийг Байнгын хороодод хуваарилсан талаараа танилцуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр нарын 6 гишүүнээс 2026 оны 5 дугаар сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нарын 12 гишүүний энэ сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Төрийн байгуулалтын байнгын хороонд хуваарилжээ. Улсын Их Хурлын П.Сайнзориг нарын 7 гишүүнээс энэ сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Хууль зүйн байнгын хороонд хуваарилсан байна.

Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир нарын 4 гишүүнээс энэ сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороонд хуваарилсан талаар С.Бямбацогт дарга танилцуулав.

Хууль, тогтоолын төслийг эцэслэн батлав

Баасан гарагийн хуралдаанаар хэлэлцэхээр товлосон дарааллын дагуу хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлах санал хураалтаар нэгдсэн хуралдаан үргэлжиллээ. Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон 80 гишүүний 75 нь дэмжлээ. Дараа нь Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцэслэн батлах санал хураалт явуулав. Улсын Их Хурлын 74 гишүүн дэмжиж, тогтоолын төслийг эцэслэн батлав. 

Хуулийн төслүүдийн холбогдох хэлэлцүүлгийг хийж, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ

Нэгдсэн хуралдаанаар Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явууллаа. Пүрэв гарагийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллоор тус бүрд нь санал хураалт явуулсан юм. Гишүүд саналын томьёолол тус бүрийг дэмжсэн тул хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлсэн.

Цусны донорын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг мөн өнөөдрийн хуралдаанаар үргэлжлүүлэн юм. Пүрэв гарагийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар төслийн эцсийн хэлэлцүүлгийг эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар зарчмын зөрүүтэй дөрвөн саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэлээ.

Төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсний дараа Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт дараах мэдээллийг нэгдсэн хуралдаанд танилцуулав. Нэг хүний хандивласан цус гурван хүний амийг авардаг гэсэн эрүүл мэндийн байгууллагын судалгаа байдаг бөгөөд Монгол Улсын хэмжээнд 210 мянган донор тогтмол цусаа хандивладаг байна. Өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хариу нэхэлгүй, сайхан сэтгэлийн үндсэн дээр хүний алтан амийг аврах үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулж, цусаа хандивладаг иргэдээ алдаршуулах, сайн дураараа цусаа хандивлах донорын эгнээг өргөжүүлэх үйлийг бодитоор дэмжих ач холбогдол бүхий төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн болохыг С.Бямбацогт дарга тэмдэглэв. Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Ж.Батжаргал, М.Ганхүлэг, С.Эрдэнэбат, Г.Хосбаяр, У.Отгонбаяр, Л.Соронзонболд, Г.Тэмүүлэн нар тогтмол цусаа хандивладаг болохыг танилцуулаад “Хамгийн бага нь 10, хамгийн их нь 50 удаа бас цусаа хандивлаж, эрдэнэт хүний амь аврах үйлсэд манай гишүүд нэгдсэн байгаа. Донор гишүүдэдээ нийт гишүүдийнхээ нэрийн өмнөөс талархлаа илэрхийлье” хэмээсэн.

Цусны донорын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг ийн хийж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.

Төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар холбогдох Байнгын хороонд шилжүүллээ

Энэ өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр товлосон дөрөв дэх асуудал нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг байсан юм. Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар төслийн эцсийн хэлэлцүүлгийг эхлүүлсэн бөгөөд зарчмын зөрүүтэй дөрвөн саналын томьёоллоор өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Ингээд төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.

Төслүүдийг хэлэлцэхийг дэмжив

“Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээр Баасан гарагийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан үргэлжиллээ. Төслийн холбогдох хэлэлцүүлгийг Пүрэв гарагийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар эхлүүлсэн бөгөөд санал хураалтыг хойшлуулсан юм. Өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад Улсын Их Хурлын 87 гишүүний 78.2 хувь нь дэмжив. Иймд төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн.

Засгийн газраас энэ сарын 14-ний өдөр Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн бөгөөд тус төслийг нэг яаралтай горимоор хэлэлцэхээр Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэсэн. Иймд өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар тус хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа.

Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан танилцуулав. Төсөл нь Улсын Их Хурлаас соёрхон баталсан олон улсын гэрээ, хэлэлцээр бүхий гадаад зээлийн төслүүдийн эх үүсвэрийн ашиглалтыг нэмэгдүүлэх, хэрэгжилтийг эрчимжүүлэх, тэр дундаа үндэсний аюулгүй байдлыг хангах, стратегийн төслүүдийг хугацаанд нь ашиглалтад оруулах зорилготой гэв.

