Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 91 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Аврах гал унтраах 35 дугаар ангийн тасгийг очиход 5 ханатай гэрийн үүдний хэсэг, дотор талд хана шатаж байсныг унтрааж, нийт 20.0 сая төгрөгийн өмч хөрөнгийг гал түймрийн аюулаас аварсан.
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Мега үүд” ХХК-ийн Эмийн ургамлын үйлдвэрийн хашаанд манаачийн байр шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Аврах гал унтраах 63 дугаар ангийн тасгийг очиход 2х2 хэмжээтэй манаачийн байрны дээвэр, дотор талд шал, эд хогшлын хамт шатаж байсныг унтраасан байна.
Д.Ундрах