Өнгөрсөн хоёрдугаар сарын 6-ний өглөө үүрээр 04-05 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо, Улаанчулуутын цэгийн ойролцоо үл таних этгээдүүд 22 настай таксины жолооч М-ийг мэс хэрэглэн шархдуулж, машиныг нь авч зугтаасан хэрэг гарсан билээ. Улмаар таксины жолооч шархаа даалгүй амиа алдсан байдаг.
Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн алба хаагчид шуурхай ажилласны үр дүнд гэмт этгээдүүдийг илрүүлэн саатуулахад тэд залуухан хосууд байсан нь олныг цочроож байсан. Тэгвэл уг хэргийн мөрдөн байцаалт дуусч прокурорт шилжсэн талаар албаны эх сурвалж мэдээллээ.
Хэрэг гардаг гардаг өглөө хэргийг үйлдэгч этгээдүүд Нарангийн голоос такси барьж, замдаа хохирогч залуутай муудалцаж, маргалдсан нь ийн хүний аминд хүрэхэд нөлөөлжээ. Улмаар хохирогчийн биед байсан 28 орчим мянган төгрөгийг машиных нь хамт аваад Төв аймагруу хөдөлсөн ч ийн баригдаж, өдгөө цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа билээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)