Засгийн газар 1991 оноос хойш нийт 308 төсөл, арга хэмжээнд 10.4 тэрбум ам.доллар буюу 33.4 их наяд төгрөгийн төслийн зээлийн хэлэлцээр байгуулснаас өнөөдрийн байдлаар 6.1 тэрбум ам.доллар буюу 19.6 их наяд төгрөгийн хөрөнгийг ашиглаж 4.3 тэрбум ам.доллар буюу 13.8 их наяд төгрөгийн ашиглаагүй үлдэгдэл байгаагийн 38 хувь нь буюу 5.3 их наяд нь Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслүүдийн үлдэгдэл санхүүжилт байгаа аж. Хэрэгжиж буй төслүүдийн 68 хувь буюу 52 төсөл нь хөнгөлөлттэй, 32 хувь буюу 22 төсөл нь нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр хэрэгжиж байгаагаас гадна зарим төслүүд нь зээлийн эх үүсвэрийг дагасан тусламжийн санхүүжилттэйг Сангийн сайд тодотгож байв.

Нэн хөнгөлөлттэй болон хөнгөлөлттэй зээл нь Монгол Улсын төсөвт ирэх шууд ачааллыг бууруулж, дунд болон урт хугацаанд хөгжлийн суурийг тавих чухал үүрэг гүйцэтгэсээр байгаа ч 2011 оноос нэн хөнгөлөлттэй нөхцөл өөрчлөгдөж, Монгол улс энгийн болон хөнгөлөлттэй зээлд хамрагдах болсон байна. Харин 2024 оноос эхлэн манай улс дунджаас дээгүүр орлоготой улс болсон тул арилжааны нөхцөлтэй зээл авахаар зээлийн нөхцөл өөрчлөгдөж байгааг төслийн танилцуулгад дурдлаа.

Нийт зээлийн төслүүдийн 13.8 их наяд төгрөгийн ашиглагдаагүй үлдэгдлийн 89 хувь нь 2026-2029 онд хэрэгжиж дуусах гэрээ, хэлэлцээртэй байгаа нь ирэх 3 жилд зээлийн ашиглалтыг нэмэгдүүлэх бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэх үндэслэл бөгөөд зээлийн ашиглалтыг Улсын Их Хурлаар соёрхон баталсан хэлэлцээрийн хугацаанд багтаан хэрэгжүүлэхгүй тохиолдолд төслийн хугацаа хойшлох, өртөг өсөх, хүүгийн болон үйлчилгээний зардал нэмэгдэх, улмаар хөрөнгө оруулалтын төслүүд хугацаанд ашиглалтад ороогүйгээс үүдэн нийгмийн ач холбогдол, эдийн засгийн үр өгөөж саарах бодит эрсдэл болохуйц байгааг З.Мэндсайхан сайд нэгдсэн хуралдаанд танилцуулав. Нөгөө талдаа Улсын Их Хурлаар соёрхон баталсан гэрээ, хэлэлцээр нь Олон улсын гэрээний тухай хуульд зааснаар олон улсын гэрээнд хамаардаг бөгөөд энэ үүднээсээ олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, олон улс, санхүүгийн байгууллагуудаас тогтмол хийгддэг үнэлгээнд нөлөөлөх асуудал юм байна.

Төсвийн хязгаарлалттай өнөөдрийн нөхцөлөөс шалтгаалан гадаад зээлийн эх үүсвэртэй төслүүдийн гэрээний дагуух шаардлагатай санхүүжилтийн дөнгөж 22 орчим хувийг улсын төсөвт тусгаж байгаа нь хэрэгжилтэд гол хүндрэл болж байгаа аж. Зээлийн ашиглалтыг нэмэгдүүлэхгүй бол зарим төслийн хэрэгжилт 5-10 жилээр хойшлох, зардал нэмэгдэх, өрийн үйлчилгээний төлбөр нэмэгдэх бодит эрсдэл үүссэн байна. Энэ онд 18 төсөл хэрэгжиж дуусаж байгаа боловч шинээр эхлэх төслүүдийн гэрээтэй холбоотойгоор зээлийн ашиглагдаагүй үлдэгдэл ирэх онуудад ч өндөр хэвээр байх хандлагатай  болохыг Сангийн сайд танилцуулсан.

Гадаад зээлийн ашиглалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогын болон эрх зүйн зохицуулалтыг оновчтой болгох шаардлага үүссэн тул Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлсэн байна.

Хуулийн төсөл нь 4 бүлэг, 5 зүйлтэй бөгөөд хуулийн төслийн 1 дүгээр бүлэгт хуулийн зорилт, хуулийн үйлчлэх хүрээг, 2 дугаар бүлэгт гадаад зээлийн ашиглалтын зардлын зохицуулалтыг, 3 дугаар бүлэгт гадаад зээлийн ашиглалтын ил тод байдал, хяналтын асуудлыг, харин 4 дүгээр бүлэгт хуулийг дагаж мөрдөх журмын зохицуулалтыг тус тус тусгажээ.

