ХУД-ийн нутаг Наадамчдын зам Яармагийн 3 дугаар буудлын урд замд "Авто терминал трейд" ХХК-ны Х.Аеро Сити -540 маркийн автобусны жолооч Т нь явган зорчигч 09 настай эрэгтэй С-г мөргөж гэмтээсэн байна.
Мөн ХУД-ийн нутаг Чингисийн өргөн чөлөө Энхтайваны гүүрний урд замд улсын дугаар тодорхойгүй Т.Приус маркийн авто машины жолооч нь явган зорчигч 35 настай эрэгтэй Б-г мөргөэ гэмтээгээд ослын газрыг орхиж явжээ.
Д.Ундрах /24tsag.mn/