Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эерэг 24: Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн бүтээл

2015-4-14
0
ЖИРГЭХ

        УИХ-ын Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо, Аж үйлдвэрийн яам хамтран  зохион байгуулж буй "Жижиг, дунд үйлдвэрлэгчдийн үндэсний чуулган" Төрийн ордонд үргэлжилж байна. Чуулганд Монгол Улсын хэмжээнд үйлдвэрлэл эрхэлдэг ЖДҮ-ийн төлөөлөл болсон 350 орчим үйлдвэрлэгч, тус салбарт үйлчилгээ үзүүлдэг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл болох 200 орчим хүн санал бодлоо солилцохоор цуглараад байгаа юм.  

 
Чуулганы үеэр хөдөө орон нутгаас ирсэн үйлдвэрлэгчид өөрсдийн бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн гаргаж байгаа юм. Энэ үеэр зарим үйлдвэрлэгчидтэй уулзаж санал бодлыг нь сонслоо.


 
  Булган аймгийн Сэлэнгэ сумын иргэн Б.Ганчимэг: Хивэг, хар тариаг эцсийн бүтээгдэхүүн болгож байна


 -Манай компани Булган аймгийн Сэлэнгэ суманд 40-өөд жилийн өмнөөс тариалж ирсэн уламжлалт хар тариаг боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болгож байна. Хар тарианы стандарт нэршлийг нь бог тариа гэдэг юм. Үүнийг боловсруулах ажил бүгд гар аргаар явагддаг. Эхлээд будаагаа угаагаад усанд чанаад дараа нь ширмэн тогоонд хуурч хатаадаг. Хатсаных нь дараа модон ууранд нүдэж хальснаас нь салгадаг. Тэгээл шигшиж цэвэрлсэн будаагаа савлаад бэлэн болгодог. Манай компани анх 2007 онд бүл болж байгаад 2009 оноос компани болсон. Одоогоор болсон будаа, түүхийгээр нь хийсэн дэр, хивэг гээд гурав дөрвөн төрлийн бүтээгдэхүүн гаргаж байгаа. Борлуулалтаа Булган, Эрдэнэт аймгуудаар хийдэг. Заримыг нь хүргэж өгнө, зарим хэрэглэгчид маань хол гэлтгүй өөрсдөө ирээд авчихдаг.


Компанидаа нийт таван хүн ажиллалуулдаг. Нэг ажилчны цалин 300-600 мянган төгрөг байдаг. Ер нь хийснээрээ авдаг.  2010 онд аймгийнхаа жижиг дунд үйлдвэрлэлийн зээлд хамрагдсан. Зээлд хамрагдаад сав баглаа боодлоос эхлээд л бүх зүйлээ хийгээд одоо брэнд бүтээгдэхүүн болгочихоод байж байна даа. Бизнес эрхлэгчдэд мэдээж хүндрэл их байдаг. Гэхдээ тэр болгоныг хүндрэл бэрхшээл гэж харвал үр дүнд хүрэхгүй шүү дээ. Төрөөс санхүү, шинэ технологийн тал дээр илүү анхаарч дэмжих хэрэгтэй байх гэж бодож байна.


Дорноговь аймгийн Сайхандулаан сумын иргэн Н.Эрдэнэбилэг: Сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цехтэй болсон

 

