Санхүүгийн зохицуулах хороо нь төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүргийнхээ хүрээнд IELTS-ын шалгалтыг авах эрх бүхий байгууллагуудын үйл ажиллагаанд шалгалт хийжээ.
Шалгалтаар англи хэлний олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн оноог олгох шалгалтын төлбөрийг ихэнх байгууллагууд доллараар авдаг нь тогтоогджээ. Тодруулбал, IELTS-ын шалгалтын төлбөрийг 185 америк доллараар тогтоож, төлбөрийг хүлээн авсан зөрчлийг илэрсэн байна.
Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх шаардлага тавьсаны дүнд байгууллагууд шалгалтын төлбөрийг төгрөгөөр тогтоож, төлбөр тооцоог үндэснийхээ мөнгөн тэмдэгтээр хийхээр боллоо.
Г.Үжин