Хуулийн төсөлд Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслүүдийн хүрээнд зээлийн ашиглалтыг нэмэгдүүлэхээр тусгасан байна. Энэ зохицуулалтад өөр төсөл нэмж тусгахыг, төслийн нэрийг өөрчлөхийг хориглосны сацуу төсөл батлагдсан тохиолдолд нэр дурдагдсан бүтээн байгуулалтын төслүүдийн зээлийн ашиглалт бүрэн дуусах хүртэл хууль хүчин төгөлдөр байхаар тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар 2026 онд Газрын тос боловсруулах үйлдвэрийн хувьд 1.5 их наяд төгрөг, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төслийн хувьд 324.1 тэрбум төгрөгийн ашиглалт  буюу нийт 1.8 их наяд төгрөгийн санхүүжилт гарснаар төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлж, хэлэлцээрийн хугацаанд багтаан ашиглалтад оруулах аж. Энэ хүрээнд зээлийн үйлчилгээний төлбөр тэр дундаа хөрөнгө баталгаажуулсны төлбөрт төлөгдөх 104.1 тэрбум төгрөгийг хэмнэх нөхцөл бүрдэнэ хэмээн Сангийн сайд танилцуулав. Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор дотоодын хэрэглээний 55 хувийг хангаж жил бүр 1.0 тэрбум ам.доллар дотооддоо үлдэх, Эрднэбүрэнгийн усан цахилгаан станцын хувьд баруун бүсийг 100 хувь эрчим хүчээр хангаж жил бүр 17.5 тэрбум төгрөг дотооддоо үлдэж, импортын цахилгаан эрчим хүчийг орлох юм байна.

Төсвийн байнгын хорооны холбогдох санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар танилцуулав. Улсын Их Хурлын 2026 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасны дагуу яаралтай хэлэлцэхээр шийдвэрлэсэн болохыг дурдлаа. Төсвийн байнгын хорооны 2026 оны 05 дугаар 15-ны өдөр хуралдаж, төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн байна.

Төсөл санаачлагчийн илтгэл, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Хосбаяр, Х.Тэмүүжин, Ө.Шижир, Ц.Баатархүү, Б.Пүрэвдорж, М.Бадамсүрэн, Н.Алтаншагай, Л.Соронзонболд, М.Энхцэцэг, А.Ариунзаяа, Г.Ганбаатар нар асуулт асууж, Засгийн газрын гишүүд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар авав.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн хүний нөөцийн асуудлыг тодруулсан гишүүдийн асуултад Г.Дамдинням сайд дараах хариултыг өгсөн. Өнөөдрийн байдлаар Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын төсөл дээр 2500 хүн ажиллаж байгаа ба зээлийн ашиглалтыг нэмэгдүүлсэн тохиолдолд 4500 хүн ажиллах тооцоо гаргаад байгаа аж. Үйлдвэр ашиглалтад орвол 550 инженер, техникийн ажилтан шаардлагатай, дамжуулах хоолой дээр ажиллах ажилчдын тоог нэмэхээр хамгийн багадаа 700 ажлын байр бий болох юм байна. Холбогдох мэргэжилтнүүд буюу хүний нөөцийг БНЭУ-д болон Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуульд үе шаттай бэлтгэж байгаа гэв. Тодруулбал, Шинжлэх ухаан, технологийн их сургуульд жил бүр 51 оюутныг тэтгэлэгтэй сургаж байгаа, үүний зэрэгцээ энэ жилээс эхлэн тодорхой тооны төгсгөгчийг байнгын ажлын байраар хангаж, үйлдвэрийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн авч явах бэлтгэл хангахаар төлөвлөөд байгаа гэлээ. Төслийн бүтээн байгуулалтын явцад гүйцэтгэгч компаниуд тоног төхөөрөмж ашиглалтад оруулахдаа 6 сарын өмнөөс инженерийн суурь мэдлэгтэй боловсон хүчнийг дадлагажуулж, туршлагажуулах үүрэг хүлээдэг байна. Мөн гэрээний хүрээнд үйлдвэр ашиглалтад ормогц БНЭУ-аас мэргэжилтнүүд ирж, нэг жилийн хугацаанд дагалдуулан сургах маягаар дадлагажуулна. Үүний дараа дотоодын хүний нөөцдөө тулгуурлан үйл ажиллагаа нь явар бөгөөд цаашдаа дотоодын мэргэжилтнүүд, хүний нөөцөө бэлтгэх шаардлага үүснэ гэв. Өнөөдрийн байдлаар төслийн бүтээн байгуулалтад 100 орчим хүн оролцоод, зураг төслийн шатнаас эхлэн бүтээн байгуулах үйл явцад оролцон ажиллаж байгаа гэх мэдээллийг өгсөн. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц ашиглалтад орохоор 870 ажлын байр бий болох тооцооллыг Сангийн яамны мэргэжилтэн танилцуулсан.

