Өчигдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр нийт 308 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 223 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 12 бүртгэгдэж 12 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна. Зам тээврийн осолд 5 хүүхэд өртснөөс сургуулийн насны 4, сургуулийн өмнө насны 1, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осолд холбогдсон явган зорчигч 5. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 98 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан .
Тухайлбал: СХД-ийн нутаг Толгойтын гудамж 65 дугаар сургуулийн урд замд Х.Портер маркийн авто машины жолооч Л нь явган зорчигч 09 настай эмэгтэй Б-г мөргөж гэмтээсэн.
Д.Ундрах /24tsag.mn/