зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Ган-Од: Хүмүүсийн над руу шидсэн чулуу болгоныг би хөрөнгө болгож чадсан

2015-4-15
0
ЖИРГЭХ

        Хэн ч хүйсээ битгий хэл эцэг, эхээ сонгож төрдөггүй орчлонд амьдралаа хүсэл мөрөөдлөөрөө өөрчилж чадсан Н.Ган-Одтой уулзаж ярилцлаа. Эхийн хэвлийгээс авч төрөөгүй бэлгийг амьдралаараа бүтээж, "Бүсгүй хүн" гэж дуудуулахын тулд эхэлсэн түүний тэмцэлд цаг хугацаа, нийгмийн аль нь ч саад хийж чадаагүй юм. Түүнтэй ярилцаад сууж байхад эмэгтэйчүүд бид нөхөртөө хоол хийж, хүүхдийнхээ нусыг аваад л өнгөрөх өдөр бүр давтагддаг ганцхан хором хүртэл хэчнээн үнэ цэнэтэйг ухаарах шиг.
 
Эмэгтэй хүний жаргал, зовлонг амсаагүй л явна
 

-Таны сүүлийн үеийн мэдээллээс сонсмоор байна. Энэ талаар хоёулаа ярилцлагаа эхлэх үү?

 

-Би өнгөрсөн сарын 6-27-нд Өмнөд Солонгос руу яваад ирлээ. Одоо "Бизнес телевиз"-д Кино албаны даргаар ажиллаж байна.
 
-Өмнөд Солонгос руу ямар ажлаар явав?
 
-Би тэнд 300-гаад эмэгтэйгээс шилдэгт шалгараад, "Тэргүүн фото модель"-оор шалгарсан шүү дээ. Ингээд нүүрэндээ 5 мэс засал үнэгүй хийлгэх эрхтэй болсон. Тэр газартайгаа 10 жилийн гэрээ байгуулсан. Жилд 2 удаа очих ёстой. Одоо бол Өмнөд Солонгос руу дуртай үедээ чөлөөтэй явдаг болчихсон. Сая бол зураг авалтаар яваад ирлээ. 
 
-Та олон хэцүү бэрхийг давж хүсэл мөрөөдлөө биелүүлж чадсан цөөхөн хүмүүсийн нэг гэж боддог юм. Энэ хүртэл дардан зам таныг угтаагүй шүү дээ. Амьдралаа эргээд дүгнэвэл?
 
-Хүний өмнөх амьдрал маш баялаг туршлага болдог. Миний хувьд өмнөх амьдрал маань ард үлджээ. Одоо бол шинээр амьдарч байна. Шинэ амьдрал маань энэ оноос л эхэлж байгаа болохоор эмэгтэй хүний жаргал, зовлонг амсаагүй л явна. Бодвол хойшдоо хайрлаж, дурлаад амьдралын юм юмыг үзэх биз. 
 
-Эмэгтэй хүн болохын төлөө ухралгүй тэмцсээр зорилгодоо хүрлээ. Өнгөрсөн хугацаанд танд юу хүч өгдөг байсан юм бэ?
 
-Хүн дотроо хүсэл мөрөөдөлтэй, эрмэлзэлтэй бол чадахгүй зүйл гэж үгүй. Социализмын үе, дараа нь дөнгөж зах зээлийн нийгэмд шилжсэний дараа ч надад мэс засал хийлгэх боломж байгаагүй. Харин сая 2012 онд Тайланд явах боломж гарлаа. Тэгэхэд би 3-р сарын 19-нөөс 5-р сарын 5 хүртэл мөнгө босгох гэж гүйлээ. Бас сэтгүүлчдийн буяныг үнэлэхгүй байхын аргагүй юм. Хүмүүс хүүхэд нь өвдөх, эсвэл өөрөө өвдвөл хандив цуглуулах, эсвэл урлагийнхан хандивын тоглолт зохиодог. Харин би тэгээгүй. Жишээ нь гэхэд, би телевизүүдэд 1 сая төгрөгийн рекламтай ярилцлагууд өгөөд, тухайн рекламаа сонгуулийн үеэр  4-5 сая төгрөгөөр зарж мөнгөө босгосон. 
 
Би өөрөө насан туршдаа менежер хийлээ. Тэр олон хүний ажилд менежмент хийж болоод байсан юм чинь яагаад өөрийнхөө биед менежмент хийж болдоггүй юм гэж бодсон. Нийгэм, хүмүүсийн над руу шидсэн чулуугаар би биен дээрээ байшин босгож чадлаа. Энэ бол миний хувьд үнэт капитал. Би чинь бас 4-5 газар ажилладаг байсан, бас дүү нар минь ч надад тусласан. 
 
-Тан руу шидсэн чулуугаар та өөртөө байшин босгосон гэлээ. Ингэж нийгэм, хүмүүсийн хандлагыг өөртөө нялзаахгүй, өөрийгөө авч үлдсэнийг тань олон хүн биширдэг?
 
-Зарим нь намайг бүр "Яаж газар дэлхий энэ хүнийг даагаад байдаг байна аа" гэж хүртэл хэлж л байсан. Бэлгийн тодорхой бус байдалтай төрчихсөн болороор хүнтэй суух ямар ч боломж байгаагүй. Хувьсгалаас өмнө бол бидэн шиг хүмүүсийг мам, шулам гэж үзээд гэрт хийж шатаадаг байсан гэнэ лээ. Би тэр үед биш харин энэ үед төрсөндөө азтай гэж боддог. Социализмын үед төрсөн ч гэсэн би тэр завсрын үеэс авсан туршлагаараа өнөөдрийн ажил үйлсээ бүтээгээд явж байна. 
 
Хүн ганц л амьдарна. Ганц л амьдрах юм чинь энергийн төвшиндөө гэрлэн биеэ ч гэмтээхгүй л явах хэрэгтэй. Би далд ухамсарт итгэдэг. Яагаад гэвэл миний эмээ буриадын мундаг удган хүн байсан юм. Би эмээ дээрээ өссөн болохоор эмээ надад өгөгдлөө өгсөн байх. Намайг ганцаархнаа Тайландад хэл ус мэдэхгүй очоод мэс засал хийлгэхэд найзууд маань ирж намайг асарсан. Бас тэнд Тулгаа гэдэг залуу орчуулга хийж өгдөг байсан. Бас дүүгийн минь хүүхэд намайг угтаж авч байлаа. Энэ мэтээр цаанаасаа өгөгдлүүд гарч ирээд байна гэхээр би их азтай байгаа биз дээ. Би "Тэр асуудлыг яаж шийдэх вэ" гэж бодоход л тэр хүн нь миний урд гараад ирчихдэг. Энэ бол өгөгдөл. 
 
-Хэн ч хүйсээ битгий хэл гэр бүлээ ч сонгож төрдөггүй. Та хэний ч өмнө буруугүй шүү дээ. Өөрөө сонгож төрдөггүй орчлонд буруугүй буруутан болж чичлүүлж явахдаа яаж өөрийгөө ийм сайхнаар нь авч үлдэж чадав аа?
 
-Миний эмээ "Хүн өөртөө хайртай байх ёстой", "Мууг сайнаар тайлж яв", "Чамайг хэн нэгэн буруутгалаа гэхэд тэр хүн рүү муухай харж болохгүй, тэр хүнийг муу хэлж болохгүй. Тэр хүнийг харин дотроо уучилж яв" гэж захидаг байсан. Дээрээс нь би их бүжиглэдэг, их хөнгөн хүн байлаа. Хүн намайг муулахад би нэг чихээрээ оруулаад л нөгөө чихээрээ гаргачихдаг байсан. Өөртөө л жаргалтай байвал бусад нь хамаагүй юм шиг л байдаг байлаа. 
 
Би элит талдаа мундаг сайхан гэр бүлд төрсөн хүн. Миний өссөн орчин, эцэг эхийн минь надад өгсөн боловсрол, хүмүүжил намайг бусдаас ангид байлгасан гэж боддог юм. Гэтэл надтай адилхан тийм сайхан орчинд төрж, өссөн хүмүүс архи уугаад гудамжинд явж байхад би өөртөө зорилготой байснаараа тэднээс ялгарч байсан. Би багаасаа л "Би эмэгтэй хүн болно" гэж мөрөөдсөөр ирлээ. 
Эмээ минь багаас минь надад оёдол, эсгүүр, хоол хийхийг хүртэл зааж өгсөн. Би Багшийн дээдийн Гэр ахуйн багшийн ангийг төгсөөд Ханын материалын 67-р сургуульд гэр ахуйн багш байлаа, Хүүхдийн урлан бүтээх төвд оёдол, эсгүүрийн мастер багш байлаа. Тэгээд ч зогсохгүй орой нь бүжгийн багш хийдэг байсан. Ингэж амьдрахад минь нөлөөлсөн гол зүйл бол эмээгийн минь өгөгдөл юм болов уу. Хүмүүс яаж ч намайг хараасан хараал нь хүрэхгүй байна гэхээр, би эмээгийнхээ хамгаалалтад байна гэсэн үг шүү дээ. Эмээ минь намайг зэрэгцээ ертөнцөөс хамгаалж байна гэж боддог. Би чинь эхээс арвуулаа. Эмээ минь, энэ олон хүүхэд дундаас энэ маань л ганцаараа ийм төрчихсөн, энэндээ л сайн сайхныг хүсье гэж амьдарсан байх. Ер нь ямар ч айлын нэг хүүхэд нь гэр бүлийнхээ хамаг муу муухайг үүрч явдаг. Тэр нь над дээр ирсэн байх гэж би боддог юм. 
 
