Өсвөрийн хөлбөмбөгчдийн футзалны аварга шалгаруулах “Дуулиан 2020” тэмцээний ес дэх удаагийн аваргууд энэ сарын 18-19-ний өдрүүдэд Буянт-Ухаа спорт цогцолборт тодрох юм байна. Таван насны ангилалд 3000 гаруй өсвөрийн хөлбөмбөгчид гурван үе шаттайгаар өрсөлджээ.
Ингээд өнөөдөр, маргааш Буянт-Ухаа спорт цогцолборт 5 насны ангиллын аваргуудаа тодруулах юм байна. Энэ удаагийн тэмцээнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн дэмжлэгтэйгээр “Их талын Дуулиан” ТББ гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа юм.