УИХ-ын чуулганы хуралдаанаар олон улсын валютын сангийн ерөнхий хэлэлцээрт оруулах нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлах тухай хуулийн төслийгбаталлаа. Ингэснээр Монгол Улс ОУВС-гаас зээлжих тусгай эрх болох 51.1 сая ам.долларын квотоо 72.3 сая ам.доллар болгон өсгөлөө.
Үүний тулд манай улс ОУВС-д найман сая ам.доллар төлөх шаардлагатай бөгөөд энэ хөрөнгийг улсын төсөвт тусгах шаардлагатай юм байна. Сангийн гишүүн 170 гаруй орноос 80 хувь нь энэ жишгээр зээлжих квотоо өсгөсөн байна. Гэхдээ Монгол Улс өнөөдрийн байдлаар тус сангаас ямар нэгэн дэмжлэг аваагүй. Эдийн засаг хүндэрсэн үед зээлжих квотоо өсгөсөн байх нь бидэнд ашигтай гэж төсөл санаачлагчид тайлбарлажээ.