Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эерэг 24: Монголчууд эх орондоо гоо сайхны эрүүлжүүлэх бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

2015-4-13
0
ЖИРГЭХ

Монгол эмэгтэйчүүдийн суу билгийг гайхан бишрээд ханамгүй. 15-хан настайгаасаа гадаадад ажиллаж, амьдарч байгаад эх орондоо ирсэн нэгэн эмэгтэй Монголдоо гоо сайхны эрүүлжүүлэх бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.гэх мэдээллийн дагуу “Натурал Эссеншлс” ХХК-ийг зорьлоо.

 

Тус компани нь органик гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болохоор үйлдвэрийн хаалгаар орвол хүнсний үйлдвэр шиг чацаргана жимс, Наргил модны тосны таатай үнэр үнэртэж байлаа. Харин ширээн дээр дэлгэсэн саван, ванны бөмбөлөгнүүд нь амтат бялуу шиг ёстой л нэг арааны шүлс асгаруулам харагдаж байв.

Ингээд бид олон жил хүний нутагт хүнд бэрхийг туулж улмаар эх орондоо ихийг хийж бүтээх эрч хүч, хүсэл эрмэлзэлээр дүүрэн яваа “Натурал Эссеншлс” ХХК-ийг Д.Хулан гэх даруухан бүсгүйтэй хэдхэн хөрөм хөөрөлдлөө.

 

 

“Натурал Эссеншлс” ХХК-ийн захирал Д.Хулан: Уруул өнгөлөгч, биеийн болон хүүхдийн саван, ванны бөмбөг үйлдвэрлэж байна

 

-Танай үйлдвэр хэзээ байгуулагдсан талаар яриагаа эхлэх үү?

 

-Манай “Натурал Эссеншлс” ХХК 2014 онд байгуулагдаж, өнгөрсөн сарын эхэнд анхны бүтээгдэхүүнээ худалдаанд гаргасан. Гэхдээ бид компаниа байгуулж үйлдвэрлэлээ эхлэхээс өмнө бараа бүтээгдэхүүнийхээ бүх судалгааг бэлэн болгосон байсан.

 

-Үйлдвэр байгуулах санаагаа хэрхэн олж байв. Өөрөө энэ мэргэжлийн хүн үү?

 

-Манай орон шиг эрс тэс уур амьсгалтай улсад арьс арчилгааны органик бүтээгдэхүүн шаардлагатай гэдгийг судалж үзээд үйлдвэрээ байгуулсан. Гэхдээ хамгийн гол нь  би ямар ажил хийвэл насан туршдаа өдөр болгон хийсэн ажилдаа сэтгэл хангалуун байж, аз жаргалыг мэдрэх вэ гэж бодоод үйлдвэр байгуулахаар шийдээд өөрийн мэргэжилд ойр болохоор орнаник гоо сайхны эрүүлжүүлэх бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр шийдсэн. Үүнийг гэр бүлийнхэн маань ч ихээр дэмжсэн.

 

-Та бүхэн хэдэн нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна вэ?

 

-Хэрэглэгчид манайхыг гадаадад бүтээгдэхүүнээ үйлдвэрлэчихээд монголдоо савладаг юм уу гэж асуудаг. Харин бид бүгдийг дотооддоо үйлдэрлэж, савлаж байна. Одоогоор биеийн саван, ванны бөмбөг, уруул өнгөлөгч, хүүхдийн саван гэсэн дөрвөн нэр төрлийн “LHAMOUR” бренд бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

 

-Эдгээрийг ямар, ямар түүхий эдээр хийдэг юм бэ?

 

-Бүтээгдэхүүн бүрийнхээ онцлогт тохируулаад өөр өөр түүхий эдээр үйлдвэрлэдэг. Тухайлбал ванны бөмбөгийг жамц давс, чацарганы тос, Оливын тостойгоор өдөр болгон үйлдвэрлэж хэрэглэгчийн гарт хүргэдэг. Харин биеийн болон хүүхдийн саванг чацарганы тос, Оливын тостойгоор үйлдвэрлэж, гурван сарын хугацаатай хатааж зах зээл нийлүүлдэг. Уруул өнгөлөгчийг Чацаргана, Зөгийн лаав, Наргил модны тосоор хийдэг. Уруул өнгөлөгчийн хувьд Монгол Улсад анх үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн гэдгээрээ онцлогтой.

 

-Түүхий эдээ хаанаас нийлүүлдэг талаар сонирхуулаач?