- Манайх “Хутагтын говийн тэмээчин” гэдэг нэртэй хоршоо. Би 2006 оноос энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаад 2014 оноос хоршоо болсон юм. 2014 оноос хойш 12 гишүүн сүүн сүүн бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэхээр хоршооолын хэлбэрт шилжээд ажиллаж байгаа. Нийт таван ажилчинтай одоо анхныхаа цехийн үйл ажиллагаа руу шилжээд ажиллаж байна. Хоормог, аарц, хурууд, өрөм, шар тос гээд сүүнээс гардаг уламжлалт бүтээгдэхүүнийг гаргаж байна. Өнөөдрийн байдлаар бол гурван төрлийн бүтээгдэхүүнийг зургаан төрлийн савалгаанд хийсэн байгаа. Цаашдаа нийт найман төрлийн эцсийн бүтээгдэхүүн гаргах зорилготой байна. Ингэний сүү гарч бага учраас бүтээгдэхүүнээ одоогоор орон нутагтаа мөн Дархан, Эрдэнэт аймгуудад нийлүүлдэг. Мөн захиалгаар бол бүтээгдэхүүнээ хүргүүлчихдэг. Хүмүүс эмчилгээний журмаар их захиалдаг юм. Хоршоо байгуулсны давуу тал гавал малчид бүтээгдэхүүнээ 10, 10 ингэтэй тэгээд нэг нэг уулын жалганд байхаар ийм бүтээгдэхүүн гаргах боломжгүй. Харин нэгдсэнээр зах зээлд өөрсдийгөө таниулах боломж илүү нээгдэж байна гэсэн үг. Сайхандулаан сумын Сум хөгжлийн сангаас бага хэмжээний зээл авсан. Дорноговь аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт, аймгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөнд суулгасан учраас тог цахилгаан, худгийн асуудлыг орон нутгийн хөрөнгөөр шийдэж өгсөн. Төр Төсөл хөтөлбөрүүдийг юм хийж байгаа хүнд өгмөөр байна. Ажил эрхлээгүй мөртлөө цаасан дэр сайхан худлаа биччихсэн хүнд өгөөд тэр нь аваад алга болчихоод байх юм. Яг ажил хийж эхлээд эхнийхээ бүтээгдэхүүнийн гаргасан хүнд  илүү зээл өгөх хэрэгтэй байгаа юм.  Анхан шатны зэх зээл, тоног төхөөрөмжтой болчихсон хүмүүс чинь илүү хөгжинө шүү дээ.


 Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Д.Содномзамбуу: Уран нарийн хийцтэй Монгол гутал хийж байна


-Би 1991 оноос хойш энэ монгол гутал хийж байна. Одоо гэртээ нэг жижиг ажлын байртай, тэндээ эхнэр хүүхдүүдтэйгээ хамтарч хийдэг. Гуталнаас гадна гөлөм, бүс хийдэг. Борлуулалтаа 18 аймгаар л хийчихдэг. Бас онлайнаар захиалга аваад хийдэг. Сардаа 14-15 гутал хийнэ. Дан гар ажиллагаа учраас хугацаа орно л доо. Нэг гутал 300 мянгаас 10 сая хүртэл төгрөгний үнэтэй байдаг. Таван жилийн өмнө анх жижиг дунд үйлдвэрлэгчдэд зээл олгож эхлэж байхад нэг зээл авч байсан. Дахиж ерөөсөө зээл аваагүй. Надад бол үйлдвэрлэлээ өргөжүүлэх санаа их байдаг. Ер нь ЖДҮ-ийг хөгжүүлэхэд борлуултан дээр нь илүү анхаарах ёстой байх. Мөн хөнгөлөлттэй зээлүүдээр бизнесээ өргөжүүлэх боломж их байдаг шүү дээ.


Ховд аймгийн Чандмань сумын иргэн Д.Ганцэцэг: Эсгийгээ төрөл бүрийн зүйл хийдэг

 

-Би анх 2000 онд хувиараа эсгийгээр бүтээгдэхүүн хийж байгаад 2010 оноос Бизнес Инкубатор төвд орж хийж байна. Манайх эсгийгээр тоглоом, гудас ширдэг гээд төрөл бүрийн зүйл хийдэг. Бүтээгдэхүүнээ орон нутагтаа л борлуулдаг, захиалгаар хийнэ. Гадаадын жуулчид бас их авдаг юм. Гар ажиллагаатай учраас хийхэд бас хүндрэлтэй. Гэхдээ 3-4 хоногт нэг том ширдэг гаргачихдаг.


Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбаатарын өвлийн нөхцөлд хүүхэдтэйгээ хамт хийхэд тохиромжтой, дулаахан бөгөөд хөгжилтэй 10 санаа:
Амралтын өдрөөр хийх 5 амтат хоолны жор
Цас орсон амралтын өдөр гэртээ дулаан хөнжилдөө хэвтэн үзэх 10 кино
Кайли Женнер: Анхны хүүхдээ өлгийдөн авах гэж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (122.201.24.155)
    Ene buhen yag amidrald hereg bolohgui l baina shuu.
    2015 оны 04 сарын 15 | Хариулах
  • fgbef (150.129.143.254)
    jijig dund uildverlel geheesee gar urlal gevel zohimjtoi.uildverlel gej helvel goydoh yum bn
    2015 оны 04 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
    13 цаг 25 мин
  • Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайг яллагдагчаар татаж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна
    13 цаг 29 мин
  • Завхан аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ
    14 цаг 53 мин
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
    14 цаг 56 мин
  • Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ
    15 цаг 58 мин
  • Английн Хунтайж Уильям, гүнж Кейт нар гэрлэлтийн 15 жилийн ойгоороо гэр бүлийн ховор зургаа дэлгэв
    16 цаг 3 мин
  • Яармагийн авто замаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах 312-р сургууль, цэцэрлэг хүртэл авто зам барина
    16 цаг 12 мин
  • Хот, нийтийн аж ахуйн парк шинэчлэлтийн хүрээнд долоо дахь ээлжийн 40 тусгай зориулалтын машин механизмыг хүлээн авлаа
    16 цаг 15 мин
  • “Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
    16 цаг 18 мин
  • Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ
    16 цаг 24 мин
  • "Хуулийн төсөл буцаах тухай" УИХ-ын тогтоол баталж, Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
    16 цаг 50 мин
  • Ч.Лодойсамбуу: Улсын төсвийн 500 тэрбум төгрөгийг үр ашиггүй зарцуулсан байж болзошгүй энэ асуудлыг зайлшгүй шалгах ёстой
    16 цаг 59 мин
  • 1072 хувьцааны ногдол ашиг, НӨАТ-ын буцаалтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
    17 цаг 4 мин
  • Хугацаат цэргийн алба хаагчдыг бэлтгэлээр халах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа
    17 цаг 38 мин
  • А.Баяр: Төрийн тамга байх ёстой газраа залаатай байгаа
    19 цаг 16 мин
  • Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд гарсан ойн түймрийг цурамд оруулжээ
    19 цаг 32 мин
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    20 цаг 44 мин
  • Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
    21 цаг 19 мин
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
    22 цаг 10 мин
  • Хаан III Чарльз, хатан Камилла нар 2001 оны террорист халдлагын хохирогчдод хүндэтгэл үзүүлэн захидал үлдээжээ
    22 цаг 20 мин
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана
  • Украин, Оросын стратегийн бүсүүдэд тулаан ширүүсч, цэргийн хөдөлгөөн нэмэгдлээ
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • О.Амгаланбаатар “МАД” уран сайхны киногоор дэлгэцнээ эргэн ирлээ
  • Улсын аварга О.Хангайн замналын томоохон барилдааны 42 түрүү он цагийн дарааллаар
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
  • ФОТО: "Барилга экспо" олон улсын барилгын үзэсгэлэн нээлтээ хийлээ
  • Кино календарь: Энэ онд нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
  • Ирэх долоо хоногт дараах байршилд цахилгаан хязгаарлана
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдан амь үрэгдсэн цэргүүддээ зориулсан дурсгалын музейг Пёньян хотноо нээлээ
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026” боллоо
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Баянхошуу орон сууцжуулалт төсөл: 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна
  • Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
  • О.Номинчимэг: Өргөдлийн 20-30 хувь нь л нийтлэгдэж, иргэдийн мэдээлэл авах боломж хязгаарлагдаж байна
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
  • СТАТИСТИК: Домог болох бөхчүүдийн бага цолтойдоо шөвгөрч, тодордог АВАРГА цолны барилдаан
  • О.Амгаланбаатар “МАД” уран сайхны киногоор дэлгэцнээ эргэн ирлээ
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
24 баримт
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК