Гадаадын хоёр иргэний аминд ноцтойгоор халдсан хэрэг энэ оны нэгдүгээр сард гарч байсан билээ. Тодруулбал, Баянгол дүүрэгт хятад иргэдийг хөнөөгөөд, гэрээс нь 210 сая төгрөг авсан хэрэг гарсан. Тухайн үед цагдаагийн байгууллагынхан шуурхай ажиллаж хэрэгтнүүдийг 6 цагийн дотор Дархан-Уул аймгаас баривчилсан байдаг. Шунахайн сэдлээр бүлэглэн хийсэн уг хэргийг Прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.
-Эх сурвалжийн мэдээлж буйгаар хэрэгтэн Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороонд оршин суугч 26 настай Г гэгч аж. Тэрбээр 3 иргэнтэй нийлж, бүлэглэн уг хэргийг үйлдсэн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдоод байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/