 

-Бид ихэнх түүхий эдээ Монголоосоо авдаг. Жамц давс, Чацарганаа Увс аймгаас, Зөгийн лаваа Сэлэнгээс нийлүүлж байгаа. Харин Наргил модны тос, Оливын тос зэргийг Энэтхэгээс авч ирдэг. Дээрх газруудаас түүхий эдээ авч ирээд өөрсдөө гар аргаар боловсруулж, цэвэр тосоо гаргаад бүтээгдэхүүнээ хийдэг. Энэ нь ч чанарт сайнаар нөлөөлдөг гэж боддог.

 

-Тоног төхөөрөмж, боловсон хүчний хувьд хэр хангалттай байдаг вэ. Манай улсад энэ төрлийн мэргэжлийн хүн байдаг юм болов уу?

 

-Одоогоор манай бүх бүтээгдэхүүн гар аргаар хийгдэж байгаа. Харин мэргэжлийн хүн байхгүй болохоор ажилтнуудаа өөрөө зааж сургаад үйлдвэртээ ажилуулж байгаа. Ер нь боловсон хүчин сонгож, зааж сургах гэж нэлээд бэрхшээлтэй байсан. Анх ажиллаж байсан хүмүүс итгэлийг маань алдаж, хулгай хийж, худлаа хэлж байснаас болоод үйлдвэрээ зогсоох хүртлээ сэтгэлээр унаж байсан шүү. Гэхдээ одоо сэтгэл нийлсэн сайхан хамт олонтой болоод ажил төрөл ч бүтэмжтэй байгаа. 

 

-Бүтээгдэхүүнээ жаахан дэлгэрүүлээд танилцуулаач?

 

-Ванны бөмбөг маань давс, тосны холимог учраас ядаргаа тайлж, арьсыг эрүүлжүүлэх үйлчилгээ үзүүлдэг бол биеийн саван арьсыг өнгөлөг толигор болгож, ус, тосны хэмжээг тэнцвэржүүлдэг. Мөн уруул өнгөлөгч уруулыг 100 хувь чийгшүүлж, эмчлэх үйлчилгээтэй.  Манай бүтээгдэхүүн 100 хувь цэвэр байгалийн гаралтай болохоор аль ч насны ямар ч хүйсийн хүн хэрэглэхэд тохиромжтой. Түүнчлэн бид харшилын эмнэлэгтэй хамтарч ажилладаг. Тэдний үйлчилүүлэгч нарт ч манай бүтээгдэхүүн сайнаар нөлөөлж байгаа нь батлагдсан. 

 

-Бүтээгдэхүүний уусалт чанарын хувьд хэр байдаг юм бол. Зарим саван маш хурдан дуусчихаад байдаг шүү дээ?

 

-Манай савангууд тослог ихтэй байдаг болохоор уусалт удаантай. Нэг саванг өдөр болгон хэрэглэхэд хоёр сар болно шүү. Ер нь манай саван цэвэр органик бүтээгдэхүүн болохоор нүүр гар, үс гээд л бүгдийг угаах боломжтой. Ямар нэгэн эсрэг заалт байхгүй. Хэрэглэж үзсэн хүмүүс ч сэтгэл хангалуун байгаа.

 

-Үнийн хувьд ямар байгаа, хаана, хаана худалдаалж байгаа талаа яриач?

 

-Иргэдийн дунд Монголд үйлдвэрлэсэн л бол хямд байх ёстой гэсэн ташаа ойлголт байдаг. Гэтэл бид чанартай, сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэрэглэгч нартаа нийлүүлэхийг зоридог. Манай саван, хөөс, уруул өнгөлөгнүүд химийн бодис агуулагдаж их хэмжээгээр үйлдвэрлэгддэг бүтээгдэхүүнийг бодвол арай үнэтэй байгаа. Гэхдээ цэвэр органик бүтээгдэхүүн гэдэг утгаараа бол харицангуй боломжийн гэж ойлгож болно. Жишээ нь биеийн саван 10 мянга, уруул өнгөлөгч 8000, ванны бөмбөг 7900 төгрөгөөр бүтээгдхүүнээ Скай,23 дугаар сургуулийн баруун талд байрлах 38-р байрны "Бид органик" дэлгүүр зэрэг долоон цэгээр зарагдаж байгаа.

 

-Шинэ гарч ирж байгаа бүтээгдэхүүн учраас  борлуулалт хэр байна вэ?

 

-Сар гаруйн өмнө худалдаанд гарсан гэхэд борлуулалт сайн байгаа. Бүтээгдэхүүний чанарыг мэдэрч, хэрэглэсэн хүмүүс нөгөөдөө дамжуулах маягаар зарагдаж байна. Ер нь бид хэвлэл мэдээллийн хэрэгслээр реклам сурталчилгаа цацаагүй ингээд бодохоор манай бүтээгдэхүүн өөрөө өөрийгөө л борлуулаад байгаа гэхэд болно доо.

 

-Шинээр бэлгийн багц худалдаанд гаргаж байгаа гэж байна. Үүнийгээ жаахан тодруулаад яриач?

 

-Өнөөдөр бэлгийн багц худалдаанд гарахад бэлэн болоод байна. Хүмүүс үргэлж л нэгэндээ бэлэг барьж, өдөр болгон нэгнийгээ баярлуулахыг хүсдэг. Тиймээс бид соёлтой, эрүүлжүүлэх органик бүтээгдхүүнийг сонгоосой гэдэг үүднээс багцаа худалдаанд гаргаж байгаа юм. Мөн энэ үйлчилгээндээ зориулаад “IРМ” компанитай хамтраад энэ сард нэг бүтээгдэхүүн худалдан авсан ч үнэгүй хүргэж өгөх үйлчилгээг давхар үзүүлж байна. Одоогоор найман төрлийн бэлгийн багц бэлэн болоод байгаа.

 

-Өдөрт хичнээн хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна вэ?

 

-Одоогоор хэрэглэгчдийнхээ хэрэгцээнд тохируулаад л үйлдвэрлэж байгаа. Ямар нэгэн байдлаар их хэмжээний захиалга ороод ирвэл хүссэн хэмжээгээр нь үйлдвэрлэж, нийлүүлэх боломжтой. 

 

-Танай бүтээгдэхүүн эко шошготой юм билээ. Энэ талаар?

 

-Бид бүтээгдэхүүнээ анх худалдаанд гаргахдаа Худалдаа аж үйлдвэрийн танхимаас “Органик бүтээгдэхүүн” гэсэн эко шошгоо авсан. Бүтээгдхүүний сав баглаа боодлыг монголд хоёрдогч түүхий эдээр үйлдвэрлэсэн зүйлээр хийж байгаа. Мөн бүтээгдэхүүний шошго, хаяг рекламуудыг ч гэсэн монгол зураач, дизайнар нараараа гар аргаар хийлгэж байгаагаараа онцлог. Ер нь бид үндэснийхээ үйлдэрлэгч нартайгаа хамтраад нэг нэгний дэмжих зорилгоор л үйлдвэрлэлээ явдуулж байна.  

 

-Цаашид ямар, ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төлөвлөж байна вэ?

 

-Ямар ч гэсэн энэ жилдээ багтаж, биеийн скраб, тос үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа.  

 

-Мэдээж өөрсдийн түүхий эдээр, монгол брэндийг бий болгохоор зорьж байгаа та бүхний хувьд бүтээгдэхүүнээ экпортод гаргахаар бодож, төлөвлөж байгаа байх. Энэ талаар?

 

-Тэгэлгүй яах вэ. Мэдээж дотоодын зах зээлээ хангаад зогсохгүй дэлхийн зах зээлд гаргах нь бидний гол зорилгын нэг яах ч аргагүй мөн. Манай бүтээгдэхүүнийг гадны улс орон луу авч явсан хүмүүс бас магтаалын үг сонсч байна гэсэн шүү. Энэ ч бидэнд урам зоргийг өгч байгаа. 

 

 

Эерэгээр холбоотой байя 24tsag.mn

 