Бүтээн байгуулалтын дээрх хоёр төслийн төсөвт өртөг нэмэгдсэн эсэх асуултад “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төслийн төсөвт өртөг огт нэмэгдээгүй. Харин нөгөө төслийн хувьд анх БНЭУ-аас 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл авах шийдвэрийн дараа Газрын тос боловсруулах үйлдвэр барихаар болж, ТЭЗҮ боловсруулсан. Үүний үндсэн дээр өртөг 1.2 тэрбум ам.доллар болсон. Дараа нь буюу 2024 онд 467 сая ам.доллароор өртөг нэмэгдэж, Улсын Их Хурал шийдвэрлэсэн. Ингээд нийтдээ 1.7 тэрбум ам.долларын төсөвт өртөгтэй болсон” хэмээгээд нарийвчилсан мэдээллийг өгсөн юм.

Нийт гадаад зээлийн ашиглалт, үр дүн, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг тогтмол хянадаг эсэхийг, төсөлд дурдагдсан хоёр төсөлд аудит оруулах төлөвлөгөө бий эсэхийг, томоохон бүтээн байгуулалтын төслүүдийн санхүүжилтийг зөвхөн зээлээр шийдвэрлэхээс гадна санхүүжилтийн бусад хувилбарыг судалсан эсэхийг асууж, төслүүдийн менежментийг сайжруулах чиглэлээрх төлөвлөлтийн талаар Сангийн, Зам тээврийн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд нар болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, мэдээлэл авсан юм. Мөн Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад орсны дараа түүхий эдээр тасралтгүй хангаж, үйлдвэрийг бүрэн хүчин чадлаар ажиллуулах асуудлыг хэрхэн төлөвлөж байгааг тодруулж, хариулт авсан юм. Хуулийн төсөлд нэр дурдагдсан бүтээн байгуулалтын хоёр төслийг боломжит богино хугацаанд хэрэгжүүлэхийг дэмжиж байгаа ч Улсын Их Хурлын бүрэн эрхийг хязгаарлах энэ мэтийн эрх зүйн зохицуулалтыг хийх оролдлого нь зохимжгүй гэдэг сануулгыг мөн гишүүд хэлж байсан. Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний асуудлаа шийдэх, мөн баруун таван аймгийн эрчим хүчний хангамжийн асуудлыг шийдвэрлэх эдгээр төслийг дэмжиж буйгаа гишүүд илэрхийлж байв. Нэр бүхий хоёр төсөл ашиглалтад орсноор өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн үнэ өртөгт бодитоор нөлөөлж, бууруулах  боломжтой, өндөр үр ашигтай төслүүд гэдийг тодотгож байсан.

Ийнхүү гишүүд Байнгын хорооны санал, дүгнэлт, хууль санаачлагчийн илтгэл, хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлага, хуулийн төслийн үр нөлөө, зардлын тооцоо болон хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан асуулт асууж, хариулт авсны дараа Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, Г.Ганбаатар нар Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг дэмжсэн байр сууриа илэрхийлж, үг хэлсэн. Дараа нь хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулав. Нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 93 гишүүний 70 нь буюу 75.3 хувийн саналаар Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив. Иймд тухайн хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Энэ өдрийн нэгдсэн хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баталсан хууль, тогтоолын эцсийн найруулгыг танилцуулсан хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
ИРЦ: УИХ-ын дөрвөн гишүүн гадаадад томилолттой байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    1 цаг 1 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    1 цаг 3 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    1 цаг 37 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    1 цаг 42 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    1 цаг 45 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    1 цаг 56 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    2 цаг 25 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    2 цаг 31 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    2 цаг 41 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    2 цаг 43 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    3 цаг 30 мин
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
    4 цаг 14 мин
  • ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    4 цаг 14 мин
  • Шинэ Зеланд зургаан жилийн дотор тамхидалтыг хоёр дахин бууруулав
    4 цаг 53 мин
  • Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтаас бид юуг мэдэх ёстой вэ?
    4 цаг 55 мин
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
    5 цаг 9 мин
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
    5 цаг 13 мин
  • ИРЦ: УИХ-ын дөрвөн гишүүн гадаадад томилолттой байна
    5 цаг 31 мин
  • “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт эхэллээ
    5 цаг 39 мин
  • "Оросын арми Украины фронтод туйлдаж, ялагдаж эхэлсэн" гэв
    5 цаг 42 мин
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Дальхаузийн их сургуультай боловсролын салбарт хамтран ажиллаж байна
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК