Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийслэлд хүүхдийн нас баралт 42.8 хувиар өсчээ

2015-4-09
0
ЖИРГЭХ

        Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас “Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр”-ийг 4 дүгээр сарын 10-ны өдөр уламжлал болгон 2 дахь жилдээ тэмдэглэх гэж байна. Энэ жилийн хувьд Нэгдсэн  үндэстний байгууллагаас зарлан тунхагласан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үйл ажиллагааны 10 жил”-ийн ажлын хүрээнд 3 дахь жилдээ “Хүүхэд ба Замын аюулгүй байдал” сэдвийн дор дэлхий даяар явагдах гэж байгаа аянтай давхцаж байгаагаараа онцлог юм.

 

2014 онд улсын хэмжээнд хүүхэд өртсөн зам тээврийн осол 1195 бүртгэгдэж, 1212 хүүхэд өртсөнөөс, 48 хүүхэд нас барж, 1164 хүүхэд гэмтсэн байна.


Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 281 гарсаны, нийт 48 хүүхэд амь насаа алдаж, 233 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтэл авсан байна.


Үүнээс нийслэлийн хэмжээнд 2014 онд нийт 1062 ослоор 1079 хүүхэд осолд өртөж, 10 хүүхэд  амь насаа алдаж, 1069 хүүхэд гэмтсэнээс, 138 хүүхэд нь хүнд хүндэвтэр гэмтэл авсан байна.

 

Улсын хэмжээнд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас 2013 онд 37 хүүхэд нас барж байсан бол 2014 онд 48 болж 11-ээр буюу 29.7 хувиар өссөн, гэмтсэн хүүхэд 2013 онд 197 байсан бол 233 болж 36-гаар буюу 18,3 хувиар өссөн байна.


Нийслэлд хүүхдийн нас баралт 7 байсан бол 10 болж, 42.8 хувиар өссөн, гэмтсэн хүүхэд 116 байсан бол 138 болж, 19 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

 

Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осолд өртсөн хүүхдүүдийг хөдөлгөөнд оролцсон хэлбэрээр нь авч үзвэл 74.2 хувь нь явганаар, 24.4 хувь нь тээврийн хэрэгслээр зорчигч, 1.4 хувь нь дугуйгаар хөдөлгөөнд оролцож байсан байна.


Тэдгээрийг насны байдлаар нь ангилан үзвэл: 0-7 хүртэлх насны хүүхэд 421 буюу  39 хувийг, 8-14 насны хүүхэд 523 буюу 48,5 хувийг, 15-17 насны хүүхэд 135 буюу 12,5 хувийг эзэлж байна.


Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүдийг хүйсийн байдлаас нь үзэхэд 51.4 хувь нь эмэгтэй, 48.6 хувь нь эрэгтэй хүүхэд эзэлж байна.

 

2015 оны эхний 3 сарын байдлаар улсын хэмжээнд 11 хүүхэд зам тээврийн ослын улмаас амь насаа алдаж, 44 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтсэн байна. Үүнээс нийслэлд 3 хүүхэд нас барж, 200 хүүхэд гэмтсэний, 25 нь хүнд, хүндэвтэр гэмтэл авсан байна.

 

Хүүхдүүд ихэвчлэн “Гэр-Сургууль-цэцэрлэг” гэсэн маршрутад, хичээл тарах, цуглах цагуудад анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцох, гарцтай, гарамтай газрын гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах, асран хамгаалагчгүй хөдөлгөөнд оролцох, ойртон ирж буй тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх, замын зорчих хэсгээр явах, утсаар ярих, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг дутмаг, сургууль, цэцэрлэг орчмын зам нь хүүхдийг хөдөлгөөнд аюулгүй оролцуулах нөхцөл бүрдээгүй, эцэг, эх, асран хамгаалагч нар нь хүүхдийнхээ хэрхэн сургууль, цэцэрлэг рүүгээ явдаг болон гэртээ харьдагийг мэддэггүй, бие даалган, харгалзах хүнгүйгээр хөдөлгөөнд оролцуулдаг, хүүхэдтэйгээ хамт явж байхдаа ч хөдөлгөөнд аюулгүй  оролцох заавар зөвлөгөө өгдөггүй, өөрсдөө зөрчдөг, буруу үлгэр дуурайлал үзүүлдэг зэрэг нь  хүүхэд зам тээврийн осолд өртөх, амь насаа алдах, гэмтэх нөхцлийг бий болгож байна.