 Өөрийгөө хайрлаж чаддаггүй эмэгтэй бусдыг хайрлах уу

 

-Эмэгтэй хүн амьдралын хамгийн хүндийг үүрч явдаг гэдэг. Гэхдээ тан шиг олонд янз бүрээр хэлүүлсэн ч өөрөө өөрийгөө олж авна гэдэг бас л ялгаагүй их тэвчээр дээ.
 

-Эмэгтэйчүүддээ хандаж хэлэхэд, хүн хүнд хайртай байж болно. Үр хүүхэд төрүүлэх сайхан шүү дээ. Тэгэхдээ нэгдүгээрт, хүн өөртөө хайртай л байх хэрэгтэй. Эрчүүд эмэгтэй хүнтэй гэрлээд сайхан чигээрээ байгаасай гэж боддог бол эмэгтэйчүүд хайр нь мөнх байгаасай гэж хүсдэг. Амьдралын явцад эрэгтэй хүний хайр хөрдөг бол эмэгтэйчүүдийнх хөрдөггүй. Эрчүүд эмэгтэйчүүдийг сайхан байгаасай гэж бодож байтал бүсгүйчүүд маань хүнтэй суугаад хүүхэд гаргангуутаа өөрийгөө хаячихдаг. Эмэгтэй хүн хүнтэй суугаад, хүүхэд гаргалаа ч гэсэн улам л гоё болоод байх хэрэгтэй. Би 3 эмэгтэй дүүтэй. Миний дараагийн эмэгтэй дүү дөрвөн хүүхэд гаргасан гэхэд цэмцгэр маш гоё биетэй. Энэ бол хүн өөртөө хайртай байсны шинж байхгүй юу. Хүн өөртөө хайртай байж л өрөөлөөр хайрлуулна. Өөрийгөө хайрлаж чадахгүй хүн өрөөлийг хайрлах уу, хайрлахгүй л байхгүй юу.

 

-Олон хүн таныг биеэ яаж ийм гоё авч яваад байгааг одоо ч гайхдаг. Яаж ийм гоё хэвээрээ байж чадаад байна вэ. Нууц нь юунд байдаг юм бол?
 
-Багадаа миний хөл дув дугуй, майга байсан юм. Чи бод л доо, би одоо дув дугуй, майга хөлтэй байсан бол хэчнээн гоё биетэй байлаа гээд яах юм бэ. Яг тэр үед эмээ минь Туул голын усыг сөргөөж алхуулж, хөлийг минь халуун элсэн дээр хучиж хөлийг минь тэгш болгосон хүн. Дээр нь би уран нугаралтаар хичээллэж, дараа нь гимнастик, бүжгэнд явж, биеэ хөгжүүлсэн. "Ирээдүйд би гоё хүүхэн болно" гэж бодож байгаа хүн чинь эхлээд биеэ гоё болгох хэрэгтэй биз дээ. Нүүрээ бол мэс заслын аргаар гоё болгочихож болно гэж боддог байсан. Хамгийн гол нь л нуруу, бие, өгзөг гурав эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг тодорхойлдог. Үүний төлөө би зүтгэсэн. Социализмын үед ч би гоё биетэй, гоё өгзөгтэй гэж гайхагдаж байлаа. 
 
-Та 60 насандаа баймгүй гоо сайхныг хадгалж чаджээ. Ийм байхад бас хоолны дэглэм нөлөөлнө биз дээ. Ямар дэглэм барьдаг вэ?
 
-Би жилд хоёр сар хоолны дэглэм барьдаг. Зургаан сард нэг удаа дэглэм барьдаг гэсэн үг л дээ. Ингэхдээ гурил, цагаан будаа, төмс, цагаан идээний бүх төрлийг нэг сар тэвчдэг. Жилийн дөрвөн улиралд энэ дэглэмийг барья гэвэл мах заавал идэх хэрэгтэй. Монголчууд махаа идэхгүй л бол энэ хатуу цаг агаарыг яаж давах юм бэ. Ялангуяа, адууны мах коллаген маш ихээр агуулдаг. Адууны өөх эмэгтэй хүний царайг их гоё болгож өгдөг. Хүмүүс адууны махыг зун идэж болдоггүй л гэдэг. Харин би жилийн дөрвөн улиралд идээд муудсан юм алга. Бас хоолондоо би цагаан гаа хийж иддэг. Үүнээс гадна нимбэгийг хальслаад, хальсыг нь хөргөгчнийхөө мөс хөлдөөгчинд дэвсэж байгаад шүүсийг нь нүд болгонд нь шахаж хөлдөөдөг. Үүнийгээ өдөр бүр цайндаа хийж ууснаар европ тураах арга болдог. Цагаан гаа хоолондоо хийж идэх нь Азийн тураах арга. Энэ хоёр аргыг хавсаргаж хэрэглэхэд их тохиромжтой байдаг. 
 
