Солонгос улсын Кёнгнам аймгийн Кимхэ хотын цагдаагийн газар тус дүүрэгт амьдардаг Монгол улсын гурван иргэнийг хулгайн хэрэгт сэжиглэн гэрээс нь баривчилсан талаар эх сурвалж мэдээллээ.
Тус монгол иргэд Солонгос улсад хууль бусаар амьдарч байхдаа Кимхэ хотын орон сууцнуудаар тэнүүчлэн Солонгос иргэдийн орцон дотор орхисон дугуйн цоожийг таслан хулгайлдаг байсан ба одоогоор зургаан удаагийн үйлдлээр 3 сая 400 мянган воноор үнэлэгдэх долоон ширхэг дугуйг хулгайлсан нь нотлогдсон байна.
Сэтгэгдэл (1)