Мөн хүүхдийг тээвэрлэхдээ зориулалтын хамгаалах суудал, хамгаалах бүс, суудал өндөрсгөгч, суудлын бүс тохируулагчийг хэрэглэж хэвшээгүй нь зам тээврийн ослын үед хүнд гэмтэх, амь насаа алдах, аливаа эрсдэлд орох нөхцлийг бүрдүүлдэг.   


            Түүнчлэн тээврийн хэрэгслийн жолооч нарын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, дүрмийн мэдлэг дутмаг, мэдсэн ч зөрчдөг, дүрмээ биелүүлдэггүй, хэнэггүй, хариуцлагагүй, сахилгагүй, соёлгүй үйлдэл нь осол гарахад нөлөөлж байна.

 

Ялангуяа хавар, зун, намрын улиралд буюу дулааны улиралд хүүхдүүд гадуур зугаалах, дэмий сэлгүүцэх, унадаг дугуй, дугуйт тэшүүрээр замын ойролцоо тоглож яваад зам тээврийн осолд өртөх эрсдэл их байдаг.

 

Иймд хүүхдийг зам тээврийн ослоос урьчилан сэргийлэхэд дараах ажлуудыг эрх бүхий байгууллага, албан тушаалтнууд шийдвэр гарган хэрэгжүүлж ажиллах нь чухал байна.

Үүнд:
- Дүүрэг бүрт хамгийн эрсдэлтэй ерөнхий боловсролын 5 сургуулийн орчныг “Сургуулийн бүс” стандартын дагуу иж бүрэн тохижуулах,
- Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг тээвэрлэх “Сургуулийн автобус” стандартын шаардлага хангасан хүүхдийн автобусны тоог 2 дахин нэмэгдүүлэх.
     - Дүүрэг бүрт сургуулийн өмнөх насны хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, тэдэнд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, зөв дадал багаас нь эзэмшүүлэх, сургах зорилготой “Мини замын хөдөлгөөний хотхон” байгуулах.
- “Замын хөдөлгөөний дүрэм”-ийн хичээлийг ерөнхий боловсролын сургуулийн заавал үзэх хичээлийн хөтөлбөрт оруулах.
- Хүүхэд зам тээврийн осолд  эцэг, эх, асран хамгаалагч, багш ажилтны хараа хяналтад байхдаа өртсөн тохиолдолд тэдний эцэг, эх, асран хамгаалагч, багш ажилтанд хариуцлага оногдуулдаг эрх зүйн орчинг бүрдүүлэх.
- Нийтийн тээврийн үйлчилгээний автобусны гадна болон дотор талд зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх хууль, дүрэм, санамж сэрэмжлүүлгийг тогтмол  байршуулдаг байх.
          - Нийслэл хотод үйл ажиллагаа эрхэлж байгаа нийтийн тээврийн хэрэгсэл, такси компаниудын тээврийн хэрэгсэлд хүүхдийг тээвэрлэх зориулалтын хамгаалах суудал, хамгаалах бүс, хамгаалах бүсний тохируулагч, суудал өндөрсгөгч зэргийг байрлуулж, хүүхдийг зөв, аюулгүй тээвэрлэх нөхцлийг хангах нь чухал байна.

