Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, “Гроватз” ХХК-ийн гахайн аж ахуйд Гахайн сонгомол мялзан өвчин гарсантай холбогдуулан 2015.04.02-ны өдрийн дүүргийн Засаг даргын “Хорио цээрийн дэглэм тогтоох тухай” А/87 тоот захирамжийн дагуу 2015.04.08-ны өдрийн байдлаар нийслэлийн Мал эмнэлгийн газрын 2 ажилтан ДУК загварын автомашинтай хайкопийн 1х150 уусмалаар голомтын орчинд, гахайн байрны талбай, бохирын цэгүүдэд 3500 м2 талбай, 3 автомашин, техникт болон устгалын нүхэнд 1500 кг хлорын шохой ашиглан дэвсэх, үелэн цацаж ариутгасан.
“ТҮДА”ХХК-ийн Мал эмнэлгээс голомтын бүсэд ажилласан автомашин, гахайн байрны халдваргүйтгэлд 5%-ийн хайкоп бодисоор 1650 м2 талбайд ариутгал, халдвартай 34 иж бүрэн хамгаалах хувцсыг зааврын дагуу устгалын цэгт шатааж устгасан байна.
“Гүн тэрэм” ХХК-ийн Мал эмнэлгээс дүүргийн 12 дугаар хорооны 12 өрхийн 200 гахай, “Ганган буга” ХХК-ийн Мал эмнэлгээс дүүргийн 14 дүгээр хорооны “М Хасбилэг” ХХК-ийн 300 гахай, “Өлзийт интернейшнл” ХХК-ийн 52 гахай, нийт 552 гахайд вакцинжуулалт хийсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/