ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Түмэндэмбэрэл нарын найман хүнийг өнөөдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд 09.00 цагаас шүүнэ. Н.Түмэндэмбэрэл нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2-т зааснаар буруутган шүүж байгааг АТГ-аас мэдээлсэн.
Харин хэргийг сөхвөл, Н.Түмэндэмбэрэлийг тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа өөрийн эзэмшлийн “Лабтех” компанийг хууль бусаар шалгаруулж, хуурамч бичиг баримт үйлдэж, хуучин тоног төхөөрөмж нийлүүлэн улсын төсвийн хөрөнгөөс онц их хэмжээгээр завшиж 1.7 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт буруутгасан юм.
Д.Ундрах /24tsag.mn/