-Та юу түлхүү уудаг вэ. Уух зүйл бас гоо сайхнаа болон эрүүл мэндээ хадгалахад нөлөөлдөг гэж дуулсан?
 
-Би хавар дөнгөж гарангуут таван салаа, нохойн хошуу буцалгаж уудаг. Эдгээр нь хүний арьсны гоо сайхныг хадгалж өгдөг бас хүний бие эрхтэнийг эрүүлжүүлдэг. Манай Монголд ургахгүй ургамал гэж алга. Бас би айраг гэдэг ургамлыг идэх их дуртай. 
 
"Бикини модел мисс"-д насан туршдаа оролцоно
 
-Таныг саяхан жирэмсэн гэсэн мэдээлэл тарчихсан байсан. Энэ талаар лавлаж асуумаар байна?
 
-Тийм мэдээлэл харин гарчихсан байна лээ. Тэр бол худлаа. Би одоо хүртэл бэлгийн харьцаанд ороогүй байгаа. Нэг оёдол дутуу байгаа. Тэрийгээ намраас мөнгөний боломжоо харж байгаад Тайланд руу явж авахуулна.
 
-Та одоо эмэгтэй хүн болчихлоо. Таны мэдэрч байгаа бүхэн өмнө мөрөөдөж байснаас тань ялгаа байна уу?
 
-Эмэгтэй хүн байна гэдэг маш нарийн, арчилгаатай асуудал юм байна. Доороосоо даарч болохгүй гээд л. Ерөөсөө л болох юм алга. Өөрөө унасан хүүхэд уйлахгүй гэгчээр тэр бүхнийг даваад л явж байна даа. 
 
Одоо би энэ бүхнийхээ үр дүнг гаргах хэрэгтэй. "Бикини модел мисс" гэж байдаг. 18-21, 21-35, 35-45, 45-55, 55-65, 65-75 насны ангиллаар явагддаг. Энэхүү дэлхийн хэмжээний тэмцээний 60-65 насны модел мисст өрсөлдөхөөр бэлдэж байгаа. Энэ тэмцээнд ганц удаа биш үхэн үхтлээ л өрсөлдөнө. Ийм тэмцээнд ороод амжилт гаргаад Монголынхоо нэрийг дэлхийд гаргая. Тэр тэмцээнээс шагнал аваад ирвэл хүмүүс өөдөөс минь чулуу шидэх биш харин сүү бариад угтах байх. Энэ бол миний амьдралын хоёр дахь том зорилго. Над руу шидсэн чулуу бүхнээр би гоё болж чадлаа. Одоо үр дүнг нь гаргаж эхнийхээ зорилгоор тодорхойлчихоод байна. 
 
-Таныг "Онгон биеэ үнэлэх гэнэ" гэсэн яриа гарч байсан. Энэ үнэн юм уу?
 
-Ер нь үнэгүй юм гэж хаана байгаа юм бэ. Би энэ олон мэс засалд орох гэж өчнөөн мөнгө зарлаа шүү дээ. Гэхдээ би энэ биеэ хайртай хүндээ өгнө. Хайртай хүнтэйгээ жилийн дараа учрах байх гэж боддог. Энэ жил миний жил орж байгаа учраас 2016 оны туулай сард онгон биеэ хөндөнө гэж бодож байгаа. Хайрыг минь татах залуу хаана байгааг мэдэхгүй л байна. 
 
-Ямар залуу таны хайрыг татах бол. Таны анхны шөнийн эзэн ямар хүн байх бол?
 
-Мэдэхгүй шүү дээ. Хайрыг хэлэхэд хэцүү. Өөрөө л хүрээд ирнэ шүү дээ. Хэнд хайртай болохоо ч би өөрөө хэлж мэдэхгүй. Хайртай төлөвлөж учирдаггүй биз дээ. 
 
-Та нээрээ эр хүнд хайртай болж байгаагүй гэж үү?
 
-Үгүй. Амьдралдаа ердөө хүнд хайртай болж үзээгүй. Өмнөх амьдралд минь таалагдсан эр хүн надад байсан. Шохоорхох асуудал ч байсан. Одоо бол би жинхэнэ эмэгтэй хүн болчихлоо шүү дээ. Хамт байж, ирж очиж байсан гадаадын хүн миний амьдралд бий. Гэхдээ би хэзээ ч гадаад хүнтэй гэрлэмээргүй байна. Би монгол хүндээ л хайртай. Тэгээд ч монгол хүндээ л хайртай болно гэж бодож байгаа. Монголын зөндөө залуус намайг эргүүлж байна. Тэдэн дотроос нэг залууд нь би хайртай болохыг үгүйсгэх аргагүй шүү дээ. 
 
Хүндлэлгүй хайр бол утгагүй янхандалт

 

-Тэгвэл эр хүн ямар байвал эр хүн шиг эр хүн байж чадах юм бол?
 
-Боловсрол бол нэг их чухал биш. Гол нь хүмүүжил байх ёстой. Эмэгтэй хүнд хандах хандлага нь бас их чухал. Эмэгтэй хүнд зөв хандаж чаддаггүй эр хүн бол үнэндээ л уучлаарай шүү дээ. Хамгийн чухал нь хайранд хүндлэл байх ёстой. Хүндлэлгүй хайр бол утгагүй янхандалт л гэсэн үг. 
 
-Эр хүний танд хэлж байсан хамгийн сайхан үг юу байв?
 
-"Миний хөөрхөнөө", "Миний хайр аа", "Миний зүрх ээ" гэж хэлэхэд би их баярладаг ш дээ. Сүүлийн үед бол хүмүүсээс "Таныг амьдаар харах ямар гоё юм бэ. Ийм хөөрхөн гэж бодоогүй шүү дээ" гэдэг үг сонслоо. Бас таксинд суух, эсвэл гудамжаар явахад зөвхөн эр хүн биш эмэгтэйчүүд ч бас ингэж хэлж байна. 
 
Бас хүн өөрөө өөртөө ийм үгийг хэлж байх хэрэгтэй л дээ. Өглөө босоод өөртөө "Би маш сайхан харагдаж байна", "Би маш үзэсгэлэнтэй байна" гэж хэлдэг байх хэрэгтэй. Өөртөө нэг хувийн тольтой болчих. Зөвхөн өөрөө л тэр толиндоо харна. Толио өөр хүнд харуулж болохгүй. Өөр хүнд харуулвал толинд тэр хүний жаргал, зовлон шингээд, эргээд толиороо дамжаад өөрт чинь ирчихдэг. Тиймээс та хувийнхаа толинд жаргал, зовлон бүгдээ яриарай. Өглөө бүр "Би өнөөдөр маш их аз жаргалтай байна", "Миний ажил үйлс бүгд бүтнэ", "Би эрүүл саруул байна, энэ өдрийг хамтдаа өнгөрүүлж байгаа чамдаа баярлалаа" гээд дотоод хүнтэйгээ ярьж байгаатайгаа адил тольтойгоо ярь. Тэгж чадвал хүн өдрийг маш өөдрөг, амжилттай өнгөрөөж чадна. 
 
 
Эмэгтэй гишүүд хүүхдийн төлөө юу ч хийхгүй байгааг гайхаж байна
 
-Та хүүхэдтэй болохыг бас их хүсдэг гэсэн. Гэтэл залуу охид хүүхдээ авахуулъя гэх юм. Үүнийг хараад юу гэж боддог вэ? 
 
-Их утгагүй санагддаг. Монголын үр сад тэртэй тэргүй цөөхөн байна шүү дээ. Бид чинь Тайланд шиг 65 саяулаа болохгүй юм гэхэд ядахдаа 10 сая болчихвол гоё л байна. Бас Ерөнхий сайдад ч үг хэлмээр санагддаг. Эхчүүдийн одонгийн мөнгийг хасна гэдэг буруу бодлого шүү дээ. Дөрвөн хүүхэд гаргасан хүнд жилд ганц зуун мянган төгрөг өгчихөөд тэрнийхээ араас чаргууцалдаад байх шаардлагагүй. Тэрний оронд эхчүүдэд хүүхдийнх нь тоогоор тэдэн сая төгрөг өгнө гээд өгчих л дөө. Дөрвөөс дээш хүүхэдтэй хүнд хүртэл мөнгө нь бүр их байх хэрэгтэй. Тэгвэл хүүхдүүдээ хангалттай сайхан өсгөнө шүү дээ. Нэг хүүхэд гаргасан ч гэсэн тэтгэмж нь өндөр байвал хүүхдийн үнэ цэнэ ч өснө. Нэг хүүхэд хүүхэд биш юм уу. Оюутан хүн хүүхэд гаргачихлаа гэхэд хүүхдээ яаж өсгөх юм бэ. Тэр асуудлыг нь шийдээд өгчих л дөө. 
 
УИХ-д сонгогдсон энэ олон эмэгтэй гишүүд юу хийгээд байгаа юм бэ. Жендер гэж зөндөө ярьдаг мөртлөө яагаад нэг хүүхэд ч атугай төрүүлсэн эмэгтэйн талаар юм хийхгүй байгаа юм бэ. Өнөөдөр оюутан, ажилгүй, нөхөргүй, гэр бүлгүй эмэгтэйчүүд зөндөө байна. Яагаад тэдэн рүү хандсан, тэдний хүүхдүүд рүү хандсан юмыг хийхгүй байгаа юм бэ. Нэг хүүхэдтэй хүнд тэдэн төгрөг өгнө гэж яагаад хөөцөлддөггүй юм бэ. 
 
-Хүүхэд гэснээс, хэдхэн хоногийн өмнө 3 настай хүү согтуу аавдаа зодуулаад нас барчихлаа шүү дээ. Хэтэрхий хүнлэг бус энэ нийгэм хүүхдийг бид гарынхаа шүүс болгоод байгаа юм биш үү?  
 
-Үүнд хүний өссөн орчин нэгдүгээрт нөлөөлж байна. Хоёрдугаарт, нийгмийн ядуурал, сэтгэлгээ буруу тийшээ хандаж байна. Ингэхээр хүмүүс уур бухимдлаа хүүхдэдээ гаргаж байна. Энэ бол нэг хүүхдэд мөнгө олгоогүйгээс болж байгаа зүйл. Нэг хүүхэд хүүхэд биш мэтээр л хүмүүс ойлгож байна шүү дээ. Энэ сэтгэлгээг өөрчлөөд, нэг хүүхэд төрүүлвэл улсаас мөнгө өгдөг бол тэр хүүхдийг 18 нас хүртэл нь тэжээж, мөнгийг нь авахын тулд эцэг эх нь тэр хүүхдийг зодох уу, зодохгүй. Нэг хүүхэд төрүүлбэл тэдэн төгрөг өгнө, хоёр хүүхэд төрүүлбэл тэдэн төгрөг өгнө гэвэл ямар ч аав хүүхэд хүүгээ хялайж ч харахаа болино. Тиймээс л энэ асуудлыг эмэгтэйчүүд маань дуу нэгтэйгээр гаргаж тавимаар байна. 
 
-Таны талаар янз бүрээр бичсэнийг уншаад та бухимддаг уу. Бухимдахаараа яаж стрессээ тайлдаг юм бэ?
 
-Би ерөөсөө бухимддаггүй. Бухимдлаа гээд би яах юм бэ, юу олж долоох юм. Би сайтуудад гарсан сайн, муу бүх л комментийг уншдаг. Намайг муулсан зарим хүнд хатуухан үг хэлчихдэг. Өөрөө миний амьдралыг туулаагүй юм байж намайг юу гэж мэдэж бичиж байгаа нь тэр юм бэ. Хорвоо гэдэг чинь дандаа цагаанаар яваад байвал амтгүй биз дээ. Хар, цагаан хоёр тэрсэлдэж байж хүний амьдрал утга учиртай болж байгаа юм шүү дээ. 
 
Анхнаасаа л эрэгтэй, эсвэл эмэгтэй болж төрөхийг хүснэ

 

-Яг одоо цаг хугацааг ухраагаад өгье, хүслээ биелүүл гэвэл та юуг өөрчлөх вэ?
 
-Тэгж болдог бол анхнаасаа л эрэгтэй юм уу эсвэл эмэгтэй болж төрөхийг хүснэ. Бэлгийн тодорхой бус байдалд биш хөөрхөн охин болоод төрчих юм сан. Хүйсийг сонгож болдоггүйтэй адилхан хүний амьдралыг ухрааж болдоггүй нь л хамгийн гачлантай юм даа. Ангийнхан маань ач, зээгээ хараад баярлаад явж байхад миний амьдрал дөнгөж л эхлэх гэж байна шүү дээ.
 
-Заримдаа амьдралаа бодохоор уйлмаар болох үе зөндөө л байсан байх даа?
 
-Хүн сэтгэлээсээ ганцаардах шиг хэцүү зүйл байхгүй шүү дээ. Хүний нүдэнд инээж хөөрөөд явж байгаа ч сэтгэлдээ ганцаардах үе бий. 
 
-Тэр үедээ та чөлөөтэй уйлж чаддаг уу?
 
-Тийм. Уйлж чаддаг. Хэн нэгэнд гомдвол уйлах асуудал бий. Ер нь сүүлийн үед их уйланхай болоод байгаа. Эмэгтэй хүн болчихсонтой минь холбоотой юм болов уу. Урьд нь хүн юу ч гэж хэлж байсан тоодоггүй байсан бол одоо хүн нэг юм хэлэхээр дороо л нүдэнд нулимс цийлэгнэдэг болчихож. 
 
-Хэрэв таныг хэн нэгний дотор ороод, тэр хүний амьдралаар амьдрахыг санал болговол та яах вэ?
 
-Хэний ч дотор орж яах юм бэ. Би өөрөөрөө л байх дуртай. Хэн нэгнийг дууриах нь надад сонин биш. Би өөрөө өөрийнхөө амьдралаар өдийг хүрсэн. 
 
-Та зүүд биелдэг гэдэгт итгэдэг үү. Зүүдээ хэр манадаг вэ?
 
-Би зүүдээ их манадаг хүн. Миний зүүдэнд янз бүрийн өгөгдлүүд ирдэг. Жишээ нь, би хэн нэг хүний тухай мэдэхийг хүсвэл тэр хүнийхээ тухай өдөржин боддог. Тэгж чадвал тэр орой нь миний хайсан мэдээлэл зүүдэнд минь өгөгдөл болж орж ирдэг. Зүүдээ манахын тулд хүн өдөржин ганц л юмыг бодох хэрэгтэй. Олон юм бодвол аль нь ч бүтдэггүй. Бас зүүдээ тайлж зөв байх нь чухал. 
 
-Та юунаас айдаг вэ?
 
-Би чамаас сөргүүлээд асууя л даа. Чи над шиг төрсөн бол яах байсан юм бэ. Өмнөө зорилго тавьчихсан хүн юмнаас айх уу, айхгүй шүү дээ. Зорилгоо биелүүлж чадахгүй байх вий л гэж айвал чиний зорилго биелэхгүй. Хэн ч гэсэн "Би үүнийг чадна", "Би үүний ард гарна" гэж бодвол тэр зүйлийнхээ ард гарч чаддаг. 
 
-Цаг заваа гарган бидэнд ярилцлага өгсөн танд баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээе. 
 
-Миний хувьд хамгийн том мөрөөдөл минь гэр бүл. Гэр бүлтэй, үр хүүхэдтэй, эхнэр, нөхөр хоёр биедээ халамжтай байхыг мөрөөддөг. Гол нь хайр бол хүндлэл дээр тогтох ёстой гэдгийг би хатуу ойлгосон. Дээр нь тэвчээр байх хэрэгтэй. Зарим эмэгтэйчүүд тэвчээргүй болохоор өрх толгойлоод үлдэж байна. Эр хүнийг эмэгтэй хүн л зална шүү дээ. Эр хүн гэдэг чинь хүүхэд шиг учраас л эмэгтэй хүн илүү ухаалаг байж эр нөхрөө залж, эр нөхрөө хүндэлж, тэвчээртэй явбал амьдрал тогтдог гэдгийг хэлмээр байна. 
 
Эрчүүддээ хандаж хэлэхэд, уул шиг байгаарай. Эмэгтэй хүн салхи шиг хуйсагнаж, шуураад байж болно, харин эр хүн та уул нь байгаарай гэж хэлмээр байна. 
 
Монголхатагтай
Эх сурвалж: mongoljingoo.mn
 
 

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • Зочин (103.229.121.248)
    Мундаг юм аа.
    2015 оны 04 сарын 18 | Хариулах
  • zochin (60.10.71.46)
    hun muulaad bgaa ta naraas l deer amidarch yavaa hun. uursduu yu bolchihood hun muuldag bnaa. chi iim tursun bol yahiin be
    2015 оны 04 сарын 18 | Хариулах
  • Эмее (202.126.89.213)
    Гайхамшигтай тэвчээртэй Зоригтой ЭМЭГТЭЙ Удахгуй сайхан ЭЭЖ болноо ТА.
    2015 оны 04 сарын 18 | Хариулах
  • зочин (43.242.241.10)
    Хөөрхийдөө яасан ч хэцүү хувь тавилантай юм бэ дээ,ийм хүнийг буруутгаад ч яахав дээ
    2015 оны 04 сарын 17 | Хариулах
  • deegii (180.149.78.20)
    Tuushtai umaa sain bna amjilt az jargaliig xusii ta shuu
    2015 оны 04 сарын 16 | Хариулах
  • new zochin (122.201.22.77)
    Ta unexeer gaixaltai mundag emegtei shuu. Tanid amjilt, az jargal xusie. Ps Ter door um bichsen durak xervee iim yavdal uurt ni toxioldson bol ali xediin amia xorlood uxsen baigaa daa. Busdad buu ataarx.
    2015 оны 04 сарын 15 | Хариулах
  • Зочин (112.72.11.109)
    Uhaantai l bna shd chadaj l bna shd muundag bna hvni amidral hendch hvrteelgui awhi n awd hayhi n hay mde
    2015 оны 04 сарын 15 | Хариулах
  • зочин (112.72.13.211)
    Энэ хүнийг 30 жил мэднэ үнэхээр гайхалтай ийм л тууштай бодолтой хүмүүс монголд ховор бна шүү дээ
    2015 оны 04 сарын 15 | Хариулах
  • Зочин (112.72.13.192)
    Энэ хүн тун удахгүй болжээ.
    2015 оны 04 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.179.28.247)
    booviig ni tairaad em bolgood silikon shahuulaad meemtei bolchood tenegteerei kk
    2015 оны 04 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
    3 цаг 32 мин
  • "Улаанбаатар Трам" төслийн ТЭЗҮ-г нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ
    4 цаг 4 мин
  • “Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна
    4 цаг 14 мин
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    4 цаг 47 мин
  • Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна
    5 цаг 7 мин
  • ТАНИЛЦ: Сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнс
    5 цаг 32 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтад дараах иргэд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой
    5 цаг 49 мин
  • Ирэх даваа гарагт УИХ-ын намрын чуулган нээлтээ хийнэ
    6 цаг 4 мин
  • Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна
    6 цаг 28 мин
  • Монголын парламентын 35 жилийн түүхэн хөгжил, ололт амжилт, сорилт, алдаа сургамжийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэв
    6 цаг 35 мин
  • Маргааш томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй
    7 цаг 1 мин
  • Ирэх өдрүүдэд ихэнх нутгаар бороо, нойтон цас орно
    7 цаг 12 мин
  • Р.Гончигдорж: Улсын Бага Хурал төрт ёсны уламжлал, улс төрийн соёл, шударга ёсны үнэ цэнийг эрхэмлэж ажилласан
    7 цаг 55 мин
  • Даваа, гүвээнд халтиргаа, гулгаа үүсэх нөхцөл бүрдэж байгааг онцгойлон анхаарууллаа
    8 цаг 0 мин
  • "Автомашингүй өдөр"-өөр томоохон зах, худалдааны төвүүд амарна
    8 цаг 1 мин
  • Маргааш “Автомашингүй өдөр" болно
    8 цаг 22 мин
  • “Номын баяр” есдүгээр сарын 19-нд эхэлнэ
    8 цаг 34 мин
  • Ц.Туваан: Ашигт малтмалын тухай хууль "сэглэгдсэн" хууль болчхоод байна
    8 цаг 59 мин
  • Эмгэнэл
    9 цаг 4 мин
  • Ж.Чинбүрэн: 11 сард томуугийн өвчлөл, улаанбурханы өвчлөлтэй хавсраад нэлээд ноцтой болж болзошгүй байна
    9 цаг 5 мин
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • Хэт нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • БАРИМТ: Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр дагах дэг журам, ЦЭЭРЛЭХ үйл
  • Хамтдаа дуулсан дуунууд- С.Жавхлан, Т.Баясгалан
  • “Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан хойшилжээ
  • Б.Батбаатар сайд төрийн яамыг төрлийнхөө хүмүүсээр дүүргэх нь ээ... 
  • Улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан, мөнгө угаасан гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ
  • П.Наранбаяр: Сурах бичгээр бүрэн хангаж байгаа
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд
  • Ө.Шижир: МАН-ынхан зарлаж байгаад хулгай хийдэг болох нь ээ, монголчууд та бүхэнд хариуг чинь барина аа
  • ТАНИЛЦ: Ерөнхий сайд Г.Занданшатарын зөвлөхүүд
  • Дулааны V цахилгаан станцыг “Митайм Интернэшнл” ХХК өөрийн хөрөнгөөр барина
  • М.Цэрэндаш: Энэ асуудлыг улс төрийн зорилгоор ашиглаж байгаад харамсаж байна
  • Байгалийн дурсгалт газруудын хилийн заагийг тогтоосноор хамгааллын менежментийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ
  • Реппер FAT JOE тайзны ард 30 сая төгрөгийн зоогтой ширээнд тухална
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • “Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • Мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл хагас коксоор хийсэн шахмал түлшний үйлдвэрт ажиллалаа
  • Байгалийн дурсгалт газруудын хилийн заагийг тогтоосноор хамгааллын менежментийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан хойшилжээ
  • Б.Батбаатар сайд төрийн яамыг төрлийнхөө хүмүүсээр дүүргэх нь ээ... 
  • Төмөрлөгийн үйлдвэр байгуулах төслийн судсыг атгаж байсан ГОЛ ХҮН шүүхээс том болсон уу?
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • Нийслэлийн цэцэрлэгт хамруулах хоёрдугаар шатны цахим бүртгэл маргааш дуусна
  • А.Амартүвшин: Зам дагуу түлш борлуулахгүй, түүхий нүүрсийг Улаанбаатарт огт нэвтрүүлэхгүй
  • П.Наранбаяр: Сурах бичгээр бүрэн хангаж байгаа
  • Ард түмний нийтлэг эрх ашиг дээр бид нэгдэж чаддаг байсан
  • ФОТО: Төрийн соёрхолт, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн 120 жилийн ойг угтан “Урлахуйн өв” үзэсгэлэн...
  • ТӨСӨВ 2026: Нийгмийн халамжийн хөнгөлөлт, тусламж, үйлчилгээнд 2 их наяд төгрөгийг зарцуулна
  • Улсын хэмжээнд анхны Лаг хатааж шатаах үйлдвэрийг 2025-2027 онд барина
  • ТАНИЛЦ: Ерөнхий сайд Г.Занданшатарын зөвлөхүүд
  • Т.Ням-Очир: Сурах бичгийг сурагчдад олгохдоо сугалаа сугалуулж яасан ч болохгүй
  • Б.Чойжилсүрэн: Нар болон салхиар цэнэглэдэг станцад хөрөнгө оруулагч олдохгүй байна
24 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • БАРИМТ: Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр дагах дэг журам, ЦЭЭРЛЭХ үйл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК