Өчигдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр нийт 465 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 380 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 10 бүртгэгдэж 12 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд 2 хүүхэд өртснөөс сургуулийн насны 1, сургуулийн өмнөх насны 1 хүүхэд. согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осолд холбогдсон жолооч 1. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 52 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Д.Ундрах /24tsag.mn/