Б.Батчимэг

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбаатарын өвлийн нөхцөлд хүүхэдтэйгээ хамт хийхэд тохиромжтой, дулаахан бөгөөд хөгжилтэй 10 санаа:
Амралтын өдрөөр хийх 5 амтат хоолны жор
Цас орсон амралтын өдөр гэртээ дулаан хөнжилдөө хэвтэн үзэх 10 кино
Кайли Женнер: Анхны хүүхдээ өлгийдөн авах гэж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • gomo (150.129.143.225)
    Төмөр Замийн 48-р байрний Гомо Мөнхжаргал гэж олон жил шорнгоор явсан эр наранд гарч ирсэн хойноо шоронгийн гаж зуршилаа мартаж чадалгүй байрнийхаа өсвөр насний хөвгүүдийг шохоорхож Улмаар үүнээсээ болж 48-р байранд бөөн асуудал үүсгэж олон аав ээжийн дургүйг хүргэж явсан жинхэнэ маанаг нөхөр байгаан. Одоо энэ нөхөр байраа зараад Төв цэнгэлдэхийн хажууд орших Нархан хотхонд нүүж ирээд энэ байрний 51-р байрний 1-р орцний таван давхарт амьдарч байгаа боловч бас зүгээр байж чадахгүй энэ хавийн залууухан хөвгүүдийг татаж чангаасаар байдаг сурагтай Гадаад зүс царай нь бүдүүн махдаг биетэй, намхан нуруутай, үсгүй мулзан толгойтой. Хар өнгийн РАВ-4 машинийг цагаан өнгийн раум машинтай сольж унадаг энэ нөхөрөөс энэ хавийн эцэг эхчүүд хөвгүүдээ хол байлгахад буруудах зүйлгүй. Өөр нэг юм бол мөнхөөг архаг тэмбүүтэй гэж хүмүүс ярилцдаг юм байналээ. Илүү дэлгэрэнгүй мэдье гэвэл youtube дээр MONGOLIIN IJIL HUISTNIIi HOLBOO гэсэн айхтар том аудио бичлэг байгаа
    2015 оны 04 сарын 13 | Хариулах
  • Зочин (180.235.179.243)
    estoi mundag lady bna shuu
    2015 оны 04 сарын 13 | Хариулах
  • Zochin (112.72.13.26)
    Ta buhend Amjilt husei!
    2015 оны 04 сарын 13 | Хариулах
  • unshigchaa (202.131.239.138)
    chi uuruu neg yum hiiged uzdee yuch hiij buteeh chadvargui bj dandaa hun amitanii muug harj bhiin sonin gar ve
    2015 оны 04 сарын 13 | Хариулах
  • уншигч (112.72.13.150)
    Монгол бүтээгдэхүүн юм бол Монгол нэр хаягтай байвал зүгээр. харин энэ бол Монгол гэж харагдахгүй байна.
    2015 оны 04 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ: Улсын нисэхийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    4 мин
  • ӨНӨӨДӨР: Байгаль орчны салбарын албан хаагчдын нэгдсэн зөвлөгөөн болно
    8 мин
  • Улаанбаатарт 11 градус дулаан байна
    11 мин
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
    14 цаг 38 мин
  • Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайг яллагдагчаар татаж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна
    14 цаг 42 мин
  • Завхан аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ
    16 цаг 6 мин
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
    16 цаг 9 мин
  • Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ
    17 цаг 11 мин
  • Английн Хунтайж Уильям, гүнж Кейт нар гэрлэлтийн 15 жилийн ойгоороо гэр бүлийн ховор зургаа дэлгэв
    17 цаг 16 мин
  • Яармагийн авто замаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах 312-р сургууль, цэцэрлэг хүртэл авто зам барина
    17 цаг 24 мин
  • Хот, нийтийн аж ахуйн парк шинэчлэлтийн хүрээнд долоо дахь ээлжийн 40 тусгай зориулалтын машин механизмыг хүлээн авлаа
    17 цаг 28 мин
  • “Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
    17 цаг 31 мин
  • Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ
    17 цаг 37 мин
  • "Хуулийн төсөл буцаах тухай" УИХ-ын тогтоол баталж, Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
    18 цаг 3 мин
  • Ч.Лодойсамбуу: Улсын төсвийн 500 тэрбум төгрөгийг үр ашиггүй зарцуулсан байж болзошгүй энэ асуудлыг зайлшгүй шалгах ёстой
    18 цаг 12 мин
  • 1072 хувьцааны ногдол ашиг, НӨАТ-ын буцаалтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
    18 цаг 17 мин
  • Хугацаат цэргийн алба хаагчдыг бэлтгэлээр халах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа
    18 цаг 51 мин
  • А.Баяр: Төрийн тамга байх ёстой газраа залаатай байгаа
    20 цаг 29 мин
  • Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд гарсан ойн түймрийг цурамд оруулжээ
    20 цаг 45 мин
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    21 цаг 57 мин
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • Украин, Оросын стратегийн бүсүүдэд тулаан ширүүсч, цэргийн хөдөлгөөн нэмэгдлээ
  • О.Амгаланбаатар “МАД” уран сайхны киногоор дэлгэцнээ эргэн ирлээ
  • Улсын аварга О.Хангайн замналын томоохон барилдааны 42 түрүү он цагийн дарааллаар
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
  • ФОТО: "Барилга экспо" олон улсын барилгын үзэсгэлэн нээлтээ хийлээ
  • Кино календарь: Энэ онд нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
  • Ирэх долоо хоногт дараах байршилд цахилгаан хязгаарлана
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдан амь үрэгдсэн цэргүүддээ зориулсан дурсгалын музейг Пёньян хотноо нээлээ
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026” боллоо
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Баянхошуу орон сууцжуулалт төсөл: 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна
  • О.Номинчимэг: Өргөдлийн 20-30 хувь нь л нийтлэгдэж, иргэдийн мэдээлэл авах боломж хязгаарлагдаж байна
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • СТАТИСТИК: Домог болох бөхчүүдийн бага цолтойдоо шөвгөрч, тодордог АВАРГА цолны барилдаан
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
  • “Оюуны өмч-Хамтын ажиллагаа”-ны талаар хэлэлцэв
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
  • О.Амгаланбаатар “МАД” уран сайхны киногоор дэлгэцнээ эргэн ирлээ
24 баримт
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК