УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатар албаны мөнгийг хувьдаа зарцуулсан гэх асуудал газар авч байна. Тэрбээр албаны мөнгөнөөс өөртөө гутал, хүрэм, орон сууц авсан тухай өнгөрсөн удаад хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байсан. Харин энэ удаад 153 саяар "Лексус570" маркийн машиныг иргэн Б.Энх-Амгалангаас авсан гэрээ баримтууд нь ил гарчээ.
Түүний хувьд УИХ-ын гишүүн Г.Батхүүтэй салшгүй холбоотой нэгэн. Г.Батхүүг хувьд Л.Пүрэвбаатар найздаа хэзээ ч байхгүй хямд үнээр орон сууцаа хүртэл зарсан сурагтай шүү. Юутай ч Л.Пүрэвбаатартай холбоотой албаны мөнгөөр тансаглаж буй асуудлыг хэвлэлүүд сөхсөөр байна.