 

УРИАЛГА:

“Замын аюулгүй байдлын үндэсний төв” ТББайгууллага тус газартай хамтран  “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хүүхдийн тунхаг”-ийг 100.000-аас доошгүй дэмжигчдэд танилцуулан гарын үсэг зуруулж төрийн дээд албан тушаалтнуудад хүргүүлэн тэдгээрийн санал санаачлага, үйл ажиллагааг хүүхдийн аюулгүй байдлыг хангуулах шийдвэр гаргуулахад чиглүүлэх, хэрэгжүүлэхийг зорьж байгаа тул Та бүхэн “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хүүхдийн тунхаг”-тай www.SAVEKIDSLIVES2015org цахим хаягаар орж танилцаж нэгдэхээс гадна 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр “Эрх чөлөөний талбай”-д 11.00 цагт зохион байгуулагдах “Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр”-т өргөнөөр оролцож, хүүхдийн дуу хоолойг сонсож, хүүхдийн төлөө юу хийж чадахаа илэрхийлээрэй!

Д.Ундрах /24tsag.mn/

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдрөөс эхэллээ
    48 мин
  • Хөвсгөл аймагт гарсан 2 ойн түймрийг бүрэн унтраажээ
    1 цаг 30 мин
  • А.Баяр: 15 давхарын ээлжит зочин би болжээ
    1 цаг 41 мин
  • “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ
    1 цаг 42 мин
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” улс даяар болно
    1 цаг 48 мин
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
    2 цаг 40 мин
  • Тавдугаар сарын цаг агаарын ерөнхий ТӨЛӨВ
    2 цаг 44 мин
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
    2 цаг 48 мин
  • "Төрийн банк" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо
    3 цаг 8 мин
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан өнөөдөр эхэлнэ
    3 цаг 28 мин
  • УИХ: Улсын нисэхийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    3 цаг 37 мин
  • ӨНӨӨДӨР: Байгаль орчны салбарын албан хаагчдын нэгдсэн зөвлөгөөн болно
    3 цаг 41 мин
  • Улаанбаатарт 11 градус дулаан байна
    3 цаг 44 мин
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
    18 цаг 11 мин
  • Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайг яллагдагчаар татаж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна
    18 цаг 15 мин
  • Завхан аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ
    19 цаг 39 мин
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
    19 цаг 42 мин
  • Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ
    20 цаг 44 мин
  • Английн Хунтайж Уильям, гүнж Кейт нар гэрлэлтийн 15 жилийн ойгоороо гэр бүлийн ховор зургаа дэлгэв
    20 цаг 49 мин
  • Яармагийн авто замаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах 312-р сургууль, цэцэрлэг хүртэл авто зам барина
    20 цаг 57 мин
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана
  • Украин, Оросын стратегийн бүсүүдэд тулаан ширүүсч, цэргийн хөдөлгөөн нэмэгдлээ
  • О.Амгаланбаатар “МАД” уран сайхны киногоор дэлгэцнээ эргэн ирлээ
  • Улсын аварга О.Хангайн замналын томоохон барилдааны 42 түрүү он цагийн дарааллаар
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
  • ФОТО: "Барилга экспо" олон улсын барилгын үзэсгэлэн нээлтээ хийлээ
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
  • Ирэх долоо хоногт дараах байршилд цахилгаан хязгаарлана
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдан амь үрэгдсэн цэргүүддээ зориулсан дурсгалын музейг Пёньян хотноо нээлээ
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026” боллоо
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Баянхошуу орон сууцжуулалт төсөл: 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна
  • О.Номинчимэг: Өргөдлийн 20-30 хувь нь л нийтлэгдэж, иргэдийн мэдээлэл авах боломж хязгаарлагдаж байна
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • О.Амгаланбаатар “МАД” уран сайхны киногоор дэлгэцнээ эргэн ирлээ
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
  • “Оюуны өмч-Хамтын ажиллагаа”-ны талаар хэлэлцэв
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
24 баримт
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК