Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сонгоод уйлах уу, Сонгоод хөгжих үү?

2015-4-15
0
ЖИРГЭХ

        2016 оны сонгууль бол Монгол улс ирэх 20 жилд урагшаа хөгжих үү, хойшоо ухрах уу гэдэг СОНГОЛТ хийнэ. Магадгүй Сири, Украйн шиг болох уу, Норвеги, Сингапур шиг хөгжих үү гэдгийг шийдэх цаг хугацаа. 25 насны босго алхсан ч томоожиж амжаагүй яваа Монголын ардчилсан нам улс орныг хэрхэн удирдсан бэ гэдэг дүнгээ тавиулна. Улстөрийн цаг хугацаагаар авч үзвэл үе солигдох эгзэгтэй процесс эрчимтэй явагдах нь дамжиггүй. Нийгэм ч үүнийг хүлээж байна. Гэтэл эрх баригч намын дарга хэвлэлд өгсөн ярилцлагадаа шинэ хүнийг дэмжихгүй, одоогийн УИХ-ын гишүүд дахиад өрсөлдөнө, УИХ-ын гишүүн хүн л жагсаалтанд нэр нь орно гэв. 20 жилийн өмнө “Намайг сонго, би чадна” хэмээн гуйж байсан нөхдүүд дахиад “10 жил төр баримаар байна” хэмээн тулган шаардах мэт аяглах нь цагийн зүүг хүчээр ухрааж буй үйлдэл гэлтэй.

 

Энэ удаагийн УИХ бүрэн эрхийнхээ хугацаанд Үндсэн хуулийн өөрчлөлтөөр дамжуулан улстөрийн системийн том өөрчлөлтийг хийх үү, ардчилалаа олуулаа аврах уу, авторитар дэглэмтэй ганц хүнийх болгох уу... Ямар ч байсан хаврын чуулган жилийн дараа болох УИХ-ын сонгуулийн тухай хуулийг хэлэлцэн шийдвэрлэх байх. Миний нийтлэл сонгуулийн тогтолцооны тухай үргэлжлэх болно.

 

“Сонгуулийн ямар систем ашиглахыг ард түмний саналаар шийдэх нь зөв”

 

Монгол улс 1992 оноос хойш сонгуулийн систем бүрийг туршиж алдаж оносоор явна. Сонгуулийн маргаашаас л сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хэрүүл тэмцэл, жагсаал цуглаан эхэлдэг. Хэрүүл даамжирсаар цагдаа, шүүхдээ тулан, талцаад хэвлэлээр зодолддог нь гэм биш зан болжээ. Энэ хэрүүл жил тойрон, хоёр гурван жилээр ч магадгүй үргэлжлэнэ. Хэрүүлийн үндэс юунд байна вэ гээд үзэхээр улстөрийн систем, СОНГУУЛИЙН ТОГТОЛЦООНЫ, сонгуулийн хуулийн, сонгуулийн үед сонгуулийн хороо болох хэсгийн хороодын зохион байгуулалт, үйл ажиллагааны дутагдалтай байдал, алдаанаас үүдэлтэй байдаг. Ард түмний сонголт эцсийнх байх дүрэмтэй ч амьдрал дээр шүүх шийдчихдэг болж байгаа нь харамсалтай. Сонгуулийн тогтолцоогоо зөв шийдэхгүй бол сонгоод уйлдаг байдал хэвээр байна. Сонгосон ард түмэн нь буруутдаг ардчилал гэж байж болохгүй.

 

Нэг талаас улстөрийн сонгууль бол төрийг бүрдүүлдэг хэрэгсэл. Энэ хэрэгсэлийг байнга өөрчлөөд, солиод байх нь төрийн тогтворгүй байдал, цаашлаад улс орны тогтвортой хөгжилд саадтай байдаг. Манай улс сонгууль бүрийн өмнө хуулиа өөрчилдөг тогтсон заншилтай. Энэ нь сонгуулийн үед гарсан хуулийн алдааг засах, өөрчлөх гэхээс илүү намууд дахин сонгогдох боломжоо хадгалах үйлдэл байсаар ирсэн нь нууц биш. Улстөр судлаач хүний хувьд саналаа хэлэхэд сонгуулийн системийг аль нэг нам эвсэл, улстөрчид ашигтай хувилбараар биш нийт ард түмэн, монгол улсад ашигтай байх хувилбарыг сонгох нь чухал юм. Зургаан удаагийн УИХ-ын сонгуулийг өөр, өөр хувилбараар туршсан ард түмэнд сонгуулийн ямар систем нь сайн, ямар нь мууг ялгах хугацаа болсон, туршлага суусан гэж үзэж байна. Тиймээс сонгуулийн ямар систем ашиглан сонгуулиа явуулахыг ард түмнээсээ асуух нь хамгийн зөв гарц болов уу. Ард түмэн өөрсдөө шийдсэн учраас сонгуулийн дараа маргаан бага гарах үндэслэл бий. 2008 оны сонгуулийн өмнө МАН-ын экс дарга С.Баяр пропорционал системийг санал болгосон ч Ардчилсан нам ард түмэн ойлгохгүй гээд хүлээж аваагүй. 2012 оны сонгуулийн өмнө Ардын нам УИХ-д олонх байхдаа 28/48 гэдэг хувилбарыг шийдсэн. Тэгвэл 2016 оны сонгуулийн өмнө МАН-ын дарга М.Энхболд “Сонгуулийн системийг ард түмний саналаар шийдвэрлэх нь зүйтэй” гэсэн оновчтой санал гаргалаа. Монгол Ардын нам харьцангуй төлөвшсөн, улстөрийн тогтвортой институц болохын хувьд илүү санаачлагатай ажилладаг нь үүнээс харагдаж байна.

 

“Мажоритар хоёр намын, пропорционал олон намын тогтолцоог бүрдүүлэх хандлагатай”

 

Одоогийн байдлаар дэлхийн 199 орны 46 хувь нь мажоритар системээр, 36 хувь нь продорционал системээр 15 хувь нь холимог системээр, үлдсэн 3 хувь нь энэ хэдийн аль нэгийг ашиглаж байна. Сонгуулийн систем бүр өөрийн давуу болон сул талуудтай. Мажоритар систем нэр дэвшигч сонгогч хоёр нүүр тулан уулзах, ард түмний шүүлтүүрээр орох боломжийг олгодог давуу талтай ч санал гээгддэг сул талтай. Өөрөөр хэлвэл санал бүр төлөөлөгдөхгүй байж болно гэсэн үг. Мөн улстөрийн амьдралыг төвлөрүүлж хоёр намын тогтолцоог бүрдүүлэх хандлагатай байдаг. Пропорционал систем санал бүр төлөөлөгдөх боломжтой ч улстөрийн олон жижиг намууд шинээр үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг. “Жагсаалт” буюу намын нэрээр (ард түмнээс нуугдан) олон удаа гишүүн болох бололцоог олгодог сул талтай. Судлаачид дээрх системийг илүү ардчилсан гэдэг ч намуудыг бутралд, нийгмийн амьдралыг задралд хүргэх эрсдэлтэй гэж үздэг. Эртний Грект “Демос” буюу боловсролгүй нөхдүүд жагсаалтаар бингодон гарч ирээд улс орныг самрах аюултай байдаг тухай сануулан бичсэн нь бий. Төрд олон жижиг намууд гарах нөхцөлийг бүрдүүлэх нь ардчилал боловч тэр хэрээр төрийн ажил урагшлахгүй ухардаг нь алдаа нь юм. Томоохон төсөл хөтөлбөрүүд зогсож, хөрөнгө оруулалт буурч, гадаад итгэлцэл сулардаг талтай.  Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлгээр Монгол улсын 3 дахь ерөнхийлөгч Н.Энхбаяр гуай нэг үнэн зүйл хэлсэн. “Орос улсад төлөх их өрийг би шийдээгүй, Монголын ард түмэн шийдсэн. Учир нь 2000 онд Монголын ард түмэн (МАХН) одоогийн МАН-д итгэж 72 суудал өгснөөрөө л их өрийн асуудлыг шийдсэн юм. Улстөрийн тогтвортой байдал, тэр ард түмний итгэл үнэмшлийн хүчийг үнэлсэн хэрэг” гэж хэлсэн. Энэ бол бодох ёстой асуудал мөн.

 

“Сонгуулийн хуулийн анхаарах ёстой асуудал”

 

Сонгуулийн ирц нь сонгогчдын улс төрийн идэвхийг харуулах нэг үзүүлэлт болдог. Сонгогчдын идэвх оролцоо жилээс жилд буурсаар байна. 1992 оны УИХ-ын сонгуулиас 2012 оны УИХ-ын сонгууль хүртэлх 20 жилд сонгогчдийн идэвх 30 хувиар унажээ. 2008 оны УИХ-ын сонгуульд 76 хувьтай байсан иргэдийн идэвх оролцоо 2012 онд 65 хувь болтлоо буурснаас үзэхэд 2016 оны УИХ-ын сонгуулийн ирц хүрэхгүй байх магадлал өндөр байна. Иймээс сонгуулийн суурь зарчмуудыг эргэн харах, санал өгөхөөс татгалзах буюу иргэний үүргээс зайлсхийх Абсентеизм гэх үзэгдлийн эсрэг үр дүнтэй арга хэрэглэх шаардлага бий болжээ. Манай хойд хөрш болон Австралид саналаа өгөөгүй иргэдийг торгох шийтгэл оногдуулдаг байна. Манай улсын Сонгуулийн ерөнхий хороо өөрийн чиг үүрэгтээ байнгын ажиллагаатай төрийн байгууллага мөн гэж тодорхойлсон ч сонгуулийн үед л ажилладаг байгууллага болсон. Сонгуулийн бусад цагт иргэдийн улстөрийн боловсролыг нэмэгдүүлэх чилэлээр санаачлагатай ажиллах ёстой.

 

2012 оны УИХ-ын сонгуулиас өмнөх бүх сонгуульд сонгогчдын өгсөн саналыг намын төлөөллүүд байлцаад гараар тоолдог байв. Санал тоолох үед гэрэл унтарсан, нэг намын төлөөлөл байгаагүй, саналын хайрцаг авч зугтсан гээд алдаа дутагдал гарч байсныг засах зорилгоор хурдтай, цаг хугацаа хэмнэсэн, өндөр технологи ашигласан олон сайн талуудтай гэх АНУ-аас гаралтай санал тооллогын автомат машиныг хэрэглэх болоод 3 сонгууль үдлээ. Энэ машины талаар эерэг сайнаасаа илүү хар муу мэдээллүүд нь дэлхий дахинд танил болсон. Тухайлбал Ж.Бушийн үед автомат машины булхай дуулиан шуугиан тарьж, Б.Обамагийн сонгуулийн үед ч хүчтэй шүүмжлэлүүдийг дагуулж байв. Нэг талаар өндөр өртөгтэй бизнес болж байгааг харж болно. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн зардал 4 тэрбум байсан бол 2013 оны сонгуулийг 17 тэрбумаар явуулав. СЕХ гол зардал автомат машины засвар гэж тайлбарлав. АНУ-д ийм төрлийн автомат машин үйлдвэрлэдэг томоохон 10 гаруй компани байдаг. Зарим судлаачид засгийн бүх эрх мэдэл ард түмний гарт байна гэж үндсэн хуулинд заасан ч автомат машины  гарт байгаа талаар мэдээлэв. Яг өнөөдрийн байдлаар сонгогчдын саналыг буруу уншсан, нэрийн жагсаалтаас илүү хүний санал уншсан, сонгууль эхлэх цагаас өмнө, хааснаас хойш санал уншсан байсан гэх мэдээллүүд байгаа ч хараахан батлагдаагүй. Ард түмний дунд бол эргэлзээ байсаар байна. Тиймээс гомдол гарсан тохиолдолд бүх тойрогт дахин гараар тоолох бололцоог хуулинд нарийн тусгах шаардлага байна.

 

“Дан мажоритар дэмжигдээгүй тохиолдод намын жагсаалтаар сонгогдсон хүн дараалан жагсахгүй байх”

 

Нэг хүн нэг л удаа жагсаалтаар гишүүн болох боломжтой байх. Хоёр дараалан жагсана гэж байж болохгүй. Үүнийг хуульчлах гэхээс илүү улстөрийн намууд дүрмэндээ оруулах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл 2012 онд жагсаалтаар сонгогдож УИХ-ын гишүүн, Нийслэлийн төлөөлөгч болсон бол 2016 оны сонгуульд жагсаалтанд нэрээ оруулахгүй байна гэсэн санаа. Тойрогт өрсөлдөх эрх нь нээлттэй. “Жагсаалтаар сонгогдсон хүн далаалан жагсахгүй байх” гэдэг зарчмыг хамгийн түрүүнд гаргаж тавьсан улстөрийн нам өөрийн ретингээ өсгөх боломж байна. Үүнийг ард түмэн уухайлан дэмжинэ гэдэгт итгэлтэй байна.

 

Үргэлжлэл бий.

 

Улстөр судлаач Ж.Мөнхжаргал.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • зочин жс жс (112.72.11.67)
    АРДЫН НАМЫН МОНГОЛЫН ХӨРСӨНД БАЙХ ХУГАЦАА ДУУСАЖ БАЙГАА ТУЛ АЛИЙГ СОНГООД МАН ХЭЗЭЭ Ч ЯЛАХАА ӨНГӨРСӨН 8-Р БОГДЫН ЛҮНДЭНД 90 ЖИЛИЙН НАСТАЙ 100 ЖИЛ ГЭХЭД ЭНЭ НАМ БАЙХГҮЙ БОЛЖ МОНГОЛЫН НУРУУ ТЭНИЙНЭгэжээ
    2015 оны 04 сарын 15 | Хариулах
  • Зочин (119.40.100.26)
    Сонгуулийн системдээ байгаа юм бишээ. Намын гишүүнчлэлээс болж байгаа юм. Намууд доторх санал өгүүлэх ченжүүдийн үйл ажиллагаанаас саналын дүн хамаардаг болсон. Аль намын ченжүүд сайн ажиллана тэр нам ялна. Тэд бүхий л аргыг хэрэглэнэ. Эхнэр,нөхөр,үр хүүхэд,хийсэн хэрэг,байр,газар...нь барьцаалж санал өгүүлүүлнэ дээ. Ёстой нэг завааруулна шүү дээ. Энд систем үйлчлэхгүй. Хэрэв дургүйг нь хүргэвэл энэ ченжүүд нөгөө талд гарах нь энүүхэнд.Тиймээс сонгуулийн хуулиас өмнө гишүүнчлэлгүй болох хэрэгтэй. Ёстой ард түмнээс асуу
    2015 оны 04 сарын 15 | Хариулах
  • Ерөнхийлөгчийн тогтолцоо (206.75.247.226)
    Яршиг, нэг хүнээр л удирдуулья. 76 хүн бялуу хувааж идэх, хоолонд орох гэж алалцаж байснаас, 1 хүн нь хангалттай идээд, бусдыг нь бүтээн байгууллалтанд зарцуулж, зоригтой шийдэл гарган явж байг. АНУ, Орос, Их Британи, Япон, Солонгос, Канад, Өмнөд Африк, Сингапур, Хятад гээд хөгжилтэй улсууд бүгд 1 хүнээр удирдуулдаг. Хөрш Казакстан хүртэл 1 хүнээр. 25 жил заваарч байна, сүүлдээ 76-ийн хар ПР-ийн үр дүнд Монголчууд хоорондоо алалцах нь... Дарангуйлагч байсан ч яадаг юм, Социализмийн үед ч бид ингэж бие биенийхээ цусыг урсгах хүртлээ хорсож байгаагүй
    2015 оны 04 сарын 15 | Хариулах
  • Зочин (122.254.127.34)
    Жагсаалтаар нэг л удаа орж болох талаар хуульчлах нь зөв,гэхдээ бүх шатны хуралд.
    2015 оны 04 сарын 15 | Хариулах
  • Зочин (112.72.13.19)
    AN yalagdana daa sain bichjee amjilt unshih heregtei niitlel bn aa ulsturchid uu
    2015 оны 04 сарын 15 | Хариулах
  • Зочин (124.158.88.96)
    Нямдорж мэтийн нөхдүүд жагсаалтаар дахиад гараад ирвэл бүтэхгүй ээ
    2015 оны 04 сарын 15 | Хариулах
  • Зочин (119.40.97.88)
    УИХ-ыг ямар ч хэлбэрээр явсан МАН дахин ялагдах нь тодорхой.
    2015 оны 04 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
    12 цаг 8 мин
  • Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайг яллагдагчаар татаж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна
    12 цаг 12 мин
  • Завхан аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ
    13 цаг 37 мин
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
    13 цаг 39 мин
  • Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ
    14 цаг 41 мин
  • Английн Хунтайж Уильям, гүнж Кейт нар гэрлэлтийн 15 жилийн ойгоороо гэр бүлийн ховор зургаа дэлгэв
    14 цаг 46 мин
  • Яармагийн авто замаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах 312-р сургууль, цэцэрлэг хүртэл авто зам барина
    14 цаг 55 мин
  • Хот, нийтийн аж ахуйн парк шинэчлэлтийн хүрээнд долоо дахь ээлжийн 40 тусгай зориулалтын машин механизмыг хүлээн авлаа
    14 цаг 58 мин
  • “Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
    15 цаг 1 мин
  • Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ
    15 цаг 8 мин
  • "Хуулийн төсөл буцаах тухай" УИХ-ын тогтоол баталж, Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
    15 цаг 33 мин
  • Ч.Лодойсамбуу: Улсын төсвийн 500 тэрбум төгрөгийг үр ашиггүй зарцуулсан байж болзошгүй энэ асуудлыг зайлшгүй шалгах ёстой
    15 цаг 43 мин
  • 1072 хувьцааны ногдол ашиг, НӨАТ-ын буцаалтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
    15 цаг 47 мин
  • Хугацаат цэргийн алба хаагчдыг бэлтгэлээр халах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа
    16 цаг 21 мин
  • А.Баяр: Төрийн тамга байх ёстой газраа залаатай байгаа
    17 цаг 59 мин
  • Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд гарсан ойн түймрийг цурамд оруулжээ
    18 цаг 16 мин
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    19 цаг 27 мин
  • Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
    20 цаг 3 мин
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
    20 цаг 53 мин
  • Хаан III Чарльз, хатан Камилла нар 2001 оны террорист халдлагын хохирогчдод хүндэтгэл үзүүлэн захидал үлдээжээ
    21 цаг 4 мин
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
  • Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Украин, Оросын стратегийн бүсүүдэд тулаан ширүүсч, цэргийн хөдөлгөөн нэмэгдлээ
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • Улсын аварга О.Хангайн замналын томоохон барилдааны 42 түрүү он цагийн дарааллаар
  • О.Амгаланбаатар “МАД” уран сайхны киногоор дэлгэцнээ эргэн ирлээ
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
  • ФОТО: "Барилга экспо" олон улсын барилгын үзэсгэлэн нээлтээ хийлээ
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
  • Кино календарь: Энэ онд нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
  • Ирэх долоо хоногт дараах байршилд цахилгаан хязгаарлана
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдан амь үрэгдсэн цэргүүддээ зориулсан дурсгалын музейг Пёньян хотноо нээлээ
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026” боллоо
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Баянхошуу орон сууцжуулалт төсөл: 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна
  • Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
  • О.Номинчимэг: Өргөдлийн 20-30 хувь нь л нийтлэгдэж, иргэдийн мэдээлэл авах боломж хязгаарлагдаж байна
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
  • СТАТИСТИК: Домог болох бөхчүүдийн бага цолтойдоо шөвгөрч, тодордог АВАРГА цолны барилдаан
  • О.Амгаланбаатар “МАД” уран сайхны киногоор дэлгэцнээ эргэн ирлээ
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
24 баримт
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК